Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2017/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, Нарийн бичгийн дарга А.Болор, Улсын яллагч Г.Батбаяр, Гэрч П.Нямдаваа, Э.Үүрийнцолмон, Б.Өлзийбаяр, Н.Батжаргал, Г.Чинбат, Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж /1284/, Шүүгдэгч /хохирогч/ Б.*******, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар /0582/, Шүүгдэгч /хохирогч/ Б.Р, түүний өмгөөлөгч Н.Хувцагаан /0480/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Б.*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Р нарт холбогдох 2016 2501 2571 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл: 1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгонтэнгэр их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, эцэг, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгын 12 дугаар гудамжны 493 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байрны 58 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Яовогт Тын Б /РД: / 2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 18 дугаар байрны 64 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны 88 тоотод түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Боржигон овогт Батбаатарын ******* /РД: / 3. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хууль сахиулах их сургуулийн 2 дугаар курст оюутан, ам бүл 3, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 21 дүгээр байрны 252 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Боржигон овогт Батчулууны Р /РД: / Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга: Т.Б, Б.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 226 дугаар байрны орчим нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглаж иргэн Б.Рыг (Б.Б нь нүүрэн тус газар цохиж, Б.******* өргөж газар унагаасан) зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, Б.Р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 226 дугаар байрны орчим иргэн Б.*******г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Рын өгсөн: “Бид нар сонгуулийн ажил хийж байсан юм. Манай намын 2 нэр дэвшигч сонгуульд ялж гарч ирсэн. Тэгээд бид нар баяраа тэмдэглэсэн. Намайг очиход Б, Өлзийбаяр хоорондоо маргалдчихсан байсан. Салгаад байгаа юм уу эсхүл зодолдоод байгаа үгүй нь мэдэгдэхгүй бөөгнөрөлдөж байгаад ийм зүйл болсон. Миний 2 эрүү хугарсан. Намайг эмнэлгээс гарсны дараа *******, Б хоёр байрны гадаа ирж 80.000 төгрөг өгсөн. Дараа нь 1.400.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Өнөөдөр 400.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн надад 150.000 төгрөгний уураг авч өгсөн. Хохиролд нийт 2.030.000 төгрөг авсан. Цаашид хагалгаанд орох болон эмчилгээ хийлгэх зардлаа шүүгдэгч нараас нэхэмжлэнэ. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******н өгсөн: “Өлзий бид хоёрыг юм яриад зогсож байхад Р хүрч ирээд болиоч гээд намайг нудраад байсан. Би Рд чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Р миний уруул руу цохисон. Дараа нь ах нартайгаа хамт хүрч ирээд миний төмсөг рүү өшиглөсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Нямдаваагийн өгсөн: “Шүүгдэгч нар согтууруулах ундаа бүгд хэрэглэсэн байсан. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. ******* нь Роог өргөөд шидсэн. ******* Өлзийбаяр нар нь юунаас болж маргалдсаныг нь би сайн мэдэхгүй. Р Б хоёрыг маргалдахад нь боль гэж хэлсэн. Би нилээн согтуу байсан. Өөрийн санаж байгаагаа л хэлсэн. Би Р, Б нартай багын найзууд, *******тэй сүүлд танилцсан” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Үүрийнцолмоны өгсөн: “Би 2 жилийн өмнөөс таньдаг болсон. Би шүүгдэгч Бийг 5-6 жилийн өмнөөс таньдаг болсон. Би шүүгдэгч Роог Багаасаа таньдаг. Бид нар нийт 3-4 шил архи уусан. Миний утсаар Р ах нар руугаа ярьсан” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Өлзийбаярын өгсөн: “Би өөрөө согтуу байсан. Намайг харахад Б Роогийн дээр гарчихсан байсан. Роо муудалцаад цохиод байсан. Шүүгдэгч Б Роогийн хаана нь цохисоныгг би сайн санахгүй байна. Шүүгдэгч Б Роог доороо дарчихсан байсан. Бийн доор Р нь дээшээ хараад хэвтчихсэн байсан. Шүүгдэгч Б Роогийн хаана нь цохисон г би сайн санахгүй байна. Шөнө болчихсон байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Батжаргалын өгсөн: “Тухайн үед согтууруулах ундаа би бараг уугаагүй байсан. Хэн нь хэнийгээ хаана нь хэдэн удаа цохисныг би цаана нь байсан болохоор хараагүй. ******* ах Роог дээшээ барьж байгаад доошоогоо тавьсан. Р ах нарыгаа дагуулж ирэхэд би байсан. Гэхдээ цохиж байхыг нь хараагүй. Би шүүгдэгч Роог бага байхаасаа таньдаг. Шүүгдэгч Бийг би 4-5 жилийн өмнөөс таньдаг болсон. Би шүүгдэгч *******схүйг 2 жилийн өмнөөс таньдаг болсон. Маргаан юунаас эхэлсэныг би цаана нь байсан болохоор мэдээгүй. Шүүгдэгч Б Рэнцэнхорлоогийн зүүн шанаа руу нь цохисон” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Чинбатын өгсөн: “Ртой найз. Шүүгдэгч Б, ******* нарыг танина. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би хэн нь хэнийгээ хаана нь цохиж байхыг нь хараагүй. Р, Б хоёр маргалдаж байсан. Б Роогын хаана нь цохисоныг холоос харж байсан” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Рын өгсөн: “... 2016 оны 06 сарын 29- ний өдөр сонгуулийн санал хураалт дуусаад Сэлбийн далангийн хажууд сууж байгаад архиа ууцгаасан. Тэгтэл цаад талаас ******* та нар ер нь дуугай байхад яагаад давраад байгаа юм бэ гээд орилоод босоод ирсэн. Бид нар хорьж болиулах гээд байж байсан бөгөөд би *******н цээжийг тулаад зогсож байхад Б намайг татаад та нар яагаад манай ах руу бөөндөө дайраад байгаа юм бэ, гэхээр нь би юу яриад байгаа юм бэ дайрсан юм байхгүй, салгаж л байна шүү дээ гэхэд чи миний ахыг цохидог хэн юм бэ гээд дайраад байхаар нь би цохиогүй гэдгээ дахиад хэлсэн. Тэгээд эргээд харахад Б дээд талын хувцасаа тайлж шидээд миний толгойны баруун зүүн чихний дээд хэсгийн орчимд 2-4 удаа цохингуут Бийг нэг нь татаад авсан чинь ******* араас нь хүрч ирж намайг бүсэлхий орчмоор барьж байгаад өргөөд шидсэн юм, унахдаа толгой, мөрний зүүн талаараа чулуун дээр унасан. Тухайн үед эрүү хугарсан гэдгээ мэдээгүй бөгөөд дараа нь цагдаа дээр очиход мэдсэн юм. Би унаж босоод Үүрийнцолмон гэдэг найзынхаа утсаар цагдаа руу биш ах руугаа би хүнд зодуулчихлаа гэж залгаж хэлэхэд миний зүүн доод талын хамгийн ард талын араа шүд хөдлөөд дээшээ гараад ирсэн байсан... Б нь Ренчинжүгдэр ахыг маань хаана нь мэдэхгүй байна шууд нэг цохиод унагаасан. ******* нь Пүрэв-очир ахыг заамдаад авсан чинь Пүрэв-очир ах цагдаад дууд гээд өөрөө *******гээс салсан...” гэх мэдүүлэг /хх.17/, Мөрдөн байцаалтанд хохирогч Б.*******н өгсөн: “... би 2016 оны 06 сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгаас сонгуулиа өгчихөөд хотод Бийг дуудахаар нь очсон... гэнэт Р хүрч ирээд цамцнаас зуураад хөөе болиоч гээд намайг тохойгоороо нудраад байхаар нь чи тэнэг юм уу болиоч яагаад байгаа юм гэж би Рд хандаж хэлсэн чинь Р чи тэгээд яасан юм бэ би угаасаа ийм хэгжүүн тэгээд чи яах юм гээд намайг цамцнаас зуураад барьсан юм. Тэгээд Чинбаа, Давхараа хоёр ирж намайг шууд бариад авсан юм. Тэр хооронд Р миний уруул руу цохисон юм. Тэгэнгүүт Рыг Б ирж барьж аваад тэр хоёр зууралдаад байсан. Б Рд чи зодолдож чаддаггүй дараа нь гонжирдог гэсэн биздээ гэж хэлэхэд нь ам руу нь салаавч өгөөд чамд бол хэзээ ч үгүй гэж хэлсэн. Тэгэхэд нь Бийг хүмүүс татаад салгасан. Тэгэхээр нь би наанаас нь очиж Рыг татаж унагаасан юм. Тэгсэн чинь би ах нарыгаа дуудна та нарыг ална тална гэж хэлээд гүйгээд явсан. Бид нар бүгд баруун тийш 51-дүгээр байрны тийшээ явцгаая гэж байхад араас Р одоо *******сүйхэй гөлөг минь яасан гээд гүйгээд ах нартайгаа ирсэн бөгөөд олон хүн байх шиг харагдсан. Тухайн үед би миний цүнх хаана байна гээд эргэж хараад юм яриад явж байхад... Р гүйж ирээд миний төмсөг рүү өшиглөсөн. Хариу үйлдэл үзүүлэх боломж байгаагүй... миний төмсөг рүү Р өшиглөхийг Чинбаа, Нямка, Үүрээ нар харсан, Рыг татаж унагаад эрүүг нь хугалсан нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх.20-21/, Мөрдөн байцаалтанд гэрч П.Нямдаваагийн өгсөн: “... би найзууд Б, Цогоо, Р, Үүрийнцолмон, Давхарбаяр Өлзийбаяр, Чинбат нартай Сэлбэ голын эрэг дээр 2 шил архи авч уусан бөгөөд нэг шил архийг нь ууж дуусгаад байж байхад Бийн ах ******* Дарханаас орж ирж байна гээд ярихаар нь бид нар дуудаад үлдсэн нэг шил архийг ууж дуусгасан. Нийт 4 шил 0.75-ын хар чингис архи уусан. Нэг мэдсэн *******, Өлзийбаяр хоёр маргалдаад байх шиг байсан. Би Р, Б хоёрыг маргалдаад байхаар нь боль гээд салгасан юм. Тэгээд би бие засах гээд явчихаад ирсэн чинь ******* Рыг өргөөд шидэж байсан. Тэгээд бөөндөө очиж салгаад явахаар болоод 51-р байрны үүдэнд очиход Р 3 ахыгаа дагуулаад одоо яасан бэ гээд зодолдох гээд хамаг хурдаараа гүйгээд орилоод ороод ирсэн. *******н уруул нь зүгээр байсан чинь Ртой муудалцсаны дараа уруул нь хавдсан, төмсөгөө бариад байсан...” гэх мэдүүлэг /хх.22/, Мөрдөн байцаалтанд гэрч Э.Үүрийнцолмонгийн өгсөн: “... Өлзийбаяр л Бтэй юм яриад байх шиг байсан. Цаг гаран маргалдас хийгээд яриад байсан. Тэгээд Түшигээ за миний буруу уучлаарай агаа гэж хэлсэн. Өлзийбаяр салахдаа занасан байдалтай нэг үг Түшигээд хэлэхэд ******* чи чинь ямар сонин юм бэ чамайг зөндөө харлаа шүү дээ одоо болилдоо гэж хэлсэн... зодоон эхлээгүй байж байсан чинь Р салгах гэж байснаа *******г нүүр хэсэг рүү нь амны орчимд нэг удаа цохисон юм. Тэгтэл ******* наад бацаан чинь намайг цохичихлоо гээд уурлахаар нь би, Нямдаваа, Давхарбаяр, Чинбат нар бүгд барьсан... би наанаас харж байхад ******* Рыг татаад унагааж байсан. Р уначихаад ах дүү хоёр намайг польдож зодлоо гээд намайг утсаа өгч байдаа гээд миний утсыг аваад ах руугаа та 3 гялс гараад ир би зодуулчихлаа гэж байсан... ямар зодоон болсоныг би хараагүй. Харин очиход ******* яая төмсөг гээд орилоод төмсөгөө барьж байсныг харсан...” гэх мэдүүлэг /хх.25/, Мөрдөн байцаалтанд гэрч Б.Өлзийбаярын өгсөн: “... би Р, Цогбаяр. Мөнхтулга, Төгөлдөр, Б, Батжаргал, Давхарбаяр, Чинбат, Үүрийнцолмон, Нямдаваа, ******* нартай хамт 0,75 ын 4-6 шил архи хувааж ууж байгаад би Бт өөрөөсөө ах хүнийг та гэж хэлж бай, нүүрэн дээр нь битгий ингэж хэлж бай гэх мэтчилэн жаахан лекц уншиж ам мурийгаад больчихоод байж байхад ******* хажуунаас одоо болио ямар их юм ярьдаг юм бэ гэж хэлээд бид 2 юм яриад алхаж байсан. Тэгээд эргээд харахад Рыг Б доороо оруулаад 2-3 удаа цохих шиг болсон. Би хол байсан учраас сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх.26/, Мөрдөн байцаалтанд гэрч Э.Цогбаярын өгсөн: “... би гэрийнхээ ойролцоо Р, Өлзийбаяр, Мөнхтулга, Төгөлдөр, Б, Батжаргал, Давхарбаяр, Чинбат, Үүрийнцолмон, Нямдаваа бид архи хувааж уугаад байж байхад эхлээд Өлзийбаяр, Б, Төгөлдөр 3 юм ярьж байгаад санал зөрөлдөөд байсан... дараа нь Өлзийбаяр Б дээр очоод ахынх нь буруу байсан байна уучлаарай гэж хэлэхэд ******* цаанаас би та нарын яриаг бүтэн цаг сонслоо шүү дээ гэж орилж босч ирээд Өлзий рүү орилж дайрч ирэхэд Өлзий миний буруу байсан ёстой уучлаарай гээд өнгөрсөн... тэрний дараа ******* баригдаж байгаа барилгын хашааны урд талд Рыг ах нь чамайг цохивол чамаас юу үлдэх юм бэ гээд хагас үүрсэн байдалтайгаар өргөөд унагаасан. Р яг хаагуураа яаж унасаныг би хараагүй. Тэгээд бид нар бөөндөө очиж салгахад Р явсан байсан. Тэгээд Р явсан учраас бид нар тайвшраад гэр гэрлүүгээ харих гээд явж байхад Р 3 ахтайгаа хамт орилоод бид нарын ардаас гүйж ирж байсан... хэн нь хаана хэнийгээ яаж цохиж зодсоныг би хараагүй” гэх мэдүүлэг /хх.29/, Мөрдөн байцаалтанд гэрч Н.Батжаргалын өгсөн: “... нэг мэдсэн чинь намайг цаана байж байхад Р, Түшигээ хоёр муудалцаад байж байсан. Р Түшигээгийн ам руу салаавч тулгаад гаргасан чинь Түшигээ уурлаад хувцасаа тайлаад Рын толгой хэсэг рүү нь нэг удаа цохиход Р зөрүүлж Түшигээгийн нүүр лүү нь цохисон чинь тэр хоёр харилцан зодолдож эхэлсэн. Тэгээд ******* цаанаас ирээд дүү яагаад байгаа юм бэ гээд Рыг хоёр гараагаа өргөөд доош унагаасан юм. Тэгээд Р босоод нэгнийх нь утсыг аваад цааш явсан юм... *******гийн уруул зүгээр байж байгаад шалбарсан байсан, хэн цохисоныг нь хараагүй намайг цаашаа яваад ирэхэд тийм болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.30/, Мөрдөн байцаалтанд гэрч Г.Чинбатын өгсөн: “... тэгээд жаахан байж байгаад очтол Р, Б хоёр зодолдож байсан юм. Тэнд байсан найзууд тэр хоёрыг салгаад цаашаа явсан... намайг харахад Б Рыг доороо оруулчихсан толгой хэсэгт нь гараараа цохиж байсан юм” гэх мэдүүлэг /хх.32/, Мөрдөн байцаалтанд гэрч Б.Давхарбаярын өгсөн: “... архи уугаагүй хүн байхгүй бүгд уусан... тэгээд бид хоёр юу болсон юм бол гээд холоос хараад очиход Р, Б хоёр харилцан цохилцож зодолдож байгаад Р доод талд нь ороод Түшигээ дээд талд нь цамцаа тайлаад харилцан заамдалцчихсан байхад нь би Бийг тэврээд өргөж салгаад хувцасыг нь өмсүүлээд 51, 60-р байрны тийшээ явсан юм. Тэгээд 51-р байрны голд бид нар зогсож байхад Р цаанаас ах дүү хоёр нийлээд байсан, одоо би ах нарыгаа аваад ирлээ одоо та муу хоёрыг харъя гээд орилоод зодоон хийх гээд ирсэн... Тэгээд Б Рын төрсөн ахыг өөдөөс нь гүйж очиход нэг цохиж унагаасан, харин ******* жижгэвтэр биетэй ахыг нь нэг цохиод унагаасан чинь хамгийн өндөр ах нь бүүр цаанаас юу болсон бэ яасан гээд ирэхээр нь би *******г аваад цааш явсан тэр өндөр ах нь цагдаа дуудсан байх...” гэх мэдүүлэг /хх.34/, Мөрдөн байцаалтанд гэрч Г.Түвшинбатын өгсөн: “... ах Пүрэв-Очир намайг сэрээгээд дүү Рыг гадаа хүмүүс зодож байна гээд утсаар бид 3-ыг дуудаж байна гэхээр нь бид гурав гарсан. Р түрүүлж гүйж очоод ******* гээд орилохоор би ардаас нь очиход урдаас нь нэг нөхөр үгийн зөрөөгүй шууд өөдөөс нь ирээд Рэнчинжүгдэрийг цохичихоод намайг цохих гэхээр нь би өөдөөс нь цээж рүү нь түлхсэн юм. Тэр залууг Б гэдэг юм байна лээ. Тэгээд Бийг нь би түлхээд арагш нэг алхахад миний араас ******* гэдэг залуу нь футболканы захаас хойшоо чирч авч яваад миний цээж рүү нэг удаа өшиглөсөн чинь хэн гэдгийг нь мэдэхгүй нэг залуу ирээд *******г ардаас нь тэврээд хойшоо болгосон юм. Тэгээд байж байхад ардаас ах Пүрэв-Очир ирээд чи яагаад хүүхэд зодож байгаа юм гэж хэпэхэд ******* нь 13-т чи намайг амжихгүй шүү гэж хэлээд ахыг шууд заамдаад авсан чинь хамт байсан хүмүүс нь салгасан. Тухайн үед Р хүрч ирээд миний шүд сонин болчихлоо гэхээр нь *******гийн хажууд алив харъя амаа ангай гэхэд Р доошоо тонгойгоод зогсчихсон шүлсээ хаяад амаа ангайлгаж, дээшээ ч болж болохгүй байна гэсэн. Бид нар дүү рүүгээ анхаарч байхад ******* болон хамт байсан хүмүүс нь цаашаа явцгаасан...” гэх мэдүүлэг /хх.36/, Мөрдөн байцаалтанд гэрч Б.Рэнчинжүгдэрийн өгсөн: “... Түвшинбат ах зодсон хүмүүс чинь хаашаа явсан бэ гэхэд тийшээ гээд 51-р байрны зүг заагаад гүйгээд явахаар нь араас нь бид 3 бас гүйгээд очих үед би тавчикандаа бүдрээд доошоо тонгойход миний толгойны ард талд нэг удаа гараараа цохисон. Б намайг цохичихоод цаашаа яваад өгөхөд ******* нь ойр орчимд өөрийг нь болиулах гэж байсан хүүхдүүдээ цохиод байсан. Тэгээд би болохгүй болохоор нь цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх.38/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9188 дугаартай: “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгт: Тархи доргилт, эрүү ясны далд хугарал гэжээ. 1. Б. Рын биед эрүү ясны далд хугарал, доод зүүн их араа шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.42/ Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9258 дугаартай “1.*******н биед уруулд дотор талд цус хуралт, өнгөц шарх, баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд |нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.46/, Б.Рыг яллагдагчаар татах тогтоол /хх.76/ Б.*******гийн ял шийтгэгдсэн эсэх шалгах хуудас /хх.80/ Б.*******гийн бакалаврын дипломны хуулбар /хх.132-133/ Б.*******гийн гаргасан хохирлын баримтууд /хх.134-140/ Т.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.79/ Т.Бийн ял шийтгэгдсэн эсэх шалгах хуудас /хх.81/ Б. Рын хохирол хүлээн авсан баримт /хх.103, 104/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв. Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ. Т.Б, Б.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 226 дугаар байрны орчим нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, олон нийтийн газар гудамж талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглаж иргэн Б.Рыг (Б.Б нь нүүрэн тус газар цохиж, Б.******* өргөж газар унагаасан) зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, Б.Р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 226 дугаар байрны орчим иргэн Б.*******г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо. Иймд шүүгдэгч Т.Б, Б.******* нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Рыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Б, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах заалтуудад заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Рд холбогдох хөнгөн төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага татаж болох 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Т.Б, Б.******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцлүүд, хохирогч Б.Р нь гомдолгүй гэсэн, гэмт этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж тэдгээрийг нийгмээс тусгаарлан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв. Шүүгдэгч Т.Б, Б.******* нар нь хохирлын 2.180.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.Р нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Т.Б, Б.*******, Б.Р нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх заалт, 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Яовогт Тын Б, Боржигон овогт Батбаатарын ******* нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Батчулууны Р Рыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Рд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтыг үндэслэн шүүгдэгч Б.Рыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Б.******* нарт 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Б, Б.******* нарт оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 5. Шүүгдэгч Т.Б, Б.******* нар нь хохирлын 2.180.000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.*******, Т.Б, Б.Р нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Б, Б.******* нарт тус бүр оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Т.Бийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хан-уул дүүргийн Цагдаагийн хэлтэст, Б.*******н засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай. 7. Хохирогч Б.Р нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******, Т.Б нарт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах, шүүгдэгч Б.Рд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР