| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00844/И |
| Дугаар | 2669 |
| Огноо | 2017-10-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Э
Хариуцагч:М.ТВ
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Ө/шүүхэд төлөөлөх эрх-0273/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Өнар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Э 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөрМ.ТВ-д ажилд орсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөрМ.ТВ-ийн ерөнхий захирал Ц.Оажил, албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Дараагийн ерөнхий захирал томилогдох хүртэл хугацаанд дэд захирал Л.Нтүр орлон гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд Захиргаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энь Г.Эг өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгөхийг удаа дараа шаардаж ажлын байрны дарамт үзүүлдэг байсан. Ингээд ажил үүргээ гүйцэтгэж байтал 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийнМ.ТВийн ерөнхий захирлын Б/48 дугаартай тушаалаар Г.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн, түүнээс хойш тухайн албан тушаалын үүргийг гүйцэтгээгүй, нууцын бичээчийн үүргийн дагуу Захирлын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05, 12, 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг журамд заасан хугацаанд бичиж гаргаагүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан тул гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцалсан. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гэдэгт энэ үндэслэл нь ажлаас шууд халах үндэслэлд байхгүй. Би 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажлаа гүйцэтгэсэн. Энэ өдөр эд хөрөнгө, өрөөний түлхүүр зэргийг картаар надаас хүлээж авсан. 2017 оны 01 дүгээр сараын 03-ны өдрийн ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл нь ерөнхий захирал Ц.Оийн ажлыг дэд захирал Н.Н түр орлохтой холбоотой тамга тэмдэг, хавтастай тушаалуудыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болохоос миний ажлыг хүлээлцээд байгаа юм биш. Намайг ажлаас халсан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд байхгүй. Өнөөдөр миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар ярьж байгаа болохоос Ц.Озахирал ажлаа хийдэг үгүй талаарх асуудал хамаагүй. Би нууцын бичээч байсан. Нууцын бичээчийнхээ үүргийг гүйцэтгэсэн. Захирлын зөвлөлийн хуралд оролцоод тэмдэглэлийг цаг хугацаанд нь гаргаад хуулийн зөвлөхөд хүлээлгэж өгдөг байсан. 2017 оны 12 дугаар сарын 05, 12, 16-ны хуралд би оролцоогүй. Хуулийн зөвлөх Н.Жоролцсон. Тэмдэглэлийг хөтөлж, хянаж гарын үсэг зуруулж, цааш нь архивлах, хүлээлгэж өгөх ажил нь хуулийн зөвлөх Н.Жамъяны ажил. Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд хурлын тэмдэглэлийг 3 хоногийн дотор гаргаагүй бол ажлаас шууд халах үндэслэлд байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 06-наас хойш 47 хоног өнгөрсний дараа сахилгын шийтгэл онондуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн тул ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй. Иймд Г.ЭгМ.ТВ-ийн ерөнхий захирлын туслахын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
ХариуцагчМ.ТВ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Эд ерөнхий захирлын туслахын ажил үүрэг дээр нь нэмжМ.ТВ-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 129 дүгээр тушаалаар нууцын бичээчийн үүргийг давхар хариуцуулсан. 2016 оны 04 дүгээр сард байгууллагын нууцыг хадгалах үүрэг хүлээлгэх тушаал гарсан байдаг. Г.Э 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд түүнээс хойш тухайн албан тушаалын үүргийг гүйцэтгээгүй.М.ТВ-ийн Албан хэрэг хөтлөлт, баримт бичгийг архивт шилжүүлэх, хүлээн авах, хадгалах журамын 2 дугаар бүлгийн 2.4.2 дахь заалтын 9 б хэсэгт хуралдааны тэмдэглэлийг стандартын дагуу бүрдүүлэх бөгөөд хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хуралдааны тэмдэглэлийг хурал дууссанаас хойш 3 хоногт багтаан эцсийн байдлаар бэлтгэж, зохих журмын дагуу албажуулсан байна гэж заасан байдаг. Г.Э хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн нууцын бичээчийн үүргийн дагуу Захирлын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05, 12, 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг журамд заасан хугацаанд бичиж гаргаагүй.М.ТВ-ийн ерөнхий захирлын туслахын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан тул тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар бүлгийн 5.3.1 “л”, 7 дугаар зүйлийн 7.1 в хэсгийг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Г.Э эдгээр тэмдэглэлийг цаг хугацаанд нь байгууллагад хүлээлгэж өгөөгүй нь Ц.Озахирлын ажил үүргээ алдаг оног гүйцэтгэж байсантай шууд холбоотой. Хуулийн зөвлөхөөс удаа дараа хурлын тэмдэглэлээ өгөөч гэсэн шаардлагыг тавьж байсан боловч биелүүлээгүй тул Ц.Озахиралтай холбогдож байсан. Ц.О11, 12 дугаар саруудын тэмдэглэл өгөгдөөгүй гэдгийг мэдэж байсан нь Н.Мхуульчтай фэйсбүкээр харьцаж байсан зурвасаар харагдаж байна. Хурлын тэмдэглэлийг бичих нь Г.Эгийн үүрэг бөгөөд Ц.Озахирал тэмдэглэлд гарын үсэг зурах ёстой. Байгууллагын архив бичиг хэрэг хөтлөлтийн журмын дагуу Г.Э хурлын тэмдэглэлийг бичиж, хуулийн зөвлөх Н.Мнууцын ажилтан Н.Гт хүлээлгэн өгч цааш архивлагддаг. Хурлын тэмдэглэлүүд нь хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудсанд нотлох баримтаар авагдсан байгаа. Эдгээр тэмдэглэл цагтаа гараагүй учир дардас дарагдсан байна. Тэмдэглэл цагтаа гараагүй зөрчлийг 01 дүгээр сарын 19-ний өдөр хууль Н.Милрүүлсэн. 2017 оны 02 дугаар сард хурлын тэмдэглэлийг Г.Эгийн компьютороос гаргуулж авах гэхэд байхгүй байсан. Энэ үйлдэл нь Олон нийтийн радио телевизийн тухай хууль, байгууллагын дотоод журам, телевизийн албан хэрэг хөтлөлтийн журам, бичиг хэргийг архивт шилжүүлэх тухай журам, байгууллагын нууцыг хамгаалах журмуудыг зөрчсөн учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд өөрийн санаачлагаар сахилгын шийтгэл оногдуулсан. Н.Жгэж хүн тухайн байгууллагад ямар ажил эрхэлж байсан, юу хийдэг талаар нотолсон баримт хэрэгт байхгүй тул түүний тодорхойлолтыг үнэлэх эсэхийг шүүх шийдэх байх гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагчМ.ТВэд холбогдуулан ерөнхий захирлын туслахын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
М.ТВийн ерөнхий захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/48 дугаартай тушаалаар ерөнхий захирлын туслахаар ажиллаж байсан Г.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн, түүнээс хойш тухайн албан тушаалын үүргийг гүйцэтгээгүй, нууцын бичээчийн үүргийн дагуу Захирлын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 5, 12, 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг журамд заасан хугацаанд бичиж гаргаагүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3.1, 7 дугаар зүйлийн 7.1 “в”,М.ТВ-ийн албан хэрэг хөтлөлт, баримт бичгийг архивт шилжүүлэх, хүлээн авах, хадгалах журмын 2 дугаар бүлгийн 2.4.2 дахь заалтын 9 “б” хэсгийг тус тус удирдлага болгон Г.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
М.ТВийн ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 129 дүгээр тушаалаар Г.Эд нууцын бичээчийн эрх олгож, үүргийг энэ өдрөөс эхлэн хүлээлгэжээ. /хх-64/
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч “Г.Э нь 2016 оны 12 дугаар сарын 05, 12, 16-ны өдрийн Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг ажлын 3 хоногт гаргаагүй. Байгууллагын архив бичиг хэрэг хөтлөлтийн журмын дагуу хурлын тэмдэглэлийг бичиж архивт хүлээлгэж өгөх ёстой. Г.Э 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Байгууллагын дотоод журам, телевизийн албан хэрэг хөтлөлтийн журам, бичиг хэргийг архивт шилжүүлэх тухай журам, байгууллагын нууцыг хамгаалах журмуудыг зөрчсөн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлан маргажээ.
Нэхэмжлэгч Г.ЭМ.ТВийн ерөнхий захирал Ц.Оьтай 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ерөнхий захирлын туслах албан тушаалд, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлхээр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Ажлын байрны тодорхойлолтоор Г.Э нь ерөнхий захирлын өдөр тутмын ажилд шуурхай дэмжлэг үзүүлэх, ерөнхий захирлын тушаал, шийдвэртэй холбоотой асуудлаар дотоод мэдээллийг шуурхай түгээж хэрэгжилтийг хангуулах, салбар нэгжийн удирдлага болон ажилтнуудад захиргааны болон зохион байгуулалтын холбогдолтой асуудлаар мэдээлэл өгөх.М.ТВ-ийн ерөнхий захирлын тушаалыг бичиж албажуулах, оны эцэст архивт өгөх ажлыг биечлэн гүйцэтгэх. Түүний ажлын байрны гол үйл ажиллаагаа ажлын байрны тодорхойлолтод зааснаар ерөнхий захиралтай уулзах гадны төлөөлөгчид, иргэдийн уулзалтын цагийн хуваарийг зохицуулах, тушаал шийдвэрийн төслийг ерөнхий захиралд танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр тушаал бичих, гарын үсэг зуруулах, тамга тэмдгийг зохих журмын дагуу хэрэглэх, бүртгэх, дугаарлах, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, захидал харилцааны материал, тэмдэглэл, удирдлагын шийдвэр, заавар болон тайлан илтгэл, мэдээлэл гэрээ, тушаалын төсөл зэрэг баримт бичгүүдийн төслийг эх хувьтай нь тулган, хянаж бичиг хэргийн шаардлага, стандартын дагуу компьютер дээр бичиж бэлтгэх, шаардлагатай үед уулзалт бусад арга хэмжээний тэмдэглэл хөтлөх, захирлын үйл ажиллагаатай холбоотой төсөв зохиох, баримт бичгийг цэгцлэх, архивлах, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөх, байгууллагын нууцад хамаарах баримт бичгийг бичих, хадгалах, эдгээрийн жагсаалт хөтлөх гэсэн байна.
2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөрМ.ТВ-ийн ерөнхий захирлын 322 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг баталж, хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалхаар заажээ.
Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-ийн “л”-д байгууллагын нууц болон маш нууц ангиллын мэдээллийг хууль бусаар олж авсан нь тогтоогдсон, тухайн мэдээллийг санаатай болон санамсаргүйгээр задруулсан, алдсан, компьютер, сервер дээрх мэдээлэл, программыг санаатайгаар өөрчлөх, эвдэх, сүйтгэх, хүртээмжгүй болгосны улмаас байгууллагад хохирол учирсан, 7.1-“в”-ажлаас халах гэж заасан боловч нэхэмжлэгч нь эдгээр заалтыг зөрчиж байгууллагад хохирол учруулсан талаарх баримтгүй,М.ТВ-ийн албан хэрэг хөтлөлт, баримт бичгийг архивт шилжүүлэх, хүлээн авах, хадгалах журмын 2.4.2-ын 9-б-д “хуралдааны тэмдэглэлийг стандартын дагуу бүрдүүлэх бөгөөд хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хуралдааны тэмдэглэлийг хурал дууссанаас хойш 3 хоногт багтаан эцсийн байдлаар бэлтгэж, зохих журмын дагуу албажуулсан байна” гэж заасан боловч хавтаст хэргийн 99-107 дугаар талд нотлох баримтаар ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 05, 12, 16-ны өдрийн Захирлуудын зөвлөлийн хуралд хуулийн зөвлөх Н.Жтэмдэглэл хөтлөж оролцсон, Г.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох зөрчилд энэ талаар тусгагдаагүйгээс гадна, байгууллагын журам зөрчсөнг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй, хөдөлмөрийн гэрээгээр тохирсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийн алийг зөрчсөн нь тодорхойгүй, ажилтан, ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр тохирсон ноцтой зөрчлийг тушаалд үндэслэл болгоогүй тул 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/48 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь хуульд нийцээгүй байна.
Зохигч шүүх хуралдаандМ.ТВ-ийн ерөнхий захирал Ц.О2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, энэ өдрөөс дэд захирал Л.Н орлож байсан гэж тайлбарласан, нэхэмжлэгч ньМ.ТВ-ийн ерөнхий захирал солигдсонтой холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөрМ.ТВ-ийн ерөнхий захирлын 2016 онд баталсан тушаалууд, тамга, эд хөрөнгийг ажил хүлээлцсэн тухай тэмдэглэлээр хүлээлцсэн, түүнд ажилласан хугацааны 1 дүгээр сарын цалин олгогдож, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн ажлыг хүлээлцсэн болох нь Нийгмийн даатгалын дэвтэр, ажил хүлээлцсэн тухай тэмдэглэлээр тус тус тогтоогдсон байна.
Хариуцагч шүүх хуралдаандМ.ТВ-ийн ерөнхий захирал Ц.Оалдаг оног ажлаа хийдэг байсан, хурлын тэмдэглэлийг хуулийн зөвлөх хянаагүй, ерөнхий захирлын гарын үсэг зурагдаагүй гэж тайлбарласан ба дээрх 3 тэмдэглэл хэний буруугаас хугацаандаа гараагүй болох нь тодорхойгүй тул энэ байдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Г.ЭгМ.ТВийн ерөнхий захирлын туслахын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацаа буюу ажлын 170 хоногийн цалинг тооцохдоо түүний НДД№А 1123002 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн /2.886.400:3=962.133:22=43.733х170=7.434.610/ олговорт 7.434.610 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчМ.ТВэд даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдаж, хариуцагчМ.ТВээс 133.904 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.
Хэрэгт баримтаар ирүүлсэн Ц.Оь, Н.Жнарын гаргасан тодорхойлолтыг гэрчийн мэдүүлгийн хүрээнд үнэлэх боломжгүй, Х.М, Ц.Онарын фэйсбүүкээр харьцсан тэмдэглэлийг хянаж гарын үсэг зурах тухай зурвас нь Ц.Оийн ажил үүрэгтэй холбоотой тул үзлэг хийсэн тэмдэглэлд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.ЭгМ.ТВийн ерөнхий захирлын туслахын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаарМ.ТВээс 7.434.610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Эгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийгМ.ТВэд үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчМ.ТВээс 113.904 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА