Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/02667

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, Хилчин 4-р гудамжны 18 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ВЙ85011407, Тариачин овогт Шаравын Жаргалын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Алтай хотхон, 12-р байрны 60 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧМ85010916, Боржигон овогт Хүрэлбаатарын Бат-Эрдэнэд холбогдох,

87 000 000 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Жаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюунболд /шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 1950/, хариуцагч Х.Бат-Эрдэнэ,хариуцагчийн өмгөөлөгч Н.Жамъян/шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 0572/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 28 500 000 төгрөг, алданги 28 548 000 төгрөг, нийт 87 048 000 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцааны орон сууцны үнээс хангуулахаар шаардсан шаардлагын мөнгөн төлбөрийг үүргийг шаардсан хэсгийг нэмэгдүүлж, 89 250 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл тайлбартаа: Би үеэл эгч Т.Баясгалантай 2011 оноос хамтран ажилласан. Мөнгөө түүнд өгч өсгүүлж байгаа. 2015-04-11 өдөр Т.Баясгалан эгч утсаар залгаж, чи хүнд мөнгө зээлүүлэх үү? Барьцаа хөрөнгөтэй юм байна, Цэрэндэндэвийн дүү нар юм байна гэсэн. Тэгээд 96778688 гэсэн дугаар өгч, Бат-Эрдэнэ залгана гэсэн. Би залгасан. Х.Бат-Эрдэнэ эгчтэйгээ, орон сууцны ордертой ирсэн. Зээлийн гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 21 өдөр байгуулж, Х.Бат-Эрдэнэ 30 000 000 төгрөгийг 2015 оны 04 сарын 21 өдрөөс 2015 оны 07 сарын 21 өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, нэг сард 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 16 дугаар байр 60 тоот 52 м.кв талбайтай, Х.Бат-Эрдэнийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ 2015 оны 04 сарын 21 өдөр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Цэрэндэндэв хоригдож байгаа, 17цагаас өмнө 30 000 000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Мөнгийг хаанаас авах вэ гэхээр нь Баясгалангаас авна гэж хэлсэн. Эгч нь спикерээр Т.Баясгалангаас мөнгө авлаа гэхэд Х.Бат Эрдэнэ мөнгө хүлээн авлаа гэж гэрээн дээр гарын үсэг зурсан. Х.Бат-Эрдэнэ 30 000 000 төгрөгийг 3 хоногийн дотор сарын хүүтэй нь өгнө гэж ярьсан. Гэрээг бүртгүүлэхдээ надаас 25 000 төгрөг зээлсэн. Түүнийгээ хамт өгнө гэсэн, өгөөгүй. Би утасдсан. Гэтэл Дархан, Сэлэнгэд явна гэдэг.Хаягаар нь очсон. Гэр нь олдохгүй, эхнэр нь утсаа авдаг. Ингээд сураггүй болсон. Иймд хариуцагч Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 05 сарын 16 өдрийн хариу мэдэгдэх хуудсаар Х.Бат-Эрдэнэ нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, Алтай хотхон, энгельс гудамж, 12 байр 96 тоот хаягт оршин суудаг нь болохыг тогтоож өгсөн.

2017 оны 05 сард 86008888 дугаараас над руу ярьсан. Гэтэл хариуцагч нь намайг эрэн сурвалжлуулсан байсан. Гэрээ байгуулагдсанаас хойш Х. Бат-Эрдэнэ нь нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй бөгөөд сар бүр төлөх ёстой хүүг төлөөгүй. Гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар хоног тутамд алданги тооцохоор заасан.Иймд зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 4 500 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алданги болох 17 250 000 төгрөгийг, хугацаа хэтрүүлсэн 25 сард Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан хүү 37 500 000 төгрөг,нийт 89 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэв.

Хариуцагч тайлбартаа: Миний бие нь Ш. Жаргал гэдэг хүнээс ямар ч мөнгө төгрөг зээлж аваагүй . Ш.Жаргал гэх хүнийг танихгүй. Зээлийн гэрээ байгуулахаас өмнө миний эгч Х. Ижилцэцэг Т. Баясгалан гэдэг хүнээс 26 500 000 төгрөг зээлж авсан гэдэг ба миний бие мөн Т. Баясгалангаас 30 000 000 төгрөг зээлье гэсэн хүсэлтийг эгч Х.Ижилцэцэгээр дамжуулан гаргасан. Т.Баясгалан нь эгчээр дамжуулж ,Ш. Жаргал гэх хүнтэй нотариат дээр очоод гэрээ байгуулчихаад, мөнгөө ав гэж хэлсэн гэдэг. Иймд 2015 оны 04 сарын 21 өдөр Хан-Уул дүүрэгт байрлах нотариатын газар очиж иргэн Ш. Жаргалтай уулзаж, зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед эгч бидэнтэй байгаагүй. Гэрээ хийж байхдаа Ш.Жаргалын хажууд эгч рүүгээ ярьж, мөнгөө хүлээж аваагүй байхад авсан гээд бичиихсэн байна, гэрээнд гарын үсэг зурж болох юм уу гэж асуухад эгч Т.Баясгалангаас асууя гэсэн. Тэгээд удалгүй эргээд залгаж, Т.Баясгалан мөнгөө авахаас хойш юун сүртэй юм, гэрээгээ хийчихээд 30 000 000 төгрөгөө авна биз гэсэн гэхээр нь би гэрээнд мөнгийг хүлээн авсан гэж гарын үсгээ зурсан. Гэтэл Т.Баясгалан нь манай эгчээс мөнгө төгрөгний авлагатай, тэрийгээ дуусгаж байж ахиад мөнгө зээлээрэй гээд 30 000 000 төгрөгийг өгөөгүй. Иймд миний бие Ш. Жаргалын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар хүсэл зоригоо илэрхийлэн 2015 оны 04 дүгээр сарын 21 өдөр Х.Бат-Эрдэнэ нь 30 000 000 төгрөгийг 2015 оны 04 сарын 21 өдрөөс 2015 оны 07 сарын 21 өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сард 5 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлэх тухай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний үүрэгт Х.Бат-Эрдэнэ нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 16 дугаар байр 60 тоотод байрлах, өөрийн өмчлөлийн, 52 м.кв талбайтай, орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар зохигч маргахгүй байна.

Зээлийн гэрээнд зээлдэгч Х.Бат-Эрдэнэ 30 000 000 төгрөгийг хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан байгаа боловч уг мөнгийг зээлдүүлэгч болон мөнгийг түүнд өгөх Т.Баясгалан өгөөгүй гэж хариуцагч тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Х.Бат-Эрдэнэ орон сууцаа барьцаалж 30 000 000 төгрөгийн зээл авах боломжтой эсэхийг 2-3 хоногийн өмнө Т.Баясгалангаас 26 500 000 төгрөгийг зээлж авсан эгч Х.Ижилцэцэгийг Т.Баясгаланд уламжилж өгөхийг хүссэн байх бөгөөд гэрчээр оролцсон Х.Ижилцэцэг дүүгийнхээ хүсэлтийг Т.Баясгаланд уламжилж хэлсэн, Т.Баясгалан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч Ш.Жаргалтай зээл болон барьцааны гэрээг хийчихээд, ирээд мөнгөө авчихна биз гэж хэлсний дагуу хариуцагч нь эгчээсээ авсан дугаараар Ш.Жаргалтай холбогдож, Хан-Уул дүүрэг дэх нотариат дээр хамт очиж, зээлийн болон, орон сууцаа зээлийн уг гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны гэрээнүүдийг байгуулж, үүрэг ногдуулсан гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь Т.Баясгаланд хадгалуулсан өөрийн мөнгийг зээлдэгчид зээлдүүлсэн, 30 000 000 төгрөгийг Х.Бат-Эрдэнийн эгч Х.Ижилцэцэг нь Т.Баясгалангаас хүлээн авлаа гэж утсаар ярьсны дагуу хариуцагч мөнгийг хүлээн авлаа гэж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч тал дээрх тайлбараа нотлох зорилгоор шүүх хуралдаанд Т.Баясгаланг гэрчээр оролцуулахыг хүссэн бөгөөд түүний оршин суугаа хаягийг шүүхэд өгөхөөс татгалзаж, шүүх хуралдаанд гэрчийг ирүүлэх мэдэгдэх хуудсыг өөрсдөө хүргэх, түүнийг шүүхэд дагуулж ирэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, гэрчийг оролцуулахаар 2 удаагийн хуралдааныг хойшлуулсан боловч гэрч хуралдаанд ирээгүй,үүний дараа нэхэмжлэгч уг гэрчийг оролцуулах шаардлагагүй гэж үзэж, гэрчийг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байна.

Зээлийн гэрээний тал болох зээлдүүлэгч Ш.Жаргал нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд 30 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болохоо, эсхүл зээлдүүлэгчийн үеэл Т.Баясгалан түүний өмнөөс зээлдүүлэх мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болохыг нотлоогүй байна.

Харин Х.Бат-Эрдэнэд нэхэмжлэгч мөнгө зээлүүлэх үйл явдал өрнөхөөс өмнө нэхэмжлэгчийн үеэл Т.Баясгалан хариуцагчийн эгч Х.Ижилцэцэгт 26 500 000 төгрөгийг бичгээр үйлдсэн зээлийн гэрээгүйгээр, барьцаагүйгээр зээлдүүлсэн байх бөгөөд үүний дараа зээлдүүлэгч Ш.Жаргалын өмнөөс зээлдэгч Х.Бат-Эрдэнэд өгөх 30 000 000 төгрөгийг Т.Баясгалан нь Х.Ижилцэцэгт өгөөгүй болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Х.Ижилцэцэгийг мэдүүлэг, Х.Ижилцэцэгийг гэрчээр шүүх хуралдаанд оролцсоны дараа, мөнгийг өгөх үүрэгтэй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа Т.Баясгалан өөрийн 99119915 дугаараас Х.Ижилцэцэг рүү залгаж ярьсан гар утасны яриаг буулгасан CD бичлэгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр хүлээсэн эхлэн гүйцэтгэх 30 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлүүлэх, зээлийн гэрээний хугацаанд хүү гаргуулах, гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээгээр тохирсон алданги болон хуульд заасан хүү шаардах эрхгүй байна.

Зохигчийн байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж боломжгүй, зээлийн гэрээгээр зээлдэгч хүлээсэн үүргийг хангах зорилготой, салгаж үл болох эрх тул зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч барьцааны гэрээний зүйлийг худалдахыг шаардах, барьцааны зүйлийг худалдсан үнээс зээлийн гэрээгээр зээлдэгч хүлээх үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 644 140 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,