Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/02666

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 6-р байрны 52 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХА62091801, Хотол овогт Хотолхүүгийн Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж-42, РД-2076675, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

ажилгүй байсан хугацааны олговорт 16 234 593 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяа, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч нэхэмэлэл, тайлбартаа: Миний бие Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон зам тээврийн яам зэрэг төмөр замын салбарт нийт 30 гаруй жил ажиллаж байна. 2014 оны 12 сарын 12 өдрөөс Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар 2 жилийн хугацаагаар томилогдон ажиллаж байтал Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын2016 оны 10 сарын 03 өдрийн Б-1-227 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажлаас үндэслэлгүйгээр халсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан . Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай Улаанбаатар төмөр замын даргын Б-1-227 дугаар тушаалыг хүчингүй болгох, эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 10 сарын 03 өдрийн Б-1-227 дугаар тушаал үндэслэлгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24 өдрийн 602 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00231 шийдвэр 2017 оны 01 сарын 16 өдөр гарсан бөгөөд тус шүүхийн уг шийдвэрээр нэхэмжлэгч намайг Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 8 170 800 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан олгох, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлэхийг хариуцагч Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатал төмөр замп даалгасан болно. Нэхэмжлэгчийн хувьд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг биелүүлэхийг хариуцагчаас хүсч, ажилд орох өргөдлөө 2017 оны 03 сарын 31 өдөр албан ёсоор гаргасан боловч ямар нэгэн хариу өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдьэр гүйцэтгэх газарт хүсэлтээ 2017 оны 05 сарын 23 өдөр гаргаж, шүүхийн шийдвэрт заасан цалинг тус байгууллагаар дамжуулан авсан.

Харин ажилдаа орох асуудал шийдэгдээгүй бөгөөд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад одоо хэр нь шилжүүлээгүй байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас миний бие өнөөдрийн байдлаар нийт 149 хоног ажилгүй байгаа бөгөөд нийгмийн хамгаалал болон эрүүл мэндээ хамгаалахын тулд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрөө сайн дураар төлсөөр байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 01 сарын 16 өдрөөс эхлэн 2017 оны 08 сарын 24 өдрийг хүртэл миний бие нийт 149 хоног ажилгүй байгаа тул энэ хугацааны цалин болох 16 234 593 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг хариуцагч Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаар нөхөн төлүүлж өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны цалингийн тооцооллыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00231 шийдвэрт заасан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцсон дундаж цалинг бодсон тооцоог баримталсан болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Түүнийг ерөнхий хороо ажилд томилдог. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлсийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 сар байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2017-05-23 өдрийн 17250716 тогтоол, нийгмийн даатгалын дэвтэр, тус шүүхийн 2017-01-16 өдрийн 102/ШШ2017/00231 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-02-24 өдрийн 602 дугаар магадлал,итгэмжлэл үэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяа Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016-10-03 өдрийн Б-I-227 тушаалаар тус нийгэмлэгийн ерөхний хорооны нарийн бичгийн даргаар ажиллжжлах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныш эс зөвшөөрч шүүхэд ажлаас үндэслэлгүйгээр халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг тогтоолгох, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд цалинтай тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг тус шүүх хэлэлцэж, 2017-01-16 өдийн 102/ШШ2017/00231 шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяаг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 10 сарын 03 өдрөөс 2017-01-16 өдрийг хүртэл 75 хоногийн олговорт 8 170800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг холбогдох байгууллагад шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, 2017-02-24 өдрийн 602 дугаар магадлалаар шийдвэийн дээрх заалтуудыг хэвээр үлдээсэн байна.

Шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Х.Мөнгөнтуяаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн боловч хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлж авах үүргээ биелүүлээгүй байгаа болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан 2017-08-24 өдрийг хүртэл ажилгүй байсан нь тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хариуцагчаас нэхэмжлэгч Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэлийн талаар хариуцагчийн татгалзсан тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч 2016 оны 07, 08, 09 саруудад авч байсан цалингийн нийлбэр 6 863 478 төгрөгөөс дундаж цалинг тооцож, ажилгүй байсан 149 хоногийн олговорт 16 232 656 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хугацаанд нэхэмжлэгч өөрт учрах эрсдэлээс сэргийлж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрөө төлсөн нь түүний нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтнаа нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах үүрэгтэй тул ажилгүй байсан хугацаанд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоосон 13 232 656 төгрөгийн олговороос ажил олгогч төлөхөөр Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хэмжээгээр тооцон, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 239 123 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 239 123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,