| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01653/И |
| Дугаар | 102/ШШ2017/02657 |
| Огноо | 2017-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/02657
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд хийж,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 11-р хороолол, Эмон бизнес төв, 302 тоотод байрлах, Хг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 11-р хороо, Баруун тасганы 2-р гудамж, 23, 24 ,25 тоотод байрлах, С ХХК-д холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 37 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргал, хариуцагч Сүр хээр ХХК-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Даацын цамхаг ХХК нь хариуцагч Сүр хээр ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг, алдангид 12 500 000 төгрөг, нийт 37 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Даацын Цамхаг ХХК нь хариуцагч Сүр Хээр ХХК-тай 2016 оны 07 сарын 19 өдөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан, түүнд барилгын ачаа өргүүрийн QTZ-40 маркийн 4810 загварын цамхагт краныг 45 000 000 төгрөгөөр худалдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын нэг хоногийн дотор худалдан авагч нь үнийн 70 хувьтай тэнцэх 31 500 000 төгрөгийг худалдагчид төлнө. Үлдсэн 13 500 000 төгрөгийг кран нийлүүлэх гэрээ хийсэн өдрөөс хойш сарын дотор худалдагч талд шилжүүлэх үүрэг хүлээнэ. Гэрээний 3.3-д худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.
Хариуцагч Сүр Хээр ХХК-иас краны үнээс 20 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 25 000 000 төгрөгийг алданги 12 500 000 төгрөг, нийт 37 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү? гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Даацын Цамхаг ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, QTZ40 4810 маркийн, 38 метр өндөр краныг манайд худалдах, краныг суурьлуулах, угсрах, тохиргоо хийх, холбогдох зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагаас авч өгөх үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгчийн нийлүүлсэн кран нь доголдолтой буюу гэрээгээр тохиролцсон 38 метрийн өндөрт хүрэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй дагалдах эд анги дутуу, тохиргоогүй зэрэг доголдолгүй кран нийлүүлсэн байсан. Хариуцагчийн зүгээс дутуу эд анги болох краны секцийг Жинлүүр Их ХХК-иас авч угсруулан ашиглах гэсэн боловч 2016 оны 8 сарын 09 өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 02-01/577 дугаар удирдамжаар барилгын техникийн хяналт шалгалт ирж уг краны ашиглалтыг түр зогсоох шийдвэр гаргасан болно. Өнгөрсөн хугацаанд уг краны ашиглалтаас үүдэлтэйгээр манай компани багагүй алдагдал хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч Даацын Цамхаг ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн белүүлээгүйгээс энэхүү нөхцөл байдал үүссэн болно. Иймд нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нийлүүлсэн краны дутуу эд ангийг гүйцээн угсарч, тохиргоог хийж гүйцэтгэх, уг краныг ашиглах зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авч өгсөн тохиолдолд краны үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзахгүй. Харин нэхэмжлэлд дурдагдсан 12 500 000 төгрөгийг алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна гэжээ.
Зохигч 2017-10-11 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлага 37 500 000 төгрөгөөс 22 500 000 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч Даацын цамхаг ХХК татгалзаж, хариуцагч Сүр хээр ХХК 15 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг 2017-12-05 өдрийн дотор төлөх, үлдсэн 5 000 000 төгрөгийг краныг зохигч худалдан борлуулсны дараа төлөхөөр харилцан тохирч эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч QTZ40 4810 маркийн, 38 метр өндөртэй краныг хариуцагчид худалдахаар тохирч, краныг хариуцагчид шилжүүлэн өгсөн боловч уг краны бичиг баримтыг хариуцагчид шилжүүлж өгөөгүй байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн талаар зохигч шүүх хуралдааны явцад харилцан тохирч, нэхэмжлэлийн шаардлага болох 37 500 000 төгрөгөөс 22 500 000 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч Даацын цамхаг ХХК татгалзаж, хариуцагч Сүр хээр ХХК 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, үүнээс 10 000 000 төгрөгийг 2017-12-05 өдрийн дотор төлөх, нэхэмжлэгч байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн өргөх байгууламж 4.1, 4.2 заалтын дагуу ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, хариуцагчид худалдсан краны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй шалтгааны улмаас краныг зохигч хамтран худалдан борлуулах, краныг борлуулсан үнээс үлдсэн 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагч төлөхөөр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно.
Шүүхийн шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 106 дугаар зүйлийн 56.1, 60.1, 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 345 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн эвлэрсэн хэмжээнд ногдох хураамж болох 232 950 төгрөгийн 50 хувийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.