Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/02640

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Дунд нарангийн 9-р гудамжны 246 тоотод оршин суух, эмэгтэй, РД-НК80061305, Хайрхан монгол овогт Норовын Норовсүрэнгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-76, Хас караокетэй байранд оршин суух, эрэгтэй, РД-ЧМ73032872, Өндөр овогт Сандуйн Лхагвасүрэнд холбогдох,

хүүхдийнхээ эцгээр тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Норовсүрэн, хариуцагч С.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие С.Лхагвасүрэнтэй 2014 онд танилцаж, хамтран амьдарсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2014-07-02 өдөр хүү Н.Цэгц, 2016-02-23 өдөр охин Н.Ану нар төрсөн. Бид хоорондын харилцаа, зан байдлаас шалтгаалан 2017 оны 7 сараас эхлэн тусдаа амьдарч байна.

Тусдаа амьдарсан хугацаанд С.Лхагвасүрэн нь хүүхдүүддээ сэтгэл санаа болон эд материалын тусламж үзүүлээгүй, өөрийн хоёр хүүхдүүдэд бусдын хүүхэд мэт хүйтэн хөндий хандаж байна. Намайг удаа дараа дарамталж, хамтран амьдрах хугацаанд хэд хэдэн удаа хүч хэрэглэж зодож байсан. Би 2017 оны 07 сарын 31 өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасанд шүүх 2017 оны 08 сарын 31 өдөр иргэний хэрэг үүсггэсэн боловч С.Лхагвасүрэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид а-7 гудамж, 139 тоот хаягт оршин суугаагүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо,Энх тайваны өргөн чөлөө 76 тоот , Хас кароакег ажиллуулдаг хаягаар Баянгол дүүргийн шүүхэд хандсан. С.Лхагвасүрэн хүү Н.Цэгц, охин Н.Ану нарын эцэг мөн болохыг тогтоож, хүү болон охиныг миний асрамжид үлдээж, С.Лхагвасүрэнгээс хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Миний бие Н.Норовсүрэнтэй 2014 онд танилцаж хүү Н.Цэгц охин Н.Ану гэх хоёр хүүхэдтэй болсон. Шүүхээр эцэг тогтоолгох шаардлагагүй, миний хүүхдүүд мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Бид эд хөрөнгийн маргаангүй бөгөөд гэрийн тавилга, эд хогшил, 24-96 УНЛ дугаартай гранд маркийн машиныг түүнд өгсөн. Н.Норовсүрэнгийн нэхэмжлэлийн дагуу 2 хүүхдэд тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хуралдаан дээр зохигч гаргасан хүсэлтдээ : Хариуцагч С.Лхагвасүрэн Н.Цэгц, Н.Ану нарын эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, цаашид зохигч хамт амьдрахаар эвлэрч байна гэв.

                        
ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Норовсүрэн нь хариуцагч С.Лхагвасүрэнд холбогдуулан Н.Цэгц, Н.Ану нарын эцэг болохыг тогтоолгох, 2 хүүхдэд түүнээс тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Норовсүрэн хариуцагч С.Лхагвасүрэнтэй хамтран амьдрахаар зохигч эвлэрсэн бөгөөд эвлэрсэн тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасны дагуу зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчийн эвлэрэл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59, 106 дугаар зүйлийн  59.5, 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчидп олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: