Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/02629

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Дүүргийн 13-р гудамжны 503 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЦГ82050308, Хүрлүүд овогт Ширболдын Азмаагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, Шинэ хотхоны 4-р байрны 33 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЙ77061411, Дархчууд овогт Мийгаагийн Лхагвасүрэнд холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Азмаа, хариуцагч М.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие М.Лхагвасүрэнтэй 2005 онд танилцаж, гэр бүл болж, 2007-12-26 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэр бүлээр амьдрах хугацаанд 2008-04-28 өдөр охин Л.Анужин төрсөн. Гэр бүл болсноос хойш Баянгол дүүрэг, 20-р хороо, Шинэ хотхонд байрлах 2 өрөө байрыг худалдаж авсан. Намайг жирэмсэн байх үеэс М.Лхагвасүрэнгийн ааш зан хувирч эхэлсэн. Үг хэлээр доромжилж, удаа дараа гар хүрч байсан. 2011 онд намайг зодсон тул Баянгол дүүргийн Цагдаад өргөдөл гаргаж байсан. Гэвч засраагүй, улам өширхөж, занаж, харилцаа маань улам хүндэрсэн. 2012 оны эцсээр охин бид хоёрыг гэрээсээ хөөж, тэр үеэс хойш тусдаа амьдарч байна. 2014 онд намайг ажлын газрын гадаа хүлээж байгаад машиндаа хүчээр суулгаж, зодсон. Охин Л.Анужин өнөөдрийг хүртэл миний асрамжид өсч байна.

Цаашид түүнтэй гэр бүлээр амьдрахгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдэд тэтгэлэг тогтоож, дундын өмчлөлийн орон сууцнаас надад болон охинд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү? гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийн заримыгзөвшөөрөхгүй байна. Би Ш.Азмааг үг хэлээр доромжилж удаа дараа гар хүрч байгаагүй. Би 2010-04-03 өдөр үйлдвэрлэлийн осолд орж, 47 орчим хоног хэвтэж эмчлүүлсэн. Энэ хугацаанд Ш.Азмаагийн зан ааш хувирч, өвчтэй байгаа эр нөхрөө асарч хамгаалахын оронд өөр хүнтэй асуудал үүсгэж явсаар өнөөдрийн гэрлэлт цуцлуулах асуудал үүссэн. Ш.Азмаа нь одоо тухайн үед холбоо тогтоосон хүнийхээ хүүхдийг төрүүлсэн байгаа. Харин би амьдралаа авч явахын тулд хувиараа бригад байгуулан амралтын өдрүүдэд ч амарч чадахгүй ажилладаг байсан. М Д Топ ХХК-иас Баянгол дүүрэг, 20-р хороонд байрлах, Шинэ өргөө хотхонд 2 өрөө байрыг авсан бөгөөд байрны төлбөрийг тус компанид 2 жилийн хугацаанд барилгын ажил хийж өгөх тохиролцоотойгоор зээлээр авч, төлбөрөө төлж дуусгасан. Уг байр нь миний өөрийн хүчээр олж авсан хуваарьт хөрөнгө юм. Охин Л.Анужин миний хүүхэд мөн бөгөөд эцгийн хувьд үүргээ биелүүлж, тэтгэлэг төлнө.Гэрлэлт цуцлуулах асуудлыг зөвшөөрч байна, Орон сууц миний хөрөнгө тул ногдох хэсгийг өгөхгүй гэжээ.

Зохигч шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийг эхийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг хуульд заасан хэмжээгээр төлөхөөр тохиров.

Баянгол дүүрэг, 20-р хороо, Шинэ өргөө хотхоны 4-р байрны 33 тоотод байрлах 31,22 м.кв орон сууцны өмчлөгчөөс хариуцагч М.Лхагвасүрэн нэрээ хасуулж, орон сууцыг нэхэмжлэгч болон охин Л.Анужингийн өмчлөлд үлдээж, хариуцагч өөрт ногдох хэсгийг 1 м.кв-ыг 1 500 000 төгрөгөөр тооцож, 15 610 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид төлөхөөр харилцан тохиров гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардагын талаар харилцан тохиролцож, гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийг эхийн асрамжид үлдээх, хариуцагч хүүхдэдээ төлөх тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр тогтоолгох, Баянгол дүүрэг, 20-р хороо, Шинэ өргөө хотхоны 4-р байрны 33 тоотод байрлах, гэр бүлийн 3 гишүүн дундаа хамтран өмчлөх эрх бүхий, 31,22 м.кв орон сууцны өмчлөгчөөс хариуцагч М.Лхагвасүрэн хасагдаж, орон сууцыг нэхэмжлэгч болон охин Л.Анужингийн өмчлөлд үлдээх, орон сууцнаас хариуцагчид ногдох хэсэг болох 15 610 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид төлөхөөр харилцан тохирч, зохигч эвлэрлийн гэрээ байгууллаа.

 

Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд гэрлэгчид харилцан тохиролцож эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 31 233 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон