| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00653/И |
| Дугаар | 102/ШШ2017/02613 |
| Огноо | 2017-10-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/02613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран 9-р гудамжны 220 тоотод байрлах, РД-6047033, Эдү хэлп ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Сөүлийн гудамж, 11А байрны 35 тоотод оршин суух, эмэгтэй, РД-НЭ75031006, Хиад овогт Цэдэндашийн Оюунжаргалд холбогдох,
9 720 000 төгрөгийг гаргуулах болон нэхэмжлэгчээс 2 000 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Цолмонбат/шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 2176/, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай компани нь аялал жуучлал, гадаад хэлний сургалт, гадаадад суралцагч болон суралцахыг хүсэгч оюутан залууст мэдээлэл зөвлөгөө өгөх, гадаадын их дээд сургуулиудад элсэж суралцахад нь туслалцаа үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Хариуцагч Ц.Оюунжаргалыг 2016 оны 03 сараас компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилж, итгэл хүлээлгэн тал бүрээс нь дэмжиж ажиллуулсан боловч бидний итгэлийг хөсөрдүүлэн ажлын хариуцлага алдсан тул 2016 оны 09 сарын 27 өдөр ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр ажиллаж байсан хугацаандаа үүсгэсэн дараах өр төлбөр, зээл, хохирлын асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй компанийг хохироосоор байна. Ц.Оюунжаргалын нөхөртөө машин авах гэсэн юм 4 000 000 төгрөг хэрэг болоод байна гэсэн хүсэлтийн дагуу 4 000 000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн. 2016 оны 07 сард БНСУ-н их дээд сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд компанийг төлөөлөн ерөнхий захирал Э.Дуламсүрэн миний бие, гүйцэтгэх захирал Ц.Оюунжаргал бид БНСУ руу зорчихоор виз хүсэхэд баталгаа болгон хүн тус бүр 5 000 000 төгрөгийг хадгаламжийнхаа дансанд байршуулах шаардлагатай болсон. Баталгааны энэ 10 000 000 төгрөгийг компаниас гаргаж хүн тус бүрийн нэр дээрх хадгаламжийн дансанд байршуулж, БНСУ-д зорчиж ирсний дараа хадгаламжийн хугацаа дуусах тул буцаан компанид шилжүүлэх байсан боловч Ц.Оюунжаргал нь өнөөдрийг хүртэл уг мөнгийг шилжүүлэхгүй байгаа. Манай компанийн үйлчлүүлэгчдээс авах гэрээний төлбөр болох 720 000 төгрөгийг Ц.Оюунжаргал нь өөрөө хувьдаа шилжүүлэн авч завшсан. Ц.Оюунжаргалаас дээрх учруулсан хохирол, зээлсэн мөнгө төгрөгийг шаардахад тэрээр төлөхгүй, компаниийн ашгаас хувь авах ёстой байсан мэтээр худал тайлбарыг хэлдэг. Тодруулбал Ц.Оюунжаргал нь манай компанид оруулсан хувь нэмэр их, би л танай компанийг хөл дээр нь босгож өгсөн. Иймээс би хувь авах ёстой анхнаасаа ингэж тохироо биздээ хэмээн худал зүйлийг ичиж санаа зовохгүй хэлдэг. Сүүлдээ энэ худал зүйлдээ хүч нэмэгдүүлэхээр гэр бүлийнхээ хүнийг ч татан оролцуулж, түүний нөхөр Б.Чинзориг манай компанийн менежер Д.Лхагвасандан руу ярьсан яриагүй хувь байгаа, эр хүн шиг ярьвал ярь, боливол боль тэртээ тэргүй Оюунаа хувиа авна, бэлдээд байж байгаарай, чи намайг хэн гэдгийг мэдэхгүй л байна даа гэж мессежээр дарамталсан даруйдаа манай компанийн ажлын байранд ирж мөнгө нэхэн Д.Лхагвасамданг үгийн зөрүүгүй зодож нүдсэн. Уг үйлдэл нь эрүүгийн журмаар шалгаглаж байгаа болно. Ийнхүү хариуцагч Ц. Оюунжаргал нь ор үндэсгүй зүйлийг хэлж наад захын ажил хэргийн соёл, ёс зүйгүй хандаж байгаа тул уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч Ц.Оюунжаргалаас 9 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Эдү Хэлп ХХК-ийн захирал Э.Дуламсүрэн болон Д.Лхагвасамдан нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд 2016 оны 01 сард хариуцагч руу утсаар ярьж, хамтарч компани байгуулж ажиллая гэсэн санал тавьсан. 03 сард дахин ярьж, ногдол ашиг өгье, 40 хувийн ашиг ав, ажлаа хурдан эхэлье гэж урьсан . Тэгээд компанийн захирлаар ажилласан. 2016 оны 09 сард ногдол ашиг хуваах болтол өгөөгүй. Хариуцагч хувиа нэхсэн.Хариуцагчийг ажлын хариуцлага алдаж тус компанид хохиролд учруулсан гэсэн байна тийм зүйл огт байхгүй. 720 000 төгрөг хариуцагчийн мөнгө. Нөхөртөө машин авч өгнө гэж 4 000 000 төгрөг зээлсэн гэдэг нь огт үндэслэлгүй. Харин компанид тавилга авахад нөхөр нь 2 000 000 төгрөг өгч тусалж байсан ба хэн нэгнээс мөнгө зээлж машин авах хүн биш бөгөөд эдний ажил амьдрал тогтсон сайхан амьдралтай. Нөхөр нь Голомт констракшн ХХК-д ерөнхий менежер орчуулагчээр ажиллаж байна. Ямар ч мөнгө төгрөг зээлэх хүсэлт гаргаагүй ба шууд худал гүтгэж байна. Эдү Хэлп компани данснаас Солонгос улс руу Дуламсүрэнгийн хамт явахын тулд 10 000 000 төгрөгиыг гаргуулаагүй, Шинхан их сургууль зардлыг даасан. Оюунжаргал компаниас 5 000 000 төгрөг гаргуулаагүй, өөрөө хадгаламждаа байршуулсан. Эдү хэлд ХХК данс байхгүй. Бид 3 хамтын данс үүсгээд өдөр болгоныхоо ашгийг хийж байсан ба 9 сарын 30 өдөр гэхэд бараг 30 000 000 төгрөг болох байсан, хариуцагч энэ мөнгөний 40 хувийг авах байсан юм. Үйлчилгээний мөнгийг Лхагвасамдангийн данс руу хийлгэдэг. 720 000 төгрөгийн 220 000 төгрөгийг Дуламсүрэн мобайл алга, дансандаа авчих гэсэн.Уг мөнгийг ажлаас хөөгдөхдөө миний 9 сарын сүүлийн цалинд тооцсон. Хариуцагч ажилласан хугацаандаа энэ компанийг хөл дээр нь босгож маш их ашиг орлоготой болгосон болохоос ямар нэг хохирол учруулаагүй. Хариуцагчийн нөхөр Оюунжаргалын оруулсан ашгийг өгөөд салцгаая гэтэл Лхагвасадам ам хэлээр дайрч та нарт юу ч өгөхгүй гэж нөхөртэй нь зодолдсон асуудлыг цагдаа шалгаад, СБДүүргийн прокуророос хэргийг хэрэгсэхгүй болсон гэв.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ тайлбартаа: Ц. Оюунжаргал нь Эдү Хэлп ХХК-ийг UBH төвд ажлын байр түрээслэж гадаадад оюутан зуучлалын үйл ажиллагаа явуулж эхлэхэд . ажлын байр ямар ч тавилга байхгүй байсан бөгөөд Э.Дуламсүрэн болон Д.Лхагвасамдам нар чи оффисын тавилгыг аваад тавьчих, бид удахгүй мөнгийг төлнө гэсний дагуу нөхөр Б. Чинзоригтоос 2 000 000 төгрөг авч тавилга авч тавьсан. Түүний авч тавьсан тавилгууд өнөөдрийг хүртэл Эдү Хэлп ХХК-н UBH центрийн 1510 тоот хаягт байрлах оффист байгаа болно. Тавилгуудыг Тод мебель ХХК, Говь хангай мебель ХХК-ийн тавилгын дэлгүүрүүдээс авсан. Говь хангай мебель ХХК-иас нэг ширхэг оффис буйданг 500 000 төгрөгөөр, нэг ширхэг ширээг 99 000 төгрөг, татвар 50 000 төгрөг худалдан авч нийт 600 000 төгрөгийг дансаар, 49 000 төгрөгийг бэлнээр төлж авсан. Тод мебель ХХК-д нийт 1 315 000 төгрөгийг дансаар шилжүүлж тавилга авсан. Миний бие өөрийн нөхрийн мөнгөөр оффист тавилга авч тавьсан боловч мөнгийг буцааж өгөөгүй. Иймд оффис тохижуулахад зарцуулсан 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Манай компани анх байгуулагдаж, тавилга эд зүйлс авахад мөнгө дутсан тул 2 000 000 төгрөгийг Ц.Оюунжаргалаас зээлж авсан.Энэ мөнгийг 2016 оны 04 сарын 01 өдөр 1 300 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг бэлнээр өгч дуусгасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, хадгаламжийн гэрээ, хадгаламжийн дэвтрийн хуулбар, жтсаар зохигч хоорондоо харилцсан мессеж, Б.Чинзоригт, Ц.Оюунжаргал нарын харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулга, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт, бараа хүргэсэн баримт, Д.Лхагвасамдангийн харилцах дансны гүйлгээний хуулга, тооцооны хуудас, бэлэн мөнгөний орлогын баримт, кассын зарлагын ордер, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, Эдү хэлп ХХК-ийн дансны хуулга, банкны тодорхойлолт, БНСУ-д зорчих виз хүсэхэд хариуцагч бичсэн хүсэлтүүд, татварын улсын байцаагчийн 2017-06-22 өдрийн 240010941 акт, түүний хавсралт үэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн тус бүр заримыг хангаж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй бөгөөд өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэхээр шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Эдү хэлп ХХК-д хариуцагч Ц.Оюунжаргал 2016-03-01 өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад тус компанийн ерөнхий захирлын 2016-09-27 өдрийн 03 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаасаа халагдсан нь зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.
Ц.Оюунжаргал тус компанийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 07 сард ажлын шугамаар БНСУ-д нэхэмжлэгч компанийн ерөнхий захирлын хамт зорчсон байх ба тус улсад зорчих виз мэдүүлэхэд нэхэмжлэгч нь БНСУ руу зорчих хөрөнгийн баталгаа болгож хариуцагчийн нэр дээр хадгаламж үүсгэж байршуулсан 5 сая төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, түүний нөхөр Б. Чинзоригт найзаасаа авсан мөнгөө байршуулсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзсан боловч хариуцагч тайлбараа нотлох буй баримт нь Б.Чинзоригт Б.Пүрэвдоржид 2016-05-23 өдөр 5 сая төгрөг шилжүүлсэн болохыг нотлож байх ба уг мөнгийг хариуцагч Ц.Оюунжаргалд виз хүсэхэд Хаан банк дахь шинээр нээлгэсэн хадгаламжид байршуулсныг нотлохгүй байна.
Харин тус компанийн ерөнхий захирал Э.Дуламсүрэн 2016-06-24 өдөр данснаасаа 10 000 000 төгрөгийг авсан, Солонгосын виз хүссэн иргэдэд зориулсан тусгай, БНСУруу зорчоод ирсний дараа 2016-10-21 өдөр хүртэл үргэлжлэх хугацаатай хадгаламжийг Хаан банкинд хариуцагч Ц.Оюунжаргал болон өөрөө нээлгэсэн, тус бүр 5 сая төгрөгийг байршуулсан тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь түүний тайлбар, хадгаламжийн гэрээ, дансны хуулга, виз хүсэхэд БНСУ-ын ЭСЯ-д хариуцагчийн гаргасан хүсэлт, нэхэмжлэгч байгууллагын бэлэн мөнгөний орлого, кассын зарлагын баримт зэргээр нотлогдож байна.
Иймд хариуцагчаас түүний нэр дээр хадгаламжид байршуулсан 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагчаас нөхөртөө машин авахад нь зээлдүүлсэн 4 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч энэ шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй байна.Иймд хариуцагчаас 4 000 000 төгрөгийг гаргуулах шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн тус компаниар үйлчлүүлэгч Б.Ням-Очироос төлсөн ажлын хөлс 500 000 төгрөгийг хариуцагч өөрийн данс руу шилжүүлүүлж авсныг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхээр түүний гаргуулсан Б.Ням-Очир Хаан банкинд 5042119002 дансыг эзэмшдэг тухай тодорхойлолт нь Эдү хелп ХХК-иар Б.Ням-Очир үйлчлүүлснийг нотлохгүй байна.
Харин хариуцагч 220 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан болохоо хүлээн зөвшөөрсөн боловч 2016 оны 09 сарын цалинд авсан гэж тайлбарлаж байгаа ч нэхэмжлэгчээс 2016 оны 09 сарын цалинд уг мөнгийг авах эрхтэй болохоо нотлоогүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 5 220 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 03 сарын 16, 17 өдрүүдэд нэхэмжлэгч компанийн ажлын байранд тавилга авч тавьсан болох нь зохигчийн тайлбар, бичмэл баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тавилгын үнэ болох 1 915 000 төгрөгийг хариуцагч тухайн үед төлсөн нь түүний дансны хуулгаар тогтоогдож байна.Энэ талаар зохигч маргаангүй байна.
Хариуцагч тавилгын үнэ 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсныг нэхэмжлэгч хариуцагчид 1 300 000 төгрөгийг дансаар, 615 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж тайлбарлаж сөрөг нэхэмжлэлээс татгалзсан байна.
Ерөнхий захирал Дуламсүрэнгийн нөхөр Д.Лхагвасамдан 2016-04-01 өдөр хариуцагч Ц.Оюунжаргалд 1 300 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн нь ХХБанк дахь Д.Лхагвасамдангийн харилцах дансны гүйлгээний хуулгаар тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.
Харин 615 000 төгрөгийг бэлнээр өгсөн болохоо нэхэмжлэгч нотлоогүй байх тул сөрөг нэхэмжлэлээс энэ хэсгийг хангав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 170 470 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 46 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 98 470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 19100 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,