| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03041/И |
| Дугаар | 102/ШШ2017/02696 |
| Огноо | 2017-10-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/02696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д. Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 7-р хэсэг, стадион оргил 71-р байрны 03 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХД70081207, Боржигон овогт Бадарчийн Жаргалсайханы нэхэмжлэлтэй,
хариуцагч-Баянгол дүүрэг,4-р хороолол, 8-р хороо, 35-р байрны 02 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УУ97062714, Хатанбаатар ван овогт Цолмонбаатарын Дөлгөөнд холбогдох,
түрээсийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Б.Жаргалсайхан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102 дугаар байр 2 тоот дахь, үйлчилгээний зориулалттай 61,2 м.кв талбайтай, өөрийн өмчлөлийн ажлын байраа иргэн Ц.Алтанцэцэг түүний хүү Ц.Дөлгөөн нартай харилцан тохиролцож цахим тоглоомын чиглэлээр жилийн хугацаатай, түрээслүүлэх, сарын 1 200 000 төгрөгийн хөлстэй байхаар 2017 оны 04 сарын 11 өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээнд түрээсийн хугацааг 2017 оны 04 сарын 20 өдрөөс эхлэн тооцож эхлэх , эхний 4 сарын төлбөрийг хөнгөлөлт үзүүлж сар тутам 1 000 000 төгрөг байхаар түрээслэгчийн хүсэлтийг харгалзан тохирсон. 2017 оны 04 сарын 11 өдөр гэрээ хийх үед Ц.Дөлгөөнөөс 1 000 000 төгрөгийг бэлнээр авч, ажлын байрны түлхүүрээ хүлээлгэн өгсөн. 2017 оны 05 сарын сүүлээр 1 000 000 төгрөг авсан. Түрээслэгч Ц.Алтанцэцэг, Ц.Дөлгөөн нар түрээсийн гэрээний заалтуудыг зөрчиж, барьцаа төлбөр болон ажлын байр ашигласан сүүлийн 2 сар гаруй хугацааны төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Ц. Алтанцэцэг, Ц.Дөлгөөн нараас түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөх талаар удаа дараа шаардахад тэд эхэндээ удахгүй хүнээс мөнгө авч бөөнд нь өгнө, санаа зоволтгүй хүлээж бай гэсээр 8 сарыг гаргасан. Сүүлд нь Ц.Алтанцэцэг хүү Ц.Дөлгөөнөө хятадад сурахаар болсон, ажлын байранд байгаа PC тогтоомын тоног төхөөрөмж, ширээ сандлаа зарна, тэгээд мөнгийг чинь өгнө гэж хэлж хүлээлгэж байсан. 8 сарын сүүлээр Ц.Алтанцэцэг би танай ажлын байранд үйл ажиллагаа явуулаагүй түрээсийг чинь өгөхгүй гэх болсон. Түрээсээ өгөхгүй удсаар байсан тул би ажлын байраа сулал, хүлээж авъя гэж удаа дараа шаардсаны үндсэн дээр 2017 оны 08 сарын 26 өдөр ажлын байрны түлхүүрээ авч, 2017 оны 08 сарын 29 өдөр ажлын байраа хүлээж авсан. Үүний дараа үлдэгдэл төлбөр болох 2 000 000 төгрөгийг авах талаар Ц.Алтанцэцэгтэй удаа дараа утсаар ярихад өгөхгүй хэмээн утасны цаанаас хэл амаар доромжлох болсон тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байгаа болно. Иймд Ц. Дөлгөөнөөс сүүлийн 2 сарын түрээсийн төлбөр 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Миний хүү Ц.Дөлгөөн нь 2017 оны 04 сарын 20 өдөр Б.Жаргалсайхантай гэрээ хийж ажлын байр түрээслэлсэн. Эхний 2 сар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. 2017 оны 06 сарын 25 өдөр Б.Жаргалсайханд утсаар турээсээ цуцлаад үйл ажиллагаа явуулахаа болилоо гэж хэлэхэд гэрээ бол гэрээ юу яриад байгаа юм бэ гэж уурласан. Түлхүүрээ ав гэхэд авахгүй өөрөө зараа тавиад түрээслэх хүнээ ол, хүний ажил баллаад гэж хэлсэн. Би олон удаа зар тавьсан боловч зуны амралт таарч түрээслэх хүн олдоогүй. Энэ хугацаанд амралтын үеэр түрээслээгүй зардлыг би төлөх үндэслэлгүй. Түрээслэхээ болилоо гэдгээ эрт хэлсэн. Би хүүхдээ асарч байгаа декреттэй, орлогогүй хүн. Ямар ч үндэслэлгүй энэ нэхэмжлэлээс би эрс татгалзаж байна гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээ, түрээсийн гэрээ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинулэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102 дугаар байны 2 тоот дахь, үйлчилгээний зориулалттай 61,2 м.кв талбайтай , ажлын байрны өмчлөгч байх бөгөөд уг байрыг хариуцагч Ц.Дөлгөөнд 2017-04-20 өдрөөс 2018-04-20 өдрийг хүртэл хугацаанд эхний 4 сарыг тус бүр 1 000 000 төгрөгийн хөлстэйгээр, дараагийн 8 сарыг сар бүр 1 200 000 төгрөгийн хөлстэйгээр түрээслэх гэрээг 2017-04-11 өдөр бичгээр байгуулсан байна.
Түрээслүүлэгч түрээсийн хөлс 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, байрыг ашиглаагүй тул хөлс төлөхгүй, түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж, нэхэмжлэлээс татгалзсан байна.
Түрээслүүлэгч ажлын байрыг 2017-04-11 өдөр түрээслэгчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, түрээслэгч 2 сарын хөлс 2 000 000 төгрөгийг төлсөн, түрээсийн байрыг 2017 оны 08 сарын сүүлээр түрээслэгч түрээслүүлэгчид буцаан хүлээлгэн өгсөн талаар зохигч маргахгүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг зохигч 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулсан байна.
Түрээсийн гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө байх тул түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гэрээний талууд бүртгүүлэх үүрэгтэй.
Зохигч байгуулсан түрээсийн гэрээгээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасны дагуу уг гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Иймд зохигчийн байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу байгуулсан үеэс хүчин төгөлдөр бус гэж үзэх тул уг гэрээгээр гэрээний 2 тал харилцан өгсөн авсан зүйлээ буцаах үүрэгтэй. Хариуцагч 2018 оны 08 сарын сүүлчээр нэхэмжлэгчид байрыг хүлээлгэн өгсөн байна.
Зохигчийн байгуулсан гэрээг гэрчилсэн нотариатч гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг гэрээний талуудад сануулсан болохыг зохигч тайлбарлаж байх бөгөөд нэг жилийн хугацаанд ойлголцохгүй зүйл байхгүй шүү дээ гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг хэлж, гэрээг бүртгүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн ажлын байрыг 4 сарын хугацаанд эзэмшиж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцагч тэрээр 2 сарын хөлсөнд төлсөн 2 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байх бөгөөд хариуцагчийн эзэмшилд нь байх хугацаанд нэхэмжлэгчийн алдсан орлого болох хохирол 2 000 000 төгрөгийг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,