Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1069

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн, улсын яллагч О.Пүрэвсүрэн, шүүгдэгч М.Н, өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, шүүгдэгч Т.Б, өмгөөлөгч Ц.Амар, иргэний нэхэмжлэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Б овогт Т-ын Б; И овогт М-ийн Н нарыг Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0204 21027 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1. Б овогт Т-ын Б нь Монгол Улсын иргэн 1986 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр хххх тоотод оршин суух бүртгэлтэй, хххх тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:). 2. И овогт М-ийн Н нь Монгол Улсын иргэн 1984 оны 5 2 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр хххх тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:). Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Т.Б, М.Н нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-79 тоотод оршин суудаг иргэн Ч.Н-ийн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн Хавай маркийн, мөн 42 инчийн “Грант тиг” фирмийн 2 ширхэг зурагт, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, хурган дотортой дээл, шинэ цагийн халтар манан хөөрөг зэрэг эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлж, 2.135.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх дараах бичгийн болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг: Шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Н- “айл нүүлгэх хэрэгтэй байна, чи машинаараа зөөгөөд өгч болох уу” гэхээр нь би “өнөөдөр амжихгүй, маргааш ярья” гэсэн. Тэгээд маргааш нь эхнэртэйгээ хамт гадуур явж байгаад гэртээ 4 цагийн үед ирсэн. Эхнэртээ “айл нүүлгэх хэрэгтэй боллоо, машиныхаа түлхүүрийг өгөөч” гэсэн чинь манай эхнэр “чи үнэмлэхгүй байж машины түлхүүрээр яах гэсэн юм бэ” гэхээр нь “манай найз өөрөө бариад явна” гэж хэлсэн. Манай эхнэр машин бензингүй байгаа, мөнгө ав гээд надад 6000 төгрөг шилжүүлсэн. Н- нь 14 дүгээр байрны гадаа ирээд миний машиныг барьж Баянхошуу руу явсан. Баянхошууны тэр хавьд онгорхой хашаатай айл руу орохоор нь би машинаас буугаад машинаа түгжчихээд араас нь яваад ороход үүдний амбаартай монгол гэрийн хаалга нь онгорхой байхаар нь араас нь хаалгыг нь татаад орсон. Тэгтэл миний өөдөөс жижиг саарал зурагтыг өгөөд энийг машиндаа аччих гэсэн. Би машиныхаа арын хаалгыг онгойлгоод хойд талын суудал дээр зурагтыг тавьж байхад Н- араас том хэмжээтэй зурагтыг барьж гарч ирээд зэрэгцүүлж хажууд нь тавьсан. Тэндээс хөдлөөд гудамжинд эргэх зай хайж байхад хойноос жаахан хүүхэд, эгч хоёр даллаад гүйгээд байхаар нь энэ юун хүмүүс даллаад байгаа юм бэ гэж Н-ээс асуухад наадуул чинь хамаагүй хүмүүс, хажуу хашаанд нь байдаг гэж хэлсэн. Тэгж хэлэх үед нь би сэжиглээд энэ чинь хулгай юм биш биз дээ гэхэд Н- нь тийм зүйл биш, наад гэр 3 чинь манай ахынх, зүгээр яв гэсэн. Тэгээд тэр газраас хөдлөөд нэг зурагтыг нь ломбардад тавих гэтэл дэлгэц нь ажиллахгүй зурагт авахгүй гэж хэлсэн. Н- надаас бичиг баримт байна уу гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тухайн үед миний биед бичиг баримт байсан. Тэгээд энийг зармаар байна гэхээр нь надад юм янзалдаг найз байдаг гэж хэлсэн. Тэр найз руугаа залгаад зурагт байгаа талаар хэлэхэд хүрээд ир гэхээр нь очоод 200.000 төгрөгөөр тухайн зурагтуудыг зарсан. Тэнд манай найзууд байсан болохоор би үлдсэн. Тэгтэл Н- намайг таксинд явж өгсөн гээд 30.000 төгрөгийг миний данс руу шилжүүлээд салсан гэв. Шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ: Тухайн өдөр 11 цагийн үед Болдбаатар над руу залгаж уулзъя гэсэн. Би орой 5 цагийн гэртээ ирсэн. Болдбаатар над руу залгаад манай гэрийн гадаа ирсэн байна гэсэн. Тэр үед Болдбаатар нь нилээн согтуу байсан. Болдбаатар намайг нэг шил архи аваад өг гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Ахын зурагтыг ломбардад тавиад 2-3 хоногийн дараа аваад өгье гэсэн. Тэгээд ахынд очиж гэрийн хаалгыг яаж онгойлгох вэ гэхэд Болдбаатар машиныхаа араас надад нэг алх өгөхөөр нь би алхаар цохиж хаалгыг онгойлгож орсон. Тэгээд зурагтыг аваад гарахдаа би мөнгөн аяга, хөөрөг, дээл зэргийг уутанд хийгээд гадаа машиных нь ард хийгээд тэр газраас хөдөлсөн. Болдбаатар найз руугаа яриад зурагтыг Дэнжийн мянгад байрлах Болдбаатарын найзынд хүргэж өгсөн. Тухайн хүн нь миний дансанд 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр мөнгөнөөс 40.000 төгрөгөөр нь найзууддаа архи авч өгөөд, мөн Болдбаатарт 30.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 120.000 төгрөгийг би аваад гэр рүүгээ харьсан гэв. Иргэний нэхэмжлэгч Б.С мэдүүлэхдээ: 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота Приус-30” маркийн 50-60 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрийн нэр дээр худалдаж авсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний хамгаалалтад битүүмжилсэн. Тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр авч үлдэх хүсэлтэй байна. Тус машиныг худалдан авахад Т.Б өмнөх машинаа худалдаж, уг машины 700.000 төгрөг орсон байгаа гэв. Хоёр. Эрүүгийн 2008 0204 21027 дугаартай хэргээс талуудын судалсан болон хэрэгт цугларсан бусад баримтууд: Үүнд: 1. Хохирогч Ч.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-79 тоотод байж байгаад Завхан аймгийн Цэцэн-Уул сум руу байшин засварын ажлаар 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хотоос гарч явсан. 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр үеэл дүү 4 Пунсалдулам утсаар залгаад “гэрт чинь нэг танихгүй хүн ороод гараад явлаа, хоёр зурагт чинь алга болсон байна, хулгайч нь машинтай явж байна, 50-60 УБМ улсын дугаартай автомашин байна, би цагдаа дуудсан” гэж хэлсэн. Би 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэртээ очиж эд зүйлээ шалгатал 42 инчийн хар өнгийн 2 хөлөн суурьтай зурагт, 32 инчийн хар өнгийн дугуй суурьтай зурагт, жижиг гарын мөнгөн аяга хоёр ширхэг, халтар манан бор өнгийн дунд гарын чулуун хөөрөг, хурган дотортой бор өнгийн дээл зэрэг эд зүйл алга болсон байсан. 42 инчийн хар өнгийн Гранд тиг брэндийн 2 хөлөн суурьтай зурагтыг 2016 онд 1.200.000 төгрөгөөр авч байсан ба дэлгэц нь бүдэг гардаг, дүрсээ өгдөггүй зурагт байгаа юм. Засвар хийлгэвэл ажиллана. Хавай брэндийн 32 инчийн хар өнгийн дугуй суурьтай зурагтыг 2016 онд 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Жижиг гарын мөнгөн хоёр ширхэг аягыг ...үнэлж мэдэхгүй байна. Халтар манан бор өнгийн дунд гарын чулуун хөөргийг 2001 онд наймаачин хүнээс 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хурган дотортой бор өнгийн дээл нь өөрийн гар хийцийн дээл ба үнэлж мэдэхгүй байна. Гэрийн үүдний амбаарыг цоожилсон байсан металл цоожийг 5.000 төгрөгөөр үнэлнэ. Уг хэргийг манай эхнэрийн хамаатны залуу болох Н- үйлдсэн юм байна лээ. Н-ээс “чи яаж байгаа юм” гэж асуухад “би хоёр зурагт л авсан” талаар хэлсэн. Би 2020 оны 6 дугаар сарын 07-ны орой Н-ийн ах Батдэлгэрийн эхнэртэй утсаар яриад “манай гэрээс алдагдсан дээл, хөөрөг, мөнгөн аяга хаана байна, Н-ээс өөр хэн авдаг юм бэ” гэж хэлэхэд ах, эгч хоёр нь Н-ыг аргадаж байгаад хэлүүлсэн юм байна лээ. Надад бэр эгч нь хэлэхдээ “Н-тэй сайн уулзаж ярилцлаа, хөөрөг, дээл, мөнгөн аяга чинь байгаа юм байна шүү, нэг айлд тавьсан гэж байна, өөрийг нь дагуулж очоод уг айлаас нь аваад таньд буцаагаад өгье” гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дүгээр тал), -хохирогчоор дахин 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Манай гэрээс алдагдсан эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Мөн эвдэрсэн цоожны мөнгийг Н- надад бэлнээр өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар тал), 2. Гэрч Н.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн“...Манай дүү Адъяасүрэн залгаад “гэрт хулгай орсон байна” гэхээр нь би шууд очсон. Манай аав, ээж хоёр 2020 оны 5 дугаар сарын 19-ний үеэр Завхан аймгийн Цэцэн-Уул сум руу байшин барихаар явсан байсан. ...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ирэхэд гэрийн хаалганы цоожийг юмаар цохиж оролдсон байсан. Манай аавын гэрээс хоёр ширхэг зурагт алга болсон байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр тал), 3. Гэрч Г.Пунсалдуламын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 5 29-ний өдөр өгсөн “...Би 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23 дугаар гудамжны 78 тоот гэртээ найз Гэрэлийн хамт 16 цагийн үед ирээд хоол ундаа хийж байтал 18 цаг өнгөрч байхад Гэрэл бие заслаа гээд гарсан. Удалгүй орилоод байхаар нь гараад хартал хөрш айлын Нямдоржийн гэрийн үүднээс усан цэнхэр өнгийн 50-60 УБМ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ухарч байхаар нь яваад очтол зугтсан. Гэрэл надад “хөрш айлын чинь зурагтыг аваад явчихлаа, зуураад дийлсэнгүй” гэж хэлсэн. Тэгээд Нямдоржийн хашаанд ортол амбаарынх нь хаалга онгорхой, яваад ортол зурагт нь байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал), 4. Гэрч Д.Гэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Би 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр найз Пунсалдуламын гэрт 16 цагийн үед ирсэн. 18 цагийн үед бие засах газар ороод гараад иртэл хөрш айлын хашааны гадаа усан цэнхэр өнгийн 50-60 УБМ улсын дугаартай Приус-30 маркийн автомашин зогсож байхаар нь өөдөөс нь яваад очтол багаж руугаа том хар өнгийн зурагт, гялгар ууттай юм хийчихээд машинд суух гэж байхаар нь “чи хэн бэ” гэж хэлсэн чинь махлаг биетэй, бор царайтай, юүдэнтэй цамцтай, саравчтай хар малгайтай, хар нүдний шилтэй, хар хантаазтай, 30 гаран насны залуу ганцаараа гялс машиндаа суугаад хөдлөөд явсан. Би хаалганаас нь татаж үзтэл цоожтой байсан. Бариулнаас нь зуурч байтал хойшоо хүчтэй ухраад зугтаад явсан. Тэгээд Пунцаг гарч ирээд бид хоёр хөрш айлд нь ортол амбаарын хаалга нь онгорхой, зурагт нь байхгүй харагдахаар нь цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал), 5. Гэрч С.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өгсөн“...2020 оны 5 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед багын найз Болдбаатар над руу залгаад “хаана байна, надад хоёр зурагт байна, чи сонирхох уу” гэхээр нь би “ямар зурагт юм бэ” гэхэд “32 инчийн болон 42 инчийн зурагт байгаа, асуудалгүй, манай нэг найзад байна, чи авах уу, манай найз хүнээс өрөндөө авсан гэнэ, нийлүүлээд 200.000 төгрөгөөр өгчихмөөр байна, мөнгөний хэрэг болоод байна” гэсэн. ...Дэнжийн мянга руу давдаг орчим уулзъя гэж тохироод хэсэг хугацааны дараа Болдбаатар миний танил Наснаатай хамт ирсэн. Болдбаатар түрүүлж бууж ирээд Приус-30 маркийн автомашиныхаа ард талын суудал дээр 32 болон 42 инчийн зурагт зэрэгцүүлээд тавьсан байсан. ...Наснаа бууж ирээд “энэ миний зурагтууд байгаа юм, би ахаасаа өрөндөө авсан” гэж хэлсэн. Би “энэ зурагтууд чинь зүгээр юм уу, хулгайн эд зүйл юм биш биз дээ” гэж хэлэхэд Н- “зүгээр ээ, ямар ч асуудалгүй, харин удирдлага нь байхгүй, нийлүүлээд 200.000 төгрөгөөр өгье, надад мөнгөний хэрэг гараад байна” гэхээр нь би авахаар болоод эгчээсээ мөнгө асуугаад Н-ийн “Хаан” банкны данс руу өөрийн 6 5032475857 дугаартай данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 2 хоногийн дараа би Н-ээс авсан хоёр зурагтыг гэртээ тавих гээд асааж үзтэл 42 инчийн зурагтын дэлгэцний дүрс нь орж ирэхгүй байхаар нь Н- рүү залгаад “энэ хоёр зурагтын том нь буюу 42 инчийн гээд байсан зурагт чинь 40 инч юм байна, ардаа бичигтэй байна шүү дээ, дээрээс нь дэлгэц нь гарахгүй байна” гэж асуутал “наадах чинь тохиргоондоо байгаа байх” гэхээр нь зурагт засвар ороод үзүүлэхэд дүрсний ламп нь шатсан байна, засуулахаас нааш гарахгүй гээд 100.000 төгрөгөөр засуулсан. ...Н-ээс авсан хоёр зурагтын нэг болох 32 инчийн зурагтыг өөрийн танилдаа зурагтгүй гэхээр нь түр хэрэглэж бай гээд өгсөн. Харин 42 инчийн зурагтыг гэртээ тавьсан байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дугаар тал), 6. Гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 01- ний өдөр өгсөн “...50-60 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр авсан ба уг тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлийнх юм. Т.Б миний тээврийн хэрэгслийг надад “найзынхаа гэрийг нүүлгэх гэсэн юм” гэж хэлээд авч явсан. Миний тээврийн хэрэгслээр хулгайн эд зүйлс зөөснийг цагдаагийн байгууллага дээр ирээд мэдсэн. Би өөрийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тохиолдолд хариуцаж чадна. Миний тээврийн хэрэгсэл 2011 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2020 оны 3 дугаар сард орж ирсэн ба одоо 16 сая төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дугаар тал), 7. Шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр найз Н- над руу залгаад “машин хэрэгтэй байна, ахынхаа гэрээс юм зөөх гэсэн юм” гэж хэлэхээр нь би 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Н-ийн гар утас руу залгасан. Н- манай гэрийн гадаа 16 цагийн орчим ирсэн. Би өөрийн эхнэрийн 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг Н-ээр бариулж Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Баруун салаа руу гэр хороолол дундуур ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан онгорхой хэсэгтэй модон хашааны гадаа зогссон. Н- машинаас буугаад хашаа руу гүйгээд орохоор нь би машиныхаа хаалгыг цоожлоод араас нь орсон. Уг хашаанд модон үүдний амбаартай монгол гэр байсан, дотогш ороход Н- надад үүдний амбаар дотор хуучин хэрэглэж байсан бололтой ЛСД зурагт өгөөд “машиндаа тавьчих” гэж хэлэхээр нь би тэвэрч гараад уг зурагтыг арын суудал дээр байрлуулсан. Н- миний араас миний машинд тавьсан зурагтаас арай том хэмжээтэй хар өнгийн ЛСД зурагт авч ирээд мөн адил машины арын суудал дээр зэрэгцүүлж тавьсан. 3, 4 дүгээр хороолол руу явж байхад 7 Н- “манай ахын зурагт байгаа юм, би энэ хоёр зурагтыг өрөндөө авсан юм, надад мөнгөний хэрэг байна, нийлүүлээд 200.000 төгрөгт өгмөөр байна” гэхээр нь би найз Мөнхбат руу залгаад “манай найз хоёр зурагт зармаар байна гэнэ, чи сонирхох уу” гэж асуухад Мөнхбат “ямар зурагт юм, үзье, Дэнжийн 1000-д айлд байна, хүрээд ир” гэхээр нь бид очсон. Мөнхбат хоёр ЛСД зурагтыг үзээд Н-ээс уг зурагтыг ажилладаг юм уу гэж асуусан. Н- “зүгээр, хэвийн ажиллагаатай, удирдлага нь байгаа” гэж хэлээд уг зурагтыг 200.000 төгрөгөөр зарсан. Н- миний машиныг гуйсан болохоор түлш хийгээрэй гээд надад 30.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 170.000 төгрөгөөс 0.75 литрийн Хараа архи, 2.5 литрийн Боргио нэртэй пиво аваад Мөнхбатын байсан айлын хүмүүст авч өгөөд, өөрөө архи уухгүй, ажилтай гээд явсан. Би хулгайн зурагт байж магадгүй гээд хэд хэдэн удаа Н-ээс лавлаж асуусан, надад “ахынхаа зурагт” л гэж хэлсэн. Цагдаагаас залгахад нь би тухайн зурагтыг хулгайн зурагт байна гэж мэдсэн. Н- бид хоёр хүнд зарсан байсан 2 ширхэг зурагтыг 200.000 төгрөгөөр буцааж худалдаж аваад хууль ёсны эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн. Н- мөн бусад эд зүйлсийг эзэнд нь буцааж өгсөн. Би тухайн гэрийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдээгүй. Намайг машинаас буугаад ороход үүдний амбаар онгорхой байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105-107 дугаар тал), 8. Шүүгдэгч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өгсөн“...2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр найз Болдбаатар над руу залгаад эхнэртэйгээ муудалцаад машинтайгаа явж байна гэж хэлээд надтай ирж уулзсан. Надаас мөнгө байна уу гэж асуухаар нь би “надад мөнгө байхгүй, манай ахын гэр эзгүй байгаа, зурагтыг нь ломбардад тавиад буцаагаад авчих уу, би хулгай хийсэн болох байх” гэж хэлэхэд Болдбаатар зурагтыг нь авъя гээд шалаад байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд би Болдбаатарын 50-60 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд хамаатныхаа Ч.Н- гэх айлын хашааны гадаа очиж гэрийнх нь урд хэсэгт байх модон үүдний амбаарыг металл цоожоор цоожилсон байхаар нь би “яах уу” гэж Болдбаатараас асуухад Болдбаатар машиныхаа араас төмөр иштэй алх авч ирэхээр нь би тухайн алхаар цоожийг хөшиж онгойлгосон. Би гэрийн хойморт байсан жижиг ЛСД зурагтыг аваад гарах гэтэл Болдбаатар гэрийн баруун талын орон дээр байсан том хэмжээтэй ЛСД зурагтыг хамт авна гээд тэврээд гэрээс аваад гарсан. Би гэрийн хоймор хэсэгт байсан авдар дотроос жижиг хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга, бор өнгийн чулуун хөөрөг, хурган дотортой дээл зэрэг эд зүйлсийг аваад гялгар уут дотор хийгээд Ч.Н-ийн хашаан дотор байсан “Королла” загварын тээврийн хэрэгслийн багаж дотор хийсэн. Буцаж гэр рүү ороод жижиг хэмжээтэй ЛСД зурагтыг барьж гараад машины арын суудал дээр тавьсан. Бид тухайн зурагтыг ломбардад тавих гэж байгаад больсон. Болдбаатарын найз гэх танихгүй 8 залуутай утсаар манай найз өрөндөө хүнээс авсан юм, зарах гэсэн юм гэж яриад Дэнжийн 1000 захын ойролцоох гэр хорооллын айлын гадаа очиж танихгүй залууд 200.000 төгрөгөөр зарсан. Би зурагт зарсан мөнгөөс 0.75 литрийн Хараа архи, 2.5 литрийн 2 том пиво, тамхи гэх мэт зүйлсийг авч өгсөн. Болдбаатар надаас 30.000 төгрөг авсан. Үлдсэн 120.000 төгрөгөөр би ганцаараа хувцас, ойр зуурын эд зүйлс аваад дуусгасан. Болдбаатар бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж байгаа талаар мэдэж байсан. Намайг шалсаар байгаад тэдний гэрийн гадаа хамт очсон. Гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай хийхэд миний хажууд байсан. Болдбаатар бид хоёр Ч.Н-ийн гэрээс алдагдсан 2 ширхэг ЛСД зурагт, хурган дотортой дээл, чулуун хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхгийг буцааж өгсөн, гэрийн үүдний амбаарын хаалганд зүүлттэй байсан металл цоожний 5.000 төгрөгийг төлсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-117 дугаар тал), -яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр намайг гэртээ байж байхад найз Болдбаатар над руу залгаад эхнэртэйгээ муудалцаад гэрээсээ хөөгдсөн байна гээд ...17 цагийн орчим манай гэрт машинтайгаа ирээд би гарч уулзсан. Тэгээд намайг ганц шил архи аваад өгөөч гэхээр нь би Болдбаатарт “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь дахин дахин гуйгаад байхаар нь манай нэг ахынх байдаг юм, зурагтыг нь ломбардад тавьчих уу гэж хэлчихээд ер нь дэмий юм байна, хулгайн хэрэгт орно гэхэд Болдбаатар “зурагтыг нь авъя, хэд хоногоос буцаагаад аваад өгнө” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Болдбаатарын Приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэй Баруун салаанд байдаг Нямдоржийн хашааны гадаа ирсэн. Нямдоржийн хашаа хаалгагүй, гэрийн хаалга нь цоожтой байсан. Хаалганы цоожийг Болдбаатар онгойлгоод гэрт ороод гэрийн хоймор хэсэгт байсан жижиг хэмжээтэй хар өнгийн ЛСД зурагт болон баруун талын ор дээр байсан том хэмжээтэй ЛСД зурагтыг авсан. Би модон авдар дотор байсан 2 ширхэг мөнгөн жижиг аяга, хурган дотортой эрэгтэй дээл, бор өнгийн жижиг хэмжээтэй хөөргийг аваад Нямдоржийн хашаанд байдаг цагаан өнгийн суудлын машины арын багажид хийсэн. Гэрийн хойморт байсан ЛСД зурагтыг аваад Болдбаатарын машины арын суудал дээр тавиад явсан. Болдбаатар өөрийн найз руу утсаар залгаад 2 ширхэг зурагт зарах гэсэн юм гэж хэлэхэд худалдаж авъя гээд Дэнжийн 1000-ын ойролцоо байдаг гэр хороололд очиж Болдбаатарын найз гэх залууд нийтэд нь 200.000 төгрөгт зарсан. Би зурагт худалдаж авсан залуу болон Болдбаатар нарт 70.000 төгрөг орчмоор архи, тамхи, пиво авч өгсөн. Тэгээд явах гэтэл Болдбаатар намайг 30.000 төгрөг данс руу хийчих гэхээр нь би хийсэн. Надад 120.000 орчим төгрөг үлдэхээр нь ойр зуурын юм аваад үрээд дуусгасан. Би зурагт зарсан залууд 100.000 төгрөг буцааж өгөөд зурагтыг эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Мөн машины багажид хийсэн хөөрөг, 2 ширхэг жижиг мөнгөн аяга, хурган дотортой дээл зэргийг хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121 дүгээр тал), 9 9. Хэргийн газар буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-79 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дугаар тал), 10. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20/095 дугаартай “2016 онд ашиглалтад орсон, 42 инч, Грант тиг фирмийн зурагтыг 800.000 төгрөгөөр, 2016 онд ашиглалтад орсон, 32 инч Huawei фирмийн зурагтыг 200.000 төгрөгөөр, металл цоожийг 5.000 төгрөгөөр, 2007 онд ашиглалтад орсон бага гарын мөнгөн аягыг 50.000 төгрөгөөр, 2017 онд ашиглалтад орсон бага гарын мөнгөн аягыг 30.000 төгрөгөөр, хурган дотортой дээл 1 ширхгийг 800.000 төгрөгөөр, шинэ цагийн халтар манан хөөргийг 250.000 төгрөгөөр, нийт үнийг 2.135.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 84 дүгээр тал), 11. М.Нээс хурган дотортой дээл 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхгийг тус тус хураан авч Ч.Н-ид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-18 дугаар тал), 12. Гэрч С.Мөнхбатаас 2 ширхэг зурагтыг хураан авч хохирогч Ч.Н-ид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-22 дугаар тал), 13. 50-60 УБМ улсын дугаартай, усан цэнхэр өнгийн “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгсэлд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-36 дугаар тал), уг тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 6 дугаар гудамжны 60 тоот хашаанд битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 32-33, 37 дугаар тал), 14. 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Болдын Сайнзаяа бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 152 дугаар тал), 15. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 20/030 10 дугаартай “ “Тоёота Приус-30” загварын 50-60 УБМ улсын дугаартай, хэрэглэж байсан, 2011 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр орж ирсэн автомашины үнийг 15.650.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 24 дүгээр тал), Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд: 16. Гэрч Б.Наранцацралын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгсөн“...Миний хүү Т.Б нь ...хөл бөмбөгийн спортод сонирхолтой, 1 дүгээр зэрэгтэй. Өсвөрийн футзалны улсын аварга шалгаруулах тэмцээнд Хараацай клубээс тоглож 4 удаагийн улсын аварга болж байсан. Мөн 16 насандаа өсвөрийн залуучуудын шигшээд дуудагдаж, 4 жил шигшээ багт тоглож байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дугаар тал), 17. Гэрч М.Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 02- ны өдөр өгсөн“...М.Н нь ...2015 онд авто осолд орсноос хойш толгой нь өвдөж хааяа унадаг болсон. Одоо нүдний хараагаараа группэд байдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дугаар тал), 18. Гэрч Ж.Давгын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өгсөн“...М.Н нь 2015 онд авто осолд орж тархиндаа гэмтэл авч байсан. 2015 оноос хойш зүүн нүд нь юм харахгүй болсноор группэд орсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар тал), 19. Гэрч Г.Оюунсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...Би М.Нийн тархины цахилгаан бичлэгийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийсэн. Тус тархины бичлэгт уналтын долгион илрээгүй, ой ухааны хомсдолын шинж тэмдэг илрээгүй болно. Харин тархины эмгэгшлийн хөнгөн зэргийн тархмал өөрчлөлт илэрсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дугаар тал), 20. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 686 дугаартай дүгнэлтэд: “...М.Н нь сэтгэцийн хувьд F07.8. Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. 11 -М.Нийн F07.8. тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг нь олдмол шалтгаант эмгэг болно. -М.Нийн F07.8. тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг нь цаашид бүрэн эдгэрэх боломжгүй. -М.Н нь өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. -М.Н нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. -М.Н нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай байна. -М.Нт эмнэлгийн чадвартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. -М.Н нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлаж, удирдан жолоодох чадвартай байсан тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. /Шинжээч Д.Дэжидмаа, Я.Ганхүү, Л.Баттулга/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 94-96 дугаар тал), 21. Шүүгдэгч Т.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 126 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 122 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 125 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 127 дугаар тал), 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 128 дугаар тал), Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 129 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 131 дүгээр тал), 22. Шүүгдэгч М.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 136 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 132 дугаар тал), Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 135 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 137 дугаар тал), 2009 оны 9 дүгээр сараас 2010 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 138 дугаар тал), Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 139 12 дүгээр тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 141 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 142 дугаар тал), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар (хавтаст хэргийн 162-166 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б, М.Н нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. 1.Гэм буруугийн талаар. Улсын яллагчаас “...Шүүгдэгч Т.Б, М.Н нар бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 2.135.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, хулгайлах гэмт хэрэгт учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээнүүд болон бусад баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б, М.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б нь хулгайн гэмт хэргийг үйлдэх зорилгоор анхнаасаа тухайн тээврийн хэрэгслийг ашигласан. Хэрвээ шүүгдэгч нар хулгайн гэмт хэргээ үйлдээд өөр газраас такси болон өөр тээврийн хэрэгсэл олсон бол тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэхгүй. Зөрж гүйцэтгэсэн гэдэг дээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн л бол энэ нь төгссөн гэмт хэрэг юм. Гэхдээ Н-ийн хувьд Болдбаатарыг тухайн эд зүйлийг авч магадгүй гэж бодоод машины багажид хийсэн гэж мэдүүлдэг. Болдбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт зурагт, тортой зүйлтэй хамт машины арын хэсэгт хийсэн гэж хэлсэн зэргээр шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизим ашигласан гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Өмгөөлөгч Ч.Мөнхбаяраас “...шүүгдэгч М.Нт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, шүүгдэгч М.Н 13 нь гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн тайлбар гарган дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, Шүүгдэгч М.Н нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Өмгөөлөгч Ц.Амар нь шүүгдэгч Т.Бт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, дүгнэлтдээ “Шүүгдэгч нь үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Н-тэй бүлэглэж хоёр ширхэг зурагт хулгайлсан гэж зүйлчилж оруулж ирсэнд маргахгүй. Харин бага гарын мөнгө аяга 2 ширхэг, хурган дотортой дээл, шинэ цагийн халтар манан хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Шүүгдэгч М.Нийн мэдүүлгээр болон миний үйлчлүүлэгч нь мэдүүлэхдээ тухайн эд зүйлийг аваагүй гэдгээ илэрхийлсэн. Мөн хохирогч нь мэдүүлэгтээ шүүгдэгч Н-ийг өмнө нь хулгайлсан байх магдлалтай гэж үзсэн буюу 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хулгайлсан байх магадлалтай, хохирогчийн гэрийн цоож, цүү нь гэмтсэн талаар хохирогч өөрөө мэдүүлсэн. Тухайн цаг хугацаанд Болдбаатар хурган дотортой дээл, шинэ цагийн халтар манан хөөрөг зэргийг хулгайлсан байх боломжгүй. Мөн шүүгдэгч Н-ийн ар гэрийнхэн болон хохирогч нь тухайн эд зүйлийг Н- айлд орхисон байхыг олсон гэдгийг мэдүүлдэг. Хэргийн үйл баримтаар шинэ цагийн халтар манан хөөрөг, хурган дотортой дээл, 2 ширхэг мөнгө аяга зэргийг Болдбаатар хулгайлаагүй гэдэг нь нотлогдож байна. Харин уг эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Н- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд зааснаар зөрж гүйцэтгэсэн. Мөн уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Мөнхбат тогтоогдох ёстой байсан. Хэргийн улмаас Мөнхбатад учирсан хохирлыг нөхөн төлсөн эсэх, Мөнхбат гэх хүний эрх ашиг хангагдсан эсэх талаар ажиллагаа хийгдээгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлйн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан машин механизм ашигласан гэснийг зөвшөөрөхгүй. Хуулийн шинж чанар нь “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан” байхыг шаардах ба Болдбаатар нь учрах саадыг арилгах зорилгоор машин ашигласныг тогтоогоогүй. Хулгайн эд зүйлийг хэргийн газраас зайлуулахаар машин механизм ашигласныг энэ тохиолдолд хамааруулахгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр орон байранд нэвтэрч хулгайн үйлдэл хийхдээ машин механизмыг яаж ашигласан бэ, эсхүл хэргийн газраас зугтаахдаа тээврийн хэрэгслийг ашигласан уу гэдэг нь нотлогдохгүй байна. Миний үйчлүүлэгчид тухайн тээврийн хэрэгслийг хулгайн эд зүйлийг тээвэрлэж байна гэх субъектив санаа зорилго анхнаасаа төрөөгүй байсан. Н-ийн мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадаагүй. Болдбаатарын мэдүүлэг нь эх сурвалжаар бүрэн тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч анхнаасаа хулгайн хэрэг үйлдэж байна гэдгийг мэдээгүй. Уг хэрэгт хөнгөмсгөөр найдаж хулгайн үйлдэл дээр үйлдлээрээ оролцсон байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан орон байранд нэвтэрч хулгайн хэрэг 14 үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрнө, харин машин механизм ашигласан гэж зүйлчилсэн асуудалд анхнаасаа уг тээврийн хэрэгслийг хулгай хийх зорилготойгоор ашиглаж байна гэдийг мэдээгүй. Тиймээс хэргийн үйл баримтыг хөнгөрүүлж өгнө үү, мөн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн талаар маргасан. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Б, М.Н нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин мехнизм ашиглан үйлдэхдээ 2.135.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Т.Б, М.Н нар нь мөнгө олох санаа зорилгоор нэгдэж хохирогчийн гэрийн гадна очсон, улмаар тэд Монгол гэрт нэвтэрч орсон, Т.Б нь хохирогчийн гэрээс нэг ширхэг зурагт авч гарсан байх үед М.Н нь ганцаар үлдсэн байхдаа хохирогчийн гэрээс бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, хурган дотортой дээл, хөөрөг зэрэг эд зүйлийг авч, хохирогчийн хашаанд байсан автомашины багажид хийсэн болох нь шүүгдэгч Т.Бын яллагдагчаар өгсөн “...Н- надад үүдний амбаар дотор хуучин хэрэглэж байсан бололтой ЛСД зурагт өгөөд “машиндаа тавьчих” гэж хэлэхээр нь би тэвэрч гарсан. ...Н- миний араас ...хар өнгийн ЛСД зурагт авч ирээд мөн адил машины арын суудал дээр зэрэгцүүлж тавьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105-107 дугаар тал), Шүүгдэгч М.Нийн яллагдагчаар өгсөн: “...Болдбаатар ...том хэмжээтэй ЛСД зурагтыг хамт авна гээд тэврээд гэрээс аваад гарсан. Би ...авдар дотроос жижиг хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга, бор өнгийн чулуун хөөрөг, хурган дотортой дээл зэрэг эд зүйлсийг аваад гялгар уут дотор хийгээд Ч.Н-ийн хашаан дотор байсан “Королла” загварын тээврийн хэрэгслийн багаж дотор хийсэн. Буцаж гэр рүү ороод жижиг хэмжээтэй ЛСД зурагтыг барьж гараад машины арын суудал дээр тавьсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-117 дугаар тал), мөн түүний яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121 дүгээр тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн “... Т.Б намайг мөнгөн аяга, бор өнгийн чулуун хөөрөг, хурган дотортой дээл зэрэг эд зүйл авсаныг мэдээгүй...” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд М.Нийн дээрх эд хөрөнгийг авсан үйлдэл нь хамтран үйлдэгчээс зөрчиж гүйцэтгэсэн, тодруулбал хулгайлах 15 гэмт хэргийг үйлдэх явдцаа санаагаа өөрчилж, тухайн үед өөрийн санаа, сэдэлтээр мөнгөн аяга, бор өнгийн чулуун хөөрөг, хурган дотортой дээл зэрэг эд хөрөнгийг хулгайлан авсан, уг эд хөрөнгийг хулгайлахад шүүгдэгч Т.Б оролцоогүй байна. Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ, 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй.” гэж хуульчилсан. Шүүгдэгч М.Нийн дээрх үйлдэл нь хамтран үйлдэгчээс зөрж гүйцэтгэсэн байх тул шүүгдэгч Т.Бт холбогдох хэргээс бүлэглэж 1.135.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. Харин шүүгдэгч нар дараах эд хөрөнгийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд: Шүүгдэгч Т.Б нь М.Нтэй бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-79 тоотод оршин суудаг иргэн Ч.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “Хавай” маркийн, 42 инчийн “Грант тиг” фирмийн зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлсан, уг гэмт хэрэгт учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдэж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч М.Н нь Т.Бтай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-79 тоотод оршин суудаг иргэн Ч.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “Хавай” маркийн, 42 инчийн “Грант тиг” маркийн зурагт зэрэг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан, уг гэмт хэрэгтээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, -мөн ганцаараа мөн өдөр дээрх тоотоос иргэн Ч.Н-ийн байнга амьдрах зориулалттай монгол гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, хурган дотортой дээл, шинэ цагийн халтар манан хөөрөг зэрэг 1.135.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, ганцаараа болон бүлэглэсэн үйлдлээр бусдын 2.135.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь: -хохирогч Ч.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...үеэл дүү Пунсалдулам утсаар залгаад “гэрт чинь танихгүй хүн ороод гараад явлаа, хоёр зурагт чинь алга болсон байна, хулгайч нь машинтай явж байна, 50-60 УБМ улсын дугаартай автомашин байна...” гэж хэлсэн. ...гэртээ очиж эд зүйлээ шалгатал 42 инчийн хар өнгийн 2 хөлөн суурьтай зурагт, 32 инчийн хар өнгийн дугуй суурьтай зурагт, жижиг гарын мөнгөн 16 аяга хоёр ширхэг, халтар манан бор өнгийн дунд гарын чулуун хөөрөг, хурган дотортой бор өнгийн дээл зэрэг эд зүйл алга болсон байсан. ...Уг хэргийг манай эхнэрийн хамаатны залуу Н- үйлдсэн юм байна лээ. ...Надад бэр эгч нь хэлэхдээ “Н-тэй сайн уулзаж ярилцлаа, хөөрөг, дээл, мөнгөн аяга чинь байгаа юм байна шүү, нэг айлд тавьсан гэж байна, өөрийг нь дагуулж очоод уг айлаас нь аваад таньд буцаагаад өгье” гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дүгээр тал), -гэрч Н.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү Адъяасүрэн залгаад “гэрт хулгай орсон байна” гэсэн. ...Манай аавын гэрээс хоёр ширхэг зурагт алга болсон байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр тал), -гэрч Г.Пунсалдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хөрш айлын Нямдоржийн гэрийн үүднээс усан цэнхэр өнгийн 50-60 УБМ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ухарч байхаар нь яваад очтол зугтсан. Гэрэл надад “хөрш айлын чинь зурагтыг аваад явчихлаа, зуураад дийлсэнгүй” гэж хэлсэн. Тэгээд Нямдоржийн хашаанд ортол амбаарынх нь хаалга онгорхой, яваад ортол зурагт нь байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал), -гэрч Д.Гэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Пунсалдуламын...хөрш айлынх нь хашааны гадаа усан цэнхэр өнгийн 50-60 УБМ улсын дугаартай Приус-30 маркийн автомашин зогсож байхаар нь өөдөөс нь очтол багаж руугаа том хар өнгийн зурагт, гялгар ууттай юм хийчихээд машинд суусан. “чи хэн бэ” гэхэд махлаг биетэй, бор царайтай, юүдэнтэй цамцтай, саравчтай хар малгайтай, хар нүдний шилтэй, хар хантаазтай, 30 гаран насны залуу ганцаараа гялс машиндаа суугаад явсан. ...бариулнаас нь зуурч байтал хойшоо хүчтэй ухраад зугтсан. ...Пунцаг гарч ирээд бид хоёр хөрш айлд нь ортол амбаарын хаалга нь онгорхой, зурагт нь байхгүй харагдахаар нь цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал), -гэрч С.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...найз Болдбаатар над руу залгаад “...надад хоёр зурагт байна, чи сонирхох уу” гэсэн. ...“32 инчийн болон 42 инчийн зурагт байгаа, ...нийлүүлээд 200.000 төгрөгөөр өгчихмөөр байна, мөнгөний хэрэг болоод байна” гэсэн. ...Болдбаатар ...Наснаатай хамт явж байсан. ...Наснаа машинаас бууж ирээд “энэ миний зурагтнууд байгаа юм, би ахаасаа өрөндөө авсан” гэж хэлсэн. Би ...хулгайн эд зүйл юм биш биз дээ” гэж хэлэхэд Н- “зүгээр, ямар ч асуудалгүй, ...200.000 төгрөгөөр өгье гэсэн. Н-ийн Хаан банкны данс руу өөрийн 5032475857 дугаартай данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дугаар тал), -шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:“...Н- надад үүдний амбаар дотор ...ЛСД зурагт өгөөд “машиндаа тавьчих” гэж хэлэхээр нь би тэвэрч гараад уг зурагтыг арын суудал дээр байрлуулсан. Н- 17 миний араас миний машинд тавьсан зурагтнаас арай том хэмжээтэй хар өнгийн ЛСД зурагт авч ирээд мөн адил машины арын суудал дээр зэрэгцүүлж тавьсан. ...Мөнхбат “ямар зурагт юм үзье” гэсэн. ...уг зурагтыг 200.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105-107 дугаар тал), -шүүгдэгч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Болдбаатар над руу залгаад ...мөнгө байна уу гэхээр нь “надад мөнгө байхгүй, манай ахын гэр эзгүй байгаа, зурагтыг нь ломбардад тавиад буцаагаад авчих уу, би хулгай хийсэн болох байх” гэж хэлэхэд Болдбаатар зурагтыг нь авъя гээд шалаад байсан. ...би Болдбаатарын 50-60 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд хамаатныхаа Ч.Н- гэх айлын хашааны гадаа очсон. ...алхаар цоожийг хөшиж онгойлгосон. ... Болдбаатар гэрийн баруун талын ор дээр байсан арай том хэмжээтэй ЛСД зурагтыг хамт авна гээд тэврээд гэрээс аваад гарсан. Би ...авдар дотроос жижиг хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга, бор өнгийн чулуун хөөрөг, хурган дотортой дээл зэрэг эд зүйлсийг аваад гялгар уут дотор хийгээд Ч.Н-ийн хашаан дотор байсан Королла загварын тээврийн хэрэгслийн багаж дотор хийсэн. Буцаж гэр рүү ороод жижиг хэмжээтэй ЛСД зурагтыг барьж гараад машины арын суудал дээр тавьсан. ...танихгүй залууд 200.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-117 дугаар тал) болон түүний яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121 дүгээр тал), -хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дугаар тал), “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20/095 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 84 дүгээр тал), -М.Нээс хурган дотортой дээл 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхгийг тус тус хураан авч Ч.Н-ид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-18 дугаар тал), -С.Мөнхбатаас 2 ширхэг зурагтыг хураан авч Ч.Н-ид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-22 дугаар тал), -2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 50-60 УБМ улсын дугаартай, усан цэнхэр өнгийн “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-36 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн 18 шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулах ба машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Тухайн хэргийн тухайд шүүгдэгч Т.Б, М.Н нар нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, улмаар хэргийн газраас хулгайлсан эд хөрөнгөө авч явахдаа иргэн Б.Сгийн эзэмшил, өмчлөлийн 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн автомашиныг ашигласан байх тул эдгээр үндэслэлээр хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэл бүхий байна. Шүүгдэгч Т.Б, М.Н нарын үйлдэл нь идэвхтэй, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй ба, шүүгдэгч Т.Б, М.Н нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэх талаар харилцан ярилцаж, айлын хаалга эвдэх, хулгайлсан эд хөрөнгийг автомашин руугаа зөөх зэргээр гэмт хэрэгт үйлдэл, санаа зорилго, сэдэлт зэргээрээ нэгдэж, бүлэглэн үйлдсэн байна. Шүүгдэгч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...М.Н өөрийнхөө ахын гэрээс эд зүйл авч байгаа талаар хэлсэн, эд хөрөнгө хулгайлж байгаагаа мэдээгүй ...” гэж мэдүүлэх боловч түүний энэ мэдүүлэг нь бусад эх сурвалж баримтаар, тухайлбал гэрч Г.Пунсалдуламын “...50-60 УБМ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ухарч байхаар нь яваад очтол зугтсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал), гэрч Д.Гэрэлийн “...гялс машиндаа суугаад явсан. ...бариулнаас нь зуурч байтал хойшоо хүчтэй ухраад зугтсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал), гэрч С.Мөнхбатын “...найз Болдбаатар над руу залгаад...“32 инчийн болон 42 инчийн зурагт байгаа...нийлүүлээд 200.000 төгрөгөөр өгчихмөөр байна, мөнгөний хэрэг болоод байна” гэсэн. ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дугаар тал), яллагдагч М.Нийн “...Болдбаатар над руу ...надаас мөнгө байна уу гэж асуухаар нь би “надад мөнгө байхгүй, манай ахын гэр эзгүй байгаа, зурагтыг нь ломбардад тавиад буцаагаад авчих уу, би хулгай хийсэн болох байх” гэж хэлэхэд Болдбаатар зурагтыг нь авъя гээд шалаад байхаар нь би зөвшөөрсөн. (хавтаст хэргийн 19 115-117 дугаар тал) ...” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруугүйгээ, хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм. Иймд шүүхээс Т.Б, М.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцох үндэстэй байна. 2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан. “Мастер үнэлгээ” ХХК нь иргэн Ч.Н-ийн 2016 онд ашиглалтад орсон, 42 инч, Грант тиг фирмийн зурагтыг 800.000 төгрөгөөр, 2016 онд ашиглалтад орсон, 32 инч Huawei фирмийн зурагтыг 200.000 төгрөгөөр, металл цоожийг 5.000 төгрөгөөр, 2007 онд ашиглалтад орсон бага гарын мөнгөн аягыг 50.000 төгрөгөөр, 2017 онд ашиглалтад орсон бага гарын мөнгөн аягыг 30.000 төгрөгөөр, хурган дотортой дээл 1 ширхгийг 800.000 төгрөгөөр, шинэ цагийн халтар манан хөөргийг 250.000 төгрөгөөр, нийт үнийг 2.135.000 төгрөгөөр тогтоосон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Нээс хурган дотортой дээл 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхгийг; -С.Мөнхбатаас 2 ширхэг зурагтыг тус тус хураан авч Ч.Н-ид хүлээлгэн өгсөн, мөн металл цоожны үнэ болох 5.000 төгрөгийг шүүгдэгч М.Н нь төлж барагдуулсан, хохирогч нь хохирлоо хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Б, М.Н нар нь хохирогч Ч.Н-ид төлөх төлбөргүй байна. 20 3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Улсын яллагчаас “шүүгдэгч Т.Б, М.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус бүрийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг; -шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяраас “миний үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн хийсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч М.Н нь хохирлыг төлж барагдуулсан, эхнэр, хоёр хүүхдүүдийн хамт амьдардаг, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг; -шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Ц.Амараас “шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд 3-12 насны 2 хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. Шүүгдэгч Т.Б, М.Н нар нь урьд эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг” хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүхээс шүүгдэгч Т.Б, М.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал 21 зэргийг харгалзан үзэх үндэстэй. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 686 дугаартай дүгнэлтээр “...М.Н нь сэтгэцийн хувьд F07.8. Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна, органик эмгэг нь олдмол шалтгаант эмгэг бөгөөд М.Н нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чадвартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 94-96 дугаар тал) гарсан байх тул М.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч М.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эд хөрөнгийн биетээр хүлээлгэн өгч, хор уршгийг арилгасан, хувийн байдал буюу хөдөлмөрийн чадвар алдалт (хавтаст хэргийн 162-166 дугаар) тогтоогдсон эрүүл мэндийн байдлыг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр; -шүүгдэгч Т.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Эрүүгийн хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэхийг шийдвэрлэх талаар шүүхэд эрх олгосон зохицуулалт ба шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн талаар маргасан тул түүнд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. 4. Бусад асуудлаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, - 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон 22 тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” загварын автомашины эзэмшигчээр шүүгдэгч Т.Бын эхнэр Б.С бүртгэлтэй (хавтаст хэргийн 152 дугаар тал) хэдий боловч тэд гэр бүл болсоноос хойш тус автомашиныг худалдан авсан, уг машиныг худалдан авахад Т.Б нь өөрийн машиныг худалдан борлуулсан 7.000.000 төгрөгийг нэмж авч байсан талаар иргэний нэхэмжлэгч Б.С нь мэдүүлэх тул гэр бүлийн дундын эд хөрөнгө байна. Иймд тус тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 32-33, 37 дугаар тал) хэвээр үлдээх нь зүйтэй байна. “Мастер үнэлгээ” ХХК нь “Тоёота Приус” загварын автомашины үнийг 15.650.000 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгч Т.Б, М.Н нарын гэмт хэрэг бүлэглэн үйлдэхдээ ашигласан машины үнэ болох 15.650.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 7.825.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор, дээрх битүүмжилсэн гэр бүлийн хөрөнгө болох тээврийн хэрэгслээс шүүгдэгч Т.Бт оногдох үнийн дүнгээс түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийн зохих хувийг гаргуулах нь нь зүйтэй гэж дүгнэсэн болно. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 23 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Т.Бт холбогдох 2.135.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээс 1.130.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. 2. Шүүгдэгч Б овогт Т-ын Б, шүүгдэгч И овогт М-ийн Н нарыг бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус бүрийг гэм буруутайд тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Нийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял; -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Быг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, М.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай. 5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Ч.Н-ид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар 24 шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийн үнэ 15.650.000 (арван таван сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Т.Баас 7.825.000 (долоон сая найман зуун хорин таван мянга) төгрөгийг, шүүгдэгч М.Нээс 7.825.000 (долоон сая найман зуун хорин таван мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй. 7. Тус хэрэгт 50-60 УБМ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийн битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, уг хөрөнгийн Т.Бт оногдох хэсгээс түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнийн дүнгийн төлбөрийн зохих хувийг буюу энэ тогтоолын 6 дахь заалтад заасан төлбөрийг гаргуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Б, М.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, тэдэнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар болон улсын яллагч дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Б, М.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА