| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03275/И |
| Дугаар | 102/ШШ2017/02777 |
| Огноо | 2017-10-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/02777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 20-р хороо, Өнөр хотхон, 45Б байрны 106 тоотод оршин суух, эмэгтэй, РД- СШ76062306, Шар хуурчид овогт Баадгайн Бүрэнмэндийн нэхэмжлэлтэй,
хариуцагч-Баянгол дүүрэг, 1-р хороо, Хос өргөө-2 хотхон, 21-р байрны 104 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЙС80120114, Боржигин овогт Лхагвын Даваадоржид холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Бүрэнмэнд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр/ шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 1141/, хариуцагч Л.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхэддээ эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тайлбартаа: Миний нөхөр болох Л.Даваадорж бид хоёр 2003 онд танилцаж 2005 оны 02 сарын 19 өдөр хамтран амьдарч, 2007 оны 04 сарын 16 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд охин Д.Цэлмүүн 2006 оны 03 сарын 01 өдөр мэндэлсэн. Нөхөр бид хоёрын хамтын амьдрал 6 жил үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд нөхөр маань өөр хүнтэй болсноор бид 2011оны 10 сараас хойш тусдаа амьдарсан. Тэр үеэс хойш охин Д.Цэлмүүн миний асрамжид өсч торниж байгаа. Одоо нөхөр маань өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон тул бид цаашид гэр бүл байх боломжгүй. Иймээс Л.Даваадорж, Б.Бүрэнмэнд миний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Ман би охиноо өөрийн асрамжинд авах тул эцгээс нь хуулийн зааснаар тэтгэмж тогтоож өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч тайлбартаа: Бид 2005 оны 02 сарын 19 өдөр гэр бүл болсон ба 2006 оны 03 сарын 01 өдөр охин Д.Цэлмүүн төрсөн. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж 2011 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Одоо би өөр хүнтэй хамтын амьдралтай, хүүхэдтэй болсон. Иймд гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Охинтойгоо байнга холбоотой байдаг ба шаардлагатай зүйлийг авч өгч, асран хамгаалахад тодорхой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Б.Бүрэнмэндтэй охины асрамжийн асуудал дээр маргаан байхгүй.Хамт амьдарч байхдаа авсан байраа үлдээсэн. Мөн хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар гэр бүл болохоор 2005 оноос хамт амьдарч, Баянгол дүүрэгт 2007-04-16 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Хамт амьдрах хугацаанд зохигчийн дундаас 2006-03-01 өдөр охин Даваадоржийн Цэлмүүн төрсөн байна.
Гэр бүлээр амьдрах хугацаанд хариуцагч өөр бусадтай хамтран амьдарч, гэр бүлээ орхисон 2011 оноос гэрлэгчдээс төрсөн охин эхийн асрамжинд байсан байх бөгөөд хариуцагч нь бусадтай хамтран амьдарсан хамтын амьдралаас өөр хүүхэдтэй болсон шалтгааны улмаас зохигч гэрлэлтээ цаашид үргэлжлүүлэх, гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд хариуцагч гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Д.Цэлмүүнийг асрахад зарим нэг үүргийг гүйцэтгэж байсан байх бөгөөд цаашид хүүхдээ нэхэмжлэгч асрамжиндаа авах хүсэлтэй, хариуцагч түүний хүсэлтийг дэмжиж байгаа байх тул хүүхдийг насанд хүртэл нь эхийнх нь асрамжинд байлгахаар асрамжийг тогтоох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаж буй нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй юм.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар тогтоов.
Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгийн талаар зохигч маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.1, 60.1, 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 132 660 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 132 660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 50527 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,