| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03072/И |
| Дугаар | 102/ШШ2017/02820 |
| Огноо | 2017-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/02820
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 8-р байрны 2-р орц, 0 тоотод байрлах, ГД-226, Тэмүүлэл СӨХ-ны нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 8-р байрны 13 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УЖ62012717, Сартуул овогт Тарваагийн Төгсжаргалд холбогдох,
орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 2015 оны 12 сар, 2016 оны 1-12 сарууд, 2017 оны 1-8 саруудын зардалд 418 950 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Тэмүүлэл СӨХ-ны захирал Ж.Чойндон, хариуцагч Т.Төгсжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 2015 оны 12 сар, 2016 оны 1-12 сарууд, 2017 оны 1-8 саруудын зардалд 418 950 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тэмүүлэл СӨХ нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт дэх 6,8,17 дугаар байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус түгээлтийн болон цахилгааны шугамыг хамгаалж шинэчлэн солих, эвдэрсэн эд зүйлсийг хугацаа алдалгүй засварлах, орц хонгил нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, орц, орцны 50 м зайн цэвэрлэгээг тогтмол хийж, сууц өмчлөгчийн тав тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж хууль тогтоомжинд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Харин тус байрны оршин суугч Т.Төгсжаргал нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу гарсан төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлж барагдуулах үүргээ биелүүлэхгүй, СӨХ-ноос төлбөр төлөх шаардлага тавьсан боловч төлбөрөө төлөлгүй нийт оршин суугчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
Сууц өмчлөгч нь төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй байдлаас шалтгаалан СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагаанд байнга доголдол гардаг.
8 байрны 13 тоотын эзэмшигч Т.Төгсжаргал нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдон гарсан зардлыг 2015 оны 12 сар, 2016 оны 1-12 сарууд, 2017 оны 1-8 саруудын зардалд 418 950 төлж барагдуулалгүй Монгол улсын иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3 дахь хэсэгт заасан сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбоотой гарсан зардал төлбөрийг СӨХ-нд төлөөгүй.
Иймд Т.Төгсжаргалаас 2015 оны 12 сар, 2016 оны 1-12 сарууд, 2017 оны 1-8 саруудын зардалд 418 950 гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие СӨХ-ны 2015 оны 12 сар, 2016 оны 1-12 сарууд, 2017 оны 1-8 саруудын зардалд 418 950 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тэмүүлэл СӨХ нь хариуцагч Т.Төгсжаргалаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 2015 оны 12 сар, 2016 оны 1-12 сарууд, 2017 оны 1-8 саруудын зардалд нийт 418 950 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 2015 оны 12 сар, 2016 оны 1-12 сарууд, 2017 оны 1-8 саруудын зардалд 418 950 төгрөгийг хариуцагч Т.Төгсжаргалаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхөөр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 13 220 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Т.Төгсжаргалаас 13 220 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,