Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2014/0339

 

Б.Б, Д.М, З.Э нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Ш, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б, Д.М, З.Э нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б, Д.М, З.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газарт холбогдуулан гаргасан "Зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын урилга"-ын Б.Б, Д.М, З.Э нарын одоо ажиллаж буй албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын дарга Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга нь Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлттэй холбогдуулан дүүргийн Засаг даргын сургууль, захирал цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгооны асуудлыг шалгасан. Эдгээр албан хаагч нар ажилд орохдоо сонгон шалгаруулалтгүй томилогдсон байсан. Энэ нь хууль зөрчиж байгаа тул эдгээр албан тушаалд

сонгон шалгаруулалт зарласан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281,1.7-д заасныг баримтлан иргэн Б.Б, Д.М, З.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газраас гаргасан "Зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын урилга"-ын 1.2.1-ийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн захирлын, 1.2.2-ын Баянзүрх дүүргийн 52, 167 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын дарга Ц.О давж заалдах гомдолдоо: Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байхаар хуульчлагдсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга дур мэдэн хууль зөрчиж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Д.М-ыг 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 292 дугаар захирамжаар 97 дугаар сургуулийн захирлаар, З.Э-г 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 201 дүгээр захирамжаар 52 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, Б.Б-г 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 354 дүгээр захирамжаар 167 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр тус тус томилсон.

Тус газраас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.2, 4.2.4- д заасан үндсэн зарчим, 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлага, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэг, Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 4 дэх заалт зэргийг үндэслэл болгон дээрх ажлын байруудыг сул орон тоо гэж үзэн, нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Шүүхээс "...сул орон тоо гэж үзэн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан..." гэх хариуцагчийн тайлбар, үүнийхээ үндэслэлийг Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолтой холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Д.М, З.Э, Б.Б нар одоог хүртэл ажиллаж байхад тэднийг чөлөөлөхгүйгээр дээрх ажлын байрыг сул орон тоонд тооцож, сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь хууль бус болно" гэж дүгнэснийг хууль буруу

 

хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, Төрийн албаны тухай хуульд заасан "сул орон тоо" гэдгийг Улсын Дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолд тайлбарлахдаа "төрийн албанд тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг" хамааруулж үзэхээр заасан. Шүүхээс "нэгэнт томилогдон ажиллаж байгаа нэхэмжлэгчдийн хувьд тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт шууд зарлахаас илүүтэйгээр тэдгээрийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түшингийн үнэлгээг харгалзан үзэх шаардлагатай" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хуульд зааснаар зайлшгүй сонгон шалгаруулалтаар томилогдох албан тушаалд сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг үргэлжлүүлэн ажиллуулах нь хууль зөрчсөн үйлдэл. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Д.М, З.Э, Б.Б нар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газарт холбогдуулан “Зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын өөрийн эрхэлж буй албан тушаалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ. Хариуцагчаас “Дүүргийн Засаг дарга нь зайлшгүй сонгон шалгаруулалтад орж, томилогдох албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр нэхэмжлэгч нарыг томилсон байсан, энэ нь төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй тул уг ажлын байрыг сул орон тоо гэж үзэж, сонгон шалгаруулалт зарласан” хэмээн, нэхэмжлэгчээс “ажилд томилохдоо шалгалт аваагүй хэр нь одоо сонгон шалгаруулалтад орохыг шаардахгүй, сул орон тоо гараагүй, шинээр баталсан журам өмнө нь ажилд орсон төрийн албан хаагч нарт хамааралгүй” хэмээн маргаж байна.Д.М нь 2009 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс дүүргийн 97 дугаар сургуулийн захирлаар, З.Э нь 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 52 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, Б.Б нь 2011 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 167 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байжээ.Түүнчлэн З.Э нь 1997 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 81 дүгээр цэцэрлэгчийн эрхлэгчээр, 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 84 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр, Б.Б нь 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Их Засаг их сургуульд нарийн бичиг, 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 59 дүгээр цэцэрлэгчийн эрхлэгчээр, Д.М нь 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Монгол-Солонгосын техникийн коллежид багшаар тус тус ажиллаж байсан, мэргэжил болон туршлагын хувьд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангаж байна.Хариуцагчийн “2006 онд Боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, дүүргийн Засаг дарга нар нь сонгон шалгаруулалтыг үндэслэн томилох тул нэхэмжлэгч нар нь сонгон шалгаруулалт өгч, ажилд томилогдох ёстой байсан” гэх тайлбар дараах баримтаар няцаагдаж байна.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдөр өөрчлөлт орж, дүүргийн Засаг дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилохоор зохицуулжээ.

Гэвч З.Эгийн тухайд 2006 онд хуульд өөрчлөлт орохоос өмнө 1997 оноос цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан тул түүнийг ажилд томилох үед хүчин төгөлдөр үйлчлээгүй байсан хуулийг хэрэглэж, нэхэмжлэгчийг буруутгах, улмаар сонгон шалгаруулалтад орохыг шаардах эрхгүй.

Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга \захирал, эрхлэгч\-ийг сонгон шалгаруулах журмын 1.1-д зааснаас үзэхэд энэхүү журам нь зөвхөн төрийн албанд шинээр орох ажилчдыг шилж сонгохтой холбоотой зохицуулалт байх тул нэгэнт ажилд томилогдсон албан тушаалтнаас нөхөж шалгалт авч, дахин томилох эсэх харилцааг зохицуулаагүй байна.

Мөн 2013 оны 60 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.1-д удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө, 1.3-д төрийн албаны зорилт чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтныг сонгон шалгаруулах зорилготой гэж уг журмыг хэрэглэх эрх зүйн үндэслэлийг тогтоожээ.

Иймээс хариуцагчийн “2003 оноос хойш хууль, журам хэрэгжсэн тул сонгон шалгаруулалтад орох ёстой" гэх гомдол үндэслэлгүй.

Харин Б.Б, Д.М нарын тухайд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтад орсны үндсэн дээр томилогдох ёстой байсан боловч түүнийг ажилд томилсон дүүргийн Засаг дарга нь энэхүү журмыг хэрэглээгүй буруутай байна.

Энэ нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болохоос нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

 

5

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн албан хаагч зөрчил гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлснээс бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх эрхтэй байна. Хэдийгээр энэхүү зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болж, хуульд тусгагдсан боловч төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаагийн хувьд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд ч мөн адил хамаарахаар байна.

Нэхэмжлэгч нарын тухайд ямар нэгэн зөрчил гаргаагүй, албан үүргээ “хангалттай” гэсэн үнэлгээтэй хэрэгжүүлж байсан болох нь хэргийн оролцогчдын / тайлбар, үр дүнгийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. Ийм байхад нэхэмжлэгч нарыг сонгон шалгаруулалтад орохыг шаардах үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 2.1-д зааснаар тухайн байгууллагад сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт зарлах ёстой. Гэтэл энэ тохиолдолд сул орон тоо гараагүй, төрийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байжээ.Нэхэмжлэгчийн буруугаас үл хамаарах байдлаар, хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилогдсон байдал нь I төрийн албанд тавигдах “ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болохгүй. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж, Нийслэлийн Засаг дарга сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх эрхтэй болсон.

Гэвч хуулийн энэ өөрчлөлт нь шинээр томилогдох албан тушаалтанд хамааралтай болохоос төрийн албаны чиг үүргээ хэвийн хэрэгжүүлж байгаа өмнө томилогдсон төрийн албан хаагч нарт хамааралгүй, анхан шатны шүүхийн “сонгон шалгаруулалт шууд зарлахаас илүүтэйгээр тэдгээрийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түшингийн үнэлгээг харгалзах шаардлагатай” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1,

87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар
 

 

/;

 

 

 

 


 

сарын 22-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.