Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2016/0147/э |
Дугаар | 139 |
Огноо | 2016-09-12 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Х.Дашням,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Э.Даваадорж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626011315 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт амьдардаг, Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг, Цагаан хошуу гэх газарт оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 5-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл үгүй, Зээрд овогт Эрдэнэсувдын Даваадорж, Регистрийн дугаар /ЖД93052417/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Даваадорж нь 2016 оны 05 дугаар сарын 07- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 5 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн Н.Анхтуяагийн эзэмшлийн монгол гэрт сэм нэвтэрч, цүнх, Самсунг Эс-2 маркийн гар утас, гар утасны цэнэглэгч, нүүрний шингэн цэвэрлэгч, нүүрний тос, пүдр, уруулын будаг, хөмсөгний харандаа, бэлэн мөнгө 1.000.000 /нэг сая/ төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлахад; шүүгдэгч Э.Даваадорж нь 2016 оны 05 дугаар сарын 07- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 5 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн Н.Анхтуяагийн эзэмшлийн монгол гэрт сэм нэвтэрч, цүнх, Самсунг Эс-2 маркийн гар утас, гар утасны цэнэглэгч, нүүрний шингэн цэвэрлэгч, нүүрний тос, пүдр, уруулын будаг, хөмсөгний харандаа, бэлэн мөнгө 1.000.000 /нэг сая/ төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-43 х/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Даваадорж хулгайн гэмт хэрггийг орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Э.Даваадоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Э.Даваадорж нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.140.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн болох нь хохирогч Н.Анхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45 х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15, 17 х/, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирогч Н.Анхтуяад 60.000 төгрөг хүлээлгэн өгсөн 1 хуудас баримт зэргээр тогтоогдсон. Иймд шүүгдэгч Э.Даваадоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Даваадоржийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн /хх-ийн 33 х/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Даваадоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Даваадоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Даваадоржийн эдлэх 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Даваадоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Даваадоржид оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Даваадоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ