Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2818

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ж

 Хариуцагч: “Ө СӨХ

            Цалин, амралтын мөнгө 2.170.079 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, хариуцагч Ө СӨХны захирал С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Жшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Жнь 2000 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ө СӨХ-д үйлчлэгч, жижүүр, жижүүр үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Ө СӨХ-ийн шинэ гүйцэтгэх захирал С.Б нь өмнөх захирал С.Этай шүүхдэж байж 2017 оны 05 сарын 05-ны өдрөөс тус СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар албан ёсоор ажиллаж эхэлсэн. Ажлаа хүлээж авснаас хойш хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж элдвээр шахаж, загнаж, дарамталж, хэл амаар доромжлох зэргээр зүй бус харьцаж байгаад ямарч үндэслэлгүй ажлаас халсан. Ингэж ажлаас халахдаа 4, 5 дугаар сарын цалинг бүрэн олгоогүй. СӨХ мөнгөгүй байна дараа сард боломж гаруул өгье гэж хойшлуулсаар ажлаас халж, мөн ээлжийн амралт эдлүүлээгүй, ээлжийн амралтын мөнгө олгоогүй, цалингаа бүрэн авъя гэхэд СӨХ ямарч мөнгөгүй өгөх боломжгүй гэсэн хариулт өгдөг. 2017 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг гаргаж өгөөгүй, 2017 оны 1-5 сар, 7, 8 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй. 2017 оны 4 дүгээр сарын цалингийн 284.900 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын цалин 484.900 төгрөгийг олгоогүй байснаас 42100, 117,860 төгрөгийг өгч үлдэгдэл 609,840 төгрөг дутуу байна. Д.Жнь 2016 оны ээлжийн амралтаа 07 дугаар сард авч байсан бөгөөд 2017 оны ээлжийн амралтаа мөн 07 дугаар сард эдлэхээр өргөдлөө өгсөн байсан боловч гүйцэтгэх захирал С.Б нь ээлжийн амралт эдлүүлээгүй, ээлжийн амралтын олговор олгоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 55, 79 дүгээр ажилтанд жил бүр ээлжийн амралт эдлүүлэхээр заасны дагуу 2017 ээлжийн амралтын мөнгө 1.560.239 төгрөгийн хамт нийт 2.170.079 төгрөгийг Ө СӨХ-оос гаргуулж, 2017 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг гаргаж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүх хуралдааны явцад бид харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын 944.079 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.226.000 төгрөгөөс хариуцагч Ө СӨХ нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 226.000 төгрөгийг тус тус төлж, мөн нэхэмжлэгч Д.Жын 2017 оны 01-08 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхээр бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү. З.Дулмаа, С.Э нарыг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Ө СӨХны захирал С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 944.079 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.226.000 төгрөгөөс Ө СӨХ нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 226.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж, мөн нэхэмжлэгчийн 2017 оны 01-08 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхээр харилцан тохиролцон эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Жнь нэхэмжлэлийн шаардлагын 944.079 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.226.000 төгрөгөөс хариуцагч Ө СӨХ нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 226.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж, мөн нэхэмжлэгч Д.Жын 2017 оны 01-08 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхээр зохигч харилцан тохиролцож эвлэрсэн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Жнь хариуцагч “Ө СӨХнд холбогдуулан цалин, амралтын мөнгө 2.170.079 төгрөг гаргуулж, 2017 оны 1-8 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, үүгээр нэхэмжлэгч Д.Жнь нэхэмжлэлийн шаардлагын 944.079 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.226.000 төгрөгөөс хариуцагч Ө СӨХ нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 226.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж, мөн нэхэмжлэгч Д.Жын 2017 оны 01-08 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхээр зохигч харилцан тохиролцож эвлэрчээ.

Зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Д.Ж, хариуцагч “Ө СӨХ нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49670 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Ө СӨХноос 33974 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь З.Дулмаа, С.Э нарыг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзсан болохыг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Д.Жнь нэхэмжлэлийн шаардлагын 944.079 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.226.000 төгрөгөөс хариуцагч Ө СӨХ нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 226.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж, мөн нэхэмжлэгч Д.Жын 2017 оны 01-08 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхээр зохигч харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49670 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Ө СӨХноос 33974 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Жд олгосугай.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь З.Дулмаа, С.Э нарыг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзсан болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА