Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/02821

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, Эко 26/1-р байрны 21 тоотод байрлах, РД-5518369, Эм Би Эй Эс ХХК-д холбогдох,

татварын өр төлбөрт 895 821 27282 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх А.Марал-Эрдэнэ, татварын улсын байцаагч М.Булгантамир, прокурор Д.Ууганцэцэг, хариуцагч Эм Би Эй Эс ХХК-ийн захирал Т.Баасанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас НӨАТ, ААНОАТ, ХАОАТатварын өр төлбөрт 895 821 272 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: Эм Би Эй Эс ХХК нь 2011 оны 09 сарын 30 өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн РД: 5518369. Тоног төхөөрөмж барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус компани нь 2015-2017 оны НӨАТ-ын ногдол 894 060 438,8 төгрөг, 2015-2016 оны ААНОАТ-н ногдол 623 972,6 төгрөг, 2015 оны ХАОАТ-н тайлангаар тайлагнасан татвар 1 136 860,6 төгрөг буюу нийт 895 821 272, 2 төгрөгний татварын өртэй байна.

Татварын алба татварын хууль тогтоомжийн дагуу 2016 оны 11 сарын 08 өдөр 342016224/022 тоот мэдэгдэх хуудас хүргүүлж, Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэн 2016 оны 12 сарын 06 өдөр банкны данс хаах 342016224/001 тоот мэдэгдэх хуудсыг Хас банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банк, Капитрон банк, Улаанбаатар банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкуудад тус тус өгч дансыг хаасан боловч өр төлбөр барагдаагүй. Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгэх гэтэл Эм Би Эй Эс ХХК нь өөрийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байхгүй тул боломжгүй болсон. Хөрөнгөгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар нотлогдож байгаа болно. Иймд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалт Татварын алба, татварын улсын байцаагч нь энэ хуулийн 63, 64 дугээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргана, 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалт Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасны дагуу Эм Би Эй Эс ХХК-д холбогдох нийт 895 821 272,2 төгрөгийн татварын өрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Эм Би Эй Эс ХХК-ийн татварын өр 895 821 272,2 төгрөгийг тус компаниас гаргуулж төлбөрийг улсын төсвийн орлогод оруулж өгнө үү гэв.

Хариуцагч тайлбартаа: Эм Би Эй Эс ХХК-ийн татварын өр төлбөрийн төлөгдөөгүй татварын өр төлүүлэх Сонгонихайрхан дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тус компанийг төлөөлөх захирал Т.Баасанбат миний бие дээрх татварын өр болох 895 821 272, 2 төгрөгийг манай компани төлж барагдуулах үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрч байна. Манай компани нь НӨАТ-ын ногдол болон ААНОАТ, ХАОАТ-ыг ойрын хугацаанд төлж барагдуулахаар чармайн ажиллаж байгаа болно. Манай компани нь дээрх өр төлбөрийг 2017 онд багтааж төлж барагдуулах тул татварын хэлтсийн нэхэмжилсэн 895 821 272,2 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч Эм Би Эй Эс ХХК-иас 2015-2017 оны НӨАТ-т 894 060 438,8 төгрөгийг, 2015-2016 оны ААНОАТ-т 623 972,6 төгрөгийг, 2015 оны ХАОАТ-т 1 136 860,8 төгрөгийг буюу нийт 895 821 272, 2 төгрөгийг татварт гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч Эм Би Эй Эс ХХК нь 2011 онд байгуулагдсан, нэг гишүүнтэй компани байх бөгөөд компанийн захирал Т.Баасанбат захирлаар болон үүсгэн байгуулагчаар, компани Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Дэлгэр төвд байрлаж байгаагаар 2013-09-09 өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ заасан Баянгол дүүрэг, 6-р хороо, Эко 26/1-р байрны 21 тоот хаяг компанийн үүсгэж байгуулагчийн оршин суугаа хаяг байх бөгөөд хариуцагч байгууллага Сүхбаатар дүүрэг дэх хаягт үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд нэхэмжлэлийн харьяаллын талаар маргахгүйгээ илэрхийлж, тус шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн дээрх, татварт 895 821 272,2 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хариуцагч Эм Би Эй Эс ХХК бүхэлд нь төлөхөөр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 637 056 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь: