| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03027/И |
| Дугаар | 102/ШШ2017/02826 |
| Огноо | 2017-10-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/02826
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Эрдэнэ толгой 47-р гудамжны 206 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДЮ57070171, Хөх Чимэд овогт Загдсамбарын Баяртогтохын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, Дунд гол, Үйлдвэрийн гудамж, өөрийн байранд байрлах, РД-2041588, Суурь ХХК-д холбогдох,
тээврийн хөлс 15 525 050 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Баяртогтох, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас тээврийн хөлс 15 525 050 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2014 онд Суурь ХХК-тай өөрийн өмчлөлийн 84-86 УНЕ, 85-86 УНТ, 84-89 УНВ, 83-86 УНЕ 52-58 УНС дугаартай самосвал машинаар хайрга тээвэрлэлт хийхээр харилцан тохиролцон гэрээг амаар байгуулсан. Гэрээний дагуу би хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч харуцагч Суурь ХХК нь миний гүйцэтгэсэн ажлын 2014-2015 онуудын хөлсийг бүрэн төлж барагдуулаагүй өдийг хүрсэн. Тиймээс 2017 оны 08 сарын 27 өдөр тооцоо нийлж, ажлын хөлс 15 525 050 төгрөгийг надад төлөхөөр хүлээн зөвшөөрсөн.
Иймд хариуцагч Суурь ХХК-иас ажлын хөлс 15 525 050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч З.Баяртогтохын нэхэмжилсэн 15 525 050 төгрөгийг хариуцагч талаас элдэв асуудалгүй маргаангүй төлөх болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Баяртогтох нь хариуцагч Суурь ХХК-иас тээврийн хөлс 15 525 050 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Тээврийн хөлс 15 525 050 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагч Суурь ХХК бүхэлд нь төлөхөөр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлэхээр хүлээн зөвшөөрсөн түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 235 575 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Суурь ХХК-иас 235 575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,