Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

     Нарийн бичгийн дарга                 Д.Соёлзул

     Улсын яллагч                               Б.Энхбаяр

     Иргэний нэхэмжлэгч                    *******, *******

     Гэрч                                               А.Цэнд-Аюуш, *******, *******

     Шүүгдэгчийн өмгөөлөгч               *******, ,

                 Шүүгдэгч                                *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* нарт холбогдох 2002003010286 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр Хараа багийн 3 дугаар байрны 3 тоотод оршин суух, өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Гэрэлсүхийн Нямцэцэг /РД:/,

 

Монгол улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, арга зүйч дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр Хараа багийн 3 дугаар байрны 3 тоотод оршин суух, өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овгийн Лхагвасүрэнгийн Занданбат /РД:/,

 

           Монгол улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг Хараа 5 дугаар хэсэг Баянгол гүүрний задгай тоотод оршин суух, өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хунт овгийн Дашдоржийн Болдбаатар /РД:/,

 

Монгол улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо 69 дүгээр байрны 57 тоотод оршин суух, өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг-Адуун овгийн Пүрэвсүрэнгийн Баяр /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд *******, ******* нарын хууль бусаар олборлосон ашигт малтмалыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн "Шар шувуу" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр угааж, тээрэмдэж боловсруулсан, *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн "Шар шувуу" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олборлосон ашигт малтмалыг "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан угааж, тээрэмдэж боловсруулах үйл ажиллагаа явуулахдаа ашигласан, улмаар үргэлжилсэн үйлдлээр *******тай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 3 дугаар байрны 3 тоотод орших өөрийн гэртээ "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй, цэвэр 138,5 грамм жинтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олборлож, химийн хорт, аюултай бодисыг ашиглаж угааж тээрэмдэж боловсруулсан ашигт малтмал буюу алтыг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр гэгчид 29,815,000 төгрөгөөр зарж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаасан, яллагдагч ******* нь *******тай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг "Бороо-4" гэх “Бороо гоулд” ХХК-ийн эзэмшлийн газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хөлсний ажилчид ажиллуулан 107м2 буюу 0,01 га талбайд ашигт малтмал олборлож, байгаль орчинд 24,297,390 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан, улмаар *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн "Шар шувуу" гэх газарт хууль бусаар олборлосон ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлгүйгээр угааж, тээрэмдэж боловсруулсан, алтны агууламжтай шороог угааж, тээрэмдэж боловсруулах зорилгоор 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байхдаа "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй 200 грамм химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар *******аар дамжуулан Улаанбаатар хотоос худалдан авсан, улмаар *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн "Шар шувуу" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олборлосон ашигт малтмалыг "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан угааж, тээрэмдэж боловсруулах үйл ажиллагаа явуулахдаа ашигласан, улмаар *******тэй бүлэглэн 2020 оны 1 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 3 дугаар байрны 3 тоотод орших өөрийн гэртээ "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй, цэвэр 138,5 грамм жинтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, яллагдагч ******* нь *******тай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг "Бороо-4" гэх “Бороо гоулд” ХХК-ийн эзэмшлийн газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хөлсний ажилчид ажиллуулан 107м2 буюу 0,01 га талбайд ашигт малтмал олборлож, байгаль орчинд 24,297,390 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн "Шар шувуу" гэх газарт хууль бусаар олборлосон ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлгүйгээр угааж, тээрэмдэж боловсруулсан, *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн "Шар шувуу" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олборлосон ашигт малтмалыг "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан угааж, тээрэмдэж боловсруулах үйл ажиллагаа явуулахдаа ашигласан, яллагдагч ******* нь *******ын "алтны агууламжтай шороог угаахад мөнгөн ус хэрэг болоод байна, олж өгөөч" гэх гуйлтаар 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төвд үл таних эмэгтэйгээс 200 граммыг худалдан авч, *******ад дамжуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 01 дүгээр сард Баруунхараад алт гараад хүмүүс Сүмбэрийн ар руу алтанд яваад мөнгө олоод байсан юм. Би 2019 оны 12 дугаар сард жижиг дунд үйлдвэрээс зээлээр мөнгө авчихсан байсан. 04 дүгээр сард дулаан орохоор үйл ажиллагаагаа эхэлнэ гэж бодоод уул нь мөнгөтэй байсан. Тэгээд Баруунхараад алтны тээрэм зөндөө байдаг, тэгээд би 4,5 сар болтол алт аваад мөнгөө жоохон өсгөе гэж бодоод тээрмүүдээр явсан чинь заавал тэр алтны чулуу тээрэмдүүлсэн газраа алтаа тушаадаг зүгээр ингэж явж байгаа хүнд  өгөхгүй гээд алтаа өгөхгүй байхаар нь би нөхөртөө хэлээд 2 уулаа тээрэм ажиллуулъя, алт тээрэмдвэл мөнгө олох юм шиг байна гээд, тэгж анх санаа гараад Хуягаа ахтай 1 сард уулзаад тээрэм хийлгээд таньдаг мэддэг хүмүүст дүү нь тээрэм хийж байгаа дүү дээрээ ирж шороогоо угаалгаарай гэж хэлээд, Болдоо ах ер нь ганц нэг таньдаг хүмүүстээ хэлээд цөөхөн хоног ажиллуулаад Болдоо ахаар хэдэн шороо гуйлгуулаад хийсэн, ийм л зүйл болсон. Тэр мөнгөн усыг ерөөсөө хэрэглээгүй экологийн цагдаа ирээд энэ хууль бус, дахиж ийм юм хийж болохгүй гэхээр нь тэр үед нь бүх юмаа зогсоогоод хаагаад лацдаад тээрэм амбаар саваа хураагаад явсан. Би 3-н удаа Булган гэгчид алт өгсөн, мөнгө угааж байна гэж бодоогүй. Би 2008 оноос хойш би мал маллаад сумынхаа 100 гаруй малчдаас сүү аваад Улаанбаатар хотод Сүү ХХК, Апу ХХК, Тесо ХХК-нуудад сүүгээ нийлүүлдэг. Энэ чиглэлээрээ 7-8 жил үйл ажиллагаа явуулаад жижиг дунд үйлдвэрлэлээс төсөл бичээд зээл авсан байгаа одоо ч гэсэн фермерийн мал аж ахуй эрхлээд явж байна. Зуны цагт 5-10 сар хүртэл сумынхаа малчдаас өдөрт 4-5 тонн сүүг Улаанбаатар хотод байнга нийлүүлдэг ажил хийдэг ерөөсөө 2 хон сарын хооронд ийм буруу үйлдэл хийчихлээ. Би буруу үйлдэл хийснээ мэдсэн ойлгосон дахиж ийм буруу зүйл хийхгүй гэж бодож байгаа. Мэдэхгүйн улмаас нөхрөө ч ийм хэрэгт оруулчихлаа манай нөхөр өөр ажил хийж байсан хааяа нэг тээрмийн юм эвдрэхээр ирж янзлаач гэж янзлуулж байсан би өөрөө гардаж хийж байсан. Тээрмийн 2 сарын хугацаанд 10-н хэдэн хоног л ажиллуулсан шинэ болохоор хүн мэдэхгүй ганц нэг таньдаг хүн ирсэн. Нэг удаа тээрэмдэхэд нэг машин гэж ярьж байгаа боловч 6-7 шуудай ороод нэг машин болдог, дийлж байгаа нь, машин машин гэж яриад байгаа боловч их шороо ордоггүй юм байна лээ. Би энэ хийсэн хэргээ тухайн үедээ гэмт хэрэг хийж байна гэж ерөөсөө бодоогүй иймэрхүү юм хийгээд хэдэн төгрөг олчих юм гэж бодсон, мэдсэн өдрөөсөө  хойш бүх юмаа буулгасан тэгээд 5-н сард ирэхэд тэр газар нь ногоо ургачихсан тийм байдалтай байсан. Энэ миний хийх ажил биш юм байна нөхрөө ч ажилгүй болгох юм байна гэж бодоод больсон...гэжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр эрүүгийн цагдаагийн газраас хийсэн шалгалтаар тээрэм ажиллуулсан, алтны нүх ухсан гэсэн гэмт хэрэгт холбогдсон байгаа. Ер нь бол тээрмийг бол манай эхнэр манай гэр бүл учраас манай эхнэр ганцаараа хийсэн гэж хэлээгүй гэсэн нь мэдүүлэг дээрээс харагдаж байх шиг байна. Би тодорхой хэмжээгээр эхнэртээ тусалсан. Дээрээс нь манай эхнэр тулгамдаад буруу хэлээд байх шиг байна. Ер нь бол тээрмийг ажиллуулах хугацаанд хэн нэгнийг алтанд явуулсан, хууль бус, хууль бус олборлож ирсэн хүмүүсийн мөнгийг аваад зүгээр зүгээр хөлсөөр ажиллуулж байсан. Тэрнээс ямарваа нэг байдлаар өөрсдөө олборлож ирээд боловсруулаагүй гэж хэлмээр байна. Бороо-4 гэдэг газар намайг Болбаатартай бүлэглэж алт олборлосон гэж үзээд байгаа би бол Болбаатартай бүлэглэж алт олборлоогүй ээ удаа дараа би мэдүүлэгтээ өгсөн байгаа. Болдбаатартай ойр дотно ах дүү нь үнэн. Бие биеэ дэмжиж явдаг нь үнэн. Прокурорын яллах дүгнэлтээр бол миний өгсөн мэдүүлгээс нэг талд ашигтай мэдүүлгүүдийг үндэслэж яллах дүгнэлт хийдэг юм байна гэж хэлмээр байна. Намайг Налайх дүүргийн иргэн 3-4 хүн нотлоод байгаа тэр хүмүүс намайг танихгүй би тэр хүмүүсийг танихгүй нэг ч удаа таараагүй бүдүүн бор гэдэг зүсээрээ би Занданбат болоод байгаа юмаа. Энэ дээр нэг ийм асуудал үүсээд байгаа. Мөн би Баяр ахад Бороо-4 алт ухаж байгаа гэж нэг ч удаа хэлж байгаагүй ээ манайх тээрэм ажиллуулах гэж байгаа, тээрэм ажиллуулахад мөнгөн ус хэрэг болдог юмаа энийг бол Баруунхараагийн ард түмэн бүгд мэдэж байгаа тийм болохоор танд олдох боломж байвал олоод өгөөрэй гэж гуйсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тээрэм хийсэн, гэртээ мөнгөн ус хадгалсан нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг дээр би өөртөө харамсаж гэмшиж хуулийн дагуу шийтгэл хүлээхэд бэлэн байна. Би бол Бороо-4 гэх газар алт олборлоогүй гэдгээ хэлмээр байна. Эхнэр тээрэм ажиллуулж байх 2 сарын хугацаанд манайх мөнгө угаагаагүй гэж ойлгож байгаа. Болбаатарын ч юм уу хэний ч байдгийн олборлосон чулууг хөлсөө өгөөд тээрэмдүүлсэн дараа нь олборлосон алтыг нь худалдаж авсан тэрнээс хууль бусаар олборлоогүй гэдгийг манай эхнэр хэлэх ёстой байсан хэлж чадахгүй байна. Хууль бус тээрэм ажиллуулсандаа харамсаж байгаа гэм буруугаа гэмшиж байгаа дээрээс нь нэмээд хэлэхэд манай бид хэдийг адилтгах нөхцөл байдал маш олон байгаа яагаад гэвэл Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 2000 оноос өнөөдрийг хүртэл гар аргаар алт олборлох ажиллагаа явагдаж байгаа бусдын хийдэг ажлыг хийгээд үзье гэдэг санаа бид нарт төрсөн. Тэрнээс шинэ содон санаа хууль бусаар гаргаж ирээгүй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл Баянгол суманд 20-н тээрэм одоог хүртэл ажиллаж байгаа энэ хүн мөнгө олж байна энэ хүн өөрийгөө орлоготой болгож болж байна гэсэн үүднээс ийм санаа төрсөн юм. Тэрнээс хууль бус гэдгийг хүн болгон мэдэж байсан бид нар ганцаараа очоод тэнд юм хийхээргүй байсан. Энийг бол би өөрийгөө зөвтгөж байгаа юм биш гэхдээ бас ийм тал байгаад байгаа гэдгийн хэлэх гээд байгаа юм. Хууль бус гэдгийг мэдсэнээс хойш нэг ч удаа ажиллуулаагүй яг тэр өдөр би тээрэм дээр гагнуурчин аваад очиж гагнуур хийж байсан эхнэртээ тусалж байсан тэгэхэд Болдбаатар ахын чулуу ирсэн байсан тэр үүднээс Занданбат гэдэг хүн Болдбаатартай хамтарч алт олборлосон гэсэн шалтгаан болоод байгаа юм уу эсвэл ямар шалтгаанаар намайг удаа дараа мэдүүлгээрээ Бороо-4 гэх газар алт олборлосон тэр Эрүүгийн хуулийн 24.3-р зүйлийн 1 билүү тэрүүгээр зүйчлээд байгаад би санал тохирохгүй байгаа. Бусад зүйлүүдийг нь зөвшөөрч байна гэж хэлж байна...гэжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Би 2020 оны 03 дугаар сар хавьцаа “Бороо Гоулд” ХХК-ны “Бороо-4” гэх газар 20-иод хоног ажилласан нь үнэн. 2019 онд манай эхнэр осолд ороод Улаанбаатар хотод байж байгаад надад мөнгөний хэрэг гараад би малаа хүнд үлдээгээд Баруунхараад алт гарч байна гэхээр нь би тэр нүхийг ухсан. Бороо-4 дээр ажиллахад тор нь миний ухсан нүхний цаагуур байсан. Тэгээд сүүлд 5 сарын 01-ний өдөр манай нүхийг яагаад явчихсан байсан....Эрүүгийн хуулийн 24.2-р зүйлийн 1-г би хүлээн зөвшөөрч байгаа харин 24.3-р зүйлийн 1 гэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл би олборлосон нь үнэн мөнгөн усыг ашиглаагүй тээрэмдсэн. Би мөнгөн усыг хэрэглээгүй намайг тээрэм дээр нь очиход Нямцэцэг надад мөнгөн ус өгсөн тэгээд би энэ болохгүй миний дүү гэж хэлээд хэрэглээгүй буцаагаад өгсөн. Бороо-4 гэдэг газар...гэжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Би хуулийн мэдлэггүйгээс болж ийм хэрэгт орооцолдчихлоо. ******* миний хүндэлж явдаг дүү л дээ. Бид нар 2021 оны шинэ жилийн дараахан би Баянгол суманд очоод морины холбоотой уулзалтад дээр бид нар уулзсан  ******* намайг мөнгөн ус олоод өгөх боломж байна уу гэж хэлсэн юм. Тэгээд би Нарантуул захаас мөнгөн ус олж аваад худалдаж авсан. Тэгээд  би 500000 төгрөгөөр худалдаж аваад Баянголд *******т очиж мөнгөн усаа өгсөн...гэжээ.

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. “Бороо Гоулд” ХХК нь 1997 онд анх үүсгэн байгуулагдаад 2002 оноос эхлэн үйлдвэрлэл, олборлолт, хайгуулын үйл ажиллагаа зөвшөөрөл уул уурхайн яам болон төрийн эрх бүхий байгууллагаас авч үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ хүрээнд “Бороо 1,2,3,4” гэсэн байршлууд тусгай зөвшөөрлийн байршилд хамаарч байгаа. Энэ хэрэгтэй холбоотой хууль бус олборлолт явуулсан талбай нь “Бороо Гоулд” ХХК-ны тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарч байгаа. Энэ олборлолт явагдсан гээд байгаа тайлбай дээр “Бороо Гоулд” ХХК ямар нэгэн олборлолтын үйл ажиллагааг эрхлээгүй байсан дээрээс нь хайгуулалтын буюу ашигт малтмалын агууламжийг тодорхойлох эрэл хайгуулын үйл ажиллагаа явагдаж нөөцийг тогтоох талбай байгаа. Хэрэгт авагдсан материалуудад шинжээчийн дүгнэлт байгаа энэ дээр “Бороо-4” талбай дээр хууль бус олборлолтын улмаас 24,297,390 төгрөгийн хохирол учирсан байна. Нөхөн сэргээлттэй холбоотой ийм хохирол учирсан гэж тогтоосон байгаа. Энэхүү шүүгдэгч нарын мэдүүлгээс сонсоход ямар ч байсан 20-иод хоног энэ талбайд олборлолт явагдсан байна. Энэхүү олборлолтын үйл ажиллагаанаас улбаалаад шинжээч нар тухайн газар дээр нь болсон шинжилгээгээр энэ хохирлыг тогтоосон байна гэж үзэж байна. Тэгэхээр иргэний нэхэмжлэгчийн зүгээс 24,297,390 төгрөгийн хохирлыг мөн нөхөн сэргээх 376,442 төгрөгийн хамт  шүүгдэгч нар болох *******, *******, ******* нараас гаргуулан авах хүсэлттэй байна. Хууль бус ашигт малтмалын улмаас хохирсон хохирол гээд гэм хорын хохирол гэж үзэж байна...гэжээ.

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний хувьд засаг даргын томилсноор энэ шүүх хуралд иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Экологи байгаль орчинд учирсан “Намуун алтай” ХХК-ны шинжилгээний дүгнэлтээр гарсан 107м2 буюу 0.001 га талбайд учирсан экологийн хохирол болох 24,297,390 төгрөгийг нэхэмжлээд бас нөхөн сэргээлт хийх 376,542 төгрөгийг нэхэмжилж байна...гэжээ.

Гэрч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэхдээ:... Манайх байгаль орчны дээжээс шинжилгээ хийдэг лаборатори дээж ирэхэд  лабораторийн эрхлэгч хүлээж авна төлбөр тооцоог нь бодоод шинжилгээнд оруулна. Дээжээ химийн инженерүүддээ хувааж шинжилгээ хийлгэнэ. Тэгээд шинжилгээний тоон утга гараад ирэхээр хяналтын инженер хянаад тэрийг нь баталгаажуулж дэд захирал гарын үсэг зураад итгэмжлэлийн тамгаа дараад хариуг олгоно. Мөнгөн усны агууламж 0.08 мл/гл гэсэн агууламжтай илэрсэн. Үүнийг анхны хөрсөнд мөнгөн ус байсан уу үгүй юу гэдгийг бид нар тогтоогоогүй байсан учраас шууд энийг байгалиасаа ч гэдэг юм уу гаднаас орсон химийн бодисоороо байгаа мөнгөн ус гэж тодорхойлох боломжгүй. Ер нь бол мөнгөн усны орд газартай ойрхон байх юм бол мөнгөн усны агууламж гарах боломжтой бид нар зөвхөн хөрсний бохирдлын стандарттай харьцуулаад тэрнээс бага байгаа болохоор химийн бодисын бохирдол өгөөгүй юм байна гэж  хараад байгаа юм....гэжээ.

Гэрч А.Цэнд-Аюуш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Энэ уул уурхайн олборлох үйл ажиллагаа явуулсан талбайд тухай үйлдлээс байгаль орчинд учирсан хохирлыг тооцохдоо энэ аргачлалаар тооцож гаргадаг. Энэ аргачлалыг уншаад үзэхээр дандаа уул уурхайн үйл ажиллагаа гэсэн байгаа. Үйлдвэрлэлийн гэсэн ганц нэг үг орсон байж магадгүй тэр нь бол зарим нэг талаараа ашигт малтмал олборлох, боловсруулах, үйлдвэрлэл гэсэн газрын хэвлийд халдаад тэрийг усаар угаах зэрэг нь үйлдвэрлэл тал руугаа хамаардаг. Ашигт малтмал олборлосноос үүдэж эвдэрсэн газарт учирсан хохирлыг ингэж тооцно гэж сайдын тушаалд байгаа аргачлалд байгаа. Сайдын баталсан аргачлал анх баталсан өдрөөсөө хойш байгаль орчны яамны захиалгаар ч хийгддэг, цагдаагийн байгууллагын захиалгаар ч хийгддэг энэ аргачлалаар бүх байгаль орчинд учирсан хохирлыг тооцдог. Энэ газрын хэвлийд учирсан хохирол учраас тэгж тооцсон. Манай дүгнэлтийн 2 дахь хариултад байгаа. Хамаарахгүй байсан бол энэ аргачлал дотор яагаад эдэлбэр газар, хөрс, ургамалд хохирсон хохирлыг ингэж ингэж тооцно гээд бүх аргачлал томъёог оруулах вэ дээ. Мөрдөгчийн тогтоол гарангуут газар дээр нь очиж дрон зэрэг өндөр тоног төхөөрөмжтэй очиж хэмжилт хийгээд манай ажилчид нүх рүү нь лазер метро багажаар нүхний гүн эзлэхүүнийг хэмжээд ирсэн байгаа. Шинжээч хэргийн материалтай танилцах эрхтэй. Бид нар өөрсдөө энэ газраас тэдэн гр алт олборлосон байна гэж дүгнэх боломжгүй энийг бол мөрдөн шалгах ажиллагаагаар мэдүүлгээр тогтоох боломжтой. Тийм мэдүүлэг өгсөн гэсэн учраас тэр мэдүүлэгт үндэслээд 23,226,000 төгрөгийг хохирол гаргасан. Тогтоогоогүй гэж тогтоогоогүй байхад би яаж санаагаараа зохиож тэр хүн тийм мэдүүлэг өгнө гэж мэдэх юм бэ. Тэр хүн чинь түрүүлээд мэдүүлгээ өгсөн байсан учраас тэр мэдүүлэг дээр үндэслэн газрын хэвлийд учирсан хохирлыг тухайн тэр өдрийн монгол банкны ханшаар гаргасан...гэжээ.

Эрүүгийн  2002003010286 тоот хавтаст хэргээс:

 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-33-р хуудас/,

          “Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас баруун хойш 10 км зайд орших 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн “Шар шувуут” гэх газар байв...том модон амбаар луу ороход...1 метр орчим өндөртэй, алт угаах тээрэм байрлаж байв. Тухайн алт угаах тээрэм /дахин боловсруулах шалам, тээрэм/ -ийг тогонд залгуулж үзэхэд ажиллаж байсан болно...дээрх 2 ширхэг амбаарын ертөнцийн зүгээр урд талд алт угаахад гардаг хаягдал болох шалам гэх элсэрхэг шороо байсан болно. Дээрх 2 амбаарны баруун хойд хэсэгт цахилгаан мотортой чулуу бутлах зориулалттай, 120 орчим өндөртэй төхөөрөмж байсан болно. Дээрх төхөөрөмжийг тогонд залгахад ажиллаж байсан болно...тоосгон байшингийн хойд хана дагуу залгаа 1 давхар амбаар байх бөгөөд цоожтой байсныг *******аар нээлгүүлж дотогш орон үзлэг хийхэд хаягдал шороо дахин боловсруулдаг дискээс тээрэм 1 ширхэг /ажилладаггүй/ гагнуурын аппарат, банн болон төмөр цагаан тогоонд хийсэн устай алтны агууламжтай шалаам зэрэг эд зүйл байсан болно.” гэх

2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 34-41-р хуудас/

"...*******, ******* нарын амьдардаг гэх Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг 3 дугаар байр...жижиг шүүгээн дотроос гадна талдаа ямар нэгэн бичиглэлгүй бор өнгийн дөрвөлжин шугамтай жижиг тэмдэглэлийн дэвтэр, тухайн тэмдэглэлийн дэвтэр дотор өглөг, авлага бүртгэсэн, хуудас дугаарлаагүй байсныг үзлэгийн тэмдэглэлээр хураан авахаар тогтов...бор өнгийн авдар доторх эд зүйлсэд үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой байж болох "himalауа" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай зүйл байх бөгөөд ******* дээрх хуванцар савтай зүйлийг "мөнгөн ус" гэж хэлсэн бөгөөд дээрх савтай зүйлсийг электрон жингээр жинлэж үзэхэд 154,49 грамм хэмжээтэй байсныг гэрэл зураг авч бэхжүүлэв...том өрөөний ханын тавиурын хэсгээс цайвар бор өнгийн дөрвөлжин шугамтай данс, тооцоо бичсэн тэмдэглэлийн дэвтэр байсныг үзлэгийн тэмдэглэлээр хураан авахаар тогтов. " гэх

               2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 42-43-р хуудас/

"...Хэрэг учрал болсон гэх газар нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг Бороо-4 гэх газар байв. Уг газарт үйл ажиллагаа явуулдаг "Бороо Гоулд" ХХК-ий хамгаалалтын торон хашааны хойд талаар ...хамгаалалтын хашааны хойд зүгт 5,4 м зайд 158 см х 129 см хэмжээтэй амтай 6,19 м гүн эгц доош ухсан нүх байв. Уг цэгийг GPS багажаар хэмжихэд N48° 45Ч8.0" , Е106°09144.2" байршлыг зааж байв." гэх

                Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ:... ...Тээрмийн үйл ажиллагаа явуулж алт худалдаж авах юм байна гэж ойлгоод тээрэм байгуулахаар шийдсэн. 2020 оны 2 дугаар сарын 14-ний үед Сэлэнгэ аймгийн Баянгол сум Хараа баг “Шар шувуут” гэх газарт байрлах хөдөө гэрийнхээ ногооны талбайн ертөнцийн зүгээр ард талд нь амбаар барьж байрлуулж тавьж ажиллуулсан...нийт 23 орчим тонн шорооноос 240 грамм алт авсан...ченжид 3, 4 саруудад 1 удаадаа 80 орчим граммаар 3 удаа 240 грамм 31 орчим сая төгрөгийн алт зарсан...2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зүс таних Баяраа гэх ах манайд ирээд 200 орчим грамм мөнгөн ус байна, миний 2 дүү авах уу гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би дансаар нь 500.000 төгрөг шилжүүлж худалдаж авсан. ...сүүлийн 2 удаагийн тушаасан алтаа мөнгөн ус ашиглаж угааж авсан. Болдоо ах тээрэм дээр шороо авчирч угаахад нь би 11-12 орчим удаа ашиглуулсан. ...шороогоо тээрмийн гадаа зүүн урд талд задгай овоолсон байгаа. Болдоо ах хүмүүсээ дагуулж ирээд шороо тээрэмддэг байсан гэжээ. /1 хх-ийн 47-49-р хуудас/

                Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ:...Тээрэм ажиллуулахаар ашигтай юм шиг санагдаад тээрэм ажиллуулахаар шийдсэн. 2020 оны 3 сарын эхээр Сэлэнгэ аймгийн Хараа 1 дүгээр баг “Шар шувуут” гэх газарт байрлах хөдөө гэрийнхээ ногооны талбайн ард амбаар барьж тээрэм ажиллуулж эхэлсэн...Бороо 4 гэх газраас портер машинаар шороо зөөж авчирч тээрэмдэж алт угааж байсан... 200 грамм мөнгөн ус 500,000 төгрөгөөр...худалдаж авсан. ...өмнө Баяраагаас мөнгөн ус олж өгөх талаар сурч асууж байсан...ашигласан зүйл байгаа. Харин өнөөдөр манай гэрээс мөнгөн ус гарч ирээд хурааж авахад би их гайхсан. Учир нь ...эхнэрээсээ өмнө асуухад устгачихсан гэж хэлсэн...Улаанбаатар хотод манай эхнэр очиж 3 удаа зарсан...хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсныг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны үед Экологийн цагдаагийн дэд хурандаа гэх хүн ирээд надад хэлсэн гэжээ. /1 хх-ийн 56-58-р хуудас/

                Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... 3 дугаар сарын сүүлээр 10 гаруй жижиг шуудай алттай чулуугаа авч Баянгол сумын хараа баг “Шар шувуут” гэх газарт байрлах манай хамаатны ах *******ын эхнэр Нямцэцэг эгчийн тээрэм дээр очиж тээрэмдүүлж алт гаргаж авсан гэжээ. /1 хх-ийн 63-64-р хуудас/

               Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2019 оноос эхлэн хувь хүмүүсээс дарханы үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор бага хэмжээгээр алт, мөнгө, монет худалдан авч эхэлсэн...Гэрэлсүхийн Нямцэцэг гэх хүн 2020 он гарснаас хойш нэг удаа манай дарханы газарт ирж алт худалдаж байсан санагдаж байна. Тэгэхдээ сар өдрийг нь санахгүй байна. Тухайн хүнээс хайлуулаад бөөрөнхий хэлбэртэй болгочихсон байсан. 70 орчим грамм алт худалдаж авч байсан санагдаж байна гэжээ. /1 хх- ийн 69-71-р хуудас/

                Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ:... ...Миний бие 2020 оны 1 сараас хойш Бороо-4 гэх газраас хүмүүсийг зохион байгуулж хөлс өгч хууль бусаар алт олборлох ажлыг зохион байгуулж ажиллуулдаг байсан. 2020 оны 2 сард Бороо-4-д нэг нүх ухсан, 14 орчим портер чулуу авсан...Нямцэцэгийн тээрэм дээр аваачиж угаасан...Нямцэцэгийн тээрэм дээр чулуугаа тээрэмдэж байхад Нямцэцэг алтаа бариулж аваарай гээд 2 удаа мөнгөн ус өгсөн гэжээ. /1 хх-ийн 72-73-р хуудас/

                Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад 2020 оны 4 дүгээр сарын эхээр гэдэг ахын хамтаар очиж ажилласан юм. Тэгээд Баянгол сумын Бороо-4 гэх нэртэй газар уулан дээр очиход гэх залуу тосож аваад ажилд оруулсан. Тэгээд 3 хоног ажиллахад Болдбаатар гэх тарган шар ах, Занданбат гэх тарган бор ах нар ирж байсан. Болдбаатар, Занданбат гэдэг 2 ах гаргасан чулууг дугаарыг нь мэдэхгүй цагаан өнгийн портер болон цэнхэр өнгийн Бонго гэх ачааны машин дээр ачаад аваад явдаг байсан...З хоног ажиллаад 200,000 төгрөг бэлнээр авсан гэжээ. /1 хх-ийн 79-81-р хуудас/

               Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Бид нар 2 ээлжээр 6, 6 хүнтэйгээр ажиллаж байсан. Эхний шөнө 12 шуудай чулуу гаргасан.,.2 дахь шөнө буюу 100 шуудай буюу 100 бондгор, 3 дахь шөнөө 40 гаран шуудайг молдокдож гаргасан. Ачааны машинд дүүргэж ачаад аваад явдаг байсан. Хаашаа авч явдгийг нь мэдэхгүй байна. Бид нар тэр газарт нь очиж байгаагүй. Угаадаг гэж ярьдаг байсан...Би 3 хоног ажиллаад 200,000 төгрөг бэлнээр авсан гэжээ. /1 хх- ийн 82-84-р хуудас/

               Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Манай ээлж шөнөөр ажиллаж байсан...ачааны машинд дүүргээд ачаад аваад явдаг байсан гэжээ. /1 хх-ийн 85-87-р хуудас/

               Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Бороо-4 гэх нэртэй газар уулын оройгоос алтны агууламжтай шороог ухаж гаргаж байсан. Тэр газар 3 хоног ажилласан...Бид нарын гаргасан чулууг дугаарыг нь мэдэхгүй цэнхэр өнгийн гэх ачааны машин дээр ачаад аваад явдаг байсан гэжээ./1 хх-ийн 88-90-р хуудас/

               Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 12/126 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт "...шинжилгээнд ирүүлсэн дээжийн физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо. ...цэвэр жин 138.5 гр...Мөнгөн ус гэх бодисын химийн томъёо-Нg, Монгол нэршил-Мөнгөн ус, Олон улсын нэршил-Мercury...Мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох "Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д орсон химийн бодис юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт"-д мөнгөн ус багтсан байна гэжээ." /1 хх-ийн 94-97-р хуудас/

               "Ханлаб" ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн /1 хх- ийн 103, 104-р хуудас/

                Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №1/26 дугаартай дүгнэлтэд "...байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 24,297,390 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 376,542 төгрөг байна." гэжээ. /1 хх-ийн 108-145-р хуудас/

               Гэрч мөрдөн байцаалтад дахин мэдүүлэхдээ:...Би *******, *******, ******* нартай хамтран ашигт малтмал олборлож байгаагүй. 2020 оны 3 дугаар сард санагдаж байна, ******* ах надтай тааралдаад "миний дүү чи фэйсбүүк ордог юм чинь Налайхын групп-д Сэлэнгэ аймгийн Баянгол суманд газар шорооны ажил хөлсөөр хийлгэнэ гэсэн зар тавиад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би түүний дагуу зар тавьсан. ..7-8 эрэгтэй казак хүмүүс байсан бөгөөд би дээрх хүмүүсийг Болдбаатар ахтай уулзуулж өгсөн. Тухайн үед Болдбаатар ах надад хандаж "чи ахдаа тус болоод энэ хүмүүсийн хоол ундыг дөхүүлж өгөөд ойр зуурын ажилд нь тус болмоор байна гэж хэлсэн. ...тусалсан. Тэгэхэд дээрх хүмүүс Бороо-4 гэх газарт ажилласан. Тэр үед Болдбаатар ах нүхэн дээрээ байсан гэжээ. /2 хх-ийн 172-175-р хуудас/

               Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт / 3 хх-ийн 196-197-р хуудас/

               Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: "...Би 2020 оны 1 дүгээр сард хэдэн адуугаа эргэх гэж Сэлэнгэд очсон. Тэгсэн тэр үед Занданбаттай уулзахад "би Бороо-4 гэх газар нүх рүү хүн оруулж байгаа, алтны агууламжтай шороо угаахад мөнгөн ус хэрэг болоод байна, та Улаанбаатар хотоос олоод өгөөч" гэж хэлж байсан юм...Тэгээд би Нарантуул зах орж сум зардаг хэсгээр мөнгөн ус хайж явтал 40 нилээн гарсан хүүхэн мөнгөн ус байгаа гэж хэлсэн...хэдээр зарах бэ гэж асуухад 500,000 төгрөг гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Занданбат руу залгаж өөрийнхөө данс руу 600,000 төгрөг шилжүүлж авсан. Тэр хүүхэн мөнгөө дансаар биш бэлнээр авна гэж хэлсэн учраас би АТМ орж 500,000 төгрөг гаргаж аваад тэр хүүхэнд өгсөн. Ойролцоогоор 200 грамм мөнгөн ус байсан санагдаж байна...ойролцоогоор 1-2 хоногийн дараа өөрөө Сэлэнгэ аймгийн Баянгол суманд очиж Занданбатад авчирч өгсөн гэжээ./3 хх-ийн 223-226-р хуудас/

               Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... "...Бороо Гоулд ХХК нь 1997 онд үүсгэн байгуулагдаад 2003 оноос хойш Уурхай нээгээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Бороо-4 гэх нэртэй орд газарт тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн....N486456480, Е106.09.44.2 гэх солбилцолын цэгт байгаа талбайд манай компани олборлолтын уйл ажиллагаа явуулаагүй байгаа. Хайгуулын ажиллагаа хийгээд нөөцийг тогтоосон байгаа гэжээ./4 хх-ийн 26-29-р хуудас/,

               Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4 хх-ийн 172-р хуудас,

               2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 172-177-р хуудас/

               Яллагдагч *******ийн өгсөн мэдүүлэг:...Миний хийсэн үйлдэл буруу учраас энэ зүйл ангиар зүйлчилснийг ойлгосон болохоор зүйлчлэлд маргаан байхгүй гэжээ./5 хх-ийн 2-3-р хуудас/

               Яллагдагч *******ийн Хаан банкны 5050123028 тоот дансны хуулга

"...*******ын 5026632184 тоот данс руу 2020 оны 01-р сарын 30-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн" *******ийн Хаан банкны 5050123028 тоот дансны хуулга  /5 хх-ийн 5-7-р хуудас/

Яллагдагч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Болдбаатартай хамт хөлсний ажилчид ажиллуулж шороо олборлоогүй, тухайн ажлыг Болдбаатар явуулсан. Тээрмийн ажилд хааяа эвдрэл гэмтэл гарах үед нь тусалж хүн авчирч гагнуур хийлгэх зэрэг ажилд нь тусалж байсан. Тухайн үедээ тээрэм ажиллуулах хууль бус гэдгийг мэдээгүй. 2020 оны 1 дүгээр сард Баяр гэх хүнд эхнэр Нямцэцэгийн дансаар 500,000 төгрөг шилжүүлж Улаанбаатар хотоос мөнгөн ус худалдан авхуулсан, улмаар мөнгөн усыг гэртээ хадгалж байгаад цагдаад хураалгасан гэжээ. / 5хх-ийн 16-17-р хуудас/

Яллагдагч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлий рүү халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...харин мөнгөн ус би огт ашиглаагүй гэжээ./ 5хх-ийн 25-26-р хуудас/

Яллагдагч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би зүйл ангийг сайн ойлгохгүй байгаа ч миний хийсэн үйлдэл энэ зүйл ангитай холбоотой юм байна гэж ойлголоо гэжээ./ 5хх-ийн 34-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн “Шар шувуут” гэх газар тээрмийн үйл ажиллагаа явуулсан талаар сүүлд сумын экологийн байцаагч Мөнхтулгаас сонссон, өөрийн биеэр очиж үзээгүй. Бороо-4 гэх газарт хяналт шалгалтаар очиж байсан, тухайн газар нь “Бороо Гоулд” ХХК-ийн лицензтэй талбайд хамаарна...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээнд тусгагдсан мөнгөн дүнг төрийг төлөөлсөн байгууллагын оролцогч хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хувьд нэхэмжилж байна...гэжээ. / 5хх-ийн 49-р хуудас/

Гэрч П.Ганхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* намайг тээрэм хийгээд өгөөч гээд тээрэм хийлгэх материалаа надад аваачиж өгснийг би аваад 2020 оны 1 дүгээр сарын 14-ний үед хийж дуусгаад тээрмийг Нямцэцэгт хүлээлгэж өгсөн. Уг тээрэм нь шороо чулуу буталж, угаах зориулалттай гар аргаар зузаан төмөр гагнаж хийгдсэн цахилгаан мотор суурилуулсан тээрэм хийсэн гэжээ. / 5 хх-ийн 53-р хуудас/

Гэрч О.Есөн-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг “Шар шувуут” гэх газар байх амбаар, дотор нь байх тээрэм нь Занданбат ах, Нямцэцэг эгч нарынх гэжээ. / 5 хх-ийн 55-56-р хуудас/

Яллагдагч *******ын Хаан банкны 5026632184 тоот дансны хуулга / 5 хх-ийн 80-р хуудас/

“Бороо Гоулд” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар / 5 хх-ийн 82-85-р хуудас/

               Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/389 дугаартай албан бичиг / 5 хх-ийн 90-р хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч *******, ******* нарын Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг, 3-р хэсэг, 1-3 тоотод оршин суудаг тухай засаг даргын тодорхойлолт / 5 хх-ийн 89, 92 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ын Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг, 5-р хэсэг Баянгол гэх газар оршин суудаг тухай засаг даргын тодорхойлолт / 5 хх-ийн 91 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас / 3 хх-ийн 218-222 дугаар хуудас/, Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг. Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд *******, ******* нарын хууль бусаар олборлосон ашигт малтмалыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн "Шар шувуут" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр угааж, тээрэмдэж боловсруулсан, улмаар *******тай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 3 дугаар байрны 3 тоотод орших өөрийн гэртээ "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй, цэвэр 138,5 грамм жинтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олборлож, химийн хорт, аюултай бодисыг ашиглаж угааж тээрэмдэж боловсруулсан ашигт малтмал буюу алтыг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр гэгчид 29,815,000 төгрөгөөр зарж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаасан, шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг "Бороо-4" гэх “Бороо гоулд” ХХК-ийн эзэмшлийн газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хөлсний ажилчид ажиллуулан 107м2 буюу 0,01 га талбайд ашигт малтмал олборлож, байгаль орчинд 24,297,390 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн "Шар шувуут" гэх газарт хууль бусаар олборлосон ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлгүйгээр угааж, тээрэмдэж боловсруулсан, улмаар *******тэй бүлэглэн 2020 оны 1 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 3 дугаар байрны 3 тоотод орших өөрийн гэртээ "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй, цэвэр 138,5 грамм жинтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, яллагдагч ******* нь *******тай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг "Бороо-4" гэх “Бороо гоулд” ХХК-ийн эзэмшлийн газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хөлсний ажилчид ажиллуулан 107м2 буюу 0,01 га талбайд ашигт малтмал олборлож, байгаль орчинд 24,297,390 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн "Шар шувуут" гэх газарт хууль бусаар олборлосон ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлгүйгээр угааж, тээрэмдэж боловсруулсан, *******ээс “...алтаа бариулж аваарай...” гэж өгсөн химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар авсан, яллагдагч ******* нь *******ын "алтны агууламжтай шороог угаахад мөнгөн ус хэрэг болоод байна, олж өгөөч" гэх гуйлтаар 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төвд үл таних эмэгтэйгээс 200 граммыг худалдан авч, тээвэрлэн, *******т дамжуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-33-р хуудас/, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 34-41-р хуудас/, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 42-43-р хуудас/, Шүүгдэгч *******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 47-49-р хуудас/, Шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 56-58-р хуудас/, Гэрч ийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 63-64-р хуудас/, Гэрч ы өгсөн мэдүүлэг /1хх- ийн 69-71-р хуудас/, *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 72-73-р хуудас/, Гэрч ы өгсөн мэдүүлэг /1хх-ийн 79-81-р хуудас/, Гэрч ы өгсөн мэдүүлэг /1хх- ийн 82-84-р хуудас/, Гэрч ын өгсөн мэдүүлэг /1хх- ийн 85-87-р хуудас/, Гэрч ы 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр өгсөн мэдүүлэг /1хх- ийн 88-90-р хуудас/, Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 12/126 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 94-97-р хуудас/, "Ханлаб" ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн /1хх- ийн 103, 104-р хуудас/, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №1/26 дугаартай дүгнэлт /1хх-ийн 108-145-р хуудас/, Гэрч ийн дахин өгсөн мэдүүлэг /2хх-ийн 172-175-р хуудас/, Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт / 3хх-ийн 196-197-р хуудас/, *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг / 3хх-ийн 223-226-р хуудас/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын өгсөн мэдүүлэг/4хх-ийн 26-29-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4хх-ийн 172-р хуудас/, 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 172-177-р хуудас/, Яллагдагч *******ийн өгсөн мэдүүлэг /5хх-ийн 2-3-р хуудас/, Яллагдагч *******ийн Хаан банкны 5050123028 тоот дансны хуулга /5хх-ийн 4-р хуудас/, *******ийн Хаан банкны 5050123028 тоот дансны хуулга /5хх-ийн 5-7-р хуудас/, Яллагдагч *******ын өгсөн мэдүүлэг /5хх-ийн 16-17-р хуудас/, Яллагдагч *******ын өгсөн мэдүүлэг /5хх-ийн 25-26-р хуудас/, Яллагдагч *******ын өгсөн мэдүүлэг /5хх-ийн 34-р хуудас/,Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн өгсөн мэдүүлэг /5хх-ийн 49-р хуудас/, Гэрч П.Ганхуягийн өгсөн мэдүүлэг /5хх-ийн 53-р хуудас/, Гэрч О.Есөн-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /5хх-ийн 55-56-р хуудас/, Яллагдагч *******ын Хаан банкны 5026632184 тоот дансны хуулга /5хх-ийн 80-р хуудас/, Бороо Гоулд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /5хх-ийн 82-85-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/389 дугаартай албан бичиг /5хх-ийн 90-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.          

Харин прокурорын яллах дүгнэлтэд дурдсан зарим гэмт хэрэг буюу шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн "Шар шувуут" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олборлосон ашигт малтмалыг "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан угааж, тээрэмдэж боловсруулах үйл ажиллагаа явуулахдаа ашигласан гэх, шүүгдэгч ******* нь алтны агууламжтай шороог угааж, тээрэмдэж боловсруулах зорилгоор 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байхдаа "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй 200 грамм химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар *******аар дамжуулан Улаанбаатар хотоос худалдан авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн "Шар шувуу" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олборлосон ашигт малтмалыг "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан угааж, тээрэмдэж боловсруулах үйл ажиллагаа явуулахдаа ашигласан гэх, шүүгдэгч Л.Болдбаатар нь *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн "Шар шувуу" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олборлосон ашигт малтмалыг "мөнгөн ус" гэх Монгол нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан угааж, тээрэмдэж боловсруулах үйл ажиллагаа явуулахдаа ашигласан гэх гэмт хэргүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

            Нийслэлийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт тус тус  үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авч, тээвэрлэн, бусдад дамжуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Иргэний нэхэмжлэгч “Бороо Гоулд” ХХК нь “...тухайн эвдэгдсэн талбай нийт 107 м2 буюу 0,01 га хэмжээтэй бөгөөд “Нуман Алтай” ХХК-н 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/26 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчны хохирлын үнэлгээ 24.297.390 төгрөг, тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 376.542 төгрөгийг *******, ******* нараас гаргуулах хүсэлтэй байна...” гэж нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дах хэсэгт зааснаар *******, ******* нараас байгаль орчинд учруулсан хохиролд 24.297.390 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 376.542 төгрөг, нийт 24.673.932 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Бороо Гоулд” ХХК-д олгох тухай шүүхийн шийдвэр гарсан ба шүүх хуралдааны завсарлах шатанд *******, ******* нар уг хохирлыг бүрэн төлсөн тул шүүгдэгч нар энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

            Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2.727.273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...уг зардлыг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн ба хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгч нь тодорхойгүй байх тул хэлэлцээгүй орхиж түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Гурав. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан гэмт хэрэг, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авч, тээвэрлэн, бусдад дамжуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

   Иймд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ойлгон ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн зэргийг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох” албадлагын арга хэмжээ авахаар, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох” албадлагын арга хэмжээ авахаар, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох” албадлагын арга хэмжээ авахаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 5400 нэгж буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох” албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №03 дугаартай “Эд мөрийн баримтаар тооцох тухай” прокурорын тогтоолоор тээрэм 1 ширхэг, угаасан шороог дахин тээрэмдэх зориулалт бүхий тээрэм 1 ширхэг, мөн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №41 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор цахилгаан мотор 1 ширхэг, молдок 1 ширхэг, хүрз 1 ширхэг зэргийг хураан авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын орлого болгох буюу худалдан борлуулсан үнийг Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд шилжүүлэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, “Himalaya Эвэкер” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг хуванцар савтай, 154.49 грамм мөнгөн ус /химийн томъёо-Hg/-ыг устгуулахаар Онцгой Байдлын Ерөнхий Газарт хүргүүлж, Шар болон улбар шар өнгийн хоёр ширхэг тэмдэглэлийн дэвтрийг *******т буцаан олгож, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй тул Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн Дамиран гудамжны 13-1326 тоот хаягт улсын бүртгэлийн г1303001000 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4 тал хашаатай 700 м2-т  газрыг 1.215.000 төгрөгөөр үнэлж битүүмжилсэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын №47 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 4 тал хашаатай 700 м2-т талбай бүхий газрыг эзэмшигч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг 3-р хэсэг 3-03 тоотод оршин суух Боржигон овогт Лхагвасүрэнгийн Занданбатад, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг Дамиран гудамжны 13-1328 тоот хаягт улсын бүртгэлийн г1303000997 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4 тал хашаатай 700 м2-т газрыг 1.250.000 төгрөгөөр үнэлж битүүмжилсэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №48 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 4 тал хашаатай 700 м2-т талбай бүхий газрыг  эзэмшигч Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг 3-р хэсэг 3-03 тоотод оршин суух Боржигон овогт Гэрэлсүхийн Нямцэцэгт, мөн *******ын эзэмшлийн 29-37 УНЗ Улсын дугаартай “Mutsubishi Delicа” маркийн тээврийн хэрэгсэл болон тугалтай үнээ 4 тооны /нас бие гүйцсэн бүдүүн үнээ, 1 настай 4 тооны тугал/, шүдлэн эр үхэр 2 тооны  /3 настай, эр, халиун зүсмийн, халтар зүсмийн/, эм үхэр 2 тооны  /3 настай, эм саарал зүсмийн, халиун зүсмийн/, охин бяруу 3 тооны /2 настай, эм, улаан, халиун, хар зүсмийн/ дээрх тооны үхрүүдийг 10.280.000 төгрөгөөр үнэлж битүүмжилсэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №49 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 29-37 УНЗ Улсын дугаартай “Mutsubishi Delicа” маркийн тээврийн хэрэгсэл болон тугалтай үнээ 4 тооны /нас бие гүйцсэн бүдүүн үнээ, 1 настай 4 тооны тугал/, шүдлэн эр үхэр 2 тооны  /3 настай, эр, халиун зүсмийн, халтар зүсмийн/, эм үхэр 2 тооны  /3 настай, эм саарал зүсмийн, халиун зүсмийн/, охин бяруу 3 тооны /2 настай, эм, улаан, халиун, хар зүсмийн/ зэргийг эзэмшигч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг Хараа 5 дугаар хэсэг Баянгол гүүрний задгай тоотод оршин суух, Хунт овгийн Дашдоржийн Болдбаатарт тус тус буцаан олгож, шүүгдэгч *******, *******, *******, Д.Баяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Гэрэлсүхийн Нямцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Занданбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хунт овогт Дашдоржийн Болдбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Алаг адуун овогт Пүрэвсүрэнгийн Баярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авч, тээвэрлэн, бусдад дамжуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох” албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох” албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дах хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох” албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох” албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дах хэсэгт зааснаар *******, ******* нараас байгаль орчинд учруулсан хохиролд 24.297.390 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 376.542 төгрөг, нийт 24.673.932 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Бороо Гоулд” ХХК-д олгох тухай шүүхийн шийдвэрийг шүүх хуралдааны завсарлах шатанд *******, ******* нар бүрэн төлсөн тул энэ хэрэгт *******, *******, *******, Д.Баяр нар бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан *******ын торгох ялыг 18 /арван найм/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, ялтан *******ын торгох ялыг 18 /арван найм/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******, *******, *******, Д.Баяр нар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Энэ хэрэгт  *******, *******, *******, Д.Баяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №03 дугаартай “Эд мөрийн баримтаар тооцох тухай” прокурорын тогтоолоор тээрэм 1 ширхэг ,угаасан шороог дахин тээрэмдэх зориулалт бүхий тээрэм 1 ширхэг, мөн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №41 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор цахилгаан мотор 1 ширхэг, молдок 1 ширхэг, хүрз 1 ширхэг зэргийг хураан авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын орлого болгох буюу үнийн дүнг Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд шилжүүлэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, “Himalaya Эвэкер” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг хуванцар савтай, 154.49 грамм мөнгөн ус /химийн томъёо-Hg/-ыг устгуулахаар Онцгой Байдлын Ерөнхий Газарт хүргүүлж, Шар болон улбар шар өнгийн хоёр ширхэг тэмдэглэлийн дэвтрийг *******т буцаан олгож, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн Дамиран гудамжны 13-1326 тоот хаягт улсын бүртгэлийн г1303001000 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4 тал хашаатай 700 м2-т  газрыг 1.215.000 төгрөгөөр үнэлж битүүмжилсэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын №47 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 4 тал хашаатай 700 м2-т талбай бүхий газрыг эзэмшигч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг 3-р хэсэг 3-03 тоотод оршин суух Боржигон овогт Лхагвасүрэнгийн Занданбатад, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг Дамиран гудамжны 13-1328 тоот хаягт улсын бүртгэлийн г1303000997 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4 тал хашаатай 700 м2-т газрыг 1.250.000 төгрөгөөр үнэлж битүүмжилсэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №48 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 4 тал хашаатай 700 м2-т талбай бүхий газрыг  эзэмшигч Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг 3-р хэсэг 3-03 тоотод оршин суух Боржигон овогт Гэрэлсүхийн Нямцэцэгт, мөн *******ын эзэмшлийн 29-37 УНЗ Улсын дугаартай “Mutsubishi Delicа” маркийн тээврийн хэрэгсэл болон тугалтай үнээ 4 тооны /нас бие гүйцсэн бүдүүн үнээ, 1 настай 4 тооны тугал/, шүдлэн эр үхэр 2 тооны  /3 настай, эр, халиун зүсмийн, халтар зүсмийн/, эм үхэр 2 тооны  /3 настай, эм саарал зүсмийн, халиун зүсмийн/, охин бяруу 3 тооны /2 настай, эм, улаан, халиун, хар зүсмийн/ дээрх тооны үхрүүдийг 10.280.000 төгрөгөөр үнэлж битүүмжилсэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №49 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 29-37 УНЗ Улсын дугаартай “Mutsubishi Delicа” маркийн тээврийн хэрэгсэл болон тугалтай үнээ 4 тооны /нас бие гүйцсэн бүдүүн үнээ, 1 настай 4 тооны тугал/, шүдлэн эр үхэр 2 тооны  /3 настай, эр, халиун зүсмийн, халтар зүсмийн/, эм үхэр 2 тооны  /3 настай, эм саарал зүсмийн, халиун зүсмийн/, охин бяруу 3 тооны /2 настай, эм, улаан, халиун, хар зүсмийн/ зэргийг эзэмшигч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг Хараа 5 дугаар хэсэг Баянгол гүүрний задгай тоотод оршин суух, Хунт овгийн Дашдоржийн Болдбаатарт тус тус буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2.727.273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд *******, *******, *******, Д.Баяр нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.