| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03015/И |
| Дугаар | 102/ШШ2017/02592 |
| Огноо | 2017-10-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/02592
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, нэхэмжлэгч- Дорнод аймаг, Хэрлэн сум, 6-р баг, Ивээл хороолол, 15-р байрны 01 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЕЙ87061815, Боржигин овогт Зоригтбаатарын Отгонбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч- Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42 тоотод байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох, ажилгүй байсан хугацааны олговорт 3 085 459,2 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 3 085 459,2 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ. Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: З.Отгонбаатар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасагт тээврийн хяналтын ахлах байцаагчаар ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар төмөр замын даргын 2017-03-15 өдрийн Б-I-56 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан. Улмаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017-05-24 өдрийн 102/ШШ2017/01522 шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдвэр хүчин төгөлдөр болж, улмаар Улаанбаатар төмөр замын даргын 2017-07-20 өдрийн Б-I-338 тоот тушаалаар З.Отгонбаатарыг ажилд эгүүлэн томилохоор тогтоосон. Шүүхийн шийдвэр 2017-05-24 өдөр гарсан бөгөөд үүнээс хойш ажлын 34 өдрийн дараа буюу 2017-07-20 өдөр ажилд эгүүлэн томилсон. Иймд дээрх хугацааны цалин хөлсөнд 3 085 459,2 төгрөгийг гаргуулах, үүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү?гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа тайлбартаа: З.Отгонбаатарын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3 085 459,2 төгрөг, үүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч З.Отгонбаатар тус шүүхийн 2017-05-24 өдрийн 102/ШШ2017/01522 шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон боловч хариуцагч байгууллага 2017-07-20 өдөр ажилд эгүүлэн томилсон байна. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 34 ажлын өдрийн цалин хөлс болох 3 085 459,2 төгрөгийг гаргуулах, үүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шаардсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 3 085 459,2 төгрөгийг гаргуулах, үүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь биелүүлэхээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлэхээр хүлээн зөвшөөрсөн түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 64 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 64 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
| ||
| |