Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/02578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 8-р хороо, Кинова төвийн 203 тоотод байрлах, РД-5638062, Пролог солюшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, Эрчим хүчний гудамж-38, РД-2564483, АТА трейд ХХК-д холбогдох

188 386 247 төгрөгийг гаргуулах болон нэхэмжлэгчээс 70 916 000 төгрөгийн барааг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Б.Энхбаяр, хариуцагч АТА трейд ХХК-ийн захирал Б.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нямжав, А.Дугармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас чингэлэгийн түрээс, хадгалалтын зардал 46 456 266 төгрөг, тээврийн зардал 95 088 149 төгрөг, тээврийн зардлын 50 хувиар алданги тооцож, 47 544 075 төгрөг, нийт 188 386 247 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нэхэмжлэгчээс 70 916 000 төгрөгийн бараагбуюу ОСБ хавтанг гаргуулахаар шаардсныг тус тус хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: Пролог солюшн ХХК нь тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай компани АТА трейд ХХК-тай 2014-07-01 өдөр тээвэр үйлчилгээ үзүүлэх 04/06/2014-тоот гэрээ байгуулан, АНУ-аас 40 тн-ын 10 чингэлэг ОСБ хавтанг тээвэрлэн авчрах, Ата трейд ХХК тээвэрлэлтийн хөлс болон, гарсан нэмэлт зардлыг хамтад нь төлөх үүргийг тус тус хүлээсэн. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлж энэ тухайгаа АТА трейд ХХК-д албан бичгээр мэдэгдэж, ачаанаас 5 чингэлэг ачааг хүлээн авагчид олгосон .Ингээд гэрээний үүргийн дагуу тээвэрлэлтийн хөлсөө төлөхийг удаа дараа шаардсан. Тус компанийн тээвэрлэгдсэн ачааны үлдэгдэл нь Улаанбаатар хотын гаалийн талбайд урт хугацаанд хадгалагдсанаас үүдэн чингэлэг түрээс болон чингэлэг хадгаламжийн нэмэлт зардлыг АТА трейд ХХК Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх үүрэгтэй. Гадаад тээвэрлэгчийн чингэлэг хоногт 30 ам.долларын хөлс төлөгдөх тул Ата трейд ХХК чингэлгийг шилжүүлж, өөр чингэлэгт буюу 20 тн-ын 8 чингэлэг, 40 тн-ын 1 чингэлэгт, 20 тн-ын чингэлэг хоногт 5 долларын, 40 тн-ын чингэлэг хоногт 10 ам.долларын хөлсөөр шилжүүлэн хадгалах, хадгалалтын хөлс 1тн ачаа 1000 төгрөг байхаар тохирч, 2014-10-20 өдөр 14/1020 тоот албан бичгээр хүсэлтээ ирүүлсэн.Иймд 9 чингэлэгт хариуцагчийн ачааг шилжүүлэн хадгалсан.

2014-12-31 өдрөөр тасалбар болгон, хариуцагчтай тооцоо нийлэн өр, авлагаа баталгаажуулсан. Ам.долларын ханшийг тэр өдрийн ханш 1186 төгрөгөөр тооцоход чингэлгийн түрээсийн хөлс 14 155 ам.доллар буюу 26 690 668 төгрөг, тээврийн зардал 50 426 ам.доллар, барааны хадгалалтын зардал 11 820 000 төгрөгийг, нийт 133 598 817 төгрөгийг хариуцагч нь манайд төлөх үүрэгтэй гарсан.

Тооцоо нийлснээс хойш 2015-01-01 өдрөөс 2015-05-11 өдрийг хүртэл 131 хоногт хадгалалтын зардал 10 394 000 төгрөг/79 тн х1000 төг х131 хоног/, чингэлгийн түрээсийн зардал 7 645 602 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд АТА трейд ХХК энэ өдөр төлсөн 20 000 000 төгрөгийг чингэлгийн түрээс болон хадгалалтын зардал 56 505 387 төгрөгөөс хасч, 36 505 287 төгрөг, тээвэрлэлтийн зардал 95 088 149 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. 20 тн-ын 2 чингэлэг ачааг АТА трейд ХХК-д өгсөн.

2015-05-28 өдөр Ата трейд ХХК 19 250 000 төгрөг төлсөн тул 20 тн-ын 1 чингэлэг ачааг АТА трейд ХХК-д өгч, 20 тн-ын 1, 40 тн-ын 1 чингэлэг ачаа үлдсэн. 2015-05-12 өдрөөс 2015-05-28 өдрийг хүртэл хугацааны 16 хоногийн чингэлгийн түрээсийн төлбөр 612 522 төгрөг, 53 тн ачааны хадгалалтын хөлс 848 000/ 53тн х 16 хоног х1000 төг/ төгрөг болсон.19 250 000 төгрөгийг чингэлгийн түрээс, хадгалтын хөлс 37 965 809 төгрөгөөс хасч, 18 715 709 төгрөг үлдсэн.

АТА трейд ХХК 2015-07-01 өдөр 4 000 000 төгрөг төлсөн. 2015-05-29 өдрөөс 2015-07-01 өдөр хүртэл 33 хоногийн хадгалалтын зардал 1 320 000 төгрөг, чингэлгийн түрээсийн төлбөр 974 848 төгрөг буюу 2 294 848 төгрөг гарсан. Хариуцагчийн төлсөн 4 000 000 төгрөгийг чингэлгийн түрээс, ачаа хадгалалтын төлөгдөөгүй хөлс 21 010 557 төгрөгөөс хасч, 17 010 557 төгрөг үлдсэн.

Хариуцагч 2015-08-28 өдөр 3 600 000 төгрөг төлсөн. Энэ өдөр хүртлэх 57 хоногийн чингэлгийн түрээс 1 703 057 төгрөг, хадгалалтын зардал 2 280 000 төгрөг болсон тул төлөгдөөгүй хадгалалт, чингэлгийн түрээсийн төлбөр 20 993 614 төгрөгөөс 3 600 000 төгрөгийг хасч, 17 393 614 төгрөг үлдсэн.

2015-10-08 өдөр АТА трейд ХХК 10 000 000 төгрөг төлсөн. 2015-08-29 өдрөөс энэ өдрийг хүртлэх ачаа хадгалалтын зардал 120 000 төгрөг, чингэлгийн түрээсийн төлбөр 89 648 төгрөг гарсан тул төлөгдөөгүй үлдэгдэл 17 603 262 төгрөгөөс төлсөн мөнгийг хасч, 7 603 262 төгрөг үлдсэн. 7 тн ачааг хүлээлгэн өгч, 2 чингэлэг 33 тн ачаа үлдсэн.

2016-01-15 өдөр хариуцагч 10 000 000 төгрөг төлсөн. 2015-10-09 өдрөөс 2016-01-15 өдрийг хүртэл 135 хоногийн ачаа хадгалалтын хөлс 4 455 000/135 хоног х 33 тн х 1000 төгрөг/ төгрөг, чингэлгийн түрээс 4 057 047 төгрөгөөр нэмэгдэж, үлдэгдэл 16 115 309 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг хасч, 6 115 309 төгрөг төлөгдөөгүй.

2016-01-16 өдрөөс 2017-08-17 өдрийг хүртэл 579 хоногийн хугацаанд 33 тн ачааны хадгалалтын хөлс 19 107 000 төгрөг, 40 тн-ын нэг, 20 тн-ын нэг чингэлгийн түрээсийн төлбөр 21 233 957 төгрөг буюу нийт 46 456 266 төгрөг, тээврийн зардал 95 088 149 төгрөгийг хариуцагч тус тус төлөөгүй байна.

Тээвэр зуучлалын гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй тээврийн хөлснний 50 хувиар алданги тооцон, алдангид 47 544 075 төгрөгийн хамт, нийт 188 386 247 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч тайлбартаа: Пролог солюшн ХХК-тай 2014-07-21 өдөр Тээвэр зуучийн гэрээ байгуулсан. АНУ-аас 10 чингэлэг ачаа авчруулсан. 5 чингэлэгийн тооцоог хийсэн.Үлдсэн 5 чингэлэгийн тооцоог тодорхой хугацаанд төлсөн. Манай компаний тээврийн хөлсөнд төлөх нийт 68 076 ам доллараас 51 773,64 ам долларыг төлж, тээврийн хөлсний үлдэгдэл 16 302,36 ам долларын үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлтэй. Гэтэл нэхэмжлэгч зөвхөн тээврийн хөлсний төлөгдөөгүй төлбөр гэж 50 878,59 ам доллар нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байгаагаас үүдэн 2 чингэлэгт байгаа үлдэгдэл канад орон сууцны үндсэн хийцийн материал болох ОСБ зорогдсон хавтан /15 мм/ 660 ширхэг, /9 мм/ 680 ширхэг хавтан буюу 70 916 000 төгрөгийн барааг өнөөдрийг хүртэл бидэнд өгөхгүй, эдгээр барааг хадгалсан, мөн чингэлэг түрээсийн төлбөр гэж хоног хоногоор төлбөр нэмэгдүүлэн шаардаж байна.

2014-12-31 өдөр тооцоогоор АТА трейд ХХК-тай 11 чингэлэгийн тооцоо хийсэн байна. Үүний нэг чингэлэг нь манайх биш. Чингэлэгийн түрээс, хадгалалтыг тохироогүй. Энэ хугацаанаас хойш 66 850 100 төгрөгийг тээврийн хөлсөнд төлсөн. Гэтэл эднийх мөнгийг чингэлэгийн түрээс болон хадгалалтын хөлсөнд тооцоод байгаа. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1д зааснаар илүү хүнд нөхцөлтэй төлбөрөөс буюу 95 088 149 төгрөгөөс хасч тооцох учиртай. Нэхэмжлэгч чингэлэг түрээс болон хадгалалтын хөлс гэж нийт 113 306 366 төгрөг нэхсэн байдаг. Пролог солюшн ХХК нь Харуутай транс ХХК-д хадгалалтын хөлс 17 705 000 төгрөг төлсөн байна. Хариуцагчийн зүгээс үлдэгдэл барааны чингэлэгийн хадгаламж, түрээсийн зардал гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх байсан. Гэтэл нэхэмжлэгч манай саналыг хүлээж аваагүйгээс хадгаламж болон түрээсийн зардал гарсан гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлээс тээврийн зардал 28 238 049 төгрөг, алданги 14 119 024 төгрөг, хадгалалтын хөлсөнд нэхэмжлэгч төлсөн 17 705 000 төгрөг, нийт 60 062 074 төгрөгөөс бусдыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч байгууллагад манай компанийн 20тн-ын 1, 40 тн-ын 1 чингэлэг ачааг буюу канад орон сууцны үндсэн хийцийн материал болох ОСБ зорогдсон хавтан /15 мм/ 660 ширхэг, /9 мм/ 680 ширхэг хавтан буюу нийт 1340 ширхэг ОСБ хавтан, 70 916 000 төгрөгийн бараа байгаа. Эдгээр нь зах зээлд эрэлттэй бараа материалууд бөгөөд түүнийг худалдан борлуулаад нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломж байгаа талаар манай талаас санал гаргахад нэхэмжлэгч тал хүлээж аваагүйгээс чингэлэг түрээсийн зардалд өндөр төлбөр гарч байгаа болно. Хавтанг өгөхгүй саатуулаад байгаа тул түүнээс дээрх 70 916 000 төгрөгийн үнэ бүхий хавтанг гаргуулж өгнө үү? гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээний 2.2.6-д заасны дагуу хариуцагч тээврийн хөлс, холбогдох зардлыг бүрэн төлөх үүрэгтэй.

Гэрээний 3.3, 2.2-т заасан тээврийн хөлс төлөх, хадгаламж, тээврийн хэрэгслийн түрээс болон бусад холбогдох зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй тул манайх ачааг өгөхөөс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.1, 392.3, 224 дүгээр зүйлийн 224.2, 390 дугаар зүйлийн 390.3 дахь хэсэгт заасны дагуу барааг барьцаалж өөртөө тусалж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелэгдэх боломжийг хангаж байгаа болно гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ №04/06/2014, Ата трейд ХХК-ийн 14/10-20 албан бичиг, зохигч байгууллагуудын улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, Ата трейд ХХК-ийн 2014, 2015, 2016 оны тооцоо, задаргаа хх-262, харилцагчийн дансны хуулга, 2015-12-31 өдрийг хүртлэх ачаа хадгаламжийн задаргаа, ачаа хадгаламжийн тооцоо хх-151, 152, 189, авлагын товчоо тайлан, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, хариуцагч хийсэн 04/06/2014 гэрээний нэгтгэл тооцоо, чингэлгийн хадгаламж, түрээсийн тооцоо, тээврийн хөлсөнд шилжүүлсэн мөнгөний тооцоо, төлөлт хийсэн задаргаа хх-208, 210, чингэлгийн тээврийн тооцоо хх-211, төлбөрийн даалгаврууд хх-212-214, 214-215, ам.долларын ханшууд хх-150, 215-223, хадгалагдаж байгаа хавтангийн үнийн дүн, Ти ай ложистик ХХК, Пролог солюшн ХХК-ийн хийсэн эзэмшлийн салбар зам, гаалийн хяналтын талбай ашиглах төлбөр тооцо хийх тухай гэрээхх55-58, харуутай транс талбайн түрээсийн гэрээ хх-59-62, кассын зарлага, орлогын баримтууд хх 145-149, 187, 188, тээврийн хөлсний тооцоо/нэхэмжлэгчхх69-71, тооцооны үлдэгдлийн баталгаа/харуутай хх-72-74, магадлал хх112-116, УДШ-ийн тогтоол мхх-130-133, 69-ийн захирамж хх-162, сөрөг нэхэмжлэл хх-197, нэхэмжлэгчийн дансны хуулга /2016-01-01-2017-04-30/ хх-216-234, талбайн түрээсийн гэрээ ХУДТҮХХК-Харуутай хх-240, үзлэгийн тэмдэглэл хх-245-250, барааны мэдээллийн хуудас хх-251, гэрч Р.Зоригоо хх-253-254, гэрч Д.Хүрлээ хх-260-261 зэрэг баримтуудыг шинжлэн судлаад,   

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэрээний дагуу Пролог Солюшн ХХКомпани АНУ-аас хариуцагчийн 40 тн-ын 10 чингэлэг ачааг Улаанбаатар хотод 2014 оны 07 сарын сүүлчээс 08 сарын дунд хүртэл хугацаанд авчирсан байх бөгөөд АТА трейд ХХКомпани нь 10 чингэлэг ачааны тээврийн хөлс 68076 ам.долларыг болон гэрээний 2.1.1-д заасан тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоо болон нэмэлт зардлыг төлж чадаагүйн улмаас 5 чингэлэг ачааг хүлээн авч, үлдсэн ачааг тээвэрлэгч нь тээвэрлүүлэгч хөлсөө төлөх хүртэл саатуулсан байна.

Ачааг АНУ-аас ачиж ирүүлсэн 10 чингэлэг нь гадаад тээвэрлэгчийнх учир ачаа хүлээн авагч ачаагаа авч чадаагүй хугацаанд хоногт тутам нэг чингэлгийн түрээст 40 ам.долларыг ачаа хүлээн авагч төлөх үүрэгтэйгээс шалтгаалж, нэхэмжлэгч хариуцагчид гэрээний 1.1-д заасан талууд тохирсон захиалга авах хуудас, үнийн саналынхаа дагуу үйлчилгээ үзүүлж, хариуцагч үнийн саналыг зөвшөөрч үлдсэн 5 чингэлэг ачааг 2014-10-23 өдрөөс нэхэмжлэгчийн 20 тн-ын 8, 40 тн-ын 1 чингэлэгт шилжүүлж хадгалах, 20тн-ын чингэлэг хоногт 5 ам.доллар, 40 тн-ын чингэлэг хоногт 10 ам.долларын хөлстэй, 1 тн ачааг хоногт 1000 төгрөгийн хөлсөөр хадгалуулахаар хариуцагч хүсэлтээ факсаар нэхэмжлэгчид ирүүлсэн нь хариуцагчийн тайлбар, хэргийн 5 дугаар хуудсанд буй хариуцагчаас факсаар ирүүлсэн түүний албан бичгээр тогтоогдож байна.

Хариуцагч гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-т захиалсан тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоо болон нэмэлт зардлын хураамжийг тээвэрлэгчид төлөх , 2.2.4-т зуучийн гаргасан нэхэмжлэлийн дагуу тээврийн хөлс, нэмэгдэл зардлууд болон зуучлалын хөлсийг үнийн саналд заасан хугацаанд төлөх, 2.2.6-д үйлчлүүлэгч ачааны гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийж, гаалийн бүрдүүлэлт хийх хугацаанд гарсан хадгаламж, тээврийн хэрэгслийн түрээс болон бусад холбогдох зардлыг хариуцан төлөх, 3 дугаар зүйлийн 3.3-т үйлчлүүлэгч ачааг Улаанбаатар дахь гаалийн хяналтын талбайгаас хүлээн авахаас өмнө төлбөрийг бүрэн барагдуулсан байх үүргийг хүлээсэн байх боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2014-12-31 өдрийн байдлаар хариуцагч тээврийн хөлс 50 426 ам.доллар, чингэлэгийн түрээсийн хөлс 14 155 ам.доллар, ачаа хадгалалтын хөлс 11 820 000 төлөх үүрэгтэй болохоо харилцан тооцоо нийлж зохигч баталгаажуулсан байна.

2014-12-31 өдрөөс хойш хариуцагч 2015-05-11 өдрөөс 2016-01-15 өдрийг хүртэл хугацаанд гэрээний үүрэгтээ нийт 66 850 100 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, 20 тн-ын 7 чингэлэг ачааг авсан байх бөгөөд одоо 20-тн-ын 1, 40 тн-ын 1 чингэлэг ачаа буюу 1340 ширхэг хавтан болох 33 тн ачааг нэхэмжлэгч хариуцагчид олгоогүй, хариуцагчтай тохирсон хөлсөөр ачааг хадгалж байгаа нь шүүхээс хийсэн үзлэг, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч гэрээний үүрэгт төлсөн дээрх 66 850 100 төгрөгийг нэхэмжлэгч нь чингэлгийн түрээсийн төлбөр болон ачаа хадгалалтын зардалд тухай бүр нь тооцож, одоо хариуцагчаас тээврийн зардал 95 088 149 төгрөг, алдангийг тээврийн хөлсний 50 хувиар тооцож, 47 544 075 төгрөг, ачаа хадгалалт болон чингэлгийн түрээсийн төлбөрт 46 456 266 төгрөг, нийт 189 088 490 төгрөгөөс алдангийн заримыг хасч, 188 386 247 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хариуцагч эс зөвшөөрч, төлсөн 66 850 100 төгрөгийг илүү хүнд нөхцөлтэй үүргээс хасч тооцох ёстой гэж маргаж, тээврийн хөлс 28 238 049 төгрөг, түүний 50 хувьтай тэнцэх алданги 14 119 024 төгрөг, хадгалалтын зардалд Харуутай транс ХХК-д төлсөн мөнгө болох 17 705 000 төгрөгийг нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж, үндэслэлгүйгээр хариуцагч олгохгүй байгаа 1340 ширхэг ОСБ хавтан буюу 70 916 000 төгрөгийн барааг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна.

2014-12-31 өдөр хүртэл хугацаанд чингэлэг тус бүр ирсэн өдөр нь өөр, ачаа тус бүрийг хүлээн авсан хугацаа, гадаад тээвэрлэгчийн чингэлэгт ачаа ачигдсан, ачааг дотоодын чингэлэгт шилжүүлж ачих үйл явцууд нэгэн зэрэг, нэгэн цагт хийгдээгүй зэрэг нөхцөл шалтгаанаар гэрээний үүргийн тооцоог нэг бүрчлэн эхнээс нь тооцоолох боломжгүй, хариуцагч ч энэ талаар тухайлан тэр бүр тодорхойлж чадахгүй байгаа байдлаас шалтгаалж, зохигчийн байгуулсан гэрээний үүргийг шүүх тооцохдоо зохигч 2014-12-31 өдөр тооцож баталгаажуулсан тооцоог суурь болгож, үүнээс хойш гүйцэтгэвэл зохих хариуцагчийн үүргийг нэмж тооцооллоо.

Тээврийн хөлс төлөх, чингэлгийн хөлс төлөх, хадгалалтын хөлс төлөх зэрэг нэхэмжлэгчийн өмнө хариуцагч биелүүлэх үүргийг нэхэмжлэгч тооцохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүргийг гүйцэтгэх дарааллыг баримтлаагүй байна.

Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргээс тээврийн хөлс төлөх үүрэг нь ачаагаа барьцаалуулсан, алданги төлөхөөр тохирсон, илүү хүнд нөхцөлтэй үүрэг байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2 дахь хэсгийг баримтлан, төлөөгүй тээврийн хөлс 50 426 ам.доллараас 2015-05-11 өдрөөс 2016-01-15 өдрийг хүртэл хугацаанд хариуцагч төлсөн 66 850 100 төгрөгийг төлөлт хийсэн өдрийн Монгол банкны ам.долларын ханшаар тооцоход 34 170,02 ам.долларыг тээврийн хөлсөнд төлснөөр тооцогдох үндэслэлтэй байх тул хариуцагч тээврийн хөлснөөс 16 255,53 ам.долларыг төлөөгүй байна..

Нэхэмжлэгч төлөгдөөгүй тээврийн хөлсний 50 хувиар хариуцагчаас алданги гаргуулахаар шаардсан бөгөөд гэрээний 3.4-т үйлчлүүлэгч төлбөрөө төлөөгүй хоног тутам 0,5 хувиар алданги төлөхөөр зохигч тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй байх тул алдангийг 232.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр нэхэмжлэгч хязгаарлаж шаардах эрхтэй. Иймд алдангид 8127,76 ам.долларыг хариуцагчаас гаргуулахаар тогтоов.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.1 дэх хэсэгт заасны дагуу тээвэрлэлтийн зардлыг төлүүлэхийн тулд ачааг захиран зарцуулах эрх үүсэх хүртэл ачааг барьцаалах эрхтэй тул хариуцагчид 33 тн ачааг өгөхгүй саатуулсан түүний үйлдэл хууль зөрчөөгүй байна. Иймд тээврийн хөлсийг бүрэн төлөх хүртэл хариуцагч нь үлдсэн 33 тн ачааг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Хариуцагч нэхэмжлэгчтэй үнийг тохирч, 2014 оны 10 сарын 23, 24 өдрөөс 9 чингэлэг түрээслэсэн, хариуцагчийн чингэлэгтэй ачааг энэ хугацаанаас нэхэмжлэгч нь 1 тн ачааг хоногт 1000 төгрөгийн хөлстэйгээр хадгалахаар тохирч, ачааг Техник импорт ХХК, Харуутай транс ХХК-тай гэрээ хийж, гаалийн хяналтын талбай болон харуул хамгаалалттай талбайд хадгалуулж байгаа нь бичмэл нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүх хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

2014-12-31 өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нэхэмжлэгчид ачаа хадгалалтын хөлс 11 820 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байх бөгөөд энэ хугацаанаас хойш 2017-08-17 өдрийг хүртэл хугацаанд хариуцагч тооцсон ачаа хадгалалтын хөлсөнд нийт 50 299 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

2014-12-31 өдрийг хүртэл хугацаанд хариуцагч чингэлэг түрээсийн зардал 14 155 ам.доллар төлөх үүрэгтэй байсан болохоо зохигч харилцан тооцоо нийлж баталгаажуулсан бөгөөд 2015-01-01 өдрөөс хойш 2017-08-17 өдрийг хүртэл 2 жил 7 сар 16 хоногийн хугацаанд 36 316 681 төгрөгийн хөлс нэхэмжилсэн байна.

Гэрээний 2.2.4, 2.2.6-д зааснаар хариуцагч нэмэгдэл зардлууд, хадгаламж, тээврийн хэрэгслийн түрээс болон бусад холбогдох зардлыг төлөх үүрэгтэй байх тул ачаа хадгалалтын болон чингэлгийн түрээсийн дээрх хөлсүүдийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Гэрээний үүрэгт хариуцагч төлөх үүрэг бүхий ам.долларыг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханш болох 1 ам.долларыг 1984,44 төгрөгөөр тооцож, нийт 161 897 366 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тогтоож, нэхэмжлэлийн бусад хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 389 856 төгрөгөөс 1313188 төгрөгийг, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлсөн 512 530 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын данснаас илүү төлөгдсөн 76668 төгрөгийг буцааж нэхэмжлэгчид, хариуцагчаас 967 436,83 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон