| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2021/0593/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/723 |
| Огноо | 2021-10-28 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.8., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/723
2021 10 28 2021/ШЦТ/723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Иргэдийн төлөөлөгч Б.Ганзаяа,
Улсын яллагч М.Отгонбаатар,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Халиун,
Шүүгдэгч Н.Н түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэн Их овоо овогт Нацагийн Нт холбогдох эрүүгийн 2109 00000 0658 дугаартай 2 хавтас хэргийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Н.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Азжаргал хотхоны 301 дүгээр байрны 211 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.Бадамцэцэгийг эрхлэн явуулдаг бизнесийн бараа бүтээгдэхүүн эвдэрсэн байна гэсэн зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар А.Бадамцэцэгийн маргалдахаа зогсооё, унтаж амаръя гэсэн шаардлагыг эсэргүүцэж, бага насны төрсөн хүү Б.Энххүслэнгийн дэргэд зодож тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дэлбэн, чамархай суурийн хатуу хальсан доорх цусан хураа баруун дух, зүүн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн хөмсөгний дотор хэсгийн шарх, цус хуралт баруун хөмсөгний дээд хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, зүүн тохой, шуу, баруун өвдөгний зулгаралт, баруун бугалгын зулгаралт цус хуралт, баруун өвдөг, шилбэний цус хуралт, гэмтэл учруулан алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай оролцсон. Шүүхийн хэлэлцүүлэг болоод улсын яллагчийн байр сууриас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналтай байна. Улсын яллагчийн хувьд шүүгдэгч нь амь хохирогчтой хамтын амьдралтай дундаасаа 1 хүүхэдтэй 10 насны хүүхдийн дэргэд амь хохирогчийг алсан нь онц харгис үйлдэл гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт “онц харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх шинж нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган, зовоосон, мөн учруулсан гэмтлийн улмаас хохирогчид зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан зэрэг үйлдлийг хамааруулдаг. Мөн онц харгис хэрцгий гэдэгт хүнийг алах онц хэрцгий арга, түүний үр дагавар болох хохирогчийг ихээр тамлан зовоосон болон гэмт этгээдийн хэрцгий авир араншин болох өршөөлгүй, зэрлэг, балмад, хүний үнэргүй, нинжин сэтгэлгүй байдлыг хамтад нь ойлгож тайлбарласан байдаг. Онц харгис хэрцгийгээр гэсэн хүндрүүлэх шинжийн хууль зүйн агуулга тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд амь хохирогчийг түлхсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгсөн байдаг учир анхны мэдүүлэгтээ гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Улсын яллагчийн яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ хэргийн талаар хүндрүүлсэн нөхцөл байдлыг үндэслэх, тогтоох хэсэгтээ тусгаж өгөөгүй, ямар баримтаар үндэслэж буруутгаж байгаа нь тогтоогддоггүй. Яллах дүгнэлтэд амь хохирогчийн биет гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж хэргийг хүндрүүлж оруулж ирсэн. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа яллах дүгнэлтийн хүрээнд ял шийтгэлийг оногдуулах боломжтой учир шүүгдэгчийн онц, харгис хэрцгийгээр алсан болох нь тогтоогдохгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэгчийг гэр бүлтэй тэнцэх тухай хуульд зааж өгсөн байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр гэр бүлийн бусад гишүүн хамтран амьдрагч этгээдийг ойлгох ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах эд хөрөнгө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд нь халдах сэтгэл санаанд нь дарамт учруулах эдийн засаг бэлгийн эрх чөлөө бэлгийн бие мах бодид халдсан үйлдэл эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэгч гэж үзэхээр хуульдаа заасан байдаг. Улсын яллагчийн хувьд дүгнэлтдээ цагдаагийн 20 удаагийн дуудлага өгсөн гэдэг зүйлийг хэлж байгаа боловч яллагдагчаар татсан тогтоолд үндэслэл байхгүй, яллах дүгнэлтэд мөн нотлох баримтын ямар үндэслэлээр шүүгдэгчийг Н.Ныг гэр бүлийн хүчирхийлэгч гэж үзээд байгаа нь тогтоогдохгүй байгаа учир энэ байр суурыг илэрхийлж байна. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Халиун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хэрэг болсон газар би хамт байгаагүй. Би тусдаа гараад удаагүй байсан. Тухайн өдөр манай дүү над руу залгаад уйлаад байсан учир юу болсон талаар лавлаж асуухад аав, ээж 2 зодолдоод байна гэж хэлсэн. Би тухайн үед цагдаад дуудлага өгөөд удаагүй цагдаа над руу залгаж орцны кодыг асуух үед би дүү рүүгээ залгаад орцны хаалгыг онгойлгуулсан. Миний хувьд хэрэг болох газар хамт байгаагүй учир юу болсон талаар сайн хэлж мэдэхгүй байна...” гэжээ.
Нэг. Гэм буруугийн асуудлаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Азжаргал хотхоны 301 дүгээр байрны 211 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.Бадамцэцэгийг эрхлэн явуулдаг бизнесийн бараа бүтээгдэхүүн эвдэрсэн байна гэсэн зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар А.Бадамцэцэгийн маргалдахаа зогсооё, унтаж амаръя гэсэн шаардлагыг эсэргүүцэж, бага насны төрсөн хүү Б.Энххүслэнгийн дэргэд зодож тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дэлбэн, чамархай суурийн хатуу хальсан доорх цусан хураа баруун дух, зүүн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн хөмсөгний дотор хэсгийн шарх, цус хуралт баруун хөмсөгний дээд хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, зүүн тохой, шуу, баруун өвдөгний зулгаралт, баруун бугалгын зулгаралт цус хуралт, баруун өвдөг, шилбэний цус хуралт, гэмтэл учруулан алсан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн "... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Азжаргал хотхон 301 тоот байр 211 тоот хаягтай бор өнгийн гадна пасадтай ертөнцийн зүгээр урагшаа харсан П хэлбэртэй 16 давхар байрны ертөнцийн зүгээр баруун талын хоёр орцны хойд талын булангийн орцны 12 давхартаа 5-н айлын айл байх ба урагшаа харсан бор өнгийн хүрэн хаалга байлаа... Уг ханын тавилгын зүүн урд булангаас зүүн урд зүгт 67 см зайд буюу өрөөний гол хэсэгт ертөнцийн зүгээр баруун хойд зүгт толгой хагарсан, хоёр хөл нь зүүн урд зүгт байрлалтай дээшээ харсан эмэгтэй хүний цогцос байлаа. Уг цогцос нь зүүн талын дух чамархай цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон 2 нүд аниатай ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-15-28/-р тал,
Цогцост үзлэг хийсэн “... зүүн хөмсөгний дотор хэсэгт 0,3x0,1 см шархтай, шархаар хүрэн өнгийн цус урсаж гарна. Хамрын нуруунд 0.5x0.7 см хүрэн өнгийн зулгаралтай, хамрын үзүүр, дээд уруул баруун хацар хамарсан хүрэн өнгийн цус хуралттай, цээжний баруун дээд хэсэгт 3x1.5 см цус хуралттай, зүүн дээд хэсэгт 7x0.5 см цус хуралттай, зүүн хацарт 1x0.5 см хүрэн өнгийн зулгаралттай. Баруун булганы доод ард хэсэгт 4х см өнгөц зулгаралттай, тэр хэсэгт 1.8x1.5 см хөхөлбөр өнгийн баруун шууны ард хэсэгт 3.5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн шууны ард хэсэгт 1.7x0.5 см, доод хэсэгт 1.5x0.3 см, баруун өвдөгт 2х1.7см, 1.4x0.8 см хүрэн өнгийн зулгаралттай. Баруун шилбэний дээд урд хэсэгт, зүүн өвдөгт 0.5x1.5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дагзны төвгөрт 7x1.3 см язарсан шархтай, шархаар яс, зөөлөн эдүүд харагдсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-29-33/-р тал,
Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 62-67/-р тал,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 79-80/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Халиуны өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед манай дүү Энххүслэн анай намайг ирээд аваач гэж утсаар залгасан. Тэгэхээр нь би юу болсон бэ гэж асуултал аав, ээж хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ... өөрийн утсаар 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Тэгээд дуудлага нь очих байх гэж бодоод байж байтал дахин над руу залгаад анай бөөн юм болоод байна гээл уйлахаар нь хурдан очих боломж байна уу гэж цагдаа руу дахин залгасан. Тэгтэл цагдаа удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай ээжийн эгчийн нөхөр Гансүх ах над руу хоёр удаа залгасан би согтуу байгаа байх гэж бодоод аваагүй. Тэгээд 3 дахь дуудлагыг нь авсан. Тэгтэл Гансүх ах юм ярихгүй цаашаа Нтай маргалдаж байгаа нь сонсогдсон. Тэгээд би утсаа маш хурдан таслаад дахин 102 дугаар луу залгаад яаралтай очих боломж байна уу гэж хэлтэл ядаргаатай юм бэ зүгээр унтаж амарч болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай дүү залгаад байна манай дүүд ямар нэгэн юм болох юм бол та нар хариуцах юм уу гэж хэлсэн. Тэгтэл урдаас 90303036 гэсэн дугаараас дуудлага өгсөн байна танай дуудлага уу гэж хэлсэн. Тэгэхээр нь манай ээжийн дугаар байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл утас нь холбогдохоо больсон чиний утас холбогдоно биз дээ гэж асуусан. Тэгэхээр нь би холбогдоно гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаагаас над руу залгаад би орцны код болон тоотоо зааж өгсөн. Тэгтэл цагдаа дахин залгаад хаалгаа тайлж өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү рүүгээ залгаад цагдаа ирсэн байна Ганаа ахыгаа хаалгаа онгойлгоод өгчих гэж хэлсэн. Тэгтэл манай дүү Ганаа ах ээжийн толгойг бариад ээжийг халамжлаад байж байна гэж хэлсэн. Тэгээд би эргээд цагдаа руу залгатал манай дүүгийн утсаар цагдаа над руу залгасан. Би цагдаагаас юу болсон байна гэж асуутал цагдаа нь 103 дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь дүүгээсээ юу болсон юм бэ гэж асуутал ээжийн, толгойноос цус урсаад байна өмөөрч хамгаалаад зодуулснаа нуугаад хэлдэггүй Ныг их хамгаалдаг байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-85-87/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Гансүхийн өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үеэс хойш би баз хүргэн Н, Бадамцэцэг хоёртой хамт архи уусан... бид гурвын ууж эхэлсэн архи нь Эдэн нэртэй архи байсан. Бид гурав уг архийг уугаад ажил ярьж байгаад архиа дууссан. Бид гурав унтъя өглөө ажилтай гэж ярьж байсан. Тэгээд гэрт Жак даниел нэртэй виски байсан юм. Түүнээс нь Н бид хоёр нэг нэг татчихаад унтъя гэж санаа гаргасан. Тэгээд нэг, нэг татаад үргэлжлүүлээд нөгөө вискигээ хамт уусан. Тухайн үед Бадамцэцэг, Н хоёр архи ууж эхлэхээс л ажлаас болоод маргаад болиод байсан. Согтоод иртэл хэрүүл эхэлсэн. Талийгаач одоо хоёулаа унтаж амаръя гээд нөхрөө буюу Ныг өрөөндөө аваад амрахаар орсон. Би том өрөөнд үлдээд надад хийж өгсөн байсан вискиг уугаад шилэнд үлдсэн жоохныг нь өглөө шараа тайлж магадгүй гэж бодоод сандал доогуур аваад тавьсан. Тэгээд унтах гээд утасныхнаа цэнэглэгч залгуураа орынхоо өмнө дөхүүлж байтал нөгөө өрөөнд маргалдаж байсан Н, Бадамцэцэг хоёр зодолдоод байх шиг чимээ гарахаар би өрөөний хаалгыг онгойлгоод ороход Н, Бадамцэцэг хоёр орон дээрээ дээрээсээ боссон хоёр талд зогссон хэрэлдэж байсан. Би ороод Бадамцэцэгийг өмөөрөөд Нт чи яах гэж ингээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Н тухайн үед чамд ямар хамаатай юм бэ, та нар яах гэж ингээд байдаг юм бэ гэж агсарсан тэгтэл талийгаач чи яв гээд хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл Н эхнэрээ алгадсан. Тэгэхээр би салгах гээд дундуур нь орсон. Н бид хоёр барилцаад авахад Бадамцэцэг, Ныг чи боль гээд салгах гэтэл Н Бадамцэцэгийн нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэр цохилтод нь Бадамцэцэг нэг унаад босож ирсэн. Тэгээд тэдний гэрт байдаг хуванцар сандлыг Н аваад Бадамцэцэг рүү шидсэн. Нөгөө сандал эвдэрсэн. Тэгтэл Н дахин гэртээ байдаг цагаан өнгийн модон сандлыг аваад Бадамцэцэгийг цохих гэсэн. Тэгэхээр нь би голоор нь ороод уг сандлаас нь барьж авсан. Уг сандал Бадамцэцэгийг оноогүй гэж бодож байна намайг оносон. Мөн уг зодоон болж байхад Бадамцэцэг газарт унаад босож ирээгүй. Тэгээд Н хувцсаа өмсөөд гарсан. Миний бодлоор бол Бадамцэцэгийг өшиглөөд унагасан байх гэж бодсон. Тэр унаснаас хойш Бадамцэцэг босож ирээгүй хурхираад байх шиг амьсгалаад байсан. Тэгэхээр нь би босоорой Бадамцэцэгээ гээд татал босохгүй байсан тэгтэл толгойноос нь цус гарсан байсан. Тэгэхээр нь би Бадамцэцэгийн хүүхэд болох 10 настай Энххүслэнг дуудаад алчуур аваад ир ээжийн чинь толгойноос цус гарсан байна гэж хэлсэн... тэр үед хаалганы хонх дуугараад хоёр цагдаа орж ирсэн. Өмнө нь зодоон болж байхад би тэдний хүү Энххүслэнг эгч рүүгээ залга гэж хэлж байсан... Н архи уухаараа маргалддаг зодож байсан 2-3 удаа бол зодсон 10 настай хүүхэд эмэгтэй хүүхдүүд нь хэлэх байх гэмтэл авч байсан зүйл бол болоогүй цагдаад бол өгч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-89-91/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Энххүслэнгийн өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 19-ний орой намайг ээжийн хамт гэртээ байж байхад гаднаас манай аав Н, ах Гансүх хоёр ирсэн. Тэгээд байж байгаад манай аав Н, ээж Бадамцэцэг, ах Гансүх гурав нэг шил архи уусан. Тэгээд энэ чинь юм болохгүй юм байна гэж хэлээд дахин нэг шил архи уусан. Тэгээд л уг хоёр шил архиа уусны дараа ажлын талаараа яриад хэрэлдээд байсан. Тэгтэл Гансүх ах аав, ээж хоёрыг та хоёр одоо унтаач хажуу талын айл уурлана ш дээ гэж хэлээд өрөөнд нь оруулсан. Тэгээд хэсэг байж байтал аав, ээж хоёрын өрөөнд түс, тас гэсэн чимээ гарсан. Тэгснээ аав, ээж хоёр өрөөнөөс гарч ирээд том өрөөнд бие биеэ цохилцож нүдэлцээд байсан би өмөөрч хамгаалаад зодуулснаа нуугаад хэлдэггүй Ныг их хамгаалдаг байсан..." гэх мэдүүлэг/1-р хх-85-87/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Гансүхийн өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үеэс хойш би баз хүргэн Н, Бадамцэцэг хоёртой хамт архи уусан... бид гурвын ууж эхэлсэн архи нь Эдэн нэртэй архи байсан. Бид гурав уг архийг уугаад ажил ярьж байгаад архиа дууссан. Бид гурав унтъя өглөө ажилтай гэж ярьж байсан. Тэгээд гэрт Жак даниел нэртэй виски байсан юм. Түүнээс нь Н бид хоёр нэг нэг татчихаад унтъя гэж санаа гаргасан. Тэгээд нэг, нэг татаад үргэлжлүүлээд нөгөө вискигээ хамт уусан. Тухайн үед Бадамцэцэг, Н хоёр архи ууж эхлэхээс л ажлаас болоод маргаад болиод байсан. Согтоод иртэл хэрүүл эхэлсэн. Талийгаач одоо хоёулаа унтаж амаръя гээд нөхрөө буюу Ныг өрөөндөө аваад амрахаар орсон. Би том өрөөнд үлдээд надад хийж өгсөн байсан вискиг уугаад шилэнд үлдсэн жоохныг нь өглөө шараа тайлж магадгүй гэж бодоод сандал доогуур аваад тавьсан. Тэгээд унтах гээд утасныхнаа цэнэглэгч залгуураа орынхоо өмнө дөхүүлж байтал нөгөө өрөөнд маргалдаж байсан Н, Бадамцэцэг хоёр зодолдоод байх шиг чимээ гарахаар би өрөөний хаалгыг онгойлгоод ороход Н, Бадамцэцэг хоёр орон дээрээ дээрээсээ боссон хоёр талд зогссон хэрэлдэж байсан. Би ороод Бадамцэцэгийг өмөөрөөд Нт чи яах гэж ингээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Н тухайн үед чамд ямар хамаатай юм бэ, та нар яах гэж ингээд байдаг юм бэ гэж агсарсан тэгтэл талийгаач чи яв гээд хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл Н эхнэрээ алгадсан. Тэгэхээр би салгах гээд дундуур нь орсон. Н бид хоёр барилцаад авахад Бадамцэцэг, Ныг чи боль гээд салгах гэтэл Н Бадамцэцэгийн нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэр цохилтод нь Бадамцэцэг нэг унаад босож ирсэн. Тэгээд тэдний гэрт байдаг хуванцар сандлыг Н аваад Бадамцэцэг рүү шидсэн. Нөгөө сандал эвдэрсэн. Тэгтэл Н дахин гэртээ байдаг цагаан өнгийн модон сандлыг аваад Бадамцэцэгийг цохих гэсэн. Тэгэхээр нь би голоор нь ороод уг сандлаас нь барьж авсан. Уг сандал Бадамцэцэгийг оноогүй гэж бодож байна намайг оносон. Мөн уг зодоон болж байхад Бадамцэцэг газарт унаад босож ирээгүй. Тэгээд Н хувцсаа өмсөөд гарсан. Миний бодлоор бол Бадамцэцэгийг өшиглөөд унагасан байх гэж бодсон. Тэр унаснаас хойш Бадамцэцэг босож ирээгүй хурхираад байх шиг амьсгалаад байсан. Тэгэхээр нь би босоорой Бадамцэцэгээ гээд татал босохгүй байсан тэгтэл толгойноос нь цус гарсан байсан. Тэгэхээр нь би Бадамцэцэгийн хүүхэд болох 10 настай Энххүслэнг дуудаад алчуур аваад ир ээжийн чинь толгойноос цус гарсан байна гэж хэлсэн... тэр үед хаалганы хонх дуугараад хоёр цагдаа орж ирсэн. Өмнө нь зодоон болж байхад би тэдний хүү Энххүслэнг эгч рүүгээ залга гэж хэлж байсан... Н архи уухаараа маргалддаг зодож байсан 2-3 удаа бол зодсон 10 настай хүүхэд эмэгтэй хүүхдүүд нь хэлэх байх гэмтэл авч байсан зүйл бол болоогүй цагдаад бол өгч байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-89-91/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Энххүслэнгийн өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 19-ний орой намайг ээжийн хамт гэртээ байж байхад гаднаас манай аав Н, ах Гансүх хоёр ирсэн. Тэгээд байж байгаад манай аав Н, ээж Бадамцэцэг, ах Гансүх гурав нэг шил архи уусан. Тэгээд энэ чинь юм болохгүй юм байна гэж хэлээд дахин нэг шил архи уусан. Тэгээд л уг хоёр шил архиа уусны дараа ажлын талаараа яриад хэрэлдээд байсан. Тэгтэл Гансүх ах аав, ээж хоёрыг та хоёр одоо унтаач хажуу талын айл уурлана ш дээ гэж хэлээд өрөөнд нь оруулсан. Тэгээд хэсэг байж байтал аав, ээж хоёрын өрөөнд түс, тас гэсэн чимээ гарсан. Тэгснээ аав, ээж хоёр өрөөнөөс гарч ирээд том өрөөнд бие биеэ цохилцож нүдэлцээд байсан би зодолдоод байх шиг байсан. Тэгээ би Халиунаа эгч рүү залгаад цагдаа дуудаарай ээж энэ хэд хоорондоо зодолдоод байна ээж ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн... Тэр хоёр маргалдаж өрөөнөөсөө гарч ирээд том өрөөнд орсон. Тэгтэл аав, ээжийн нүүр толгой хэсэгт нэлээд хэдэн удаа цохисон. Тэгж байгаад ээж амьсгаа нь давхцаж байгаа бололтой доош тонгойгоод зогсож байтал аав ээжийг түлхсэн. Ээж арагш саваад миний өрөөний хаалганы хажуугийн өрөөний хананы буланг мөргөөд толгойноос нь цус гарч эхэлсэн. Ээж дахин аав руу дайрахад дахиад хоёр удаа газарт унагасан. Тэгээд ээж шалан дээр хэвтэж байхад тас, тас гээд хоёр дуу гарсан. Тэгтэл Гансүх ах чи нүүрэн дээр нь дэвсчихлээ ш дээ яаж байгаа юм гэж хэлж байхыг сонссон. Би бол яг аавыг ээжийн толгой дээр дэвсэж байхыг хараагүй... би хаалганы завсраар шагайгаад харж байсан. Толгойн яг дагз хэсгээр л мөргөх шиг болсон. Тэгээд дахин аав руу явахад нь нуруу руу нь дагаад цус урсаж байсан. Түүнийгээ мэдэхгүй дахин аавтай зодолдоод байсан.. модон сандлаар Гансүх ахыг цохиж байхыг бол харсан. Харин хуванцар сандлыг яасан талаар сайн анзаараагүй... манай аав ээжийг зөндөө олон удаа зодож байсан. Хөдөө явж байхдаа хүртэл архи уугаад зодож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-127- 129/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Баясгалангийн "... 2021 оны 05 дугаар сарын 20-ны 02 цаг 40 минутаас хойш нэг чимээ гарч, юм эвдэрч байгаа юм шиг чимээ гараад байхаар нь сонсож байгаад чимээгүй болохгүй болохоор нь гэрээсээ гарч доод давхарт буусан. Доор буухад 211 тоот айлаас чимээ гарч байсан. Дотор нь хэдэн эрэгтэй хүмүүс яриад байх шиг байсан. Нэг эрэгтэй хүн би аавыгаа алсан хүн шүү гэх шиг болсон. Бас нэг хүнийг алагдаж байгаа юм шиг чимээ гараад хаалганы цонхоор нь харах гэхээр болохгүй байсан. 211 тоот айлын хүмүүс хөл хориотой үеэр хүмүүс цуглуулж орой унтах гэж байхад чанга дуу чимээ гаргаж найрлаж байдаг. Өмнө нь дотор нь 1 хүүхэд уйлах чимээ гараад манайхаас цагдаад дуудлага өгч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-95-96/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Болортуяагийн өгсөн "... 2021 оны 05 дугаар сарын 19-ний 24 цаг болж байхад унтаж амарсан. Унтахын өмнө ямар нэгэн чимээ гараагүй бөгөөд шөнийн 03 цагийн орчим байхаа гэнэт бичигнэх чимээ гарч, эмэгтэй эрэгтэй хүмүүс орилдоод юм шидэж байгаа юм шиг чимээ гараад байсан. Тухайн хэрүүл маргааны чимээ 30-40 орчим минут үргэлжилсэн... тухайн эмэгтэй эрэгтэй хоёр хүнийг юу гэж хэлж ярих сонсогдоогүй. Эхнэр нөхөр бололтой орилоод эмэгтэйн хашхираад бас уйлж байсан. Хоёр том хүний дуу гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-98- 99/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Сэлэнгийн өгсөн "... Н гэх залуу нь их түргэн ааштай, архи уухаараа харгис үйлдэл гаргадаг зодсон байдаг. Тэгээд би уулзаад цагдаад өгдөг байсан. Удаа дараа өгч байсан. Тухайн үед хариуцлага тооцох үедээ тооцож байсан... Тэгээд уучлалт гуйгаад иргээд эвлэрдэг сар зодож нүдэхгүй байж байгаад дахин зодно...” гэх мэдүүлэг/1-р хх-104-105/-р тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 06 дугаар сарын 08- ны өдрийн 948 дугаартай “...Талийгаачийн цогцсын хийсэн шинжилгээгээр тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай дэлбэн, чамархайн суурийн хатуу хальсан доорх цусан хураа /100,0 гр/, баруун дух, зүүн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дагзны хуйхны язарсан шарх, хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн хөмсөгний дотор хэсгийн шарх, цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, зүүн тохой, шуу, баруун өвдөгний зулгаралт, баруун бугалганы зулгаралт, цус хуралт, баруун өвдөг, шилбэний^цус хуралт гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх уртавтар тархи дагзны том нүх рүү шаантаглаж улмаар төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-138-143/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч О.Болороогийн өгсөн “...хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт нь дагзны хуйхны шархтай хамт нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний дотор хэсгийн шарх, цус хуралт, хамрын нурууны зулгаралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй... дээрх гэмтэл нь хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба унах болон тухайн дагзны хэсгээр юм мөргөх үед аль алинд нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг/1-р хх-155-156/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Нын яллагдагчаар өгсөн “... талийгаач Бадамцэцэгийг цохиж зодсон зүйл байхгүй бид хоёр том өрөөнд зууралдаад талийгаач маажаад байхаар нь намайг яах гэж ингэж байдаг юм бэ, одоо болилдоо гэж хэлэхэд талийгаач огт болихгүй байсан. Тэгээд зайл гэж хэлсэн. Тэгээд би явах гэтэл талийгаач араас зууралдаад байсан бид хоёр коридорт зууралдаж байгаад нэг удаа унасан. Тэгэхдээ талийгаач над дээр унасан. Тэгээд том өрөөнд очоод би явлаа гэсэн. Тэгтэл надаас зуураад байсан. Тэгэхээр нь би түлхтэл талийгаач хойшоо унасан. Тэгээд эргээд хартал талийгаач босож байх шиг байсан. Тэгээд би ванны өрөө ороод тамхи асаагуураа аваад гэрээс шууд гарсан... Гансүх гал тогооны ширээний хажууд зүгээр зогсож байсан. Талийгаач бид хоёрыг маргалдаж байхад Гансүх бид хоёрын дундуур орж ирээд намайг хаашаа явах гээд байгаа юм бэ, гэж хэлээд зууралдсан би гарна гэж хэлээд эргэтэл хөл алдаад гэрт байдаг цагаан өнгийн модон сандлыг барьж аваад хажуу тийшээ болох гэтэл сандалтайгаа газарт унасан. Тэгээд босохдоо ширээн доогуур байсан хуванцар сандлыг аваад босоод Гансүх рүү далайтал таазны хана цохиод нөгөө сандал хагарсан. Тэгээд би 00 орж тамхи асаагуураа аваад шууд гарсан... талийгаачийн үхэлд хүргэх гэмтэл болон бусад гэмтлийг би түлхэж унагаснаас болж гэмтэл авсан байх... би эхнэрээ санамсаргүй түлхээснээс болж ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-10-11/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Нын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу хүнийг алах гэмт хэргийг “... Онц, харгис хэрцгийн аргаар...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дугаар зүйлд заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэж тус тус зүйлчилжээ.
Хэрэг гарсан гэх өдөр болсон үйл баримтаас харвал шүүгдэгч Н.Н болон амь хохирогч А.Бадамцэцэг, гэрч Ц.Гансүх нар нь хэрэг болдог өдөр шүүгдэгч Н.Нын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар амь хохирогч А.Бадамцэцэг болон шүүгдэгч Н.Н нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсанаас тухайн гэмт хэрэг үйлдэгджээ.
Шүүгдэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би эхнэрээ огт цохиогүй, зүгээр зууралдаж байгаад түлхсэн, тэгээд гараад явсан...” мэдүүлсэн бол,
Гэрч Ц.Гансүх мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “... Талийгаач нөхрийгөө одоо боль, өглөө ажилтай, амарцгаая гэж хэлээд өрөөндөө орцгоосон ба би унтах гээд цэнэглэгч, залгуураа орныхоо өмнө нь дөхүүлж тавиад хэвтэх гэж байтал Н.Н болон А.Бадамцэцэг нар нь хоорондоо хэрэлдээд зодолдоод байх шиг болохоор нь би өрөөнд нь яваад ортол тэр 2 орныхоо хоёр талд гарчихсан хэрүүл хийж байсан. Тэгээд хэрэлдэж байгаад Н нь эхнэрээ алгадсан ба би голоор нь ороод салгах гэтэл Н нь дахиад А.Бадамцэцэгийн нүүрэн тус газар 2-3 удаа цохисон бөгөөд тухайн зодоон болж байхад А.Бадамцэцэг нь газарт унаад босож ирээгүй...” гэж,
Насанд хүрээгүй гэрч Б.Энххүслэн шүүхийн хэлэлцүүлэгт “...Манай аав Н, ээж А.Бадамцэцэг, ах Гансүх 3-уулаа нийлээд 1 шил архи уучхаад араас нь дахиад нэг шил архи уусан. Тэгээд байж байгаад Гансүх ах одоо та 2 унтаж амар гээд ээж, аав 2-ыг өрөө рүү нь оруулсан ба хэсэг хугацааны дараа ээж, аав 2-ын өрөөнөөс түс, тас хийх чимээ гарч байснаа ээж, аав 2 өрөөнөөсөө гараад том өрөөнд орж ирээд хоорондоо зодолдоод байсан бөгөөд тухайн үед ээж газарт унаад толгойноос нь цус гарсан, энэ бүхийг би өрөөнийхөө хаалганы завсраар харж байсан. Ээж аав хоёр маргалдаж байхад аав ээжийн нүүр толгой хэсэгт гараараа нэлээд хэдэн удаа цохисон бөгөөд ээж амьсгаа нь давхцаж байгаа бололтой тонгойгоод зогсож байтал аав ээжийг түлхсэн бөгөөд ээж унахдаа миний өрөөний хажуугийн өрөөний хананы буланг мөргөөд толгойноос нь цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй гэрч, гэрч нарын өгсөн дээрх мэдүүлгүүдээс харвал шүүгдэгч Н.Нын өгсөн “...Би эхнэрээ цохиогүй, зүгээр л зууралдсан...” гэх тайлбар, мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл хууль сануулж авсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, нөгөөтээгүүр бага насны хүүхдийн тухайд өөрийн харсан, үзсэн зүйлээ ямар нэгэн хачиргүйгээр мэдүүлсэн мэдүүлэг зэргийг үгүйсгэх няцаах үйл баримт тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнийг онц, харгис, хэрцгий аргаар алах гэдэгт “...Хүнийг алах буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатай саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан...” зэрэг үйлдлүүдийг хамруулах ойлгохоор 2020 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 буюу “Онц харгис хэрцгий аргаар” гэх шинжийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт тусгагджээ.
Шүүгдэгч Н.Н нь эхнэр А.Бадамцэцэгийг өөрийн төрсөн хүү бага насны хүүхэд буюу 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн 11 настай Б.Энххүслэнгийн нүдэн дээр алсан болох нь хавтас хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Б.Энххүслэнгийн мэдүүлэг болон гэрч Ц.Гансүх нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч Н.Нын дээрх үйлдэлд нь холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Н.Н нь өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудлаар цагдаагийн байгууллагад 20 гаруй удаагийн дуудлага мэдээллийн дагуу шалгагдаж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэдийгээр шүүгдэгч Н.Н амь хохирогч А.Бадамцэцэг нар нь албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй хэдий ч хамтран амьдраад 15-16 жил болж байгаа болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “...Хамтран амьдрах гэдэг нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, эсхүл гэрлэлтээ цуцлуулсан ч эрэгтэй эмэгтэй хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгааг...” ойлгоно гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас харвал шүүгдэгч Н.Н болон амь хохирогч А.Бадамцэцэг нар нь гэр бүлийн харилцан хамааралтай болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд прокуророос шүүгдэгч Н.Нын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирчээ.
Иймд, шүүгдэгч Н.Ныг онц харгис хэрцгий аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Иргэдийн төлөөлөгчөөс “...шүүгдэгч Н.Ныг гэм буруутай байна...” гэх дүгнэлт гаргасныг дурдвал зохино.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Халиуны зүгээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлж авсан цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байх тул шүүгдэгч Н.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариулагын талаар.
Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т зааснаар 18 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна. 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасуулан тооцуулах саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогчийн хувцас эд зүйлүүдийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгох, шүүгдэгчийн өмсөж явсан хувцсыг шүүгдэгчид буцаан өгөх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах саналтай байна...” саналыг
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуугийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм бурууг ойлгож байгаа. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бага насны хүүхэд болох 11 настай Энххүслэн нь эгчийнхээ асран хамгаалалтад үлдэж байгаа учир хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэж Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хүүхэд эцэг, эхтэйгээ хамтран амьдрах асран хамгаалагчийн анхаарал халамжид байх эцэг, эх буюу хэн нэгнээс тусдаа амьдрах үед эцэг, эхтэйгээ байнгын харилцан холбоотой байх эрх зэргийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн амь хохирогч нь шүүгдэгчийг гадагш гаргахгүй өөдөөс нь эсэргүүцэж цохисон үйлдэл байгаа зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас оногдуулж буй ял шийтгэлийг хөнгөрүүлж 13 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө гэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасуулан тооцуулах саналтай байна...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Халиун шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...11 настай дүүг минь бодож шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Хүүхэд болоод ач, зээ нарыг минь бодож бага ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Нын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт тус тус зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 17 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гурав. Бусад
Шүүгдэгч Н.Н нь энэ хэргийн учир 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 160 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч А.Бадамцэцэгийн хувцас эд зүйл, мөн хэргийн газраас хураагдан ирсэн эд зүйл /Архины хагархай шил, цус мэт зүйлээр бохирлогдсон алчуур, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хивсний тасархай/, зэрэг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгч Н.Нын хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд өмсөж явсан эд зүйлийг түүнд буцаан олгож, мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Наас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Н-ийн Ныг “Онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Нт 17 /арван долоо/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт оногдуулсан 17 /арван долоо/-н жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нын энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа амь хохирогч А.Бадамцэцэгийн хувцас эд зүйл, мөн хэргийн газраас хураагдан ирсэн эд зүйл /Архины хагархай шил, цус мэт зүйлээр бохирлогдсон алчуур, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хивсний тасархай/ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч Н.Нын өмсөж байсан хувцас, эд зүйлүүдийг түүнд буцаан олгохыг шүүгчийн туслахад тус тус даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР
ШҮҮГЧИД С.ОЮУНЧИМЭГ
Д.ДАРЬСҮРЭН