Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/02549

 

             1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан   Малайз улсын иргэн Ч Т Л, Монгол улсын иргэн Б.М нар 2008-04-23 өдөр гэрлэсэн  гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн  14.6  дахь хэсгийг баримтлан 2008-06-21 өдөр төрсөн хүү Ч 18 насанд хүртэл эх Б.Мийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1  дэх  хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд  нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж,  хариуцагчаас  70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

4. Хариуцагч хүүхдэдээ нэхэмжлэгчээс тэтгэлэг шаардаагүй, зохигч хамтран өмчлөх эрхтэй эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдсугай.

5. Эд мөрийн баримтаар авагдсан фото зургийн 2 цомогийг шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгчид буцаан олгосугай.

6. Зохигч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг  эс зөвшөөрвөл  гардаж авах хугацаа дууссанаас хойш  14  хоногийн дотор давж заалдах гомдлыг  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

                           ДАРГАЛАГЧ                                              Д.НАРАНЦЭЦЭГ