| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01913/И |
| Дугаар | 102/ШШ2017/02523 |
| Огноо | 2017-09-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/02523
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, Ногооны 2-30 байрны 05 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЦИ76032311, Дархан Чимэд-Очир овогт Чимэдсорогдонгийн Батболдын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, Дунд гол-2, РД-5011248, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ-т холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 318 689 төгрөг, ажилласан хугацаанд олгоогүй цалин 1 054 644 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017-05-30 өдрийн Б/47 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Байгальмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ-ын захиргаа санхүүгийн хэлтсийн даргын ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговорт 4 318 689 төгрөгийг, 2017 оны 1,2 дугаар сарын цалинд 1 054 644 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017-05-30 өдрийн Б/47 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие тус байгууллагад 2011 онд эдийн засагчаар ажилд орсон бөгөөд 2015 оноос захиргаа санхүүгийн хэлтсийн даргаар дэвшин ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2017-04-26 өдөр Б/15 тоот тушаалаар гэнэт ажлаас халсан. Ажлаас халж байгаа шалтгаанаа тайлбарлахдаа таны албан тушаал хасагдсан гэсэн тайлбарыг хэлдэг ч тушаал шийдвэр дээр хасагдсан, цөөрүүлсэн тухай тодорхой заагаагүй байсан. Захиргаанаас байнга дарамт үзүүлэх болсон бөгөөд надтай хамтарч ажиллахгүй гэсэн шаардлагыг ажлаас халсан тушаал шийдвэр гаргахаасаа өмнө хэлээд орон тоо чинь хасагдсан гээд байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар халагдах нь тодорхой юм байна гэж ойлгон тэтгэмжээ асуугаад хэдэн сарын тэтгэмж өгөх юм бэ, миний аав хүнд хагалгаанд орох шаардлагатай байгаа тул эдгээр байдлыг минь харгалзаад надад гурван сарын тэтгэмж өгөөч гээд өргөдлөө бариад ороход маргааш нь ажлаас халсан тушаал өгсөнд гомдолтой байна.
Иймд намайг ажлаасаа үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажиллаагүй байсан бүх хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү? 2017-05-30 өдрийн Б/47 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, 2017 оны 01, 02 сард ажилласан хугацааны цалинг олгоогүй тул уг цалин болох 1 051 640 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаарыг батлах тухай Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын №109 тоот тогтоол батлагдсаны дагуу тус байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэх, шинэ менежментийн баг бүрдүүлэх ажил хийгдсэн. Тус байгууллагын захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Батболд нь шинэ байгуулагдах менежментийн багт ажиллахгүй, ажлаас гарах тухай ярьж байсан ба 2017-04-25 өдөр ажлаас чөлөөлүүлэх тухай өргөдлөө өгсөн. Ч.Батболд өргөдөлдөө гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг хүссэн байсан. Тус байгууллагын удирдлагын зүгээс Ч.Батболдод эдийн засагчийн албан тушаалд ажиллуулах санал тавьсан боловч хүлээн аваагүй тул ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. нНэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор болсон. Харин Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмж олгох үндэслэлд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тохиолдолд тэтгэмж олгохгүй боловч Ч.Батболдод итгэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гарагасан. Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.1 дэх хэсэгт заасан заалтыг хангаагүй алдаатай гарсан учир хариуцагчийн зүгээс хуульд заасан журмын дагуу Б/15 тоот тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн Ч.Батболдын өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх тушаалыг залруулж гаргасан болно. Ч.Батболдын тушаалыг хуульд нийцүүлэн гаргасан нь түүнийг ажил албан тушаалд нь эгүүлэн авах, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг олгох, ажлаас халагдсан үеийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэл төлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан эдгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Батболд нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч хөдөлмөрийн гэрээгээ цуцласан, мөн байгууллагын зүгээс Ч.Батболдод туслалцаа үзүүлэх үүднээс Сангийн яамны хөгжлийн газрын санхүүжилтийн газарт Япон явах сургалтанд бүртгүүлэх хүмүүсийг нэр дэвшүүлэх хөтөлбөрт түүний нэрийг өгсөн байхад ийм зүйл хийгээд явж байгааг ойлгохгүй байна гэжээ.
Шүүх хуралдааны явцад зохигч байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ч.Батболд нь захиргаа санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017-05-30 өдрийн Б/47 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, 1,2 дугаар сарын цалинд 1 054 644 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2 318 689 төгрөгийнг гаргуулах шаардлагын хэсгээс татгалзаж, хариуцагч Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговорт 2 000 000 төгрөг, 2017 оны 1, 2 дугаар саруудын цалинд 1 054 644 төгрөг, нийт 3 054 644 төгрөгийг төлөх, ажилгүй байсан хугацаанд 2 000 000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр харилцан тохирч эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн талаар зохигч шүүх хуралдааны явцад харилцан тохирч, нэхэмжлэгч Ч.Батболд нь хариуцагч байгууллагын захиргаа санхүүгийн хэлтсийн даргын ажлаас үндэслэлгүйгээр халандсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 318 689 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас чөлөөлөх тухай 2017-05-30 өдрийн Б/47 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 2017 оны 01, 02 дугаар саруудад ажилласан хугацааны цалин 1 054 644 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ ажилгүй байсан хугацааны олговорт 2 000 000 төгрөг, 2017 оны 01, 02 саруудын цалин 1 054 644 төгрөг, нийт 3 054 644 төгрөгийг нэхэмжлэгчид олгох, ажилгүй байсан 2017-04-26 өдрөөс 2017-09-25 өдрийн хоорондох хугацаанд нийт 2 000 000 төгрөгөөс хариуцагч нийгмийн шимтгэлийг нөхөн төлж, нэхэмжлэгчийн дэвтэрт бичилтийг хийх, нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно.
Шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 106 дугаар зүйлийн 56.2, 60.1, 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, зохигчийн эвлэрсэн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувиар тооцон хариуцагчаас 31 912 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь: