Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1208

 

 

 

 

 

 

 

2021           11            10                                                  2021/ШЦТ/1208

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго, улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч Ч.Т, Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т, Ч.А нарт холбогдох эрүүгийн дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 0000 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 00 дугаар туул 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч.Т .

 

2.Монгол Улсын иргэн, 0000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Рояал хаус” зочид буудалд хаалгач ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар хороолол 00 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч.А.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Яллагдагч Ч.Тнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Рояал Хаус” зочид буудлын нэг давхарт тус зочид буудлын хаалгаж ажилтай Ч.Аийг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ч.Аийн толгойн , нүүрэн тус газар нь цохисны улмаас биед нь хамарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай

 

учруулсан гэмт хэрэг,

 

Яллагдагч Ч.А нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Рояал Хаус зочид буудлын нэг давхарт ажлын байран дээрээ байх үедээ гаднаас орж ирсэн иргэн болох Ч.Ч.Тыг “пизда минь гэж хэллээ, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ч.Ч.Тын толгой, нүүрэн тус газар нь цохисны улмаас биед нь зүүн нүдний зовхи, цээж, зүүн шуу, бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цус хуралт, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Ч.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ч.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс:

 

Иргэн Ч.Аээс цагдаагийн байгууллагад гаргасан “Бусдад зодуулсан тухай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

 

Хохирогч Ч.Аийн “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рояал Хаус зочид буудлын үүдний хаалгач юм. Өнөөдөр орой гаднаас орж ирсэн үл таних залуу надад хандан би буруу шатаар гарчихлаа, пизда минь гэхээр нь уучлаарай ахаа аль өрөө юм бол гэсэн чинь тэр нь ямар хамаатай пизда минь гэхээр нь тэгвэл өөрөө учраа олооч пизда минь гэсэн чинь чи муу гуйлгачин пизда юугаа мэддэг юм гээд доромжлоод байсан. Тэгээд миний эмзэг газарт хальт өшиглөхөөр нь би хөлийг нь бариад авсан чинь газар унасан унахдаа зүүн хацар хэсгээрээ унасан байх тэгээд уурандаа босож ирээд миний толгой тус газарт хамар ам орчимд 3 удаа цохисон би зөрүүлээд толгойн тус газарт нь 2 удаа чамархай орчимд нь цохисон. Өөр бас миний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон би зөрүүлээд нүүрэнд нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Хохирогч Ч.Ч.Тын “... 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал Хаус” зочид буудалд байсан найзууд руу очсон. Тэгээд нэг давхарт байсан хамгаалагчтай маргалдсан юм шиг байна. Би очихдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Би ямар ч байсан хамгаалагчтай

 

барьцалдаж аваад газар унаад босож ирээд хамгаалагчийг цохисон. Намайг бас тэр хамгаалагч залуу цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9716 дугаартай “Ч.Ч.Тын биед зүүн нүдний зовхи, цээж, зүүн шуу, бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цус хуралт, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9720 дугаартай “Ч.Аийн биед хамарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, уруул цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

 

Шүүгдэгч Ч.Тнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Рояал Хаус” зочид буудлын нэг давхарт Ч.Аийг толгойн , нүүрэн тус газар нь цохисны улмаас биед нь хамарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

 

Шүүгдэгч Ч.А нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Рояал Хаус зочид буудлын

 

нэг давхарт Ч.Ч.Тын толгой, нүүрэн тус газар нь цохисны улмаас биед нь зүүн нүдний зовхи, цээж, зүүн шуу, бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цус хуралт, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэн Ч.Аээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Ч.Аийн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, хохирогч Ч.Ч.Тын мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9716 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9720 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.А, Ч.Т нар нь мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.А, Ч.Т нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хохирогч Ч.А, Ч.Т нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирол нэхэмжлээгүй гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.А, Ч.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул Ч.А, Ч.Т нарын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Ч.А, Ч.Т нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Ч.А, Ч.Т нар нь эрүүгийн

 

хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Ч.А, Ч.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Ч.А, Ч.Т нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэг хавсарган хадгалахаар тогтов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А, Ч.Т нар цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.А, Ч.Т нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.А, Ч.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1. Ч.Т,  Ч.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А, Ч.Т нарт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Ч.А, Ч.Т нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
 
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Ч.Т нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А, Ч.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.А, Ч.Т нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.А, Ч.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ХАТАНЦЭЦЭГ