Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/314

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн

Улсын яллагч Ш.Хосбаяр

Шүүгдэгч Х.Б түүний өмгөөлөгч Ө.Болормаа

 

Шүүгдэгч Д.О түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х Б, 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д О нар холбогдох эрүүгийн 2015 2503 0141 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх ахын хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол, Усны гудамжны 2б-84 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х Б, РД:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 8 дугаар гудамжны 535 тоотод оршиг суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

/РД:Н/

Холбогдсон хэргийн талаар

 

2014 оны 12 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 9 дүгээр байрлах оёдлын цехэд Ц О зарж байсан 200 000

 

төгрөгийн эмэгтэй гутлыг цалингаасаа хувааж өгье гэж 2014 оны 11 сард зээлэх нэрийдлээр залилан мэхэлж авсан.

 

2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах ХААН банкны ажилтан Б.Саранчимэгээс газар авч өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар 208.000 төгрөгийг залилан мэхэлж авсан

 

2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Женекс зочид буудлын Д.Сурахбаяр гэгчээс 200.000 төгрөгийг залилан мэхэлж авсан

 

2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Амтат хоол 2 цайны газрын П.Нямхүү гэгчээс 99986125 дугаарын утаснаас Мэргэжлийн

 

хяналтын газраас ярьж байна /Алтанболд байцаагч/, бичиг баримтыг чинь аргалж өгье, аж ахуй нэгж болгож өгье" гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар нийт 1.300.000 төгрөгийг /дансаар 5027604417/ залилан мэхэлж авсан хохирол учруулсан

 

2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр С.Мөнхсайханруу 88138057 дугаарын утаснаас залгаж "мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Энхтүвшин” байна "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгал, Татварын ерөнхий газар хамтран хяналт, шалгалт хийгээд явж байгаа танайх тусгай зөвшөөрөлгүй яагаад ажлаад байгаа юм бэ? рентгений тусгай зөвшөөрөл чинь надад ирсэн байгаа танай 3 хүний хоолны мөнгө шилжүүлчих тэгээд танай эмнэлэгт очихгүйгээр дүгнэлт гаргая гэж 100.000 төгрөг аваад удалгүй 30 минутын дараа галын дүгнэлтийн 10.000 төгрөг, халдвар хамгааллын 10.000 төгрөг, рентгений тусгай звшөөрлийн 23.500 төгрөг, Татварын байгууллагад өртэй юм байна 100.000 төгрөг шилжуүл' гэж хуурч мэхлэн 349901240148 данс ашиглан нийт 243.500 төгрөгний хохирол учруулсан

 

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Самбуудоржруу 89996280 дугаарын утсаар 10 айлын зуслангийн газар гаргаж өгнө гээд нийт 605.000 төгрөгийг Хаан банкны 5450260979, 5454056347, 5450384225 дугаарын данснуудаар авч залилан мэхэлсэн

 

2015 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутагт Т.Гаравхүүтэй 89477303 дугаарын утсаар холбогдож Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хатанболд ярьж байна тусгай зөвшөөрөл, галын дүгнэлт ажлын байрны дүгнэлт зэргийг гаргаж өгнө гэж 227.500 /хоёр зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан.

 

2015 оны 06 сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт О.Энхтуяатай 89477303 дугаарын утсаар холбогдож Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хатанболд ярьж байна тусгай зөвшөөрөл, галын дүгнэлт ажлын байрны дүгнэлт зэргииг гаргаж өгнө гэж 287 500 /хоёр зуун наян долоон мянга/ төгрөгийг залилан мэхлэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан

 

2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-уул дүүргийн нутагт иргэн Б.Энхтуяатай 89477303 дугаарын утсаар холбогдож, "Сэлнэн" ХХК-ийн ажилтан байна, сиилбэртэй орны урьдчилгаа 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг 191100107880 дансруу шилжүүл" гэж залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан

 

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-уул дүүргийн нутат Д.Ганбаттай 89477303 дугаарын утсаар холбогдож, "НМХЕГ-н байцаагч Хатанболд байна, одоо шалгалтаар очино, шалгалтын болон шинжилгээний мөнгө өгөх ёстой гэж 323.000 /гурван зуун хорин гурван мянга/ төгрөгийг залилан мэхлэж, бага бус хэмжзэний хохирол учруулсан

 

2015 оны 09 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Д.Оюунчимэгтэй 89477303 дугаарын утсаар холбогдож "Аудитын газраас ярьж байна удахгүй танайхыг очиж шалгана 349901240148 дансруу мөнгө хий" гэж 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан

 

2015 оны 08 сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Бямбадэлгэртэй 89477303 дугаарын утсаар холбогдож Санзайд 4 айлын газар зарна мөнгийг 107300019885 тоот дансруу шилжүүлчих гэж хэлээд 404.000 / дөрвөн зуун дөрвөн мянга/ төгрөгийг залилан мэхлэж ,бага бус хэмжээний хохирол /чруулсан

 

2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Алтансувдтай 89477303 дугаарын утсаар холбогдож 'Газрын өмчийн харилцааны газраас Баянбат ярьж байна та газар авах уу? авах бол кадастрын мөнгө,

 

гэрчилгээний мөнгийг 575900230230 дансруу шилжүүл гэж хэлээд 1 100 000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан

 

2015 оны 09 сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт X.Тэшзаяатай 89477303 дугаарын утсаар холбогдож " Таныг газар авах гэж байгаа гэсэн би аваад өгье та кадастрын мөнгө болон, гэрчилгээний мөнгө 460.000 төгрөгийг 349901240148 дансруу шилжүүл" гэж 460.000 / дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан

 

2016 оны 09 сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Бадамгаравтай 89996280 дугаарын утсаар холбогдож "газар худалдаж авсан захиалгын мөнгөө яаралтай төлөх хэрэгтэй" гэж хэлээд 280 000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан

 

2015.08.31-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нугагт М.Должингийн 94666202 дугаарын утаснаас өөрийг Нийслэлийн газрын албанд ажилладаг Баянбат гэж танилцуулан газар авч өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар 349901240148 тоот Төрийн банкны дансаар 480.000 төгрөг шилжүүлэн авч залилсан

 

2015 оны 07 сарын 27-ны өдөр Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Ч.Наранцэцэгтэй 99986125 дугаарын утсаар холбогдож "Нийслэлийн өмчийн хзрмлцааны газраас Баярхангай байна улсаас үнэгүй газар өгч байна, уг газрын кадастрын зураг, гэрчилгээний мөнгө болох 250.000 төгрөгийг Хаан банкны 107300019885 дансаар шилжүүл гэж 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан

 

(2015 оны 09 сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Г.Нарахүүтэй 89996280 дугаарын утсаар холбогдож Нийслэлийн газрын албанаас ярьж баина иргэдэд үнэгүй газар олгож баина та кадастрын мөнгө болон гэрчилгээний мөнгийг шилжүүлээд газар аваарай гэж хэлээд 240 000 /хоёр зуун дечин мянган/ төгрөгийг залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан

 

2015.07.29-ний өдөр С.Лхамхандаас Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн Баянбат гэдэг хүн байна гэж хэлэн 200.000 төгрөг залилан авсан

 

2015 оны 10 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Сүхбаатартай 89996280 дугаарын утсаар холбогдож "Нийслэлийн өмчийн харилцааны газраас ярьж байна та надад урьд газар захиж байсан бүтлээ мөнгөө шилжүүлчих гэж 210.000 /хоёр зуун арван мянган/ төгрөгийг залилан мэхлэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан

 

2015 оны 08 сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Сүрэнцэцэгтэй 89996280 дугаарын утсаар холбогдож "НӨХГ-эас хэвлэл мэдээллийн албаны ажилтан байна хоёулаа хэн хэндээ тус болоод би танай баригдаж байгаа байрнаас хямдхан авмаар байна би таньд улсаас өгч байгаа газраас аваад өгье" гэж 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан

 

2015 оны 09 сарын 30-ны өдөр Чингэлтэй дүургийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Энх-Амгалантай 89996280 дугаарын утсаар холбогдож "НӨМХГ-аас Баянбат гэж хүн байна чи газар авахаар бүртгүүлсэн хүн байна, гэрчилгээ яаралтай хурлаар оруулаад өгье" гэж 500.000 /таван зуун мянган / төгрөгийг залилан мэхлэж авч бага бус хэмжээний хохирол учруулсан

 

2015 оны 10 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорроны нутаг дэвсгэрт Г.Оюундэлгэртэй 89996280 дугаарын утсаар холбогдож "НӨМХТ-аас ярьж байна улсаас үнэгүй газар олгож байгаа Хандгайтад газар авч өгне мөнгөө 1073000

 

19885 дансруу шилжүүл" гэж 288.000 төгрөгийг залилан мэхлэж авч бага бус хэмжээний хохирол учруулсан.

 

( 2015 оны 09 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг "Дэвсгэрт Ж.Сарантуяатай 89996280 дугаарын утсаар холбогдож "Мөнхбаяр гэдэг хүн байна өөрийн дүү Мөнхзаяаг танай сургалтанд ХАБ-н сургалтанд суулгасан танихгүй байна уу? Би Газрын албанд ажилд орсон Гүнтэд газар авч өгье нэг хүний 55.000 төгрөг гэж бодоод 107300019885 дансруу шилжүүл гэж 550 000 төгрөгийг залилан мэхлэж бага бус хэмжээнии хохирол учруулсан

 

2015 оны 08 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В.Энхзаяатэй 88718290 дугаарын утсаар холбогдож "НӨХГ-аас ахлах мэргэжилтэн Баянбат ярьж байна манай 3 газраас газар сонгож газар олгож байна, иймд та еөрөө болон өөрийн таних газар авах хүмүүсийн хамт газар авч болно тийм учраас Бэлх, Санзай, Гүнт гурвын аль нэгнээс газраа сонгож авч болно, кадастрын болон гэрчилгээний мөнгийг 349901240148 дансруу шилжүүл" гэж 265.000 төгрөгийг залилан мэхлэж. бусдад бага бус хэмжээний хохирол учруулран

 

2015 оны 08 сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргййн нутаг дэвсгэрт Л.Удвалтай 88718290 дугаарын утсаар холбогдож "НӨХГ-аас ахлах мэргэжилтэн Баянбат ярьж байна манай 3 газраас газар сонгож газар олгож байна, иймд та өөрөө болон өөрийн таних газар авах хүмүүсийн хамт газар авч болно тийм учраас Бэлх, Санзай, Гүнт гурвын аль нэгнээс газраа сонгож авч болно, кадастрын болон гэрчилгээний мөнгийг 349901240148 дансруу шилжүүл" гэж 240 000 төгрөгийг залилан мэхлэж, бага бус хэмжээнии хохирол учруулсан

 

2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Ц.Алтанцэцэгтэй 88718290 дугаарын утсаар холбогдож НӨХГ-аас ахлах мэргэжилтэн Баянбат ярьж байна манай 3 газраас газар сонгож газар олгож байна.Иймд та өөрөө болон өөрийн таних газар авах хүмүүсийн хамт газар авч болно, тийм учраас Бэлх, Санзай, Гүнт гурвын аль нэгнээс газраа сонгож авч болно, кадастрын болон гэрчилгээний мөнгийг 349901240148 дансруу шилжүүл гэж хэлээд 450.000 төгрөгийг залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт Ч.Раднаабазарруу 88718290 дугаарын утсаар холбогдож би Тэгшзаяа эгчийн танил байна таньд газар хэрэгтэй гэж ярьж байсан Санзай, Бэлхийн аманд газар өгч байна та кадастрын болон гэрчилгээний мөнгийг 349901240148 дугаарын дансруу шилжүүлчих гэж хэлээд 640.000 төгрөгийг залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирог учруулан мөрдөн байцаалтаас оргон зайлсан,

 

2016 оны 03 сарын 18-ны өдөр Н.Оюунчимэглүү 88138057 дугаарын утасаар залгаад Өмчийн харилцааны газраас Баянбат гэх хүн ярьж байна, та надад газар захиж байсан шүү дээ санаж байна уу, Санзайд 3 айлын зуслангийн газар байна та авах уу хэрэв авах бол яаралтай мөнгөө шилжүүлчих гээд 1.286.000 төгрөгний хохирол учруулсан

 

2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ж.Эрдэнэчимэгт нийслэлийн өмчийн харилцааны газраас мэргэжилтэй Баянбат ярьж байна газар авч өгнө гэрчилгээний мөнгийг 5090682387 тоот дансруу шилжүүл гэж 680.000 төгрөгийг залилан мэхэлсэн

 

2015 оны 09 сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 15-р хороны нутаг дэвсгэрт Б.Гэрэлмаатай 89996280 дугаарын утсаар холбогдож "Нийслэлиин мэрэгжлийн хяналтын газраас ярьж байна танай хувийн эмнэлэг дээр чинь енөөдөр шалгалт хийнэ. Танай эмнэлэгт галын хор, галын самбар байгаа юу байхгүй бол өндөр торгууль тавина

 

эсвэл одоо миний дансруу мөнгө хии гэж 300 000 төгрөгийг залилан мэхлэж, бага бус хэмжээнии хохирол учруулсан

 

2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дуүргийн 1 дүгээр хорооны нугагт А.Ламжавтай 99986125 дугаарын утсаар холбогдож "НМХЕГ-аас ярьж байна танай эмийн санд тусгай жорын маягт гаргаж өгнө гэж" хэлээд 412 500 төгрөгийг залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан.

 

2016 оны 03 дугаар сарын 29-ны Элбэгжаргалруу 88138057 дугаарын утсаар залгаж "Нийслэлийн өмчийн харилцааны газраас ярьж байна газар авч өгье та кадастрын мөнгө яаралтай шилжүүл" гэж хуурч мэхлэн 349901240148 данс ашиглан нийт 445 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн нутаг Төрийн банкны ард салбараас шилжүүлсэн

 

2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Э.Мөнхсайханруу 88138057 дутаарын утаснаас залгаж мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Энхтүвшин байна Нийслэпийн мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгал, Татварын ерөнхий газар хамтран хяналт, шалгалт хийгээд явж байгаа танайх тусгай зөвшөөрөлгүй яагаад ажлаад байгаа юм бэ? рентгений тусгай зөвшөөрөл чинь ирсэн байгаа танай 3 хүний хоолны мөнгө шилжүүлчих тэгээд танай эмнэлэгт очихгүйгээр дүгнэлт гаргая гэж 100.000 төгрөг аваад удалгүй 30 минутын дараа галын дүгнэтийн 10.000 төгрөг. халдвар хамгааллын 10.000 төгрөг. рентгений тусгай зөвшөөрлийн 23.500 төгрөг, Татварын байгууллагад өртэй юм байна 100.000 төлбөр шилжүүл гэж хуурч мэхлэн 349901240148 данс ашиглан нийт 243,000 төгрөгний хохирол у чруулсан

 

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үл таних хүн Сүхбаатэр дүүргийн 8 дугаар хороо Хар сувд рестораны менежер П.Оюунруу 88138057 утсаар холбогдож нийслэлийн авто замын газраас ярьж байна зогсоолын зөвшөөрөл чинь гарч байна гэж дансаар 460.000 төгрөг авч залилан мэхэлсэн. /Ц.Зул/ гэмт үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Энэ хэрэгт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн үйлдэлдээ 2002 оын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Д.О нь давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: 2015 оны 3 сард Батсүхтэй анх танилцсан. Батсүх нь тухайн үед надад өөрийнхөө байрыг 17 дугаар сургуулийн хажуу талын буудал гэж танилцуулж байсан. Батсүх надтай анх танилцахдаа өөрийгөө цагдаа гэж хэлж байсан. Тухайн үед би бичиг баримт хөөцөлдөөд явж байхад Батсүх надад хэд хэдэн удаа тусалсан. Батсүх миний дугаарыг аваад бид хоёр эхлээд утсаар ярьдаг байж байгаад дараа нь мэссэжээр харилцдаг болсон. Удалгүй уулздаг болж аав, ээжтэй танилцсан. Үүнээс хойш Батсүх манайд

 

ирдэг болсон. Манайд ирэхдээ цагдаа хувцастай ирдэг байсан. Ээж маань би цагдаад дургүй гэж хэлсэн чинь би цагдаа ажиллаасаа гарлаа гэж хэлж байсан. Би хүнээс юу гэж хэлж мөнгө авдаг байсныг мэдэхгүй, надад манай эгч, ах өртэй гэж хэлдэг байсан. Ер нь бол утсаар яриад гараад явчихдаг байсан. Тэр үед би виза карттай байсан болохоор надаас дансны минь дугаарыг аваад ахаас, эгчээс мөнгө ирлээ гэдэг байсан. Архангайд миний виза карт хугарчихсан болохоор би банкнаас гарын үсэг зурж бэлнээр авч өгдөг байсан гэв.

 

Хохирогч Ц.О мөрдөн байцаалтанд өгсөн: 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр манай ажлын хажууд байрлах Монгол зоогийн газрын угаагч Батсүх нь манайхаас 200 000 төгрөгний үнэтэй гутал зээлээр авсан. Цалингаа буухаар 2 хувааж өгье гэж хэлээд авсан. Тэгээд мөн 2012 онд манай машины араас нэг машин мөргөөд зугтчихсан байсан ба Батсүх замын цагдаад таньдаг хүнтэй болохоор нь асуутал наад хүнийг чинь олж өгч болно гэсэн, тэгээд нөгөө хүнээ олоод тэр хүний өгсөн 150.000 төгрөгийг Батсүх хэрэглэчихсэн байсан. Тэгээд дараа өгнө гэж хэлсээр 2015 оны 03 дугаар сарын 20-ны орчим залгаад мөнгө асуутал одоо явуулчихъя дансны дугаараа өгчих гээд авсан, тэгээд таг болсон. Гутал зарсан баримт байхгүй, би замын цагдаад өргөдөл гаргаж өгсөн, Батсүх хөөцөлдөөд нөгөө хүнээ олсон, тэгээд тэр хүн төлбөр 150.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Би хүний гутал зээлээр өгөөд явуулчихсан, нөгөө хүний мөнгийг нь өгмөөр байна 350.000 төгрөгөө гаргуулж авмаар байна."гэх /1-р хх-ийн 24-25 р хуудас/

 

Хохирогч Б.С мөрдөн байцаалтанд өгсөн: 2014 оны сүүлээр Их дэлгүүрт явж байгаад Батсүхтэй таарахад та газар авсан уу, би тэнд ажиллаж байгаа шүү дээ, би тусалж чадна гэж ярьж байсан. Тэгээд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай хүнсний нэг дэх Хаан банкны салбар дээр гүйлгээ хийж байгаад надтай таараад та газраа авсан уу, сонгон шалгаруулалтанд сонгогдсон уу гэхээр нь би сонгогдож чадаагүй гэхэд би тэнд ажиллаж байгаа, ажилчид дотроо газар нэмж ирээд газар өгдөг юм, цэргийн амралтын орчимд 5 айлын газар байна та тэрийг сонирхохгүй юм уу, очоод үзсэн ч болно гэж хэлэхээр нь би цагаан сарын дараа очиж үзье гэхэд амархан сонгогдоод дуусчихдаг юм, цагаан сарын дараа бол дуусчих байх, та мөнгөө шилжүүлчих би хүмүүсийг нь танина, мэдэж байгаа гэхээр нь би 4 хүний нэр дээр газар авахаар тохиролцоод маргааш нь буюу 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр утасаар нь ярихад би цайны цагаар машинтайгаа очоод таныг аваад газраа очиж үзүүлье гэж хэлээд түүнээс хойш огт утасаа авахгүй болоод алга болсон. Нийт 208.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн, дансаар шилжүүлсэн шилжүүлгийн баримт байгаа. Би Батсүхэд өгсөн мөнгөө гаргуулж авмаар байна..." гэх /1-р хх-ийн 26-2 р хуудас/

 

Хохирогч Д.С мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 12:30 минутын орчимд 99986125 дугаарын утаснаас миний 99088791 дугаарын утас руу залгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хатанболд байна Одоо Баянзүрхээр шалгалтаар явж байна, би танайхаар оролгүйгээр энүүгээр нь асуулыг чинь цэгцэлчихье гээд, даргатай ярьсан чинь за тэгвэл наагуураа яриад шийдчихгүй юу гэхээр нь би эргэж утсаар нь залгасан чинь надад 5027604417 данс өгсөн, тэгээд банкнаас очоод шилжүүлэхдээ энэ данс чинь Халзанхүүгийн Батсүх гэсэн данс байна шүү дээ гэхэд зүгээрээ, хамт шалгалтаар явж байгаа хүний данс байгаа юм гэсэн, тэгээд тэр данс руу 200.000 төг шилжүүлсэн. Энэ асуудлаас хойш 2-3 хоногийн дараа дахин над руу залгаад би зээлтэй юм, хэдэн төгрөг цалин буутал зээлээч гэхээр нь би орлого дутуу байгаа, хямарсан байна, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна гэхэд

 

тэрнээс хойш дахиж холбогдоогүй. Тэгээд 2-3 долоо хоногийн дараа телевизрээр цагдаагийн мэдээлэл үзээд луйварчин гэж мэдээд цагдаа дээр ирэхэд надаас мөнгө авсан хүн байсан. Мөнгө шилжүүлсэн хуулбар байгаа..." гэх /1-р хх-ийн 22-23-р хуудас/

 

Хохирогч П.Н мөрдөн байцаалтанд өгсөн: Эхлээд утсаар яриад мэргэжлийн хяналтаас ярьж байна танай байгууллагын бичиг баримт бүрэн үү одоо шалгалтаар явж байна танайхаар орох гээд байна би танайд байнга ордог Алтанболд байна гэж хэлсэн тэгэхээр нь одоо яах вэ гэж хэлтэл байж байгаарай гээд утсаа тасласан. 30-аад минутын дараа эргэж залгаад за би одоо байхгүй бичиг баримтыг чинь захиалааөгье, данс руу 500.000 төгрөг хийчих гээд дансны дугаар өгсөн. Батсүх гэдэг хүний данс байсан. Тэгээд оройдоо залгаад дүүгийнх нь цалин буудаггүй та 270.000 төгрөг шилжүүлээч гээд авсан. Тэгээд ахиад бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай гээд 230.000 төгрөг авсан. Маргааш нь дахин бичиг баримт бүрдүүлэх мөнгө хэрэг боллоо гээд 200.000 төгрөг авсан шиг санаглаж байна. Ямар ч байсан нийлээд 1.600.000 төгрөг болсон. Би одоо нарийн санахгүй байна. Эхний тайлбартаа бүгдийг нь хэлсэн, Тэгээд Дамбын цагдаагийн газарт Батхүү баригдаад очиход биед нь байсан 300.000 төгрөгийг надад өгсөн, би үлдсэн 1.300.000 төгрөгөө нэхэмжилж байна..." гэх /1-р хх-ийн 28-29-р хуудас/

 

Хохирогч С.М мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 03 сарын 25-ны өдөр өглөө 08 цаг 50 минутын үед БГД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Долмалин ХХК-ний нуруу нугасны эмнэлэгт захирлын өрөөнд сууж байтал дарга нэг хүнтэй утсаар яриад Мэргэжлийн хяналтаас шалгалт ирэх гэж байна намайг ярь гэхээр нь би 88138057 дугаарын утасруу залгатал Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Болорчулуун гэж хүн байна манайхаас эрүүл ахуй, халдвар хамгаалал, галын аюулгүй байдлын талаар шалгалт орох гэж байна эндээ аргалчъя 3 хүний хоолны мөнгө 100000 төгрөг шилжүүлчих гэхээр би захирал Шагдарсүрэнд мэдэгдээд БГД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын банкнаас Болорчулуун гэх хүний өгсөн 349901240148 дугаарын дансруу шилжүүлсэн. 30 минутын дараа Татвар, Нийгмийн даатгалтай хамтран шалгалт явна танайх хүн амын орлогын албан татварын өртэй учраас танайд бас очихгүй байя тиймээс дахиад хоолны мөнгө болох 100000 төгрөг гэсэн. Мөн галын дүгнэлтийн 10000, халдвар хамгаалалтын дүгнэлтийн 10000 төгрөг, рентгений тусгай зөвшөөрлийн үнэ 23500 төгрөг шилжүүл гэхээр нь би дахиад уг дансруу 3-р эмнэлгийн хажуу талын Ариг банкнаас шилжүүлсэн. Тэгээд орой 17 цагийн үед дүгнэлтүүдээ манай эмнэлэг рүү явуулах байсан боловч, явуулаагүй. Дахиад өөртэй нь холбогдтол 1 дэх өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүрээд ир гэсэн. Би яваад очтол тэр хүн ирээгүй утасруу нь залгахаар утсаа авахгүй байсан. Тэгээд анх ярьсан дугаарлуу мөнгөө авъя гээд мессеж бичтэл 2016 оны 02 сарын 18-ны өдөр шалгалтаар ирсэн Мэргэжлийн хяналтын байцаагч Мөнхдалай яриад та нар намайг авлига авсан гээд энэ хавиар яриад яваад байна гэхээр нь би хэнтэй ч уулзаагүй байхад яагаад гэнэт мэдэв гэж бодоод мэргэжлийн хяналтын ерөнхий газар очиж дэд дарга Болорчулуун болон цөмийн болон цацрагийн хэлтсийн дарга, хуулийн мэргэжилтэн Буянжаргал байцаагч Мөнхдалай нартай уулзахад бид нар энэ хэрэгт ямар ч холбоо байхгүй ийм хэрэг хийгээд яваад байгаа хүн байгаа энэ хүнийг барьсан боловч хорьж чадахгүй байгаа. Харъяа дүүргийнх нь цагдаагийн хэлтэст гомдол гаргая гэсэн. 2016 оны 02 сарын 18-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас Мөнхдалай гэх байцаагч манай эмнэпэгийн рентгений тасагт шалгалтаар ирж хэд хэдэн зөрчил заагдсан. Бид нар зөрчлийг 2016 оны 03 сарын 17 ны дотор арилгаж торгуулийг төлсөн боловч рентгений тусгай зөвшөөрөл гаргаагүй байсан юм. Тэгтэл 03 сарын 25-ны өдөр залгасан Болорчулуун гэх залуу манай тусгай зөвшөөрөл гараагүй гэдгийг мэдсэн

 

байсан. Тэгэхээр нь бид нар дахиад шалгалт ирэх нь гэж бодсон юм. Мөнгө шилжүүлсэн данс нь Батсүх гэж хүний нэр дээр байсан. Би нийт 243500 төгрөгийг шилжүүлсэн. Надтай ярьсан Болорчулуун гэх хүнийг би танихгүй. Харвал танихгүй. Би нэг ч удаа уулзаж байгаагүй. Мэргэжлийн хяналтын газрынхан манайх ямар нэг яриа гаргаагүй байхад Мөнхдалай өөрийг нь авлига авсан гэж ярьж явлаа гээд бид нарлуу өөрөө ярьсан. Би дотроосоо ямар нэг хүн бид нарыг залилсан хүнд байгууллагын нууцыг задалсан гэж бодож байна. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна..."гэх /4-р хх-ийн 86-87-р хуудас/

 

Хохирогч Д.С мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 02 дугаар сард Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн гэх Баянбат гэх залуу манай Топ тен сургалтын төв дээр ирж хэлний курс сонирхоод надтай танилцаад явсан. Тухайн үед бид 2 гарутасны дугаараа солилцоод явсан. Мөн зуслангийн газар сонирхох уу зуслангийн газар гэж ярилцаж байсан. Тэгээд тэрнээс хойш огт холбоогүй байж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 09.00 цагийн орчим над руу 89996280 дугаараас залгаад Баянбат л байна гээд зуслангийн газар Санзайд байна эхлээд 4 айлын газар байна та 240.000 төгрөг шилжүүлчих гээд надад хэлсэн тэгээд би Өлзийсайхан гэх хүний данс руу 240.000, Туулцэцэг гэх хүний данс руу 230.000 төгрөг, Бадамцэцэг гэх хүний данс руу 115.000 төгрөг дахиад 20.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Тэгээд надад маргааш хоёулаа уулзаад Санзайд газрыг чинь заагаад өгнө гэж хэлж тохирсон. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Санзайд өглөө 10.00 цагийн үед очоод залгатал утасаа авахгүй байсан 13.00 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь Улаанбаатар хот руу орж ирсэн. Би найзаасаа данс эзэмшигчийн шалгуулахад уг 4 данс нь бүгд Дундговьд эзэмшдэг данснууд байсан. Баянбат гэх нэрээр намайг хуурсан гэх залуу Дундговь аймагт танксины жолооч Сандагтай өдөржингөө хамт явсан. Сандаг нь уг хүнийг хараад танина гэж надад хэлсэн мөн Цоглог гэх худладааны төв Дундговь аймагт байдаг, камерийн бичлэгийг шүүж үзмээр байна. Сандаг гэх хүний дугаар 88772988 дугаарын утастай Баянбат нь уг таксины жолоочид өөрийгөө Батсүх гэж хэлсэн байсан. Би одоо хараад танихгүй, царайг нь сайн санахгүй байна. 605.000 төгрөгийг Баянбат гэх хүнд дансаар шилжүүлж залилуулсан. Би гомдолтой байна. Уг хүнийг олж тогтоон залилан хийлгэхийг зогсоомоор байна. Хохиролоо барагдуулмаар байна..." гэх /3-р хх-ийн 239-241-р хуудас/

 

Хохирогч Т.Г мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 06 сарын 08-ны өдөр миний 99263010 гэсэн дугаарын утасруу юнителийн дугаараас /одоо сайн санахгүй байна./ залгаад Хатанболд гэдэг хүн байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас шалтгалтаар одоо очлоо бичиг баримтуудаа бэлдээд байж байгаарай гэж хэлсэн. Тухайн үед манай эмнэлэг дээр гаднаас зочид ирсэн байсан болохоор тэр өдөр шалгуулах боломжгүй байсан. Тэгээд би ямар гэнэт хэлдэг юм бэ одоо шалгуулах боломжгүй байна, үдээс хойш юм уу? Маргааш ирж болохгүй юм уу гэж хэлэхэд Нөгөө Хатанболд гэдэг хүн өнгөрсөн жил танайд очиход танайх шалгалтаар сайн зөрчилгүй байсан. Тийм учраас очихгүйгээр дүгнэлтийг гаргая. Тэгээд нэг хүний шалгалтын хураамж, болон эмнэлгийн ажилтны мэргэжилтний дэвтэр өөрчлөгдсөн. Хэрэв танайх шинэчлээгүй байгаа бол шинэчлэх шаардлагатай. Нэг дэвтэр 5000 төгрөг болно. Танайх хэдэн ажилтантай вэ гэхээр нь би 20 ажилтантай гэж хэлсэн. Тэгээд нөгөө мөнгөнүүдийг нийлүүлээд 30 минутын дотор хийчих тэгвэл танайд шалгалтаар очихгүй

 

  • гэж хэлсэн. Миний хувьд ажил ихтэй тодруулж шалгах боломжгүй байсан учир мөнгийг тухайн 7300019885 дансанд хийсэн. Тэгээд Хатанболд гэдэг хүн маргааш өглөө эрүүл мэндийн газраас ирж эрүүл мэндийн дэвтэр болон бусад материалаа
 

аваарай гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Нийслэлийн эрүүл мэндийн газар очоод тийм хүн байхгүй гэдгийг мэдээд залилуулсан аа мэдсэн. Тэр над руу залгасан дугаар луу залгахад холбогдохгүй болохоор нь Нийслэлийн эрүүл мэндийн газар дээр очсон. Би тэр дансанд нь 227500 төгрөг хийсэн. Тийм шалгалт ирэх шаардлагагүй байсан. Манай эмнэлэг БЗД-ийн 15-р хороо 13-р хороолол Георисурс гэдэг байранд байдаг.Манай эмнэлэгийн эзэмшлийн мөнгө байгаа юм. Би эмнэлэгийнхээ захирал болохоор мөнгө зарлагдах зөвшөөрлийг би олгодог юм. Хэрэг үйлдсэн этгээдийг олж хохирлоо барагдуулмаар байна..." гэх /2-р хх-ийн 2-3-р хуудас/

 

Хохирогч О.Э мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 06 сарын 06-ны өдөр 88400273 дугаарын утаснаас залгаад би мэргэжлийн хянгалтын байцаагч Болд гэдэг хүн байна. Би Мэргэжлийн хяналтын 901 тоот өрөөнд суудаг хүн байгаа. Танайхаар Мөнхдэлгэр байцаагчтай 3 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтаар очих ёстой байгаад, би очиж чадаагүй ээ. Одоо танай байгууллагад ажлын байрны дүгнэлт, эрүүл мэндийн дэвтэр, галын дүгнэлт дутуу байгаа тул дээрх дүгнэлтүүдээ гаргуулахын тулд төлбөр болох 287500 төгрөгийг төрийн банкны 107300019885 тоот дансруу яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би өөрийн интернэт банкаар мөнгийг нь хийсэн юм. Тэр хүн манай байгууллагын дотоод ажил болон үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн бүрдүүлсэн материалыг сайн мэдээд байхаар нь итгээд данс руу ньмөнгө хийсэн юм. Тэр хүний зүсийг хараагүй ээ. Зөвхөн утсаар л ярьсан... Манай эмнэлэг СХД-ийн 19-р хороонд байдаг. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн урд байдаг... Зүгээр л Болд гэж танилцуулсан. ." гэх /2-р хх-ийн 4-5-р хуудас/

 

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 06-р сарын 30-ны өдөр 18 цагийн үед гадуур явж байсан чинь миний 88117588 дугаар руу 89477303 дугаараас залгаж та Дуулгант рестораны захирал мөн үү танай ресторан ажиллаж байгаа юу би мэргэжлийн хяналтын байцаагч байна.Маргааш танай ресторанд шалгалтаар очих гэж байна гэхээр нь би нийслэлийн юм уу дүүргийнх юм уу гэж асуусан чинь би нийслэлийн хяналтын байцаагч байна танай рестораныг simII болгоно гэхээр нь манайх зевхөн хүлээн авалт л авдаг өдөр тутам ажилладаггүй юм очоод шалгавал шалга гэж хэлсэн чинь танай галын дүгнэлт байгаа юу, эрүүл ахуй хяналтын улсын байцаагчийн дүгнэлт байгаа юу дүүргээс олгодог тусгай зөвшөөрөл чинь байгаа юу гэх мэтээр надаас асуугаад байхаар нь бүгдээрээ байгаа гэсэн чинь галын дүгнэлтээ хэзээ авсан юм гэхээр нь би анх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахдаа авсан гэсэн чинь хугацаа нь дууссан байна гэж надад хэлэхээр нь би яахаараа галын дүгнэлтийн хугацаа дуусдаг юм манайх орон сууцны нөхцөлд үйл ажиллагаа явуулладаг жил бүр авах шаардлагагүй гэж хэлсэн чинь манайх ийм журамтай гэхээр нь би журам чинь буруу байна чи ер нь яагаад намайг шалгаагаад байгаа юм, очоод шалгаач гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн дахиад 89477303 дугаараас миний дугаар руу залган маргааш танайх хэдэн цагт ажиллах юм бэ гэхээр нь цагтаа ажиллана би байнга байдаг гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн дахиад 89477303 дугаараас над руу залган би таны галын дүгнэлтийг гаргаад өгнө би нэг машин авсан юм 120 000 төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь би чи чинь улаан цайндаа гарсан эр байна төрийн ажлыг ингэж хийддэггүй юм би наад ажлыг чинь мэднэ гээд утсаа салгасаи юм. Тэгсэн манай хүү Оргилболд над руу залган та хаана явж байгаа юм гэртээ ирэх болж байгаа юм уу хамт ороо захиалъя гэж хэлэхээр нь гэрийнхээ үүдэнд хүлээж бай би очиж байна гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ гадаа ирээд миний хүү миний машинд суугаад ор захиалсан Сэлнэн ХХК-руу явж байсан чинь дахиад 89477303 дугаараас залган эгчээ мөнгөө хурдан шилжүүл гэж хэлэхээр би утсаа салгасан. Тэгсэн манай хүү надад юун хүн яриад байгаан гэж

 

асуухаар нь мэргэжлийн хяналтын байцаагч байна мөнгийг чинь шилжүүлье гэж хэлчих тэгээд Мэргэжлийн хяналтын ёс зүйн хороонд нь өгчих гэж хэлэхээр нь 89477303 дугаар руу залган дансны дугаараа явуулчих гэж хэлсэн чинь за тэгъе гээд надад хаан банкны 5540480325 дугаартай дансны дугаар явуулсан. Тэгээд би хүүтэйгээ хамт Сэлнэн ХХК-нд очиж ороо үзэн захиалсан. Тэгээд мөнгийг нь өглөө шилжүүлэхээр тохиролцсон. Тэгээд маргааш нь өглөө нь гэртээ байж байсан чинь 89477303 дугаараас над руу залган та мөнгөө хурдан шилжүүлээрээ гэхээр нь би за одоо шилжүүлнэ гэж хэлээд ор захиалсан газартайгаа андуураад та орныхоо уртыг 10 см-ээр нэмээрээ хөлнийхөө өндрийг 10 см-аар нэмээрээ өргөнөө бас адилхан 10 см-ээр нэмээрээ 2015 оны 07-р сарын 09 ны өдөр бэлэн болгоорой гэж хэлсэн чинь тэгэлгүй яахав би 9-ны өдөр гаргана гэхээр нь за за би одоо мөнгийг чинь шилжүүлъе гэж рестораны зөөгч охиныг гэрт ороод ир гэж дуудсан. Би 89477303 дугаар руу чи төрийн банкний дансны дугаарыг явуулчих хэлсэн тэгсэн над руу төрийн банкны 191100107880 данс явуулсан. Тэгээд зөөгч охин Сувдаад 250 000 төгрөг өгөөд гаргах гэж байсан чинь дахиад 89477303 дугаараас залган та 430 000 төгрөг шилжүүлчих манай компани найдвартай, та мэдэж байгаа ш дээ гэж хэлэхээр нь би Сувдаад 400 000 төгрөг өгөөд төрийн банкны 191100107880 данс руу хийлгүүлсэн. Тэгсэн маргааш нь манай хүүхэд надаас захиалсан ороо асуухаар нь би орны урьдчилгаа 400000 тегрөг өгсөн гэж хэлсэн. Тэгсэн манай хүүхэд та ороо хурдан гарга гэж шаард гэж хэлэхээр нь би над руу ярьсан дугаараа хайж байсан чинь манай хүүхэд надад мобикомын дугаар өгөхөөр нь би юнителийн дугаартай хүнтэй яриад байсан ш дээ гэж хэлээд Сэлнэн ХХК-ны өгсөн мобикомийн дугаар руу залгаад ор яг 2015 оны 07-р сарын 09 ны өдөр найдвартай гарна биз дээ гэсэн чинь та хурдан мөнгөө шилжүүлчих тэгвэл найдвартай гэж хэлэхээр нь би өчигдөр шилжүүлсэн гэж хэлсэн чинь та өчигдөр хэнд өгсөн юм гэж асуухаар нь би мэдэхгүй байна танайхаас явуулсан дансанд 400 000 төгрөг хийсэн гэж хэлсэн чиньманайх мөнгө аваагүй та бид хоёр анхнаасаа 250 000 төгрөг гэж тохирсон гэж хэлсэн. Тэгэхээр нь утаснаасаа дугаараа шүүгээд үзтэл орны урьдчилгаа мөнгө авсан дугаар нь мэргэжлийн хяналтаас ярьж байна гэж хэлсэн хүний дугаар байсан... Тухайн үед надад нэг нэр хэлж байсан би одоо мартчихсан санахгүй байна..." гэх /1-р хх-ийн 75-76-р хуудас/

 

Хохирогч Д. мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 07-р сарын эхээр өдрийг нь санахгүй байна 09 цагийн үед намайг ажил дээрээ байсан чинь над руу оффиссоос хүний нөөцийн менежер Сарангэрэл над руу залгаад мэргэжлийн хяналтын хүн холбогдохоор нь таны утсыг өгчихлөө гэж хэлсэн. Тэгтэл над руу 20 орчим минутын дараа миний 99100765 дугаар руу 89477303 дугаараас над руу залгаад Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын албанаас Хатанболд ярьж байна гэж өөрийгөө танилцуулан танай салбар болох Чингэлтэй дүүргийн Ки Эф Си ресторанд жилд нэг удаа хийгддэг шалгалт орох гэж байна. 1 шалгалтын болон шинжилгээний мөнгийг яаралтай шилжүүлэх шаардлагатай байна гэхээр нь би хоёулаа уулзая чи хаана байгаан гэсэн чинь би нийслэл дээр сургалтанд сууж байна та эхлээд мөнгөө шилжүүлчих сургалтын дараа тантай уулзая гэхээр нь би шалгаадахъя гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн над руу ойр ойрхон 12 цаг хүртэл 4 удаа над руу 89477303 дугаараас залган та яаралтай, мөнгөө шилжүүлэх шаардлагатай байна гээд яриад байхаар нь 12 цагийн үед мобайл банкаар Голомт банкний данс руу 323 000 төгрөгийг шлжүүлсэн. Би одоо дансны дугаарыг нь санахгүй байна. Ажил дээр очоод хуулга харж байж хэлнэ Уг мөнгө шилжүүлсэн данс эзэмшигчийн нэр байхгүй, 4-5 үгний товчилсон үсэгнүүд байсан. Тэгээд 2015 оны 07-р сард наадмын дараа дээрхи 89477303

 

дугаараас залган баримттай ирж аваарай гэж хэлсэн, тэгээд дахин надтай холбогдоогуй..."гэх/1-р хх-ийн 77-78-р хуудас/

 

Хохирогч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 09-р сарын 17-ны өдөр СХД-ийн 16-р хороо нутаг дэвсгэрт байрлах "Ромашка" бүрэн дунд сургууль ажил дээрээ байхад 89996280 гэсэн дугаараас залгаад өөрийгөө Нийслэлийн Аудитын газрын ахлах мэргэжилтэн Батмөнх байна та намайг таньж байна уу удахгүй танай байгууллагыг шалгана бид 7 хүний бүрэлдэхүүнтэй явж байна, бид нар Сант сургууль дээр ирсэн шалгалт хийж байна энд их мөнгө идсэн асуудал гараад байна нэлээн оройтох юм шиг байна дараа нь танай сургууль дээр очно танай байгууллага гайгүй биздээ бичиг баримтаа сайн бэлтгээрэй гэж хэлсэн утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа буюу 10-20 минутын дараа залгаад танай байгуулага даатгал, татварт өр байгаа юу гэж асуугаад шалгалтаар орой хүртэл ажиллаж байна их ядарч байна энэхүүхэндээ гэж хэлэхэд хотын төвд хоолонд орчоод танай байгууллага дээр очно та хоол, ундааны мөнгө өгч дэмжих асуудал байна уу гэхээр нь би ярилцаж байгаад болъё гэж хэлээд утсаа салгасан чинь хэсэг хугацааны дараа дахиж гар утас руу залгаад та яасан бэ гэж хэлэхээр нь 200.000 төгрөг болох уу гэж хэлсэн чинь болно гэж хэлсэнээ дээр нь 50.000 төгрөг нэмээд өгчих хүнд өртэй юм аа гээд гуйгаад байхаар нь дансаа өгчих гэсэн чинь Төрийн банкны 349901240148 гэсэн дансийг гар утасруу мессежээр ирсэн данс эзэмшигч нь Батсүх гэхээр нь чиний нэрийг Баянмөнх гээ биздээ гэсэн чинь надтай хамт явж байгаа хүний данс гэж хэлсэн. Тэгээд би мобайл банкаар 250.000 төөгрөг шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа гар утасруу залгаад танай байгууллага нийгмийн даатгалд хэдэн төгрөгний өртэй бэ дараа сарын төлөх мөнгийг чинь би аргална та дахиад 150.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь манай байгууллага нийгмийн даатгалд өр байхгүй би чиний яриад байгааг би ойлгохгүй байна манай сургуулийн сургалт хариуцсан дэд захирал Одгэрэлтэй ярь гэж хэлээд утсаа өгсөн. Тэгээд Одгэрэл гар утсаар ярьж байгаад нэрийг нь гар утастай нь асуусан чинь ээрч муураад бэйхаар нь утсаа салгаад энэ хүн залилан хийдэг хүн юм биш үү гээд Нийслийн аудитын газар луу залгаад асуусан чинь манай байгууллагын нэрийг бариад хүн залилан хийгээд яваад байгаа гэж хэлсэн тэгээд би залилуулснаа мэдсэн. Миний гар утас руу 89996280 гэсэн дугаараас эрэгтэй хүн залгасан тэр хүн өөрийгаа Баянмөнх гэж танилцуулж байсан. Би гар утасны мобайл банкаар Терийнбанкны 349901240148 дансруу 250.000 төгрөг шилжүүлсэн. Миний хохирлыг бүрэн барагдуулж өнгө үү би гомдолтой байна..."гэх /1-р хх-ийн 169-171 -р хуудас/ Гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл /1-р хх-ийн 155-р хуудас/ Интернет болон смарт банкаар хийсэн гүйлгээ /1-р хх-ийн 156-р хуудас/

 

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байтал манай төрсөн ах Нямдэлгэр ирээд зуслангийн газар зарна гээд миний нилээд дуу хоолойг нь сонссон залуу 86123807 дугаараас ярилаа гэж хэлсэн. Тэр газар нь Санзайд байдаг гэж хэлсэн. Манай ах нөгөө залуу руу залгаад манай дүү 88113136 гэсэн дугаараас өө рүү нь чинь ярина гэж миний хажууд хэлсэн. Тэгээд би 86123807 дугаар руу залгасан чинь нэг залуу утсаа аваад Санзайд 4 айлын газар байна одоо гэрчилгээний мөнгө болох 50.500 төгрөг болно гэсэн. Тэгээд би 8 хүний 50.500 төгрөгийг нийлүүлээд төрийн банкны 107300019885 гэсэн данс руу 404.000 төгрөг шилжүүлсэн юм. Би мөнгө шилжүүлэх хооронд нөгөө залуу залгаад байсан ба би мөнгөө хийчихээд нөгөө залуутай Хангарьд ордны хажууд уулзахаар болсон ба би мөнгөө шилжүүлчихээд 6 минутын дараа Хангарьд ордны гадна очоод залгасан чинь гар утасаа авахгүй байсан. Тэгээд би буцаад төрийн банкин дээр очсон

 

чинь мөнгө бол намайг шилжүүлснээс 10 минутын дараа теллер хүүхэн дөнгөж сая нэг эмэгтэй хүн

 

картнаас мөнгө авсан байна гэж хэлсэн. Тэр залуу надтай ярихдаа мөнгө тушаасны чинь дараа миний машинтай Санзайд очоод шууд газрыг чинь заагаад өгье, газрын билүү кадастрын хүнтэй хамт явж байна, газраа цувуулж авах юм уу энэ тэнд авах юм

 

  • гэж нилээд итгэлтэй ярьж байсан.Манай ах хэлэхдээ дуу хоолойг нь бол сонсож байсан юм байна нилээд таньдаг хүүхэд юм шиг байна гэж хэлсэн. Яг нэрийг нь заажчадахгүй байна гэсэн. Зуслангийн газраа бол хараагүй. Мөнгийг нь нь шилжүүлсэн юм. Мөнгө бол надаас гарсан. Би эхнэр хүүхдийнхээ нэр дээр авъя гэж бодсон юм. Отгонтунгалаг гэдэг хүний нэр дээр гарч ирсэн. Тэр залуугаас би ямар хүний дансанд хийх вэ гэсэн чинь Отгонтунгалаг гэдэг данс руу хий гэж хэлсэн...25-30 орчим насны байсан байх гэж бодож байна..."гэх /1-р хх-ийн 190-193 р хуудас/

 

Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 10 сарын 08-ны өдөр, манай эмнэлгийн 358005 дугаарын утас руу эрэгтэй хүн залгаад даргатай чинь яриадхая гээд манай сувилагч Нандинцэцэг хэлэхээр утсаар ярьтал Алтаа эмчээ сайн байна уу би Өмчийн харилцааны газрын Хэвлэл мэдээлэлийн ажилтан Баянбат байнаа. Та надад газар захиж байсан шүү дээ гэсэн би урьд нь Баянбатад газар захиж байсан юм тэгэхээр нь өө за гэтэл өнөөдөр би Гүнт дээр байж байна, энд газар хувиарлаад кадастр хийж байна та нөгөө хүмүүсийнхээ утасны овог нэр утасны дугаарыг нь мсж-р явуулчих гэхээр нь би за гээд бүх хүмүүсийнхээ холбогдох мэдээллийг явуулсэн. Ингээд 1 цаг орчмын дараа дахин залгаад та кадастрын зурагны мөнгийг гэрчилгээний мөнгийг давхар миний данс руу явуулчихаа гээд миний утас руу 575900230230 дугаарын Төрийн банкны данс явуулсан би хүмүүсээс цуглуулаад 1.110.000 нийт төгрөг 2-3 удаа ЧД-ийн 13 хороо Төрийн банкнаас уг данс руу явуулсан. Тухайн үед би мөнгө шилжүүлээд манай ажил жаахан ачаалал ихтэй байсан болоод эргэн утасдаагүй байж байгаад орой ажил тараад Баянбат гээд байгаа залуу руу юу болсон бол гээд залгая гээд Интернет руу ороод ӨХГ-ын бүх хүмүүсийн утасны дугаараас Баянбатын утасны дугаарыг аван залгаж ярьтал би тань руу яриагүй ээ ерөесөө яриагүй шүү дээ гээд хэлэхээр нь би гэнэт юу болоод байнаа гээд цагдаагийн байгууллагад хандсан. Урьд нь 1 жил гарангын өмнө захиж байсан юм...Ээрдэг жаахан удаан ярьдаг хүн байсан...Би өөрөө, Уранбаяр, Нямсайхан, Баярчимэг, Даваасүрэн, Мөнхцэцэг, Оюун, ингээд бид хэд нийт 1.110.000 төгрөг цуглуулан хийсэн байсан...Бүр овог нэрээр нь хэлээд бичүүлээд хэлж байсан чиньтанай 2 сувилагч үлдсэн байна шүү дээ тэр 2тоо авахгүй юмуу гээд байсан.Зөвхөн утсаар ярьсан. Орой нь гэнэт санаад нөгөө 88 тай утсаар ярихад би эгчээ очиж байнаа гэхээр нь би ажил дээрээ хүлээгээд байж байна гэтэл тэг тэг танайх 5 н буудалд байдаг биз дээ гээд тэгээд ирэхгүй болохоор нь би хүлээж байгаад залгаад байсан чинь эгчээ би Гүнтэд байнаа гээд байж бай гээд сүүлдээ утсаа авахаабайсан..." гэх /2-р хх-ийн 51-52-р хуудас/

 

Хохирогч Х.Т мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 88719290 дугаараас үл таних хүн залгаад та намайг таньж байгаа биз дээ би тантай уулзаж байсан. Танай цэцэрлэгт би явж байсан, одоо ч манай хүүхэд явж байгаа. Танай цэцэрлэгийн хуучин дарга Жавзмаа хаашаа явсан бэ гээд надтай яриа өдөж ярилцахаар нь Жавзмаа эгч тэтгэвэрт суучихсан, одоо өөр газар ажиллаж байгаа байх гэх мэтээр ярьтал би газар өмчлөлийн газар ажиллаж байгаа та газраа авсан уу гэх мэтээр ярьж асуухаар нь эгч нь ямар нэгэн газар аваагүй, тийм зүйл байдаг юм уу гэтэл та газраа аваач ээ, надад Санзайн зусланд газар байгаа, танд аваад өгье ажлын хөлс, бичиг баримт бүрдүүлэхэд 1 хүний 60.000 төгрөг болдог юм гэхээр нь хоёр охин, нэг дүүгийнхээ нэрийг регистрийн дугаартай нь өгсөн. Тэгтэл надад Төрийн банкны 3499 0124 0148 гэсэн дансны дугаар өгөөд нэг хүний 60.000 төгрөгөөр ажлын хөлсийг

 

нь бодоод өөрийнхтэйгөө нийлүүлж 4 хүний 240.000 төгрөг дансанд шилжүүлсэн. Тэгээд байж байтал 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 88718290 дугаараас нөгөө хүн залгаад таны газрыг хөөцөлдөж байна ойр зуурын мөнгө хэрэгтэй боллоо, хүн хоолонд оруулах хэрэг байна 100.000 төгрөг миний дансанд шилжүүлчих гэхээр нь хуучнаар хүүхдийн 100 дугаар дэлгүүрт байрлалтай Төрийн банкинд очиж тушаасан. Тэгтэл 2015 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр нөгөө хүн залгаад таны газрыг авчихлаа авсан газар дээрээ тойруулаад хашаа хэрэгтэй байгаа хашаа барихад нэг хүний 30.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь миний газрын авсан юм байх гэж бодоод 4 хүнээр бодож 120.000 төгрөгийг төрийн банкны дансанд шилжүүлсэн. Тэгээд маргааш өдөр нь хагас бүтэн сайн өдөр болоод газраа үзэхээр болоод цаг тохирсон боловч утсаа салгаад алга болчихсон. Гар утас нь холбогдох боломжгүй болохоор нь чи буруу хүнээр оролдоод байгаа юм биш үү гэж мессеж бичээд үлдээчихсэн. Тэгээд надаас мөнгө авсан цагаасаа хойш огт холбогдоогүй тэр чигтээ тэр утсаа салгаад алга болсон байгаа. Гар утасны дугаар нь 88718290 гэсэн дугаараас өөр мэдэх зүйл байхгүй. Намайг төрийн банкинд мөнгө шилжүүлэхэд хүлээн авагч нь Халзанхүүгийн Батсүх гэж байсан. Тухайн үед надтай ярихдаа өөрийгөө Баянбат гэх шиг болоод дансандаа мөнгө хийлгэхдээ Батсүх гэдэг нэрээр хийгээрэй гэж байсан. Энэ дугаарын хэрэглэгчийг хэн гэдгийг нь ч мэдэхгүй ганц удаа уулзаж байгаагүй. Би өөрөө цэцэрлэгт эрхлэгч хийдэг учраас хүнд итгээд манай цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх нь юм байх гэж бодоод өгчихсөн. Мөн дээрээс нь манай хуучин цэцэрлэгийн эрхлэгч Жавзмааг таниад байсан учраас танидаг хүн шиг санагдаад егчихсөн. 3 удаагийн үйлдлээр 460.000 төгрөгийг Төрийн банкны 349901240148 гэсэн дансанд тушаасан. Мөнгө тушаасан баримт нь ч байгаа. Алдсан мөнгөө олж авмаар байна. энэ хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү..." гэх /2-р хх-ийн 81-82-р хуудас/

 

Хохирогч Г. мөрдөн баййцаалтанд өгсөн: 2015 оны 08 дугаар сарын сүүлээр 24-ны өдөр 12 цагийн орчимд байх зээ хүү Баасандоржийн 99190404 дугаар руу 96-тай дугаараас Баянбат байна гэхээр би төрлийн хүнээ байна гэж бодоод тухайн хүнтэй ярьсан чинь газар олж өгөөч гэсэн хүсэлт ирсэн байна гэсэн дуудлага орж ирээд тэгсэн манай зээ хүү Баасандорж нь эмээтэй ярь гэхээр нь би утсыг нь аваад ярьсан чинь газрын талаар яриад энэ утасны дугаар дээр газар олж өгөөч гэсэн байна гэхээр нь ямар газар юм бэ? хаахан байрлалтай гэсэн чинь газар олж өгч чадна Гүнтэд байрлалтай аминыхаар нэг айлын газар гэж хэлээд хурдан мөнгөө шилжүүл гэхээр нь манай зуслан Шадивланд байгаа гэсэн чинь тэр газар дээрээ нэг мөрэзэмших эрхийг нь аваад өгъе гэхээр нь би тэг тэг гэсэн тэгээд 16 цагаас өмнө мөнгөө шилжүүл гээд хэлэхээр нь би зээ хүүгээ яваад Баянбат ахтайгаа уулзаад ир гэсэн чинь удалгүй зээ хүү Баянбат ах хуралтай гээд орчихлоо гэж байна дансны дугаар явуулсан байгаа тэр дугаар руу газрын мөнгөө шилжүүлчих гэхээр нь 280.000 төгрөгийг 249901240148 дугаар руу шилжүүлчихлээ гээд хэлсэн. Тэгээд Баянбаттай ирж уулзана гэхээр нь би хүлээгээд байсан чинь ирсэнгүй тэгээд би мөнгө шилжүүлсэн баримтыг харсан чинь 96-тай дугаарыг хараад Баянбатын 99-тэй дугаар байдаг шүү дээ гэж хэлээд Баянбат руу яриад чи манай гэрт ирнэ гэсэн яасан бэ? гэсэн чинь би очно гэж яриагүй шүү дээ эгч гэхээр нь өөр хүн ярьж залилсан талаар мэдсэн байгаа. Би 100.000 төгрөгийн, зээ хүү Баасандорж нь 180.000 төгрөгийг гаргаж шилжүүлсэн байгаа. Манай өвгөний дүү Нямдоржийн хүү Баянбат байдаг. 1 -р сургуулийн тооны багш ажилтай гэр нь УИД-ийн 12 дугаар байранд амьдардаг тоотыг хэлж мэдэхгүй байна. Дэвтэр дээрээс харж байгаад гар утасных нь дугаарыг хэлье. Зээ хүү Баасандорж Герман улсад ээж аавын хамтаар гэр бүлээрээ амьдардаг зээ хүү Баасандорж нь сурдаг байгаа. Хэзээ хотод ирэх талаар мэдэхгүй байна.." гэх /2-р хх-ийн 121-122-р хуудас/

 

Хохирогч М.Дн мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Батбаяр над руу залгаад 94666202 дугаар руу яаралтай залгаад яриадах, газрын албаны Баянбат байгаа гэсэн, би тэр дугаарт нь залгахад нэг эрэгтэй хүн байсан ба та мөнгөө яаралтай мөнгөө дансанд хийгээдэх, би нөхрөөс чинь регистрийн дугаарыг авсан гэсэн, ямар учиртайг нь асуухад Нийслэлийн газрын албаны Баянбат гэдэг хүн байна, газар олгох гээд байгаа, би та нарт аятайхан газар авч өгөх гээд байна гэсэн, тэгээд Төрийн банкны 349901240148 гэсэн дугаарын данс өгөөд нэг хүний газрын мөнгө 50000 төгрөгөөр тооцно, 200.000 төгрөг хийгээдэх, би дарга нараа хоол унданд оруулдаг юм, энэ ажил чинь их хэцүү шүү дээ гэхээр нь хоолны мөнгө 80000 төгрөг болох уу гэхэд болно болно гэсэн. Тэгээд дүү Отгондулам руу утасдаад мөнгө асуухад бэлэн 180.000 төгрөг байна гэхээр нь Баянбатын дансны дугаарыг дүүдээ өгөөд мобайл банкаар нь шилжүүлсэн, харин 180.000 төгрөгийг нь Модны 2-ын Хаан банкнаас Баянбатын гэсэн төрийн банкны данс руу шилжүүлсэн, тэгэхэд энэ данс нь Халзанхүүгийн Батсүх гэдэг хүний нэртэй байсан, тэгэхээр нь Баянбатын гэсэн над руу залгасан дугаар руу залгаад энэ данс нийслэлийн өмчийн харилцааны данс биш байна шүү дээ гэхэд зүгээр зүгээр та наад данс руугаа хийчих л гэсэн. Тэр хүн намайг та мөнгө тушаасан баримтаа аваад маргааш өглөө өмчийн харилцааны газар ирээрэй гэж хэлсэн болохоор маргааш өглөө нь буюу 09 сарьн 01-ний өдөр нөгөө 94666202 дугаар руу залгахад утсаа авахгүй байсан, 10 цагийн үед нөгөө залуу өөрөө залгаад "эгч ээ одоо 3 хүний газар байна, та таньж мэддэг хүн олоодох, нэг мөсөн газрын гэрчилгээг нь гаргах гээд байна гэсэн, гэрчилгээг нь нэг хүний нэрээр гарах юмуу гэхэд үгүй үгүй хүн тус бүр дэр газрын гэрчилгэ гарна гэсэн, энэ тухай дүү Саруулдаа хэлэхэд итгэхгүй байсан ч би ятгасаар байгаад, түүнийг, нөхөр хүүхдийнх нь хамт газар авч өгнө гэж тохироод регистрийн дугаарыг нь аваад 3 хүний газрын мөнгө 150.000 төгрөг, дарга нарыгаа хоол идүүлэх мөнгө гэж 50.000 төгрөг нэмээд нийтдээ 200.000 төгрөг тооцоод дүүгээрээ нөгөө хүний Терийн банкин дах дансруу нь шилжүүлсэн. Тэгээд л нөгөө хүн маань утсаа авахаа больсон. Ингээд 3-4 хоногийн дараа Нийслэлийн емчийн харилцааны газар очин Баянбат гэдэг хүнтэй нь уулзахад надтай болон нөхөртэй маань утсаар яриагүй, биднээс мөнгө төгрөг аваагүй гэж хэлсэн. Би Баянбат гэдэг залууг огт танихгүй ээ, нөхөр маань сонгуулийн үеэр Баянбаттай хамт ажил хэргийн холбоотой, мэнд устай л байдаг байсан гэсэн...Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нөхөр маань 94666202 гэдэг дугаар хэлж өгөөд ийшээ яаралтай залгаадах гэж хэлсэн. Төрийн банкны дансанд 480.000 төгрөг тушаасан баримт байгаа. Би хохирсон 480.000 төгрөгөө гаргуулж авмаар байна..."гэх /2-р хх-ийн 164-165-р хуудас/

 

Хохирогч Ч.Н мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг өнгөрч байхад 99986125 дугаарын утаснаас миний 88849405 дугаарын утас руу өөрийгөө Өмчийн харилцааны газраас Баярхангай байна, Нарантуяа дарга уу таулсаас үнэгүй өмчилж авсан газартай юу гэж асуусан. Тэгэхээр нь түүнд газар өмчилж аваагүй гэжхэлтэл Баярхангай гэгч нь би танд өмчлөх газар өгье, надад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваанд нүүрэн талд байрлалтай их гоё байрлалтай 5 хүний өмчлөлийн газар байгаа, нэг хүний газар өмчлөх гэрчилгээний үнэ 20.000 төгрөг, кадастрын зураг хийлгэх үнэ 30.000 гээд нэг хүний газар өмчилж авах бичиг баримт бүрдүүлэхийн тулд 50.000 төгрөг хэрэгтэй болно. Та энэ 5 хүний өмчлөлийн газрыг авна гэвэл 250.000 төгрөгийг Төрийн банкны данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Баярхангай гэгчийн өгсөн Төрийн банк дахь 107300019885 дугаарын данс руу 250.000 төгрөгийг шилжүүлэхээр болсон.Тэгээд би тухайн өдрөө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-р хорооллын үйлчилгээний төвд

 

байрлах Төрийн банкны салбарт очиж байгаад Дагвадоржийн Отгонтунгалаг гэх хүний Төрийн банк дах 107300019885 дугаарын данс руу 250.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би уг данс руу мөнгөө шилжүүлсэн даруйдаа Баярхангайгийн 99986125 дугаарын гар утас руу яриад "данс руу чинь мөнгөө шилжүүлчихлээ" гэтэл тэрээр надад газрын гэрчилгээ чинь 3 хоногийн дараа гарна, маргааш Морингийн даваан дээр 10 цагт уулзъя, тэгээд авах газраа үзээрэй" гэж хэлсэн. Ингээд би 17 цагийн үед Баярхангайгийн гар утас руу нь залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь Өмчийн харилцааны газрын утасны дугаарыг олж аваад ярихад тус газарт Баярхангай гэх хүн ажилладаггүй гэж хэлсэн. Ингээд л түүнээс хойш Баярхангай гэгчийн гар утас руу байн байн залгадаг боловч утас нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгдөг. Тэгээд

 

  • Баярхангай гэгчид залилуулсан болохоо мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би улсаас үнэгүй өмчилж авах газраа аваагүй байсан ба Баярхангай гэгчийг Өмчийн харилцааны газраас ярьж байна гэж хэлэхээр нь л түүнд итгээд 250.000 төгрөгийг шилжүүлсэн юм. 250.000 төгрөг шилжүүлсэн баримтаа одоогоор хайгаад олохгүй байна. Уг баримтыг олохоорооо аваад ирье. Намайг залилсан хүнээс 250.000 төгрөгөө авч, өөрт учирсан хохиролоо барагдуулмаар байна..."гэх /2-р хх-ийн 217-218-р хуудас/

 

Хохирогч Г.Н мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 09 сарын 29-ний өдөр 89996280 гэсэн дугаараас Нийслэлийн газрын албанаас ярьж байна гээд нэг хүний нэр хэлсэн. Би нэрийг нь санахгүй байна. Газар авахгүй юм уу таньд би туслая гэж бодсон юм гэхээр нь би ажилтай болохоор утсаа тасдсан. Сүүлд нь ахин залгаад та Нараа ах мөн биздээ гэхээр нь би таньдаг хүн байна гэж бодоод нэг хүний газар 60.000 төгрөг нийт гэр бүлийнхээ 4 хүнд газар авъя гэж бодоод хүний нийт 240.000 төгрөгийг зүүн 4 замын автобусны буудлын ойролцоо байх Төрийн банкнаас Д.О гэх хүний 107300019885 тоот данс руу шилжүүлсэн. Маргааш нь яриад газраа үзье манай нэг дүү хагалгаанд орсон та нэг тус болооч гээд 120.000 төгрөг өгөөч гэхээр нь уулзаж барьж авъя гэж бодоод уулзая гэсэн чинь уулзаагүй түүнээс хойш холбоо барилгүй алга болсон...Миний нэрийг хэлээд Нараа ахаа гээд байсан болохоор л итгэсэн юм, би хохирлоо барагдуулахыг хүсэж байна..." гэх /2-р хх-ийн 242-243-р хуудас/

 

Хохирогч С.Л мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай ажлын эгч Баасанхүү над руу утасаар яриад Нийслэлийн газрын албанаас хүн яриад байна, зуслангийн газар олгож байгаа юм байна, чи авах юм уу гээд нэг хүний утас өгсөн.Тэр хүнтэй ярихад би Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн Баянбат гэдэг хүн байна. Баасанхүү эгчтэй ярьсан, манайх ажилчиддаа зуслангийн газар өгч байгаа, тэрнээс Баасанхүү эгч та хоёрыг оруулчихъя, чи авах бол 107300019885 данс руу 150.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд байн байн залгаад мөнгөө шилжүүл, одоо хоцрох гээд байна гэхээр нь Буянт-Ухаа цогцолборын баруун талд байрлах Төрийн банкны салбараас бэлнээр шилжүүлсэн. Маргааш нь тэр ахиж залгаад нийтээр нь хашаа барих гээд байна, 60.000 төгрөг шилжүүлчих гээд байсан. Тэгээд би надад менгө байхгүй байна, хашаагаа орхичих гэж хэлтэл тэгвэл байгаа мөнгөө шилжүүлчих гээд байхаар нь нөхрийнхөө данснаас 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд над руу залгаад нэгжний хэрэг гараад байна гээд би 10.000 төгрөгний нэгж шилжүүлсэн. Тэгээд Баасанхүү эгч хоолны мөнгө шилжүүл гээд байна гээд надаас10.000 төгрөг аваад өөрөөсөө 20.000 төгрөг гаргаад хоолны мөнгө шилжүүлсэн. Би Баянбат гэдэг хүнийг танихгүй, гэхдээ интернэтээр газрын албанд Баянбат гэдэг хүн байдаг эсэхийг шалгахад үнэхээр Баянбат гэдэг хүн байсан. Тэгэхээр нь итгэсэн юм.

 

Газар өгөх нь үнэн юм байх гэж итгээд л мөнгө шилжүүлсэн. Би өөрийн 200.000 төгрөгийг нэхэмжилж байна..."гэх /2-р хх-ийн 244-245-р хуудас/

 

Хохирогч Ц.С мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 06 дугаар сард С.Цэрэнсодном, И.Түвшинтогтох бид 3 Чингэлтэй дүүргээс газар авах гээд цахим бүртгэлд бүртгүүлж байсан юм. Тэгээд өдөр тэрнээс хойш ямар нэг сураг чимээ байхгүй байснаа 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 88-тай дугаараас миний 99116271 дугаарлуу залгаж Чингэлтэй дүүргийн газрын албанаас Баярхүү гэдэг хүн байна манайх одоо Жигжидийн аманд газар олгох гэж байна. Иймд кадастрын болон гэрчилгээний мөнгөө яаралтай шилжүүлэх шаардлагатай байна гэсэн мөн хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, кадастрын мөнгө 50.000 төгрөг, гэрчилгээний үнэ 20.000 төгрөг нийт 70.000 төгрөгийг төрийн банкны 571600368879 дансруу шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн, маргааш өглөө нь утсаар ярьж байгаад холбогдох материалыг би өөр дээрээ авна гэсэн, тэгээд хэлсний дагуу Сүхбаатараас гээд 70.000 төгрөг С.Цэрэнсодномоос гээд 70.000 төгрөг, И.Түвшинтогтохоос 70.000 төгрөг гээд 3 удаагийн гүйлгээгээр нийт 210.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан. Маргааш нь Баярхүү гэх хүний 88-тай дугаарлуу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Би өмнө газар авахаар бүртгүүлсэн байсан тэгээд газраа ав гэхээр нь л өмнө бүртгүүлсэн газар болчихсон юм байх гэж бодсон. Тэр 2 миний дүү нар байгаа юм. Мөнгийг нь би гаргаад, би шилжүүлсэн тэр 2 энэ талаар огт мэдээгүй байж байгаад надаас бүүр сүүлд сонссон. Өөрийн мөнгийг гаргаж өгөхийг хүсэж байна..." гэх /3-р хх-ийн 18-19 р хуудас/

 

Хохирогч Ч.Сүрэнцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн: Манай компани барилгын үйл ажиллагаа явуулдаг. 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай борлуулагч надруу залган Өмчийн харилцааны газраас гэж 8999628 дугаарын утаснаас нэг хүн яриад байна, таныг яриулаач гэхээр нь би уг дугаарлуу залгаж ярихад өөрийгөө өмчийн харилцааны газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан гэж нэрээ хэлсэн.Одоо хэлсэн нэрийг нь мартсан байна, утсаар ярихдаа таньд гэж хэлэхэд би танай байрнаас хямдхан авмаар байна, харин оронд нь улсаас өгч байгаа газраа аваад өгье хэн хэндээ

 

  • тус болъё гэхээр нь гэр бүлийнхээ хүмүүст газар авъя гэж бодоод 1 хүний 60.000 төгрөгөөр бодоод 7 хүний 420.000 төгрөгийг шилжүүлсэн, тэгээд бүтэн сайн өдөр уулзаад Шарга морьт орж газраа үзнэ гэж хэлсний дагуу очсон боловч утсаа авахгүй алга болсон тэгээд залилуулснаа мэдсэн. Надад өмчийн харилцааны газарт таних хүн байхгүй, тэгээд манай байрнаас хямдхан аваад оронд нь зуслангийн газар хямдхан олж өгнө гэхээр нь л газар авьягэж бодсон, тэгээд үнэмшилтэй ярьсанд нь итгээд л шилжүүлчихсэн. Би нийт 420.000 төгрөгийг төрийн банкны 107300019885 дугаарын дансанд бэлнээр шилжүүлсэн..." гэх /3-р хх-ийн 25-26-р хуудас/

 

Хохирогч Э.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 09 сарын 30-ны өдөр 89996280 гэсэн дугаарын утаснаас Нийслэлийн өмчийн харилцааны газрын асуудал эрхэлсэн байцаагч Баянбат гэж хүн байна чи газар авахаар материалаа бүртгүүлсэн хүн байна гэж ярихаар нь тийм байна гэж хэлсэн чинь, энэ гэрчилгээг яаралтай хурлаар оруулаад гаргуулаад өгөх үү, материал дунд нь хавчуулаад оруулаад өгье, удаанаар гаргах уу, түргэнээр гаргах уу мөнгө нь нэмэгддэг юм шүү дээ 1 хүний газрын 62.500 төгрөг 3 хүний 187.500 төгрөг дээр нь хоолны менгө гээд 220.000 төгрөг шилжүүлсэн. Орой нь дахин утсаар яриад одоо хурлаар оруулах гэж байна. Кадастрын зураг чинь хуучин зураг учраас шинэчлэх хэрэгтэй байна гээд 1 газрын 20.000 төгрөг гэж хэлээд 3 газрын 90.000 төгрөг гэж шаардсаны дагуу шилжүүлсэн. Маргааш нь

 

надруу дахин яриад танай газрын хажууд чинь сул 2 газар байна, чиний нэр дээр гаргачих уу гээд 1 газрын гэрчилгээний мөнгө 60.000төгрөг 2 газар нийлээд 120.000 төгрөг 2 газрын кадастрын зурагны мөнгө 20.000 төгрөг нийт 140.000 төгрөгийг Д.Одонтунгалаг гэх хүний 107300019885 тоот дансруу шилжүүлсэн. Түүний дараа 89996280 дугаарын утаснаас залгаад дарга нартайгаа нэг газар сууж байна хэдэн төгрөгний тооцоо дутчихлаа гээд 50.000 төгрөг түр шилжүүлээч гэхээр нь 50.000 төгрөг дахин шилжүүлсэн, 5 дахь өдөр авах газар дээрээ очоод газраа зурагжуулах ёстой гэхээр нь 5 өдөр ярьсан чинь маргааш өглөө явъя өнөөдөр ажил амжихгүй байна гэж хэлээд маргаашнаас нь утас нь холбогдохоо больсон. Би тухайн Сүхбаатар дүүргийн 19-р хороо Шарга морьтод газар эзэмших материалаа бүрдүүлээд Сүхбаатар дүүргийн газрын албанд 2014 онд өгсөн байсан. Би тэр асуудлаар л яриад байгаа юм байх гэж бодсон. Би Баянбат гэдэг хүнийг танихгүй. Миний урьд өгсөн материал одоо хэлэлцэгдээл одоо газрын гэрчилгээ өгөх гэж байгаа байх гэж итгээд л мөнгө шилжүүлчихсэн. Эхний өдөр 220.000 төгрөг 90.000 төгрөгийг хувааж Хүнсний-1 дэлгүүрийн зүүн талд байрлах Худалдаа хөгжлийн банкнаас бэлнээр шилжүүлсэн, дараагийн өдрийн 140.000 төгрөгийг Хүнсний 4-р дэлгүүрийн орчимд байрлах Худалдаа хөгжлийн банкнаас бэлнээр шилжүүлсэн, 50.000 төгрөгийг Хүнсний-1 дэлгүүрийн замын урд байрлах Улаанбаатар банкнаас бэлнээр тус тус шилжүүлсэн. Баримтууд нь байгаа. Би өөрийн 500.000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх 3 р х-ийн 29-30-р хуудас/

 

Хохирогч Г.Оюундэлгэр мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцаан газраас ярьж байна Баянбат гэдэг хүн байна, улсаас үнэгүй газар өгч байгаа газар авах уу гэхээр нь авъя гэсэн бөгөөд тэгээд кадастрийн мөнгө, гэрчилгээний мөнгө гэх зэргээр тайлбарлаад байсан би ойлгоогүй хэдэн төгрөг шилжүүлэх ёстой юм бэ гэхэд эхлээд 170.000 төгрөг гээд дараа нь эргэж залгаад 118.000 төгрөг гэж хэлсний дагуу Цэцэг төвд орчим байрлах Төрийн банкны салбараас өөрийнх нь хэлсэн 107300019885 гэсэн дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд нөгөө хүн эргэж утсаа аваагүй алга болсон. Өмчийн харилцааны газар таньдаг хүн байхгүй, хямдхан газар олдчих юм болов уу л гэж бодсон тэгээд ч дансаар нь шилжүүлж байгаа юм чинь буух эзэнтэй гэж бодоод шилжүүлсэн. Би нийт 288.000 төгрөгийг Цэцэг төвийн орчимд төрийн банкны данснаас дансруу шилжүүлсэн капитанз нь байхгүй, дансны хуулга авах юм бол байгаа. Өөрийн мөнгийг гаргаж өгөхийг хүсэж байна..."гэх /3-р хх-ийн 33-34-р хуудас/

 

Хохирогч Ж.Сарантуяа мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 89996280 гэсэн дугаараас Мөнхбаяр байна би танай сургалтанд еөрийн дүү Мөнхзаяаг ХАБ-н сургалтанд суулгасан шүү дээ гэж ярьж байгаад би газрын албанд ажилдаг шүү дээ та газраа авсан уу аваагүй бол би Гүнтэд газар хуваарилж байна гэхээр нь би тэгээд нэг хүний 50.000 төгрөгөөр газар олгоод өгье кадастрын мөнгийг нь эхлээд хийчих гээд би ажлынхаа болон гэрийнхээ хүмүүсээс асуугаад нийт 11 хүний 550.000 төгрөгийг 107300019885 тоот дансанд Барилгачдын талбайн урд байх төрийн банкнаас шилжүүлсэн түүнээс хойш утасаа авахаа больсон. Тухайн үед би газар аваагүй байсан тэгээд таньдаг хүнээс асуухад газрын кадастрын мөнгө 55.000 төгрөг байдаг үнэн л яриад байх шиг байна даа гэхээр нь итгээд шилжүүлчихсэн юм. Барилгачдын талбайн урд байрлах төрийн банкнаас шилжүүлсэн, баримт нь байгаа. Би өөрийн 550.000 төгрөгийг нэхэмжилж байна.." гэх /3-р хх-ийн 45-46-р хуудас/

 

Хохирогч Н.Энхзаяа мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сургууль дээр багш ажилчидтай хурал хийж байсан чинь миний 99992148

 

дугаарын утасруу 88718290 дугаарын утаснаас залгаад танай сургуулийн төгсөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Баянбат гэдэг хүн байна. Манайх гурван газраас газар олгож байна иймд та өөрөө авахаар бол бас өөр таньдаг хүндээ газар авч болно тийм учраас Бэлх, Санзай, Гүнт гурвын аль нэгнээс газраа сонгож газар авах хүмүүсийн регистрийн дугаарыг явуул гэсний дагуу 3 хүний регистрийн дугаар явуулсан. Тэгээд 88718290 дугаараас дахин залгаж газар авах боломжтой хүн байна гэрчилгээний мөнгө 20.000 төгрөг, кадастрын мөнгө 40.000 төгрөг гэж хэлсний дагуу 3 хүний мөнгө гээд 180.000 төгрөгийг Төрийн банкны 349901240148 дугаарын дансруу интернет банк ашиглан 85.000 төгрөг шилжүүлж нийт 265.000 төгрөгийг шилүүлсэн. Тэгээд маргааш нь залгахад утсаа авахгүй байсан ба тэрнээс хойш сураггүй алга болсон. Би Баянбат гэж хүн танихгүй манай сургуулийг зөндөө л хүн төгссөн байгаа тэр дунд Баянбат гэдэг хүн байдаг л байлгүй гэж бодсон. Тэрнээс яг тийм төгсөгч гэж танихгүй. Би өөрийн гэр болох БЗД-н 14-р хороо 201-11 тоотоос интернет банк ашиглан шилжүүлсэн баримт байгаа. Би өөрийн 265.000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх /3-р хх-ийн 48-49-р хуудас/

 

Хохирогч Л.Удвал мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр сургууль дээр багш Энхзаяагийн хамт сууж байхад Энхзаяагийн 99992148 дугаарлуу 88718290 гэсэн дугаараас залгаж танай сургуулийн төгсөгч байна, газар олгож байна би өөрөө Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Баянбат гэдэг хүн байна. Манайх гурван газраас газар олгож байна иймд та өөрөө болон өөр таних хүмүүсийн хамт газар авч болно тийм учраас Бэлх Санзай, Гүнт гурвын аль нэгнээс газар авах бол нэгийг сонгож, авах хүмүүсийн регистрийн дугаарын яаралтай мессежээр явуул гэсэн нэртэй мэргэжилтэн байхаар нь нөгөө анх ярьсан 88718290 дугаарлуу хүний регистрийн дугааруудыг шүүж үзсэн авах боломжтой байна, бүх мэдээллийг эндээс харсан та гэрчилгээний мөнгө 20.000 төгрөг, кадастрын мөнгө 40.000 төгрөг нийт 4 хүний мөнгө болох 240.000 төгрөгийг өөрийн Улаанбаатар хотын банкны данснаас шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж байна..."гэх /3-р хх-ийн 52-53-р хуудас/

 

Хохирогч Ц.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сургууль дээр Энхзаяа захирлын өрөөнд сууж байхад захирал Энхзаяагийн 99992148 дугаарлуу 88718290 гэсэн дугаараас залгаж танай сургуулийн төгсөгч байна, газар олгож байна би өөрөө Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Баянбат гэдэг хүн байна. Манайх гурван газарт газар олгож байна.Иймд та өөрөө болон өөр таних газар авах хүмүүсийн хамт газар авч болно. Тийм учраас Бэлх, Санзай, Гүнт гурвын аль нэгнээс газраа сонгож газар авах хүмүүсийн регистрийн дугаарыг явуул гэж хэлсний дагуу мессежээр регистрийн дугааруудаа явуулсан. Тэгээд 88718290 дугаараас дахин залгаж газар авах боломжтой хүмүүс байна гэрчилгээний мөнгө 20.000 төгрөг кадастрын мөнгө 40.000 төгрөг гэж хэлсний дагуу нийт 6 хүний мөнгө болох 360.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр Төрийн банкны 349901240148 дугаарын дансруу 240.000 төгрөг шилжүүлж орой нь Хаан банкны 5119022185 дугаарын Эрдэнэбаяр гэх хүний дансруу 90.000 төгрөг гээд нийт 450.000 төгрөг шилжүүлэн залилуулсан. Тэгээд маргааш нь залгахад авахгүй байсан ба тэрнээс хойш сураггүй алга болсон. Би Баянбат гэж хүн танихгүй манай сургуулийг зөндөө хүн төгссөн байгаа тэр дунд Баянбат гэдэг хүн байдаг л байлгүй гэж бодсон. Тэрнээс яг тийм төгсөгч танихгүй. Би өөрийн 450.000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх /3-р хх-ийн 65-66-р хуудас/

 

Хохирогч Ч.Раднаабазар мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр миний 99063946 дугаар луу 88718290 дугаараас үл таних хүн залгаж Тэгшзаяа эгчийн танил байна. Танд газар хэрэгтэй гэж ярьж байсан, танд газар хэрэгтэй юу гэж асуусаан.Би Санзай болон Бэлхийн аманд газар авч өгье тэнд газар байна гэж ярьсан. Тэр өдөр ярихдаа газар олгох сүүлийн өдөр тийм учраас та газар авах бол яаралтай кадастрын болон гэрчилгээний мөнгөө шилжүүл гээд Төрийн банкны 349901240148 гэсэн дансны дугаар өгч байсан. Тэгшзаяагийн нэрийг хэлэхээр нь би үнэн байх гэж бодсон. Тэгшзаяа бид хоёр найзууд юм. Тэгшзаяатай дараа нь холбогдоход залилуулсан байсан. Би төрийн банкны 349901240148 дансруу нийт 6 удаагийн үйлдэлээр нийт 640.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11-р хооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан скуерийн 505 тоот өрөөнөөс 99063946 дугаартай утаснаас мобайл банк ашиглан шилжүүлсэн. Яг хэд хэдээр нь тасалж шилжүүлснээ одоо нарийнсанахгүй байна. Би өөрийн 640.000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх /3-р хх-ийн 82-83-р хуудас/

 

Хохирогч Н.Оюунчимэг мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 03 сарын 18-ны өдөр манай ажлын газарлуу утасдаад миний дугаар авсан гээд 88138057 дугаарын утасаар залгаад Өмчийн харилцааны газраас Баянбат гэх хүн ярьж байна. Та надад газар захиж байсан шүү дээ санаж байна уу, Санзайд 3 айлын зуслангийн газар байна та авах уу хэрэв авах бол яаралтай мөнгөө шилжүүлчих кадастрын 30.000, гэрчилгээний 12.500, шивэлт хийх 5000 төгрөг ингээд 3 айлын газар гээд 143.000 төгрөгшилжүүлсэн, тэгтэл хүн амьтан хоолонд оруулах хэрэг болно шүү дээ гээд 3 хүн байгаа гэж хэлээд 500.000 төгрөг гэж хэлсэн тэгээд тэр оройдоо залгаад дахин 3 хүний газар байна өмнөхтэй адилхан дүнтэй мөнгө шилжүүлчих гээд байхаар нь дахин 143.000 төгрөг, 500.000 мянгаар хувааж 349901240148 дугаарын Халзанхүү Батсүх гэсэн дансруу шилжүүлсэн. Би Баянбат гэх хүнийг танихгүй, тэгэхдээ олон хүнтэй харьцдаг учир хүн захисан байж магадгүй л гэж бодсон. Би өөрийн 1.286.000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх /3-р хх-ийн 89-90-р хуудас/

 

Хохирогч Ж.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн үед би өөрийн ажил дээр байж байтал манай өрөөний утас дуугараад авсан чинь Даваадоо захирал байна уу гэж асуухаар нь өөрөө хаанаас ярьж байна гэсэн чинь Өмчийн харилцааны Баянбат байна, сайн уу гэсэн тэгэхээр нь сайн сайн уу гэсэн чинь танай сургуулийн 5 дугаар ангид хүүхэд оруулах гэсэн юм гэхээр нь тэгээ тэг надруу явуулчих гэтэл газар өмчлөл явагдаж байгаа зуслангийн газартай юу гэхээр нь байхгүй эгч нь орж чадахгүй байгаа гэтэл би танд тусалъя гээд надаас газар авах хүмүүсийн регистрийн дугаар авснаа газрын гэрчилгээний мөнгө гээд 12500 төгрөг кадастр нь 30000 төгрөг байдаг та 16 хүн бүртгүүлсэн юм чинь нийт 680.000 төгрөг болно, наад мөнгөө яаралтай надруу явуул гэсэн, тэгээд надад 5090682337 дугаарын данс өгсөн. Тэр нь Нандинчимэг гэсэн данс байсан бөгөөд би тэр өдрөө 14 цаг өнгөрч байхад СХД-ийн 17-р хороонд байрлах Хаан банк дээр очоод хийх гэтэл очер их байна гэтэл би наана чинь Батсүх гэсэн хүн байгаа гээд тэр залуутай утсаар яриулсан чинь миний мөнгийг аваад тухайн дансанд шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөө байж байтал надруу дахиж залгаад та Шарга морьт дээр хүрээд ир газрыг чинь зааж өгье гэсэн тэгээд би Шарга морьт дээр 15 цаг өнгөрч байхад очоод орой 20 цаг хүртэл хүлээсэн бөгөөд ирээгүй. Тэгээд маргааш нь нийслэлийн Өмчийн харилцааны Баянбат дээр очоод сайн уу би газар ярьсан хүн байна гэтэл Баянбат өөдөөс га хүн андуурч байна, би таныг танихгүй, миний нэрийг бариад залилан хийгээд яваад байгаа хүн байна, та дүүргийн цагдаад ханд гэсэн. Тэгээд цагдаад өргөдөл гаргасан. Би өөрийн хохирлоо гаргуулж авмаар байна..." гэх /3-р хх-ийн 137-139-р хуудас/

 

Хохирогч Б.Гэрэлмаа мөрдөн байцаалтанд өгсөн: Би Баянгол дүүргийн 17 дугаар хороо Эрүүл мэндийн 7 дугаар төвийн урд байрлах Энх-Ундармал эмнэлэгийг ажиллуулдаг юм. Намайг гэртээ байхад 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 11:40 цагийн үед миний 99280981 дугаарын утас руу 89996280 дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн Гэрэлмаа эгч мөн үү, хувийн эмнэлэг дээр чинь өнөөдөр шалгалт хийнэ. Танай эмнэлэг галын хор, галын самбар байгаа юу гэж асуухаар нь байхгүй ээ, тийм юм шалгадаг болсон юм уу гэж асуухад одоо шалгадаг болсон. Хэрэв байхгүй бол өнөөдөр торгууль тавина гэхээр нь би нэг дэх өдөр бүрдүүлээд тавина гэхэд тийм юм байхгүй ээ, 1 дэх өдөр хуралтай. Өнөөдөр бид явж шалгаж дуусч байгаа юм. Хэрэв байхгүй бол эдгээр зүйлийг миний өгөх данс руу мөнгө хий, танд одоо хэдэн төгрөг байна гэхэд би одоо надад 250.000 төгрөг байна гэхэд за тэгвэл одоо наадхаа хийчих гээд надад 34901240148 тоот Төрийн банкны данс өгсөн. Тэгээд би тэр дор нь Баянгол дүүрэг 15 дугаар хороо, Хорооллын Төрийн банкинд очоод дээрх данс руу 250.000 төгрөг, дараа нь 15:30 цгийн үед 50.000 тегрөг хийсэн. Тэгээд банкин дээр байхад данс нь Халзанхүүгийн Батсүх гэж гараад байна гэхэд тэр хамаагүй ээ, надтай хамт шалгалтаар явж байгаа хүн байгаа юм гэсэн. Би тэр хүний царайг хараагүй. зөвхөн утасаар ярьж мөнгөө шилжүүлсэн юм.../72-р хх-ийн 156-157-р хуудас/

 

Хохирогч А.Ламжав мөрдөн байцаалтанд өгсөн: Би 'Чигатуссин" ХХК-д ерөнхий захирал хийдэг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд манай ажлын 11317565 дугаарын утасруу 96018298 дугаарын утаснаас та Чигатуссин пүүсийн захирал мөн үү гэхэд нь мөн байна гэхэд танайх жороор эм зардаг уу гэхээр нь тэгнэ, жоргүй ч эм зарна гэхэд би Нийслэлийн мэргэжлийн хяналтаас ярьж байна, намайг Алтанболд гэдэг, танайх жороор эм худалдахдаа тусгай жорын маягтаар эм худалдаалах хёстой. Би уг маягтыг танд маргааш аваачиж өгнө гэж хэлсэн. Уг маягтын нэр нь”Эм ханган нийлүүлэх байгууллагын магадлан шалгалтын дүгнэлт” гэсэн нэртэй юм гэж хэлсэн. Та хаан банкинд Д.Ганчимэгийн эзэмшлийн 5939027918 дугаартай данс руу 2 удаа 42.500 төгрөгийг шилжүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай байгууллагын хажууд талд байрлалтай Хаан банкны Ард тооцооны төв рүү очиж мөнгийг нь хийсэн юм. Алтанболд гэх залуу надтай утасаар ярьж байхдаа та утасныхаа дугаарыг өгчих гэхээр нь би өөрийнхөө 88008969 дугаарын утасаа өгсөн. Тэр залуу бид нар олуулаа явж байна, бид нар хоолонд орох гэж байна, та бид нарыг хоолонд оруул гэж хэлээд хоолны мөнгө өгчих гэхээр нь би 120.000 төгрөг өгөхөд болох уу гэтэл дансаар шилжүүл гэж хэлсэн. Намайг мөнгө шилжүүлсний дараа танайх гал түймрийн баталгаа байна уу гэхээр нь манайх 2 жилийн өмнө бүрдүүлээд галын хор гэх мэт зүйлс авсан шүү дээ гэтэл тэр чинь хуучирсан, шинээр гал түймрээс урьдчилан сэргийлэх дүгнэлт магадлагаанд 80.000 төгрөг өгөх хэрэгтэй. А, Б гэж 2 дүгнэлт байдаг юм. Тус бүр нь 40.000 төгрөг нийт 80.000 төгрөг дансанд шилжүүл гэж хэлсэн. Тэгсний дараа Алтанболд гэх залуу уг дүгнэлтийн үйлчилгээний хөлсөнд 42.500 төгрөгийг гурваар үржүүлээд 127.500 төгрөг нэмж шилжүүл гэсэн. Тэгэхээр нь би уг мөнгийг нь шилжүүлчихээд уг залуутай яриад би дүгнэлт баримтуудаа хэзээ авах вэ гэж хэлтэл би өнөөдөр орой аваачиж өгнө. Танайх хэдэн цагт хаадаг юм бэ гэхээр нь орой 21 цагт хаана гэтэл за гээд утсаа салгасан. Тэгээд орой нь уг залуу ирээгүй бөгөөд маргааш нь 10 цагийн орчимд утсаар ярьтал би 1 цагийн дараа хүрээд ирье, танайхтай ойрхон явж байна гэж хэлсэн. Тэгээд товлосон цагтаа ирэхгүй болохоор нь 2, 3 удаа утасдаад утасаа аваагүй. Маргааш нь мөн адил утсаар ярьтал мөн утсаа аваагүй. Би түүнээс хойш танилаасаа хуулийн зөвлөгөө авахад чи залилуулсан байна, шүүхэд ханд гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоог хүртэл өргөдлөө өгөөгүй байж байгаад одоо ирж байгаа юм аа. 96018298 дугаарын утаснаас 10-аад удаа залгасан. Нэг ч удаа уулзаагүй. Би

 

нийтдээ 5 удаагаар 412.500 төгрөг Хаан банкны Дагвасүмбэрэлийн Ганчимэгийн эзэмшлийн 5939027918 тоот данс руу шилжүүлсэн... гэх /2-р хх-ийн 238-р хуудас/

 

Хохирогч Б.Элбэгжаргал мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай ангийн жижүүр надад нөхцөл байдал танилцуулж байхдаа 88138057 дугаарын утаснаас тантай холбогдмоор байна, газар захиж байсан гэнэ гэхээр нь уг дугаар луу залгахад Нийслэлийн өмчийн харилцааны газраас ярьж байна, мэргэжилтэн Баянбат гэдэг хүн байна. Майхан толгой дээр 4 айлын газар авах боломж байна, та авах уу, маргааш хуралаа орох гээд байна гээд үргэлжлүүлээд олон зүйл ярьсан. Тэгээд кадастрын мөнгө, газрын үйлчилгээний мөнгө зэрэг зүйлс яриад байхаар нь нэгдсэн үнийг нь хэлчих гэтэл 200.000 төгрөг, 122.500 шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин яриад бас л хэдэн зүйл яриад 122.500 төгрөг шилжүүл гээд шилжүүлсэн баримт нь байгаа...Би Халзанхүүгийн Батсүх гэх хүний 349901240148 тоот данс руу 3 удаагийн үйлдлээр нийт 445.000 төгрөгийг шилжүүлсэн, баримт нь байгаа Би өөрийн 445.000 төгрөгөө нэхэмжилж байна... гэх /3-р хх-ийн 185-186-р хуудас/

 

Хохирогч Э.Мөнхсайхан мөрдөн байцаалтанд өгсөн: Манай Долмалин ХХК Баянгол дүүргийн 5 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 113 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 03 дугаар сэрын 25-ны өдрийн 08:30 цагаас эхлэн эмнэлэгийн 70177070 дугаар луу 88138057 гэсэн дугаараас залгаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Болорчулуун гэж өөрийгөө танилцуулаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгал, Татварын ерөнхий газар хамтран шалгалт хийгээд явж байгаа, танайх тусгай зөвшөөрөлгүй яагаад ажиллаад байгаа юм бэ, рентгений тусгай зөвшөөрөл чинь надад ирсэн байгаа, танайх 3 хүний хоолны мөнгө шилжүүлж ....төгрөг аваад удалгүй 30 минутын дараа галын дүгнэлтийн

 

10.000 төгрөг, халдвар хамгааллын 10.000 төгрөг, 23.500 төгрөг шилжүүлэн аваад 20 орчим минутын дараа дахин залгаж танай байгууллага татварын байгууллагад ХХОАТ-

 

  • өртэй юм байна. Татварын газарт өртэй компаний тоонд танай нэр байгаад байдаг, торгуульд оруулахгүй байя гэвэл 100.000 төгрөг шилжүүл гэж нийт 243.500 төгрөгийг Төрийн банкны 349901240148 данс руу явуул гэж хэлсний дараа би 2 удаагийн үйлдлээр шилжүүлсэн. Би өөрийн 243.500 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх /3-р хх-н 183-184-р хуудас/

 

Хохирогч Ц.Зул мөрдөн байцаалтанд өгсөн: Арван гэрийн холбоо ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газарт төлбөртэй зогсоол байгуулах талаар материал явуулаад байж байтал 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр менежер П.Оюун руу 88138057 дугаараас өөрийгөө Авто замын газрын ажилтан Болорчулуун байна, танай зогсоолын зөвшөөрөл гарсан, шаардлагатай хураамжийг 5676045594 данс руу 460.000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд манай менежер П.Оюун өөрийн данснаас 30.000 төгрөг шилжүүлээд над руу залгаад чи наанаасаа орлогоноосоо шилжүүлчих гээд би орлогын мөнгөнөөс 250.000 төгрөг шилжүүлтэл 1 цаг орчимын дараа дахиж над руу 88138057 дугаараэс залгаад дахиад 100.000 төгрөг шилжүүл гэж хэлээд шилжүүлсний дараа 2 цаг орчим өнгөрсний дараа дахиад 80.000 төгрөгийг 5675380894 данс руу шилжүүл гэсний дагуу шилжүүлээд залгатал танай зөвшөөрлийг орой ажлаа тараад аваачиж өгнө гэж хэлээд ирэхгүй болохоор нь залгатал өнөөдөр амжсангүй, маргааш өглөө 10 цагт аваачиж өгье гээд бас л ирэхгүй болохоор нь залгатал утсаа авахгүй байж байгаад 13 цагийн орчимд өөрөө залгаад өглөө амжсангүй, хүнээр явуулъя гэж хэлээд 17 цагийн орчимд яриад одоо манай хүн орж байна гэнээ гээд дахиж холбоо бариагүй тэгээд 88138057 дугаарын

 

утас руу нь залгахаар утасаа авахгүй байсан. Тэгээд манай хамгаалалтын албаны дарга Ганхүү Нийслэлийн авто замын газар очиж уулзан Болорчулуун гэх хүн ажилладаг уу гэхэд үгүй гэсэн. Тэгээд залгасан дугаар болох 88138057 дугаарыг ажилтнуудаас нь асуухад мэдэхгүй гэсэн хариу өгсөн. Одоо манай байгууллагад 460.000 төгрөгний хохирол учраад байна. Дээр нь энэ хүнд итгээд зогсоолын зөвшөөрөл гарсан гэж бодоод санаа амарсан байсан учир ажлын явц удааширсан..."гэх/4-р хх-ийн 45-46-р хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Ц.Анхтуяа мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдэхгүй нэг ах л манай Өшгөг зочид буудалд байрласан юм. Тэгээд үдээс хойш тооцоогоо хийе гээд тэр ах тэгсэн. Тэгээд мөнгө байдаггүй манай ресепшн эгч хамт байсан та хоёр дансаа өгчих гэсэн чинь манай ресепшн эгч надад карт байхгүй чиний карт чинь байгаа биз дээ гэхээр нь байгаа гэсэн тэгээд миний дансруу мөнгө хийсэн байсан. Миний утас мобайл банктай утсанд минь мессеж ирдэг юм. Тэгээд мессеж ирсэн чинь 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг 99701979 дугаарын утсаар мобайл банкаар мөнгө шилжүүлсэн байсан. Мөнгө ирсэн чинь тэр ах намайг ахын дүү гараад аваад ирээч гэхээр нь гараад зах дотор байрлах Хаан банкны бэлэн мөнгөний АТМ ороод 400.000 төгрөгөөр авах гэсэн чинь гарч ирэхгүй болохгүй байхаар нь 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр нь авч очоод тэр ахад 400.000 төгрөгөөр гарч ирэхгүй байна би маргааш Төрийн банкнаас аваад өгье тэгэх үү гэсэн чинь тэр ах жаахан дургүй байсан ч яалт ч үгүй маргааш авахаас өөр аргагүй болсон. Тэгээд би маргааш нь Төрийн банкнаас үлдсэн 200.000 төгрөгийг нь авч өгсөн. Тэр ах Өшгөг буудалд хоносон. Би болохоор тэр ахыг ганцаараа л явж байгаа юм байх гэж бодож байсан чинь манай ресепшн эгч Долгор нэг эмэгтэй хүнтэй хамт байсан гэсэн. Би огт танихгүй хаана байдаг юу хийдэг талаар нь ч мэдэхгүй. 165-170 см орчим өндөртэй 30 гаран насны гэмээр бор царайтай хүн байсан. Бас нээх сонин ярьдаг, бөөрөнхий гэмээр хэлтэй хүн байсан...Нэрийг нь мэдэхгүй ямар ч байсан буудлын бүртгэлд бүртгүүлэхдээ Батсүх гэж бичүүлсэн байсан..." гэх /1-р хх-ийн 79, 117-р хуудас/

 

Х.Б нь 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын хооронд давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч Бор Дагвадоржийн Отгонтунгалаг нь 2015 оны 5 дугаар сарын 2015 оны 6 дугаар сарын хооронд давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь…хохирогч нарын мэдүүлэг 1хх, мөнгө шилжүүлсэн баримтууд 1хх, насанд хүрээгүй гэрч Ц.Анхтуяагийн мэдүүлэг 1хх-79, 117, хаан банкны депозит дансны харилцагчийн хуулга 1хх-96-99, 158, Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулга /Д.Оюунтунгалаг/ 2хх-19-20, хаан банкны депозит дансны харилцагчийн дэлгэрэнгүй хуулга 4хх-39-43, дугаарын ярианы хуулгууд 1хх-161-163, 91-93, 2хх-12-14, 2хх-167-168, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Х.Бийг энэ хэрэгт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн

1.5 дах хэсэгт тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул 2002 оны

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иймд прокуророос Х.Б, Б.Отгонтунгалаг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсгээр зүйлчилж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Б, Б.Отгонтунгалаг нарыг бүлэглэн залилан мэхлэх гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

 

Шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн улмаас 581 хоног цагдан хоригдосныг ял эдлэх хугацаанд оруулан тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Отгонтунгалагт оногдуулсан хорих ялыг 1 жил 7 сарын хугацаагаар ял хойшлуулж биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Х Бэд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Х Б, Д О нарыг бүлэглэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 1 жил 8 сар 8 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Д.Отгонтунгалыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хууийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Д.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийн 581 хоног, цагдан хоригдосныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тоолж, шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан хорих ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 7 сарын хугацаагар ял хойшлуулсугай.

 

8.Шүүгдэгч Д.От хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

 

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Х.Бээс хохирогч ц.Оюунчимэгт 150.000 төгрөгийг, хохирогч П.Нямхүү 200.000 төгрөгийг, хохирогч С.Мөнхсайхан 243.000 төгрөгийг, хохирогч Самбуудорж

 

605.000   төгрөгийг,   ,    хохирогч   Б.Энхтуяад    400.000    төгрөгийг,  хохирогч   Д.Ганбатад

 

323.000 төгрөгийг, хохирогч Д.Оюунчимэгт 250.000 төгрөгийг, хохирогч Б.Алтансувд 1.100.000 төгрөгийг, хохирогч Х.Тэгшзаяа 460.000 төгрөгийг, хохирогч Г.Бадамгарав 280.000 төгрөгийг, хохирогч М.Должин 480.000 төгрөгийг, хохирогч Г.Наранхүү 240.000 төгрөгийг, хохирогч Ц.Сүхбаатар 210.000 төгрөгийг, хохирогч Н.Энхзаяад 265.000 төгрөгийг, хохирогч Л.Удвалд 240.000 төгрөгийг, хохирогч Ц.Алтанцэцэгт 450.000 төгрөгийг, хохирогч Ч.Раднаабазарт 640.000 төгрөгийг, хохирогч Н.Оюунчимэгт 150.000 төгрөгийг, хохирогч Ж.Эрдэнэчимэгт 680.000 төгрөгийг, хохирогч Б.Гэрэлмаад 300.000 төгрөгийг, хохирогч А.Лхамжавд 412.500 төгрөгийг, хохирогч Элбэгжаргалд 243.000 төгрөгийг, хохирогч Э.Мөнхсайханд 243.000 төгрөгийг, шүүгдэгч Х.Б, Д.О нараас хувь тэнцүүлэн хохирогч Т.Гаравхүүд 227.500 төгрөгийг, хохирогч О.Энхтуяад 287.500 төгрөгийг, хохирогч Б.Бямбадэлгэрт 404.000 төгрөгийг, хохирогч Ч.Наранцэцэг 250.000 төгрөгийг, хохирогч Г.Наранхүү 240.000 төгрөгийг, хохирогч С.Лхамханд 160.000 төгрөгийг, хохирогч Ч.Сүрэнцэцэг 420.000 төгрөгийг, хохирогч Э.Энх-Амгалан 500.000 төгрөгийг, хохирогч Г.Оюундэлгэр 288.000 төгрөгийг, хохирогч Ж.Сарантуяад 550.000 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

Тогтоол давах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үр