Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1972

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, АД-7-30 тоотод оршин суух, Боржгон овогт Пүрэвийн Одончимэг /РД:ЧЙ85032209/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Лхасүрэнгийн Галсан-Ёндон /РД:ХН68070177/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов.                                      

                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч П.Одончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Л.Галсан-Ёндон нь П.Одончимэгээс 2016 оны 04 сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 06 сарын 08-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 06 сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2016 оны 06 сарын 21-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 06 сарын 22-ны өдөр 300.000 төгрөг, мөн өдөр ах Батнямаар дамжуулан 400.000 төгрөг 2017 оны 06 сарын 23-ны өдөр 15.500.000 төгрөг, мөн өдөр 500.000 төгрөг, 2016 оны 07 сарын 18-ны өяөр 900.000 төгрөг, 2016 оны 07 сарын 20-ны өдөр 6.100.000 төгрөгийг нийт 26.800.000 төгрөгийг бэлнээр болон дансаар зээлж авсан. Ингэж явсаар байгаад өдийг хүрсэн боловч зээлсэн мөнгөө буцааж өгөлгүй, шалтаг шалтгаан хэлж хугацаа хожиж намайг хохироосон гэж Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Л.Галсан-Ёндон нь хаягтаа амьдардаггүй үндэслэлээр шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Лхасүрэнгийн Галсан-Ёндон /РД:ХН68070177/-г эрэн сурвалжилж өгнө үү. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч П.Одончимэг нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Лхасүрэнгийн Галсан-Ёндон /РД:ХН68070177/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШЗ2017/01651 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар П.Одончимэгийн нэхэмжлэлтэй Л.Галсан-Ёндонд холбогдох 26.800.000 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Лхасүрэнгийн Галсан-Ёндон /РД:ХН68070177/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Галсан-Ёндонг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй. 

            Хүсэлт гаргагч П.Одончимэгтэй холбоо барих утас: 99010192, 88770874 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                               

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч П.Одончимэгийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Лхасүрэнгийн Галсан-Ёндон /РД:ХН68070177/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч П.Одончимэг нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагч П.Одончимэгтэй холбогдох

утас: : 99010192, 88770874 болно.

                           

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА