| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1418/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1498 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1498
2018 11 01 1498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Алтанцэцэг,
Нарийн бичгийн дарга Г.Номин,
Шүүгдэгч Г.Бэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бэд холбогдох эрүүгийн 1806 07702 1742 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Бэ нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 20 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 108-9 тоотод хамтран амьдрагч Ж.Отай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 07702 1742 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч
Г.Бэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ж.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 108-9 тоот гэртээ бага зэрэг дарс уучихсан орондоо ороод хэвтэж байсан. Тэгээд нүүрээ цэвэрлэх гээд бор хүрэн шилэн савтай сүүн шингэн хажуудаа тавиад байж байсан. Г.Бэ гаднаас орж ирэхээр нь би өмнөх амьдралыг нь дурссан үгнүүд хэлээд мөн би 15 жил асарч сувилж тэжээсэн талаараа хэлсэн. Тэгтэл Г.Бэ надруу дайрхаар нь би хажууд байсан бор шилтэй зүйлээ бариад буйдан дээр гараад зогстол Г.Бэ шилтэй зүйл булааж аваад миний баруун хацар руу маш хүчтэй цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11670 дугаартай:
Ж.Оы биед баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун мөр бүсэлхийн зүүн хажуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12 дугаар тал/
Шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
най эхнэр орон дээр унтаж байх шиг байсан. Би хажуугаар нь ороод хэвтэхэд намайг элдэв үгээр хэлээд доромжлоод байсан. Тэгэхээр нь би чи одоо болиоч дээ гэж хэлэхэд хажуу талын ширээн дээр байдаг төө хэрийн хэмжээтэй хар шилтэй нүүр цэвэрлэгчийг өвөртөө хийчихсэн байсан. Тэр эд зүйлийг шидчихдэг болохоор тэр зүйлийг бариад авах гэхэд хананд цохигдоод нөгөө шил хагарсан. Тэгтэл манай эхнэр тэр шилний дээд хэсгээс бариад би доод хэсгээс барьсан байдалтай хагарсан. Тэгэхэд миний барьж байсан хэсэгт манай эхнэрийн баруун хацар намайг шилээ татаад авах гэхэд урагдчихсан. Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Санал хүсэлт байхгүй. Гэм буруугаа ойлгож байна. Би эхнэр Ж.Отай сайн дураараа эвлэрч хохирол гомдол саналгүй болгосон гэх мэдүүлэг хх-ийн 9,
-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн гомдол /хх-ийн 2/
-аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 18-21/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 14/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Бэ нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Г.Бийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч болох Ж.Оы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Ж.О нь хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй байх ба мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтдээ “ямар нэгэн гомдол санал байхгүй” гэжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Г.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Бэ нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр
хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ