Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1980

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плаза хаягт байрлах, “Скаймедиа корпораци” ХХК

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 79 байр, 19 тоотод оршин суух, Үржинсүрэнгийн Мөнх-Учрал

Гэрээний үүрэгт 75880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Скаймедиа корпораци” ХХК болон “Эко минерал” ХХК хооронд 2013 оны 08 сарын 16-ны өдөр 12966 тоот Скай медиа гурвалсан үйлчилгээний гэрээ байгуулсан. Гэтэл Ү.Мөнх-Учрал нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 04 сарын 24-ний өдөр тасалбар үйлчилгээг зогсоосон. Иймд хариуцагч Ү.Мөнх-Учралаас үйлчилгээний төлбөр 72380 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг нийт 75880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ү.Мөнх-Учралд холбогдох гэрээний үүрэгт 75880 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч Ү.Мөнх-Учрал нь үйлчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул “Скаймедиа корпораци” ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь хариуцагч Ү.Мөнх-Учралд холбогдуулан гэрээний үүрэгт 75880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү.Мөнх-Учрал нь нэхэмжлэлийн шаардлага 75880 төгрөгийг төлж барагдуулсан учир хариуцагч Ү.Мөнх-Учралд холбогдуулан гаргасан 75880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь хариуцагч Ү.Мөнх-Учралд холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 75880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА