| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/02303/И |
| Дугаар | 2015 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2015
| 2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/02015 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, 9-а байр, 27 тоотод оршин суух, Хонгор аачин овогт Төмөрөөгийн Оюун /РД:ПБ73090522/
Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 67 байр, 40 тоотод оршин суух, Жалайр овогт Нанзадын Нацагдорж /РД:УС74060212/
Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Оюун, гуравдагч этгээд Н.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Оюун миний бие 2 хүүхэдтэй байхдаа Н.Нацагдоржтой гэрлэсэн. Ингэхдээ хүүхдүүдээ Н.Нацагдоржид үрчлүүлж, түүний нэрээр овоглосон юм. Бид амьдралын хугацаанд таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Н.Нацагдорж нь тусдаа амьдраснаас хойш миний хоёр хүүхдэд анхаарал халамж тавьж, эцгийн үүргээ биелүүлж байгаагүй. Мөн тэрээр өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Би Н.Нацагдоржтой анх гэрлэхдээ сална гэж бодоогүй учраас түүнд хүүхдүүдээ үрчлүүлсэн. Иймд 2008 оны 8 дугаар сард Н.Нацагдоржийн нэр дээр хийгдсэн 2 хүүхдийн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Н.Нацагдорж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Оюун надтай гэрлэхдээ нөхрөөсөө салсан, 2 хүүхэдтэй байсан. Тиймээс би хүүхдүүдийг өөрийн нэр дээр үрчилж авсан. Бид 2013 онд салж, тусдаа амьдарч байгаа бөгөөд би өөр хүнтэй хамтран амьдарч байна. Би Т.Оюунаас салснаас хойш үрчилж авсан хүүхдүүддээ анхаарал халамж тавьж, эцгийн үүргээ биелүүлж байгаагүй гэдэг нь үнэн. Бид нэгэнт салсан учраас үрчлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулахад татгалзахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Оюун нь охин Н.Эрдэнэ, Н.Сувд нарыг үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагч Т.Оюун нь Н.Нацагдоржтой 2008 оноос эхлэн хамтран амьдарч гэрлэлтээ батлуулан, 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр охин Батболдын Эрдэнэ, 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр охин Оюуны Сувд нарыг Н.Нацагдоржид үрчлүүлсэн болох нь шүүхэд гаргасан хүсэлт гаргагч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Т.Оюун нь охин Н.Эрдэнэ, О.Сувд нарыг Хан Уул дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн хүүхэд үрчилсний бүртгэлийн 40, 06 дугаарт бүртгэж үрчлүүлсэн, Н.Нацагдорж үрчлэн авч 2013 он хүртэл хамт амьдрсан, түүнээс хойш охин Н.Эрдэнэ, охин Н.Сувд нар эх Т.Оюуны асрамжид одоог хүртэл байгаа болон эх Т.Оюун үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасныг гуравдагч этгээд Н.Нацагдорж зөвшөөрсөн болох үйл баримт шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, үрчилсний гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч, гуравдагч этгээд нар хүсэлтийн шаардлагын талаар маргаагүй тул 2008 оны 08 дугаар сарын 25, 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хан Уул дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн хүүхэд үрчилсний бүртгэлийн 40, 06 дугаарт бүртгэгдсэн Н.Эрдэнэ, Н.Сувд нарыг үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хангаж, насанд хүрээгүй охин Н.Сувдыг эх Т.Оюуны асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчаас хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөнг улсын төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.4, 116 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, 145.7-д зааснаар 2008 оны 08 дугаар сарын 25, 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хан Уул дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн хүүхэд үрчилсний бүртгэлийн 40, 06 дугаарт бүртгэгдсэн Н.Эрдэнэ, Н.Сувд нарыг үрчилснийг хүчингүйд тооцож, охин Н.Сувдыг эх Т.Оюуны асрамжид үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА