Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж, 66 байр, 8 тоотод оршин суух, Цэнзэ овогт Баасансүхийн Булганаа /РД:ЧК77072363/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гурван мянган овогт Дамдинбазарын Байгалмаа /РД:УС63032924/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Булганаа, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.                                  

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Булганаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Булганаа миний бие 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.Байгалмаатай зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг 69 хоногийн хугацаатай 2.000.000 төгрөгийн хүүтэйгээр зээлүүлсэн. Хариуцагч Д.Байгалмаа нь үлдэгдэл 5.500.000 төгрөгөө өгөхгүй, түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна. Би өөрөө Д.Байгалмаагийн хаягийг олж тогтоох боломжгүй байх тул эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гурван мянган овогт Дамдинбазарын Байгалмаа /РД:УС63032924/-г эрэн сурвалжилж өгнө үү. Д.Байгалмаа нь Драгон холдинг ХХК-д ерөнхий менежерээр ажилладаг гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Булганаа нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гурван мянган овогт Дамдинбазарын Байгалмаа /РД:УС63032924/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт хүсэлт гаргагч Б.Булганаа болон Дамдинбазарын Байгалмаа нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Зээлийн гэрээ” авагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдэгч Д.Байгалмаа нь зээлдүүлэгч Б.Булганаагаас 10.000.000 төгрөгийг 69 хоногийн хугацаатай, 2.000.000 төгрөгийн хүүтэйгээр зээлж авсан үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШЗ2017/03925 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар Б.Булганаагийн нэхэмжлэлтэй Д.Байгалмаад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гурван мянган овогт Дамдинбазарын Байгалмаа /РД:УС63032924/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Байгалмааг олж болох эх сурвалжийг Драгон холдинг ХХК-д ерөнхий менежерээр ажилладаг гэж нэрлэн заасныг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй. 

            Хүсэлт гаргагч Б.Булганаатай холбоо барих утас: 99010089 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                               

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Б.Булганаагийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гурван мянган овогт Дамдинбазарын Байгалмаа /РД:УС63032924/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Б.Булганаа нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагч Б.Булганаатай

холбогдох утас: 99010089 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА