Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2051

 

риуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 хороолол 8 хаягт байрлах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв,

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 7-146 тоотод оршин суух, Захирагч овогт Нандийн Мягмар /РД:ЧЙ38020575/

Цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр 1.124.319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Н.Мягмар нь 2016 оны 12 сараас 2017 оны 6 дугаар сарыг дуусталх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө зохих хугацаандаа төлж барагдуулаагүйгээс төлбөрийн үлдэгдэл хуримтлагдан 1.124.319 төгрөгийн авлага үүссэн байна. Хэрэглэгч Н.Мягмар нь ХТП-250 дэд станцаас хэрэглэгчийн 3044135 кодоор 16714 дугаарын тоолуураар хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж таслагдаж байсан. Гэвч өөрсдөө дур мэдэн залгаж эрчим хүч хэрэглэсээр байна. Иймд Н.Мягмараас цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр 1.124.319 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

            Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Туяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжилсэн 1.124.319 төгрөгийг хариуцагч Н.Мягмар нь график гарган төлж, төлбөрийг бүрэн барагдуулахаар тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Мягмар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Мягмар нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 1.124.319 төгрөгөөс 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 400.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 200.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 124.319 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Н.Мягмарт холбогдуулан цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр 1.124.319 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Мягмар нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлийн шаардлага 1.124.319 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, үүнээс 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 400.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 200.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 124.319 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Н.Мягмарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч Н.Мягмараас 15767 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

             

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Н.Мягмар нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлийн шаардлага 1.124.319 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, үүнээс 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 400.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 200.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 124.319 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 31534 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 15767 төгрөг, хариуцагч Н.Мягмараас 15767 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА