Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 78

 

                                                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор: Н.Анхбаяр

Нарийн бичгийн дарга: Э.Золзаяа,

Шүүгдэгч: Батболд  түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201624000583 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын хөтөч мэргэжилтэй, Эс Би Ти Монголия ХХК-д борлуулалтын ажилтан, ам бүл 3, энхэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6-р дугаар хороо, 26-7-24 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЖЮ88081413, Мянган овогт  Бат-Эрдэнийн Батболд.

 

            Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Батболд  нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 1-р эмнэлэгийн зүүн замд Хюндай Сонота-7 маркийн машин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р хавсралтын 7.1 дэх хэсэгт “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Хичээнгүйг мөргөж  биед нь хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батболд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Б.Хичээнгүй /хх-ийн 29-30/, иргэний хариуцагч Б.Урантөгс /хх-ийн 32-34/, яллагдагч Б.Батболд /хх-ийн 53-54/ нарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7800, ¹826 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн ¹16692 дугаартай дүгнэлт /хх-ийн 43/, шүүгдэгч Б.Батболдын урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх лавлагаа /хх-ийн 57/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Батболд  нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 1-р эмнэлэгийн зүүн замд Хюндай Сонота-7 маркийн машин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р хавсралтын 7.1 дэх хэсэгт “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Хичээнгүйг мөргөж  биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хохирогч Б.Хичээнгүй  хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “… 2016 оны 6 дугаар сарын 03 өдрийн 16:00 цагийн үед би ганцаараа 1-р төрөхийн төв хаалганы урдаас баруунаас зүүн чигт зам хөндлөн алхаад гарч явтал замаар хар өнгийн Сонота-7 маркийн машин урдаасаа хойшоо чигт явж байсан жолооч нь гар утсаараа ярьж явж харагдсан. Тэр машин миний урдуур өнгөрөх шиг болсон чинь миний зүүн гар талаас нэг юм мөргөх шиг болсон. Нэг мэдэхэд миний зүүн хөл машины урд дугуй доор дайруулсан байдалтай би зам дээр хэвтэж байсан. Жолооч нь машинаа ухрааж  би хөлөө дугуйн дороос нь чөлөөлсөн. Жолооч нь машинаасаа бууж ирээд намайг татаж гаргаад арын суудалдаа суулгасан. …Удалгүй найз ирээд жолоочтой хамт ойрхон байсан 103 руу очтол эмч энд үзэхгүй гэмтлийн эмнэлэг явж үзүүл гэсний дагуу жолоочтой хамт машинд нь суугаад эмнэлэг явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

Иргэний хариуцагч Б.Урантөгс хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: “…2016.06.03-ны өдөр би төрсөн дүү Б.Батболдод өөрийн эзэмшлийн нь Сонота-7 маркийн 89-88 УНМ улсын дугаартай машин түр унуулахаар өгөөд явуулсан. Би хааяа дүүгээ гуйхаар нь өгөөд явуулдаг юм. Миний төрсөн дүү байгаа юм. Дүү маань даруу төлөв зантай, ааш нь эвдрээгүй, хүнд тусархуу, хамт олондоо нэр хүндтэй. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлж барагдуулна…” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/,

 

Сэжигтэн Б.Батболдын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 06-р сарын 03-ны өдрийн 16:00 цагийн орчим би Сонота-7 маркийн 89-88 УНМ улсын дугаартай автомашин жолоодоод ганцаараа урдаасаа хойшоо чигт 1-р эмнэлгийн зүүн замаар 10-20 орчим км цагийн хурдтай  явж байгаад үргэлжилсэн цагаан шугам даваад зүүн эргэж байтал гэнэт хүн орилох чимээ гарахаар нь машинаа ухаараагаад бууж иртэл нэг залуу машины зүүн урд талд газар хэвтэж байсан. Би өргөж босгоод машиндаа суулган 40-50 метр газар явж ойрхон байсан 1-р эмнэлгийн хүлээн авах руу орж асуухад гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүл гэсэн. Би хүнээ аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан…" гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

 

Техникийн шинжээчийн ¹16692 дугаартай дүгнэлтэд: “…Сонота-7 маркийн 89-88 УНМ улсын дугаартай машины жолооч Б.Батболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р хавсралтын 7.1-т заасан “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгсэлийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Хичээнгүй нь МУ-ын ЗХД-ийн 3.9-д явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а.явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгий гарцгүй, гарамгүй хэсгээр үам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна…” гэх дүгнэлт /хх-ийн 43/

 

Шүүгдэгч Б.Батболдын буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед “…Зүүн өвдөгний урд чагтан холбоос, дунд гадна холбоосын урагдал, өвдөгний үений суналт, шуу, шагайнд зулгаралт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тухайн зам тээврийн ослын үед учирсан байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №826 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзнэ.

 

 

Иймд шүүгдэгч Б.Батболд нь тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татар тогтоол баталж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч, хохирогч нар харилцан гомдол саналгүй, хохирлыг барагдуулсан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн зэргийг үндэслэн шүүгдэгч холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Энэ хэрэгт шүүгдэгч Б.Батболдын ¹616176 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 бугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Мянган овогт Бат-Эрдэнийн Батболд нь тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын биемахбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Батболдод холбогдуулан зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдьсугай.

 

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ¹616176 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай .

 

5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Батболдод урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.АЛДАР