Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2015/0305

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар шийдвэртэй, Э ХХК-ийннэхэмжлэлтэй, БОНХАЖС-ад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийнилтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Л.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2007 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Б ХХК-д уг газрыг давхардуулан олгосон байсан бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 24-нд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-56 тоот тушаалаар тэдний газар ашиглах эрхийг цуцалсан юм. Гэвч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А-169 тоот тушаалаар ...газрын маргаантайн улмаас газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг үндэслэлээр Б ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн захиргааны акт гаргасан нь манай компанийн эрх ашигт илтэд сөргөөр нөлөөлсөн. Иймд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А-169 дүгээр тушаалын Б ХХК-д холбогдох хэсэг, 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 287 дугаар тушаалын дагуу тус компанид олгогдсон мөн оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 448 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д- гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болон шүүхэд гаргасан тайлбартааБайгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А-56 дугаар тушаалаар газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Б ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхэд тухайн маргаантай асуудлыг хөндөөгүй зэрэг нь тус захиргааны актыг хууль бус болохыг өөрөө хүлээн зөвшөөрч байсан гэх үндэслэлтэй байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү.

Б ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцласан сайдын тушаал нь үндэслэлгүй гарсан, бусад газар ашиглагчтай маргаантайн улмаас, өөрөөр хэлбэл газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай тухай гомдлыг нотлох баримтын хамт ирүүлсэн болно. Энэхүү гомдлыг хянаад Б ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээх үндэслэлтэй байна гэж үзсэн тул Сайдын 2014 оны А-169 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж, 2014 оны А-56 тоот тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосон болно.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-169 дүгээр тушаал хуулийн үндэслэл бүхий шийдвэр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б ХХК бие даасан шаардлага болон шүүхэд гаргасан тайлбартаа:Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А-291 тоот тушаалын хавсралт хүснэгтийн 6 дугаарт байгаа Э ХХК-ийн газар ашиглалт гэсэн баганын Хэмжээ /га/ гэсэн хэсгийн 15.5 га гэсэн хэсэгт Б ХХК-ийн эзэмшил газрын талбайн солбилцлыг хасч өөрчлөлт оруулахыг БОНХАЖС-ад даалгах шаардлагыг гаргажээ.

Манай компани 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 448 тоот гэрчилгээг үндэслэн Зайсангийн ам нэртэй 3.5 га газарт Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-г 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга А.Ганбат нартай байгуулсан юм. Үүнээс хойш манай компанийн зүгээс газраа эзэмших, ашиглах зорилгоор Э ХХК-иас манай эзэмшил газрыг хамруулан татсан хашаагаа буулгаж газар чөлөөлж өгөхийг удаа дараа хүсэж шаардаж байсан ч ямар нэгэн шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрч байна.

Б ХХК-д Э ХХК-д газар эзэмших ашиглах эрх үүсэхээс өмнө газар эзэмших ашиглах эрх үүссэн байсан. Э ХХК-ийн газар Б-ХХК-ийн ашиглах газартай ямар нэгэн давхцалгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3, 40 дүгээр зүйлийн 1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1,5, 40.1.6-д заасныг баримтлан Э ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А-169 дүгээр тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, харин Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 287 дугаар тушаалын дагуу тус компанид олгогдсон 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 448 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах, мөн гуравдагч этгээд Б ХХК-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-291 дүгээр тушаалын Э ХХК-д холбогдох 15.5 га газрын Б ХХК-ийн ашиглах 3.5 га газартай давхацсан хэсгийн талбайн солбилцлыг хасч өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нотлох баримтыг буруу үнэлсэн гэсэн үндэслэлээр давж зааддах гомдол гаргаж байна.

Одоогийн Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам нь Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14 тоот тогтоолоор анх удаа хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт Ой ус тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс-ийг байгуулж цахим хэлбэрт буюу мэдээллийн санд кадастрын зураглалыг талбайн солбилцлоор бүртгэж эхэлсэн.

Үүнээс өмнө тус яам нь Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаадад тус тусад нь цаасан дээр кадастрын зураглалын мэдээллийг хадгалж, газар ашиглах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам-ын 2 дугаар зүйлийн 2.2-д заасан Хамгаалалтын захиргаа нь ... хянаж үзээд ... байршилд нийцсэн бол ... хүргүүлнэ гэж заасныг үндэслэн хүсэлтийг нь цаасан дээрх мэдээллийн сантай тулгаж булангийн цэгүүдийг нь хянаж давхцалтай эсэх талаар баримт гаргаж яаманд хүргүүлдэг байсан юм. Өнөөдрийг хүртэл Хөвсгөл, Горхи тэрэлж гэх мэт олон хамгаалалтын захиргаадын газар ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийн кадастрын мэдээлэл нь мэдээллийн санд бүрэн орж амжаагүй байгаа юм. Эдгээр шалтгааны улмаас дээрх лавлагаанууд давхцалтай болон давхцалгүй гэж өөр, өөр агуулгаар гарсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс 2015 оны 03 дугаар сарын 23-ны №001/1389 тоотоор тухайн өдрийн байдлаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрууд бүхэлдээ давхцалтай байгаа талаар лавлагаа ирсэн.

Иймд гуравдагч этгээдийн зүгээс давхцалгүй гэж ойлгож мэтгэлзэж байсан байр суурьнаас буцаж бие даасан шаардлага гаргаж мэтгэлзэх шаардлага үүссэн юм. Харин үүнийг анхан шатны шүүх давхцалтай байсан, түүнийгээ ойлгож хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу хариуцагчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны тайлбартай хамт ирүүлсэн нэхэмжлэгч Э ХХК-ийн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон тушаал бүхий 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 088 тоот гэрчилгээний солбилцлуудыг шалгасан байдлыг гуравдагч этгээд Б ХХК-ийн эзэмшил газрын талбайн солбилцолтой уялдуулан харуулсан кадастрын зургаар 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 287 тоот тушаал гарах үед нэхэмжлэгч Э ХХК-ийн өмнөх 2004 оны 10 га нь гуравдагч этгээд Б ХХК-ийн 3.5 га талбайг оруулан эзэмшиж байгаагүй нь нотлогдож байна. Иймд 3.5 га талбайг оруулан нийт 15.5 га-д үйл ажиллагаа явуулсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бусдын газрыг хууль бусаар эзэмшиж байгаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд Б ХХК нь 2007 оны намар 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 287 тоот тушаалаар эрх үүсч, 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 448 тоот гэрчилгээ авч, гэрээ хийн 2008 оны хавраас эхлэн газраа эзэмших гэтэл нэхэмжлэгч нь тухайн газар эзэмших эрх үүссэн талбайг хашиж нэвтрүүлэхгүй, барилгын ажил эхлүүлж байсан тул

1. 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоотоор Байгаль орчны яамны Тусгай хамгаалалтгай нутгийн удирдлагын газар- ын дарга А.Н-д хууль бусаар Б ХХК-ийн газар эзэмших эрхэд халдаж барилга барьж байгаа тухай,

2. 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоотоор Байгаль орчны яамны болон БХУДЦГазрын Хамгаалалтын захиргаанд Э ХХК-ийн захирал М- нь газар эзэмшүүлэхгүй байгаа талаарх гомдлыг,

3. 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 04 тоотоор Э ХХК-ийн захирал М-ад газар чөлөөлж өгөх мэдэгдлийг,

4. 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тоотоор Байгаль орчин аялал жуулчлалын яаманд Э ХХК болон тус яаманд удаа дараа газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт тавьж байна. Шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэсэн хүсэлтийг

5. 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 19 тоотоор Э ХХК-нд эзэмшил газар давхцаагүй тул бидний үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг хүсэж,

6. 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 19 тоотоор ХУД-ийн Цагдаагийн хэлтэст хашаа барихаар ажиллаж байсан ажилчдын багаж хэрэгсэл, бараа материал, хашаа зэргийг хууль бусаар авч эзэмшил газраа хаших гэсэн үйл ажиллагааг хууль бусаар зогсоож байсныг цагдаагийн байгууллагад гомдол гаргах журмаар хүсэлт гаргаж,

7. 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 тоотоор Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай Хамгаалалттай Нутгийн Удирдлагын газарт Газар эзэмшүүлэхгүй хууль бус үйлдэл хийж газар эзэмшүүлэхгүй тухай, мөн
зохих зөвшөөрөлтэй гэсэн баримтыг ХУД-ийн Цагдаагийн хэлтэст гаргаж өгөхийг хүссэн хүсэлт

8. 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 22 тоотоор Богдхан Уулын Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар эзэмшүүлэхгүй хууль бус үйлдэл хийж газар эзэмшүүлэхгүй тухай, мөн зохих зөвшөөрөлтэй гэсэн баримтыг ХУД-ийн Цагдаагийн хэлтэст гаргаж өгөхийг хүссэн хүсэлт

9. 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04/01 тоотоор Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай Хамгаалалттай газар нутгийн Удирдлагын газар болон Богдхан Уулын Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаанд газрын асуудлыг яаралтай шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж

10. 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08/30 тоотоор Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд газар чөлөөлүүлэх хүсэлт гаргах,

11. Хан Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3783 тоот Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж гарч иргэний хэрэг үүсгэж

12. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3369 тоот захирамжаар захиргааны хэрэг үүсгэж иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, гэх мэтээр 2008 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд газар эзэмшиж, ашиглах эрхээ эдлэхээр зохих эрх бүхий байгууллагууд түүнчлэн Э ХХК-тай хүртэл учир зүйгээ ололцохоор удаа дараа хүсэлт, гомдол гаргаж, газар эзэмших эрхээ эдлэхээр аливаа үйлдэл хийж байсан нотлох баримт байсаар атал газрын төлбөр төлөөгүй, ямарч үйл ажиллагаа эрхлээгүй, газар эзэмшигч болон ашиглагчийн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Гэтэл дээрх нотлох баримтуудад эсрэгээрээ газар давхцаагүй нь тогтоогдож байна, газар чөлөөлж өгнө үү гэсэн агуулга бүхий албан тоотууд байна. Эндээс тухайн маргаан үүсэж байх үед Б ХХК-ийн 3,5 га газар нь Э ХХК-ийн 15.5 га газартай бүхэлдээ давхцалтай байсан гэдгийг мэдэж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх дээрх өмч, газрын харилцааны албаны дарга Л.Отгонбаатарын 2015 оны 03 дугаар сарын 23-ны 09/255 тоот албан бичигт үндэслэн дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай байна. Зүй нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс лавлагаа авч дүгнэлт хийсэн бол илүү бодитой нотолгооны эх сурвалжтай байх байсан.

Учир нь Б ХХК-ийн 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоотод газраа ашиглаж чадахгүй байгаа ч газар ашиглах төлбөрөө бүтэн жилээр хийсэн, баримтыг нь хавсаргасан тухай дурдсан байна.

Газрын төлбөрөө өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас төлөөгүйгээ гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь буруу байна. Харин Хан-Уул дүүргийн өмч газрын харилцааны алба нь шүүх дээр маргаантай тул газрын төлбөрийг төлүүлэхгүй гэж хууль бус үндэслэлгүй тайлбараар төлбөрийг авахгүй байгаа тухай тайлбарлаж, нотлох баримтыг гаргаж өгсөн. Иймд хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар газраа эзэмшиж, ашиглаж чадахгүй атлаа ашиглалттай холбоотой төлбөр төлөх нь үндэслэлгүй.

Шүүх анх хариуцагчаас нэр бүхий 2 компанид газрыг давхцуулж олгосон байдаг ч гэж дүгнэсэн атлаа хэн нь хууль ёсны эзэмшигч гэдгийг, баригдсан байшингийн эзэн нь хэн гэдгийг тогтоогоогүй байж Э ХХК-ийн эзэмшлийн 2 байшин байгаа нь газрын хууль ёсны эзэмшигч мэтээр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Б ХХК-ийн газар эзэмших эрх үүссэнээс хойш газрыг хууль бусаар эзэмших зорилгоор байшин барьж барилгын ажил эхлүүлсэн нь Б ХХК-ийн 2008 оны 07 дугаар сарын 30-ны 02 тоот ...гэтэл манай газар дээр Э ХХК нь ямарч мэдэгдэлгүйгээр дур мэдэн барилгын ажил эхлэж байгаа тул уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож холбогдох арга хэмжээг авч өгөхийг хүсье...-ээр нотлогдож байхад хууль зөрчөөгүй газар ашиглах үүргээ биелүүлж байгаа мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Газар эзэмших эрхээ эдэлж чадахгүй 2008 оноос эхлээд өнөөдрийг хүртэл холбогдох төрийн захиргааны байгууллагаас чиглэлийн яам, цагдаа, иргэний болоод захиргааны шүүх хүртэл тасралтгүй гомдол санал гаргаж, шийдвэрлүүлж чадаагүй байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 6 жил ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр Б ХХК-ийн 3,5 га газар ашиглах эрхийг хүчингүй болсонд тооцсон нь үндэслэлтэй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тайлбартай хавсаргаж ирүүлсэн Э ХХК-ийн 2007 онд 20 га газар Бизнес Эдвинс ХХК-ийн газартай давхардуулан авахаас өмнө 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 088 тоот гэрчилгээгээр 10 га газрын эзэмшлийг координатын дагуу кадастрын зураглалаар үзүүлсэн нотлох баримтаар маргаан бүхий талбайг Э ХХК нь эзэмшиж байгаагүй нь нотлогдож байгаа юм. Иймд Э ХХК-ийн газрыг хашиж хууль бусаар ашиглаж байгаа байдлаар шууд хууль ёсны эзэмшигч мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүх дээрх тушаалын хавсралтын агуулгыг буруу ойлгож, мөн журмыг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээ мэтээр дүгнэлт хийжээ.

Дээрх журмаар газар эзэмшихээр хүсэлт гаргагч нь эзэмшиж ашиглахыг хүссэн газраа журмын 2 дугаар зүйлийн 2.1-д ...газар ашиглах тухай хүсэлтээ...хамгаалалтын захиргаа,...гаргана, 2.2-д Хамгаалалтын захиргаа нь...хянаж үзээд... байршилд нийцсэн бол ... хүргүүлнэ, 3 дугаар зүйлийн 3.7-д ... санал гаргаж буй талууд давхцсан тохиолдолд ... байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл,... нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал ... зэргийг харгалзан сонголт хийнэ гэх мэтээр дарааллын дагуу процесс үргэлжилж шийдвэрлэхээр журамласан байна. Гэтэл зөвхөн Э ХХК нь өндөр зардал төлөвлөснөөр газрын хууль ёсны эзэмшигч болох мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх газрын хэмжээний хувьд 20 га болон 3,5 га гэсэн ялгаа бүхий газрын зардалыг шууд утгаар нь харьцуулж байгаа нь учир дутагдалтай төдийгүй үндэслэлгүй байна.

Шүүх Б ХХК-ийн эрхийг сэргээсэн захиргааны акт нь хууль бус, компанийн удаа дараагийн гомдол, хүсэлт, нэхэмжлэл, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, шүүхийн процесс ажиллагаа явагдаж байсан нь нотлох баримтаар нотлогдсоор байхад хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Ингэж дүгнээд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь буруу байна.

Шүүхийн тэмдэглэж дүгнэлт нь шүүхийн дээрх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2007 оны 287 дугаар тушаалаар анх нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ газрыг давхацуулан олгосон байх тул тухайн давхцал бүхий хэсгийг ашиглах эрх Э ХХК болон Б ХХК-д нэгэн зэрэг үүссэн, гэвч дээрх нөхцөл байдлаас үзэхэд бодит байдалд 2004 оноос хойш нэхэмжлэгч Э ХХК нь Б ХХК-д олгосон 3.5 га газрыг оруулан нийт 15.5 га-д гэрээнд заасны дагуу үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан, тухай бүр өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээлгэж, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан гэж дүгнэх үндэслэлтэй гэсэн дүгнэлттэй шууд зөрчилдөж байна. Тодруулбал эхнийхээ дүгнэлтээр 2004 оноос хойш Э ХХК нь Б ХХК-ийн 3.5 га газрыг оруулан нийт 35.5 га-д үйл ажиллагаа явуулсан үүргээ биелүүлсэн гэж дүгнэчихээд, хоёрдох дүгнэлтээрээ Э ХХК-ийн 2004 оны 10 га нь 2007 оны 15.5 га-с баруун тийш одоогийн маргаж буй газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй байна гэж зөрүүтэй дүгнэлт хийж нэхэмжлэгчид ашигтай байдлаар өөр өөрөөр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Давж заалдах гомдлын үндэслэлийн тухайд: гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл нь 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 287 тоот тушаалаар газар ашиглах эрх олгоход Э ХХК, Б ХХК нарын хэн алин нь маргаан бүхий талбайг эзэмшиж байгаагүй. Энэ нь Э ХХК-ийн 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 088 тоот гэрчилгээнд бичигдсэн солбилцлыг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс-ийн гаргуулсан газрын байршлын зургаар нотлогдоно.

Хэн нэг этгээд эзэмшиж байгаагүй бол 2007 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Байгаль орчны яамны сайдын 2001 оны 10 дугаар 26-ны өдрийн 218 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад заасан журмын дагуу газар эзэмшиж ашиглана. Иймд журмын 2 дугаар зүйлийн 2.2-д заасны дагуу гуравдагч этгээд Б ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Богдхан уулын дархан
цаазат газрын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Ч.Ч 3.5 га газар дээрээ Эдэлбэр талбайн хил хязгаарын цэгүүдийн солбилцол тодорхойлсон тухай акт үйлдэж журмын дагуу хянуулж авсан баримт, Бизнес Эдвинс ХХК-ийн 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03тоот ...булангийн цэгүүдийг тавиулж баталгаажуулсан болно... зэргээр нотлогдоно.

Харин Э ХХК нь журмын дагуу хянуулаагүй авснаас давхардуулсан нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Б ХХК- нд хаягласан 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 426 тоот танай компани нь Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд Тусгай Хамгаалалттай Газар Нутаг-ийн хуулийн дагуу газар ашиглаж байгаа тул хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл өгч ажил эхлэхийг зөвшөөрсөн, Э ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авахдаа булангийн цэгүүдийг хамгаалалтын захиргаанаас хянуулаагүй авснаас давхцал үүссэн байна-аар нотлогддог юм.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг үндэслэн хэргийг бүхэлд нь дахин хянаж, нотлох баримтыг буруу үнэлсэнийг тогтоож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, шийдвэрийг бүхэлд нь өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн А-56 дугаар тушаалаар Б ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан атлаа, ...газрын маргааны улмаас газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэлээр тус ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэсэн нь 2007 оноос хойш өөрийн эзэмшил газарт хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан манай компанийн эрх ашигт илтэд сөргөөр нөлөөлж байх тул Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А-169 тоот тушаалыг хүчингүй болгож, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 3,5 га талбай бүхий газрыг олгосон Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 448 тоот гэрчилгээ нь анхнаасаа илтэд үндэслэлгүй, хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон, харин гуравдагч этгээд Б ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-291 дүгээр тушаалын Б ХХК-ийн ашиглах 3.5 га газартай давхацсан тул Э ХХК-д холбогдох 15.5 га газрын талбайн солбилцолд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгуулах гэж тус тус маргажээ.

Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдын 2007 оны 287 дугаар тушаалаар анх нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ газрыг давхцуулан олгосон, тус давхцал бүхий хэсгийг ашиглах эрх Э ХХК болон Б ХХК-д нэгэн зэрэг үүссэн нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараах эрхтэй, 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах, 35.1.2-т газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах, 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжүүлэх эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, 35.3-т Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ, 35.3.1-т газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх 35.3.2-т газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 35.3.4-т газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дугаа хийлгэж байх, 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ, 38.2.1-т тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 368 дугаар мэдэгдлээр гуравдагч этгээд Б ХХК-ийг гэрчилгээнд заасан газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулах, Байгаль орчинд нөлөөлөх байдлыг нарийвчилсан үнэлгээнд заагдсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулагдах зардлыг жил бүр хамгаалалтын захиргаагаар хянуулж, биелэлтийг хангах үүргээ биелүүлээгүй талаар тодорхойлж байсан, гуравдагч этгээдээс ...тухайн үед нэхэмжлэгчээс дур мэдэн хашаалснаас шалтгаалж газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж тайлбарласан, хариуцагчаас 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А-56 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 6 жил ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах талар хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр Б ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн зэргээс үзвэл гуравдагч этгээд нь дээр дурдсан хуульд зааснаар газар ашиглагчийн үүргээ биелүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Иймээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 6 жил ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр Б ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А-56 дугаар тушаал нь бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр байтал хариуцагчаас ...газрын маргаантай байсны улмаас газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэлээр тус компанийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхцал бүхий 3.5 га газрын ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэсэн 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А-169 дүгээр тушаалыг гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь хариуцагчийн А-56 дугаар тушаалын үндэслэл болсон Б ХХК-ийн газар ашиглахтай холбоотой зөрчил арилаагүй байхад газар ашиглах эрхийг нь сэргээж шийдвэрлэснийг буюу маргаантайн улмаас газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж зөвтгөх боломжгүй юм.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга;60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заажээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б ХХК-аас Байгаль орчны яам болон Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Э ХХК, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэгт хүргүүлсэн албан бичгүүдээс үзвэл тус компанийн ашиглах эрхийн гэрчилгээ бүхий 3,5 га газар нь нэхэмжлэгчийн ашиглалтын газартай давхцалтай байсныг тэрээр мэдэж байсан гэж үзэхээр байхын дээр 2008 онд Б ХХК-д эрх бүхий байгууллагын удирдлагаас газрын давхцал үүссэн талаар болон газар ашиглалтаас үүссэн маргааныг харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх талаар мэдэгдсээр[1] байтал 2008 оноос 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар эрх бүхий байгуулага, албан тушаалтанд хандаагүй байна.

Өөрөөр хэлбэл, газар ашиглахтай холбоотой аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан буюу энэ тохиолдолд гуравдагч этгээд нь газар ашиглалттай холбоотойгоор нэхэмжлэгчтэй маргаантай байсан асуудлаа дээрх хуульд заасан журмын дагуу эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн ... газар эзэмших эрхээ эдэлж чадахгүй 2008 оноос эхдээд өнөөдрийн хүртэл холбогдох төрийн захиргааны байгууллага, чиглэлийн яам, цагдаа, шүүхэд тасралтгүй хандаад шийдвэрлүүлж чадаагүй байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 6 жил ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэж газар ашиглах эрхийг хүчингүй болсонд тооцсон нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн хариуцагчийн А-169 тоот тушаалыг хүчингүй болгосноор нэгэнт хүчингүй болсон газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин хүчингүй болгох шаардлагагүй талаар болон Б ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болсонд тооцсон Сайдын А-56 дугаар тушаал хэвээр үлдэж байх тул Э ХХК-д 15.5 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А-291 дүгээр тушаалын хавсралтад Б ХХК-ийн ашиглах 3.5 га газартай давхацсан хэсгийн талбайн солбицлыг хасч өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах тухай бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагчаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэх тайлбар[2] гаргаснаас гадна, нэгэнт гуравдагч этгээдийн газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй, шүүх түүнийг зөвтгөх боломжгүй тул ...хариуцагчийн зүгээс 2015 оны 03 дугаар сарын 23-ны №001/1389 тоотоор тухайн өдрийн байдлаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрууд бүхэлдээ давхцалтай байгаа талаар лавлагаа ирсэн. Иймд гуравдагч этгээдийн зүгээс давхцалгүй гэж ойлгож мэтгэлцэж байсан байр сууринаас бие даасан шаардлага гаргаж мэтгэлцэх шаардлага үүссэн... гэх мэт бие даасан шаардлагатайгаа холбогдуулан гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5

дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

[1] Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Төмөрхүүгийн 2008.12.3-ний өдрийн 426 тоот албан бичиг Хавтаст хэргийн 109 дүгээр хуудас

[2] Хэргийн 1-р хавтас, 216 дугаар тал