| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/02398/И |
| Дугаар | 2055 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2055
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плаза хаягт байрлах, “Скаймедиа корпораци” ХХК
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10-А байр, 110 тоотод оршин суух, Ганжавын Идэр
Гэрээний үүрэгт 91400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ганжавын Идэр нь 2013 оны 04 сарын 04-ний өдөр 7997 тоот Скай медиа гурвалсан үйлчилгээний гэрээ байгуулсан. Гэтэл Г.Идэр нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2014 оны 12 сарын 24-ний өдөр тасалбар үйлчилгээг зогсоосон. Иймд хариуцагч Г.Идэрээс үйлчилгээний төлбөр 87900 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг нийт 91400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Скаймедиа корпораци” ХХК нь Г.Идэрээс гэрээний үүрэгт 75880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.Идэр нь үйлчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул “Скаймедиа корпораци” ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь хариуцагч Г.Идэрт холбогдуулан гэрээний үүрэгт 91400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Идэр нь нэхэмжлэлийн шаардлага 91400 төгрөгийг төлж барагдуулсан учир хариуцагч Г.Идэрт холбогдуулан гаргасан 91400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь хариуцагч Г.Идэрт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 91400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА