Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

                                                                                                                                                                                                                                                                                  

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

Хохирогч Б.*******,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 26 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******н *******д холбогдох эрүүгийн 2107000000029 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,******* тоотод бүртгэлтэй боловч, ******* тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******н ******* /РД:*******/.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16-17 цагийн орчим ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.*******тай маргалдан улмаар толгой хэсэгт нь аягаар цохиж биед нь толгойн хуйханд шарх, баруун дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Б.*******, Б. нартай “хүүхдийг нь авч явах гэсэн” гэх шалтгаанаар маргалдан улмаар толгой хэсэгт нь алхаар цохиж, биед нь толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл учруулан гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Н.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2021 оны 01 оны 13-ны өдөр эхнэртэйгээ маргаад толгойнд нь бэртэл учруулсан. Тэгээд гарч яваад хажуу айлынхаа хүний утсаар цагдаа дуудаад буцаад ороход эхнэрийнхээ ах, эгчтэй нь маргаад алхны иш сугарч толгойг нь хагалсан. Тухайн үед би өөрөө маш их согтолттой байсан” гэх мэдүүлэг

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 01 сарын 13-нд би гэртээ пиво уусан, нөхөр халамцуу гаднаас орж ирсэн. Тэгээд байж байсан чинь ах, эгч 2 халамцуу орж ирэхээр нь юу хийж явна гэсэн чинь танай энүүгээр явж байгаад бойгоо эргэчхээд явж байна гэхээр нь аан за суугаад цай уу гээд байж байсан чинь нөхөр гаднаас орж ирээд юу болоод эгч, ах чинь ирсэн юм чи бас нийлээд архи, дарс уусан уу гэхээр нь үгүй хань нь архи дарс уугаагүй хүүхдээ хараад байж байна гэсэн чинь аан за за гээд овоо гайгүй цайгаа уугаад сууж байгаад сүүлдээ архи хувааж уусан. Тэгээд архиа ууж байгаад нөхөр агсам тавиад толгой руу аяга аваад шидээд толгой хагарсан чинь нөхөр гараад цагдаа дуудаад би хүүхдээ ах, эгчтэй үлдээгээд гараад явсан. Тэгээд би эмнэлэг дээр ирж оёдол тавиулаад цагдаа дээр дүү нараа дуудаж авхуулаад гэртээ ирээд хүүхдээ аваад ээж рүүгээ очиж хоносон”

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар Н.*******гийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: “гийн нөхөр *******тай тааралдаж уулзсан. Тэгэхэд ******* архи уусан байдалтай согтуу явж байсан. Тэгээд надаас “Ах нь жаахан уучихсан явж байна чи ахдаа ганц юм зохицуулаад өгөөч” гээд гуйхаар нь би “манай гэрт нэг 0.75 литрийн Хараа нэртэй архи байгаа очиж уух юм уу?” гэхэд зөвшөөрөөд ******* өөрийн эхнэр г дагуулаад надтай цуг 14 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадрал 22-2 тоот манай гэрт ирсэн. Тэгээд бид хэдийг гэрт очиход  манай эхнэр ******* 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг гаргаж ирээд бид 4 хувааж ууцгаасан. Ингээд 15 билүү 16 цагийн үед бид хэд нэлээн согтчихсон байсан би бас муудчихсан ухаан орж гараад тасарчихсан байдалтай байсан. Нэг мэдсэн яг юунаас болж өөрийн эхнэр *******тай маргалдсан юм бүү мэд *******д уурлаад ширээн дээр байсан цагаан өнгийн шаазан аягаар түүний толгой руу 1 удаа цохисон. Дараагаар нь нүүр лүү нь бас 1 удаа цохиж гэмтээсэн байсан. Тэгээд эхнэрийн толгойноос нь цус гараад тогтохгүй байхаар нь сандраад шууд гэрээс гарч яваад хүний утсаар цагдаад дуудлага өгчхөөд өөрийгөө тайвшруулах санаатай гадуур гудамжаар 1-2 цаг хэртэй алхаж байгаад гадаа нэлээн харанхуй болчихсон байхаар нь буцаад гэртээ харьсан. Гэрт ороход манай эхнэр ******* байхгүй харин , ******* хоёр согтуу гэрт манай хүүхдүүдийг авч явна гээд байхаар нь гэнэт миний уур хүрээд “миний хүүхдүүдийг та хоёр авч явдаг хэн бэ?” гээд ширээний хөлөн доор байсан модон иштэй төмөр алхыг бариад тэр хоёрыг айлгах санаатай далайсан чинь алхны толгой нь ишнээсээ сугарч шидэгдээд *******ын толгойг оночихсон чинь *******ын толгой нь хагарсан байдалтай цус гарсан. Тэр үед согтуу над руу “чи муу миний нөхрийг яаж байгаа юм бэ?” гээд орилоод байхаар нь барьж байсан алхныхаа модон ишээр гийн толгой руу нэг удаа цохисон. Ингээд *******, хоёр согтуу надтай хэрэлдэж байгаад удалгүй манайхаас гараад явсан. Тэр хоёрыг явсны дараа удалгүй цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. ******* бид хоёр анх 2016 онд танилцаж тэр цагаас хойш эхнэр нөхрийн хувиар нэг гэрт хамт амьдрах болсон. Бид хоёр 1-9 хүртэлх насны 3 хүүхэдтэй. Уг нь бол манай эхнэр ******* бид хоёр хоорондоо их эвтэй байдаг. 2016 оноос хойш хамт амьдрах хугацаандаа хааяа нэг нэгэнтэйгээ маргалдаж л байсан. Харин сүүлд 2020 оны 08 сард Улаанбаатар хотод хоосон хашаа түрээслэж амьдардаг байхад би согтуудаа *******тай маргалдаж түүний нуруу хэсэг рүү нь жижиг модон сандлаар 1 удаа цохиж байсан. Энэ асуудал дээр надад Баянзүрх дүүргийн шүүхээс 14 хоног баривчлах шийтгэл оногдуулж байсан. Өөрөөр эхнэр бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болж байгаагүй...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 62-63 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад гэрчээр Б.*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр ******* тоотод 18 цагийн үед гэртээ байж байхад манай хүргэн ах ******* төрсөн эгч гын хамтаар гаднаас согтуу орж ирээд надтай ойр зуурын зүйлс ярилцаад сууж байсан. Тэгтэл манай нөхөр Н.******* гэрт архи уусан байдалтай согтуу орж ирээд манай хүргэн ах *******, эгч нарыг согтуу байхыг хараад надтай нийлж гэрт архи уучихлаа гэж бодоод уурлаад над руу “пизда чинь архи уучихсан юм уу? юу хийгээд энэ хоёртой хамт байгаад байгаа юм бэ?” гэж хэлээд ширээн дээр байсан цагаан өнгөтэй шаазан аягаар миний толгой руу 1 удаа цохисон. Дараа нь миний гараараа миний баруун нүд рүү 1 удаа цохисон. Тэгэхэд миний толгой руу аягаар цохисны улмаас толгой хагарч цус гарсан тэгээд манай нөхөр миний толгойноос гарсан цусыг хараад цагдаа болон түргэн дуудсан. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Миний толгойны дээд орой хэсэгт манай нөхөр Н.******* шаазан аягаар 1 удаа цохисон. Үүний улмаас миний толгой хагарч цус гарсан. Дараа нь миний баруун нүд рүү 1 удаа гараараа цохисон. Тэрнээс болж маргааш нь миний баруун нүд хөхөрч хавдсан. Өөр миний биед гэмтэл учраагүй. Би тэр үед огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин гаднаас манай хүргэн ах *******, төрсөн эгч нар архи уусан байдалтай согтуу орж ирсэн. Манай нөхөр ******* бас сүүлд гаднаас согтуу орж ирсэн. Манай нөхөр ******* намайг зодож цохиод байдаггүй. 1 удаа буюу 2020 оны 07 дугаар сард Баянзүрх дүүрэгт айлын хашаанд амьдарч байхад согтуу хэрүүл маргаан хийж байгаад миний шилэн хүзүү рүү жижиг сандал шидэж оноод гэмтэл учруулж байсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн шүүхээс манай нөхөрт 14 хоног баривчлах шийтгэл оногдуулж байсан. Өөрөөр намайг зодож цохиж байгаагүй. Хааяа нэг хэрүүл маргаан гардгаас өөр зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 20-21 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.*******гийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед ******* тоот гэртээ байж байхад манай нөхөр *******, төрсөн эгч түүний нөхөр ******* нар гаднаас орж ирсэн. Тэгээд бид хэд хоорондоо хэсэг юм ярьж сууцгааж байгаад манай гэрт байсан 0.75 литрийн Хараа нэртэй архийг хувааж ууцгаасан. Өдөр нь 15 билүү 16 цагийн үед бид хэд бүгд нэлээн согтчихсон байсан. Манай нөхөр ******* гэрээс гарчаад буцаад ороод ирэхдээ гэнэтхэн ямар ч шалтгаангүйгээр надад агсраад ширээн дээр байсан цагаан өнгийн шаазан аягаар миний толгой руу цохисон. Дараа нь гараараа миний баруун нүд рүү 1 удаа цохиж гэмтээсэн. Тэгээд толгойруугаа аягаар цохиулсны улмаас миний толгойноос цус гараад байхаар ******* цусыг нь хараад сандраад гэрээс гараад явчихсан. Ингээд удалгүй гэрт , ******* хоёртой байж байхад гаднаас цагдаа нар орж ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Би эмнэлэгт очиж үзүүлчхээд буцаад гэртээ ирэхэд манай нөхөр гэрт байсан ба , ******* нарыг хаашаа явсан талаар асуухад “сая тэр хоёртой хүүхдүүдээс болоод муудалцаад айлгах санаатай aлх аваад ******* руу далайх шиг болсон чинь алхны толгой нь ишнээсээ сугараад түүний толгойг оночихсон чинь над руу согтуу орилж дайраад байхаар нь алхны ишээр толгой руу нь 1 удаа цохичихсон. Тэгээд тэр хоёр хоёулаа надтай согтуу хэрүүл хийж байгаад гараад явсан бодвол гэртээ харьсан байх” гэж хэлсэн үүний дараа удалгүй дахиад манайд цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. *******, , ******* нарын хооронд миний мэдэхийн бид хэдийг бөөндөө манайд архи хувааж ууцгааж байхад ямар нэгэн таарамжгүй харилцаа үүсч нэг нэгэнтэйгээ хэрэлдэж маргалдаагүй. Харин намайг эмнэлэгт үзүүлэхээр аваад явсны дараа гэрт юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Ямартай ч эмнэлэгт үзүүлчхээд гэртээ буцаж ирэхэд манай нөхөр *******, *******, нартай согтуу хэрүүл маргаан хийж *******ын толгойг алхны толгойгоор цохиж, г алхны ишээр мөн адил толгой руу нь цохиж гэмтээсэн талаар сүүлд нь би мэдсэн. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч эмч С.Төгсбуянгын №91 тоот дүгнэлтээр “Б.*******гийн биед НаЭМТ-н яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэнээр толгойн хуйханд шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ” гэсэн. Миний толгойн хуйхан дахь шархыг манай нөхөр Ганзая аягаар толгой руу минь цохисны улмаас үүссэн. Харин баруун дээд, доод зовхин цус хуралт, зөөлөн эдийн няцралыг мөн ******* миний нүүр лүү буюу нүд рүү цохисны улмаас үүссэн. Манай нөхөр цагаан өнгийн шаазан аягаар миний толгой руу цохих үед хагарсан учир одоо тэр аяга байхгүй хаячихсан...Тухайн өдөр болсон зүйлсийн талаар мэдүүлэг өгөхдөө би сайн санахгүй байсан юм. Тэр өдөр манай нөхөр *******, *******, бид 4 хамт 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан нь үнэн, би угаасаа архи даадаггүй учир амархан согтож тасарчихдаг учраас болсон үйл явдлуудыг өөрийнхөөрөө бүдэг бадаг л санаж *******г хамт архи ууж байгаад гарчхаад ороод ирснийг нь анхнаасаа гэрт байгаагүйгээр гаднаас орж ирсэн болгож ярьсан байна лээ. Энэ талаар гэрчээр мэдүүлэг өгснийхөө дараа сүүлд нь санасан. Харин огт архи уугаагүй гэж хэлсэн тал дээр тэр  гуравтай хамт нийлж архи уусан гээд хэлчих юм бол өөрөө бас давхар буруудаад явчих юм болов уу? гэж бодоод айгаад тэгээд хэлчихсэн юм. Тэр өдөр би ч бас тэр гуравтай нийлж хамт архи ууж согтсон байсан. Манай нөхөр ******* намайг өмнө нь нэг л удаа зодож байсан тэр нь 2020 оны зун 07 билүү 08 сард Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт айлын хоосон хашаанд амьдардаг байхад архи уусан үедээ агсан тавьж надтай хэрэлдэж байгаад миний шилэн хүзүү хавьцаа жижиг сандал шидэж байсан тухайн үед энэ асуудлаар *******г 14 хоног баривчлуулж байсан. Өөрөөр намайг болон 3 хүүхэддээ гар хүрч зодож цохин гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй ямар нэгэн үйлдэл гаргаж байгаагүй. Би *******тай 2016 онд анх танилцаж улмаар эхнэр нөхрийн хувиар хамтран амьдрах болсон. Бид хоёр 1-9 хүртэлх насны 3 хүүхэдтэй. ******* нь надад болон 3 хүүхэддээ их халамжтай, зан байдлын хувьд манай хүн даруу төлөв зантай хүүхдүүдтэйгээ болон надтай ямар нэгэн байдлаар хэрцгий догшин авирлаж харьцаж байгаагүй. Хааяа нэг архи уучихдаг. Уусан үедээ жаахан агсан зан гаргах гээд байдгаас өөр зан байдлын хувьд доголдолгүй. *******гийн намайг болон миний төрсөн эгч түүний нөхөр *******ыг согтуудаа зодсон асуудалд надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед болсон асуудал дээр ******* надаас уучлалт гуйж согтуудаа өөрөө ч мэдэлгүй агсарч байгаад ийм зүйл болчихлоо намайг уучлаач гэж гуйгаад бид хоёр эвлэрсэн.”  гэх мэдүүлэг,   

/хх-н 9-10 дугаар тал/  

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Б.гийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 13-аас 14-ыг шилжих шөнө манай төрсөн дүү болох *******гийн гэрт очоод байж байтал манай хүргэн ******* нь эхнэрээ зодоод эхнэр нь Налайх дүүргийн түргэн тусламжийн төвд очсон байсан. Тэгээд манай нөхөр болох ******* бид хоёр дүүгийн хоёр хүүхдийн хувцсыг нь өмсүүлээд гэрээс нь гарах гэж байтал манай хүргэн ******* гаднаас орж ирэн манай хүүхдүүдийг авч явдаг хэн бэ гэж хэлээд манай нөхрийг баруун гартаа барьж байсан алхаар нэг удаа толгой руу нь цохисон. Тэгэхээр нь уурлаад нөхрөө өмөөрөөд чи яаж байгаа юм бэ гэж хэлтэл эргэж хараад намайг бас баруун гартаа барьж байсан алхаараа нэг удаа цохисон. Тэгээд нөхөр бид хоёр цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь манай хүргэн гэрээс гараад зугтаасан. Тэгээд удалгүй байж байтал манай төрсөн дүү болох ******* нь толгойндоо гурван оёдол тавиулчихлаа гэж хэлээд гэрт орж ирсэн. ******* толгой руу маань алхаар нэг удаа цохисон. *******, *******, ******* бид 4 Хараа гэх нэртэй 0.75 литрийн архи уусан. Хүүхдийг нь авч явах гэж байна гэж бодсон байх би сайн мэдэхгүй байна. Би нээх их архи уугаагүй байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 22 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.гийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 11 билүү 12 цагийн үед манай төрсөн дүү Б.*******гийн нөхөр Н.******* манай нөхөр ******* бид гурав *******гийнд очиж гэрт байгаа 1 шил архийг хувааж явцгаасан. Тэгээд цаг орчмын дараа ******* тоот *******гийнд очоод бид хэд бөөндөө ойр зуурын зүйлс ярилцаж суунгаа 0.75 литрийн Хараа нэртэй архийг хувааж ууцгаасан. Тэгсэн орой болох гэж байхад /би цаг хараагүй учир цагийг нь хэлж мэдэхгүй байна/ ******* гэрээсээ хальт гарчхаад буцаад ороод ирэхдээ гэнэтхэн эхнэр *******руугаа агсарч дайраад ширээн дээр байсан нэг аягаар /ямар аяга болохыг нь санахгүй байна ямар ч байсан шаазан аяга байсан/ толгойруу нь цохиж толгойг нь хагалчих шиг болсон тэгээд үргэлжлүүлээд *******гийн нүүр лүү нэг удаа гараар цохьсон тэгснээ гэнэтхэн буцаад гэрээсээ гараад явчихсан. Ингээд манай нөхөр ******* бид хоёр *******гийн толгой тархийг нь боогоод сууцгааж байсан чинь гаднаас цагдаа нар орж ирээд *******г аваад явчихсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр хүүхдүүдийг нь гэртээ аваачих санаатай гадуур хувцсыг нь өмсүүлж байхад гаднаас ******* буцаж орж ирээд “та хоёр миний хүүхдүүдийг авч явах гэдэг хэн бэ?” гээд бид хоёр луу гэртээ байсан модон иштэй алхыг бариад манай нөхөр лүү далайгаад дайрч байгаад алхных нь толгой ишнээсээ сугарч *******ын толгойг онон гэмтээсэн. Тэгэхээр нь би уурлаад “чи яаж байгаа юм бэ?” гэсэн чинь намайг бас алхныхаа ишээр толгой руу нэг удаа цохиж гэмтээсэн. Үүнийг харсан ******* уурлаад ******* руу “чи одоо болиоч ээ” гээд намайг өмөөрсөн чинь ******* нөгөө модон ишээрээ *******ын толгой руу дахиад 2-3 удаа цохихоор нь нөхөр бид хоёр *******тай хэрүүл хийж байгаад гараад яваад гэртээ хариад удалгүй манай нөхөр ******* ухаан алдчихаар нь түргэн дуудаж үзүүлсэн. Тэгэхэд ойролцоогоор 21 цаг билүү 22 цаг л болж байсан. Шинжээч эмч С.Төгсбуянгын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №93 тоот “Б.гийн биед НаЭМТ-н яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэнээр зулайд язарсан шарх, тархи доргилт гэмтэл учирчээ.” гэсэн дүгнэлттэй уншиж танилцлаа. Манай нөхөр ******* бид хоёрыг тэдний хүүхдүүдийг хувцаслаад байж байхад гаднаас ******* буцаж орж ирээд “та нар миний хүүхдүүдийг авч явдаг хэн бэ?” гээд гэртээ байсан модон иштэй алхыг барьж агсарч дайраад манай нөхөр бид хоёрыг алхаараа толгой хэсэг рүү цохисны улмаас дээрх гэмтэл учирсан. Н.******* өмнө нь өөрийн эхнэр Б.*******г зодож цохин гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байсан талаар мэдэхгүй. Би өөрийн дүү ******* түүний нөхөр ******* хоёрын амьдралд оролцоод байдаггүй болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна. Миний мэдэхийн энэ хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон боллоо гэж сонсож байгаагүй. ******* нь 2015 билүү 2016 оноос эхэлж манай дүү *******тай эхнэр нөхрийн хувиар нэг гэрт хамт амьдрах болсон. ******* нь надад төлөв даруу зантай хүн шиг санагддаг. Эхнэр хүүхдүүддээ ч их халамжтай. Харин архи уучихаараа нэлээн агсан зантай болчихдог юм шиг байна лээ. Өөрөөр надад *******гийн зан байдлын талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

            /хх-н 14 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Б.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 11 цагийн орчим би гэрийнхээ ойролцоох дэлгүүр орж тамхи аваад буцаад гэр лүүгээ харих гээд явж байтал манай баз хүргэн болох ******* тааралдаад ахаа хоёулаа манайд очиж архи ууя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд эхнэртэйгээ хамт явъя гэж хэлээд би өөрийн эхнэр болох г дагуулан *******гийнд очсон. *******гийн гэрт очтол манай эхнэрийн дүү ******* гэрээсээ Хараа нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирэн бид 4 хувааж уусан. ******* нь гэртээ орж ирээд агсан тавиад байхаар нь манай эхнэр бид хоёр хүүхдүүдийг нь гэр лүүгээ авч явах гэтэл ******* чи яахаараа манай хүүхдүүдийг авч явдаг юм гэж хэлээд манай эхнэрийн толгой руу нь баруун гартаа барьж байсан алхаар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би эхнэрээ өмөөрөөд чи одоо боль гэж хэлсэн чинь эргэж хараад баруун гартаа барьж байсан алхаараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би эхнэрийгээ дуудаад гэр лүүгээ харъя гэж хэлээд гэрээс нь зугтаж гарсан. Тэгээд гэртээ ирээд би ухаан алдаад унасан байсан. Манай хүүхдүүд түргэн тусламж дуудсан байсан.... ” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.*******ын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчны задгайд байх гэрийнхээ ойролцоо дэлгүүрээс тамхи авчхаад буцаад явж байтал манай энхэр гийн дүү болох *******гийн нөхөр ******* надтай тааралдаж улмаар бид хоёр гэрээс манай эхнэрийг дагуулаад тэднийд байгаа ганц шил юмыг хувааж уухаар болоод хамт явцгаасан. Тэгээд Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадрал 22-2 тоотод байх тэдний гэрт очиход ******* гэрээсээ 0.75 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд бид 4 хамт хувааж ууцгаасан. Ингээд удалгүй ******* гэрээсээ гарч ороод байх шиг болсноо гэнэтхэн л агсраад өөрийн эхнэр *******г зодчих шиг болсон тэгснээ дахиад гэрээсээ гараад явсан. Би тухайн үед болсон үйл явдлуудыг сайн санаж чадахгүй байна учир нь урьд өдөр нь бас эхнэртэйгээ хамт архи уучихсан өмнөх өдөр нь уусан архи ч гүйцэд гараагүй байсан болохоор сүүлд хамт хувааж уусан 0.75 литрийн Хараа нэртэй архиндаа маш хурдан согтоод тасарчихсан байсан юм. Ямар ч байсан ******* согтуу агсраад эхнэрээ зодчихоод гараад хэрхэн яаж зосон  талаар нь санахгүй байна. Ингээд нэг мэдсэн ******* гэртээ байхгүй манай эхнэр бид хоёр тэдний хүүхдүүдийг нь авч явах гээд хувцаслаж байсан чинь ******* “яахаараа миний хүүхдүүдийг авч явах гээд байгаа юм бэ?” гээд согтуу агсраад гартаа нэг алх барьчихсан эхнэр бид хоёртой хэрэлдэж байснаа алхаараа над руу цохих гээд дайрах үед алхны толгой нь ишнээсээ сугарч шидэгдээд миний толгойг оносон. Ингээд намайг өмөөрч ******* руу согтуу дайрсан чинь ******* гийн толгой руу нөгөө алхны ишээрээ нэг удаа цохисон. Тэрийг хараад миний уур хүрээд эхнэрээ өмөөрөөд ******* руу “чи одоо боль” гэхэд дахиад миний толгой руу алхныхаа ишээр 2-3 удаа цохисон. Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...******* өөрийн эхнэр *******тай хамт гэрээс гараад хэсэг хугацааны дараа эхнэрээ зодчихоод ******* гэртээ ганцаараа ороод ирсэн...” , “...******* чи яахаараа манай хүүхдүүдийг авч явдаг юм” гэж хэлээд манай эхнэрийн толгой руу алхаар  цохисон. Тэгэхээр нь би эхнэрээ өмөөрөөд чи одоо боль гэж хэлсэн чинь эргэж хараад бас миний толгой руу алхаараа цохисон...” гэж мэдүүлсэн. Тухайн үед би *******г гэрээс орж гараад байх шиг байснаа гэнэтхэн эхнэрээ зодчих шиг болохоор нь эхнэрээ дагуулж гараад зодчихлоо гэж бодоод тэгэж мэдүүлэг өгсөн юм. Үнэндээ би *******г эхнэрээ гэрт байхдаа юм уу эсхүл гадаа дагуулж гараад зодсон талаар сайн мэдэхгүй байна. Учир нь согтчихсон байсан болохоор тухайн үеийн үйл явдлууд орж гараад сайн санаж чадаагүй. Харин ******* манай эхнэрийг түрүүлж цохьсон тал дээр бол ******* эхлээд намайг барьж байсан модон иштэй алхаараа цохих гээд далайхад алхны толгой нь ишнээсээ сугараад миний толгойг онож намайг гэмтээсэн тэр үед манай эхнэр уурлаад ******* руу дайрахад ******* нөгөө алхныхаа ишээр манай эхнэрийг цохихоор нь би бас уурлаад “чи одоо боль” гэж хэлсэн чинь намайг дахиад гартаа барьж байсан алхны ишээрээ 2-3 удаа цохисон юм. Шинжээч эмч С.Төгсбуянгын 2021 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн №92 тоот “Б.*******ын биед НаЭМТ-н яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэнээр толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл учирчээ” гэсэн дүгнэлтийг уншиж танилцлаа. Манай эхнэр бид хоёрыг тэдний хүүхдүүдийг хувцаслаад байж байхад ******* бид хоёр луу “та нар миний хүүхдүүдийг авч явдаг хэн бэ?” гээд гэртээ байсан модон иштэй алхыг барьж агсарч дайраад манай эхнэр бид хоёрыг алхаараа толгой хэсэг рүү цохисны улмаас дээрх гэмтэл учирсан. Н.******* өмнө нь өөрийн эхнэр Б.*******г зодож цохин гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Энэ хоёр байнга хэрэлдэж зодолдоод байдаггүй л айл шиг надад санагддаг. Миний мэдэхийн сая болсон асуудал дээр л ******* согтуу эхнэрээ зодсон байсан. ******* нь манай эхнэр гийн төрсөн дүү *******гийн нөхөр байгаа юм. ******* нь надад илүү дутуу үггүй, шалчигнаад байдаггүй буурь суурьтай залуу шиг л санагддаг. Архи дарс ч байнга уугаад байдаггүй.” гэх мэдүүлэг,

/хх-н 18-19 дүгээр тал/  

 

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/91 дүгээр: “Б.*******гийн биед НаЭМТ-н яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэнээр толгойн хуйханд шарх, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ....Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Б.******* өөрийн биеэр үзүүлж нэмэлт дүгнэлт гаргуулах боломжтой” гэх дүгнэлт

/хх-н 26 дугаар тал/

 

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/92 дугаар: “Б.*******ын биед НаЭМТ-н яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэнээр толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл учирчээ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Б.******* өөрийн биеэр үзүүлж нэмэлт дүгнэлт гаргуулах боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 31 дүгээр тал/

 

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/93 дугаар: “Б.гийн биед НаЭМТ-н яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэнээр зулайд язарсан шарх, тархи доргилт гэмтэл учирчээ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Б. өөрийн биеэр үзүүлж нэмэлт дүгнэлт гаргуулах боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 36 дугаар тал/

           

 

Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 27-28, 32-33, 37-38 дугаар тал/

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх-ийн 43-45 дугаар тал/

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

/хх-ийн 46-53 дугаар тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 66 дугаар тал/,

           

            Н.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 81-92 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн...Иймд шүүгдэгч *******д Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Дээрх саналыг гаргахдаа шүүгдэгчийн хувийн байдал болон түүний учруулсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор хохирол, хор уршиг зэргийг харгалзаж үзээд түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэж байна гэж улсын яллагчийн зүгээс үзсэн. Хохирогч нарын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн алхны толгойг тухайн эзэмшигчид нь буцаан олгуулахыг тус тус шийтгэх тогтоолд тусгуулах саналтай байна” гэх,  

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч  Н.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16-17 цагийн орчим ******* тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр Б.*******тай  “Ах, эгч чинь яах гэж ирсэн юм. Чи цуг архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар цагаан өнгийн шаазан аягаар толгой руу нь, гараараа баруун нүд рүү нь тус тус 1 удаа цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн тухайн өдөр ******* тоотод  Б.*******, Б. нартай “хүүхдүүдийг минь авч явах гэлээ” гэх шалтгаанаар маргалдан *******ын толгой руу нь алхны толгойгоор онож, ишээр нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б. нөхрөө өмөөрч “чи яаж байгаа юм бэ” гэж уурлахад нь алхны ишээр  толгой руу нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зулайд язарсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Н.*******гийн “...эхнэртэйгээ маргаад толгойнд нь бэртэл учруулсан. Тэгээд гарч яваад хажуу айлынхаа хүний утсаар цагдаа дуудаад буцаад ороход эхнэрийнхээ ах, эгчтэй нь маргаад алхны иш сугарч толгойг нь хагалсан” гэх,

Хохирогч Б.*******гийн “...Тэгээд архиа ууж байгаад нөхөр агсам тавиад толгой руу аяга аваад шидээд толгой хагарсан чинь нөхөр гараад цагдаа дуудаад би хүүхдээ ах, эгчтэй үлдээгээд гараад явсан...гэх,

Хохирогч Б.*******ын “...цохих гээд далайхад алхны толгой нь ишнээсээ сугараад миний толгойг онож намайг гэмтээсэн тэр үед манай эхнэр уурлаад ******* руу дайрахад ******* нөгөө алхныхаа ишээр манай эхнэрийг цохихоор нь би бас уурлаад “чи одоо боль” гэж хэлсэн чинь намайг дахиад гартаа барьж байсан алхны ишээрээ 2-3 удаа цохисон юм.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.гийн “...модон иштэй алхыг бариад манай нөхөр лүү далайгаад дайрч байгаад алхных нь толгой ишнээсээ сугарч *******ын толгойг онон гэмтээсэн. Тэгэхээр нь би уурлаад “чи яаж байгаа юм бэ?” гэсэн чинь намайг бас алхныхаа ишээр толгой руу нэг удаа цохиж гэмтээсэн. Үүнийг харсан ******* уурлаад ******* руу “чи одоо болиоч ээ” гээд намайг өмөөрсөн чинь ******* нөгөө модон ишээрээ *******ын толгой руу дахиад 2-3 удаа цохихоор нь...” гэх мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/91 дүгээр: “Б.*******гийн биед НаЭМТ-н яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэнээр толгойн хуйханд шарх, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ....Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/92 дугаар: “Б.*******ын биед НаЭМТ-н яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэнээр толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл учирчээ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/93 дугаар: “Б.гийн биед НаЭМТ-н яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэнээр зулайд язарсан шарх, тархи доргилт гэмтэл учирчээ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******, Б., Б.******* нарын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогчид “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

  Иймд Н.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдан ирсэн 1 ширхэг алхны толгойг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Есүхэй овогтой Нэргүйн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг алхны толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ