Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2294

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, 53 байранд байрлах, “Орчлон 10” Сууц өмчлөгчдийн холбоо

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, 53 байр, 94 тоотод оршин суух, О.Халиунаа

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 128.975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Орчлон 10” Сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орчлон 10” СӨХ нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 51, 53-р байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдын эрх ашиг сонирхолыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор 2013 оны 4 сард тус 51, 53 байруудыг хүлээн авсан. Б.Үүрцайх миний бие 2016 оны 12 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар сонгогдон зохих хууль тогтоомжийн дагуу ажиллаж байна. Манай СӨХ-ны зарим оршин суугчид СӨХ-д төлөх төлбөрөө цаг хугацаанд нь төлдөггүй бөгөөд бид хугацаанд нь зохих төлбөрөө төлөхийг байнга шаардсаар ирсэн. МУ-ын иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр ус, ариутгалд хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, “Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбогдсон зардлыг өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.” Мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заасан байдаг. МУ-ын иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.2-т энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ 6 сарын турш биелүүлээгүй бол СӨХ-д төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд “Орчлон 10” СӨХ-ны гишүүн, сууц өмчлөгч 53 байр, 94 тоотын оршин суугч О.Халиунаагаас тус сууц өмчлөгчийн холбоонд төлөх ёстой 2016 оны 5-9 сар, 2017 оны 3-5 саруудын нийт 128.975 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч “Орчлон 10” Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Орчлон 10” Сууц өмчлөгчдийн холбоо нь 53 байрны 94 тоотын оршин суугч О.Халиунаагаас 128.975 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч О.Халиунаа нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул “Орчлон 10” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Орчлон 10” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч О.Халиунаад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 128.975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Халиунаа нь нэхэмжлэлийн шаардлага 128.975 төгрөгийг төлж барагдуулсан учир хариуцагч О.Халиунаад холбогдуулан гаргасан 128.975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Орчлон 10” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Орчлон 10” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч О.Халиунаад холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 128.975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Орчлон 10” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА