Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2336

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 59 байр, 94 тоотод оршин суух, Дэлээ овогт Сайнгэрэлийн Бат-Эрдэнэ /РД:КЮ88041073/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 13 байр, 10 тоотод оршин суух, Бишрэлт гүн овогт Сэнгээгийн Онон /РД:ЧЛ65030961/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 13 байр, 10 тоотод оршин суух, Бишрэлт гүн овогт Ононгийн Баясгалан /РД:УС88102714/

Зээлийн гэрээний үүрэгт 5.250.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Онон нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 10 дугаар гудамжны 17 тоот хаягт байх Г- 2201018363, дугаартай газар, Ү-2201040670 дугаартай 68.44 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалж 2.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүү төлөхөөр 2 сарын хугацаатай зээл, барьцааны гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж, зээлийг зохих журмын дагуу авсан. Зээл авснаас хойшхи хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл болон хүүгийн төлөлт огт төлөөгүй. Миний бие зээлдэгч иргэн С.Онон, О.Баясгалан нараас үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөх талаар удаа дараа шаардсан боловч боломжгүй байна гэрээний хугацааг сунгаж өгнө үү гэсний дагуу гэрээнд 2 удаа сунгалт хийсэн эхний удаад зээлийн үндсэн хугацаа дуусгавар болсон 2016 оны 09 сарын 29-ний өдрөөс 2016 оны 11 сарны 29 хүртэл 2 сарын хугацаагаар дараа нь 2016 оны 11 сарын 29-нөөс 2017 оны 05 сарын 29 хүртэл 6 сараар сунгасан боловч зээл хүүгийн төлбөр төлөхгүй байгаа болно. Иймд зээлдэгч иргэн С.Онон, О.Баясгалан нарын зээлийн барьцаа хөрөнгөнөөс 5.250.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ би хариуцагч С.Ононтой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч би хариуцагч О.Баясгаланд холбогдох нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын 1.850.000 төгрөгөөс татгалзаж, 3.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч С.Онон нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэх 2.400.000 төгрөгөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.400.000 төгрөгийг тус тус төлж төлбөрийг бүрэн барагдуулах, хариуцагч С.Онон нь төлбөрийг бүрэн барагдуулсанаар нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо 10 дгаар гудамж, 17 тоот хаягт байрлах, Г-2201018363 дугаартай газар болон Ү-2201040670 дугаартай 68.44 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас чөлөөлж олгохоор харилцан тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч С.Онон шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр С.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагын 1.850.000 төгрөгөөс татгалзаж, 3.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс миний бие 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэх 2.400.000 төгрөгөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.400.000 төгрөгийг тус тус төлж төлбөрийг бүрэн барагдуулах, хариуцагч би төлбөрийг бүрэн барагдуулсанаар нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо 10 дгаар гудамж, 17 тоот хаягт байрлах, Г-2201018363 дугаартай газар болон Ү-2201040670 дугаартай 68.44 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас чөлөөлж надад олгохоор талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагын 1.850.000 төгрөгөөс татгалзаж, 3.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч С.Онон 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэх 2.400.000 төгрөгөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.400.000 төгрөгийг тус тус төлж төлбөрийг бүрэн барагдуулах, хариуцагч С.Онон нь төлбөрийг бүрэн барагдуулсанаар нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо 10 дгаар гудамж, 17 тоот хаягт байрлах, Г-2201018363 дугаартай газар ба Ү-2201040670 дугаартай 68.44 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас чөлөөлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрэв. Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь хариуцагч О.Баясгаланд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзав гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь хариуцагч С.Онон, О.Баясгалан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.250.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Баясгаланд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч С.Ононгоос дээрх төлбөрийг нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагын 1.850.000 төгрөгөөс татгалзаж, 3.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч С.Онон нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 2.400.000 төгрөгөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.400.000 төгрөгийг тус тус төлж төлбөрийг бүрэн барагдуулах, хариуцагч С.Онон нь төлбөрийг бүрэн барагдуулсанаар нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо 10 дгаар гудамж, 17 тоот хаягт байрлах, Г-2201018363 дугаартай газар болон Ү-2201040670 дугаартай 68.44 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг бууруулж, хариуцагч С.Ононгоос 34675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагын 1.850.000 төгрөгөөс татгалзаж, 3.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч С.Онон нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 2.400.000 төгрөгөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.400.000 төгрөгийг тус тус төлж төлбөрийг бүрэн барагдуулах, хариуцагч С.Онон нь төлбөрийг бүрэн барагдуулсанаар нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо 10 дгаар гудамж, 17 тоот хаягт байрлах, Г-2201018363 дугаартай газар болон Ү-2201040670 дугаартай 68.44 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч О.Баясгаланд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 98950 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 34675 төгрөг, хариуцагч С.Ононгоос 34675 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

     

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА