Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1461

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч С.Энх*******Эрдэнэ ҮД:06*******90, Э.Үнэнсайхан ҮД: 06*******78,

хохирогч Б.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 01 дүгээр сарын 08*******ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, буриад, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,” Формула” авто угаалгын газар угаагч ажилтай байсан , ам бүл 4, ээж, хойд аав, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг 12*******р хороо, Булгийн 21дүгээр гудамжны 38 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн эрүүгийн 1806 0567 51606 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04*******ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

Э.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхнасанд 4 удаагийн үйлдлээр бусдын адууг өөрийнх хэмээн итгүүлэн, хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 24 ширхэг адууг зарж, 9.180.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийнхээ талаар ярихгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхнасан мэдүүлэхдээ: Гөлөгөө гэх айлын Бат*******Өлзий гэх залуу шүүгдэгчийг бодоод надад гурван толгой адуу өгөх талаар ярьсан. Саяхан адууны ерөнхий тоймыг тохиролцоод адуугаа зүүн нутаг руу гаргасан байсан. Хавар болохоор адуугаа солилцоё гэж хэлсэн. Хуралдаанаас өмнө ярихад хоёр охин, нэг эр адүү өгнө. Э.Б адуу манайд байхгүй. Гэхдээ Э.Б багаасаа манай хурдны морийг унаж байсан учир Э.Б бодоод чамд 2*******3 адуу өгнө гэдгээ илэрхийлсэн. Үүнийг хохирлоос хасах

 

2

 

 

 

боломжтой. Тэр үед Э.Б тухайн айлд байж байгаад надад гурван адуу байна гэж хэлсэн. Эхлээд хоёр адуу хэрэгтэй гэж хэлсэн. Дараа нь дахиад мөнгөний хэрэг болоод байна. Таны үзсэн адуунаас хоёр охин байдас байна гэж хэлсэн. Өвөл манай адуу урагшаа алдагдаад Ууганаа болон Э.Б нартай холбоо барьж чадахгүй байсан. Хавар 1 дүгээр сарын үед манай адуучин мотоциклоор явж байгаад гэмтсэн гээд хотод ирсэн. Тухайн үед Г.Отгон*******Эрдэнийг Улаанбаатар хотод ирээд машин угаалгын газар ажиллаж байгааг мэдсэн. Миний болон адууг нь малладаг байсан айлынхаа адууг алдсан байсан. Ууганаа Улаанбаатар хотод эмчлүүлсэн. Би тус эмчилгээнийх нь зардлыг өгсөн. Ууганаа адуундаа яваад сар гаран хугацаанд сураг тасарсан. Гурав дахь үйлдэл нь 3 дугаар сарын үед дүү нь шарлаад эмчилгээтэй болсон нэг байдас нэмж өгье, та тодорхой хэмжээний мөнгө шилжүүлээч гэсэн. Дөвөр дэх удаагийнх нь би өөрт байдаг хувь өндөртэй хурдан удмынхаа үрээг нэг унагатай гүү, үхэр болон байдаснаас өгчихлөө. Унагатай гүү, нэг байдасыг нь та 1.500.000 төгрөгөөр авчих гэж дөрвөн тооны адуу санал болгосон. Би Э.Бадууг худалдан авахын тулд цалингийн зээл, хадгаламж барьцаалсан зээл авсан. Сүүлийн мөнгийг хоёр хүүхдийн хадгаламжийг барьцаалж зээл авсан. Нэхэмжлэлд зээлийн хүүг оролцуулаагүй. Би Э.Б7.650.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мөнхнасангийн: ...Дараа нь Ууганаатай утсаар ярихад та авсан 2 адуугаа надад аваад ир, би маллаад өгье гэсэн. 2017 оны 10 дугаар сарын 15*******ны өдөр би 5 адуугаа Ууганаад аваачиж өгсөн. Тэр үед Ууганаатай цуг мал маллаж байсан Э.Бтанилцсан. Тухайн үед Э.Б Ууганаатай адил өөрийн малыг авч ирээд алдарт уяач Гөлгөөгийн малтай цуг маллаж байгаа гэж байсан. Би очихоосоо өмнө Ууганаагаас Э.Бд мөнгөний хэрэгцээ гарсан учир 2 гүү зарах гэж байгаа талаар сонссон байсан учир бэлчээр дээр нь очоод 2 гүүг харсны дараа Э.Бхудалдаж авахаар тохирсон. Тэгээд би Улаанбаатар хотод ирээд 2017оны 11дүгээр сарын 07*******ноос 20*******ны өдрийн хооронд 2 гүүний 1.250.000 төгрөгийг Отгон*******Эрдэнийн хэлсэн найз охин болох Номинзулынх нь ХААН банкны 5017277048 дугаартай данс болон өөр хүний /хэн гэдгийг нь одоо санахгүй байна/ ХААН банкны данс руу өөрийн данснаас шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Э.Б “ах аа, надад дахиж мөнгөний хэрэг байна, хоёулаа дахиж адууны наймаа хийе” гэж санал тавьсан. Би анх бэлчээр дээр очихдоо харсан болохоор хоорондоо ярилцаад дахиж 2 гүү авахаар тохирсон. 2017оны 11 дүгээр сарын 24*******нөөс 12 дугаар сарын 09*******ний хооронд 1.030.000 төгрөгийг өмнөх хоёр данс руу ээлжилж шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлсний дараа “Миний дөрвөн гүүг Ууганаа маллаж байгаа миний адуутай нийлүүлчихээрэй” гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын эхээр Ууганаа мотоциклтай явж байгаад гэмтсэн учир нийлүүлэх боломжгүй болсон. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Ууганаа, Э.Б, Гөлгөө нарын бүх адуунууд шуурганаар алдагдсан. Адуунуудаа олж чадаагүй байхад 2018 оны

 

  1. дүгээр сард Э.Б надтай холбогдоод “дүү нь шар өвчнөөр өвчлөөд
 

3

 

 

 

Халдвартын эмнэлэгт хэвтсэн, 7 хоногтоо 120.000 төгрөгийн эм тариа хэрэглэж байна, мөнгөний хэрэг байна, миний хоёр байдас, нэг унага, нэг гүүг нийлүүлээд 1.500.000 төгрөгөөр авчих, мөнгөө цуглуулаад өгч болно, адуунууд Атарт миний танил хүнд байгаа гэж хэлсэн. Адуунуудыхаа зургийг фэйсбүүкээр явуулсан. Би адуунуудыг нь авахаар болоод 2018оны 05 дугаар сарын 09*******нөөс 06 дугаар сарын 07*******ны хооронд 1.450.000 төгрөгийг Хунтайсуухүү гэх хүний ХААН банкны 5059146923 дугаарын дансанд шилжүүлсэн. Э.Б тухайн үед “таны алдагдсан адууны сураг гарсан, Төв аймгийн Баянцогт суманд байгаа гэнэ, би эмнэлгээс гараад таны бүх адууг бөөгнүүлж нийлүүлж өгье гэсэн. 2018 оны 06 дугаар сарын 10*******ны өдрийн үед би Ууганаатай цуг Төв аймгийн Сэргэлэн сум руу явж Ууганаагийн адуу болон өөрийн Хэнтий аймгаас авсан нэг азарга Баянчандмань сум руу авчирсан. Бусад хоёр гүү, 2 унага нь үхсэн учир би Э.Бд нэг азаргатай үлдсэн учир чамаас авсан адуунуудаа авъя гэж хэлсэн. Э.Б нагац ах Билгээгийн малчны зээлийн хугацаа 2018 оны 06 дугаар сарын 25*******ны өдөр зээлээ төлж дуусга гэж шаардаад байгаа, Билгээ ах адуугаа махалж зарж байхаар шууд зарах сонирхолтой байгаа та аваач гэж хэлсэн. Над руу фэйсбүүкээр зурагнууд явуулсан. Би 16 тооны адууг 4.800.000 төгрөгөөр авахаар тохирч, 2018оны 06 дугаар сарын 24*******ний өдөр Хунтайсуухүүгийн данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлж, 2018оны 06 дугаар сарын 27*******ны өдөр 3.800.000 төгрөгийг Э.Буулзаж бэлнээр өгсөн. 2018оны 06 дугаар сарын 29*******ний өдөр цуг явж адуугаа авахаар тохирсон боловч Э.Б утсаа салгаад, фэйсбүүкээр намайг блоклож хаагаад зугтаасан. Би Төв аймгийн Баянцогтод хүлээж байгаад 2018оны 06 дугаар сарын 30*******ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Отгон*******Эрдэнийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжны 1235в тоот хаягаар очиход “тийм хүн байхгүй” гэж байсан. Ууганаа надтай утсаар яриад өмнө нь ажиллаж байсан угаалгын газрыг зааж өгсөн. Би очоод асуухад өвөл ажиллаж байгаад шарлаад ажиллахаа больсон, дүү нь цуг ажиллаж байсан гээд надад дүүгийнх нь утсыг өгсөн. Би тэр дүүтэй нь ярьж байгаад амьдарч байгаа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 21 дүгээр гудамж 38 тоот хаягаар очиход 3 гэр байсан. Э.Б гэртээ байгаагүй хамаатнууд нь 3*******4 хоногийн өмнө гарч яваад ирээгүй байна гэж хэлсэн. 2018оны 07 дугаар сарын 01*******ний өдөр очиход Э.Б ирээгүй байсан. Угаалгын газрын эмэгтэй 21:40 цагийн үед утсаар яриад Э.Б угаалгын газар хүрч ирлээ найзуудтайгаа хөлбөмбөг үзэх гээд явж байна гэж хэлсэн. Би Сүхбаатарын талбайн урд талын асарт хөлбөмбөг үзэж байгааг мэдээд очиж барьж авсан. Уулзаад асуухад Э.Б надад нэг ч мал байхгүй, худал ярьсан юм, мөнгө үрсэн гэж хэлсэн. Тухайн үед Э.Бд “I Phone 6 Plus” загварын шаргал өнгийн шинэ гар утас, 242.000 төгрөг байсныг би авсан байгаа.

 

... Би Э.Б24 тооны адуу авахаар нийт 9.180.000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн. Надаас авсан мөнгөнөөс Ууганаа болон манай хүргэн дүү Билгээ нар Э.Бавсан байсныг мэдсэн. Тэр хоёртоо утсаар ярихад авсан мөнгөндөө нэг, нэг адуу өгөхөөр болсон. Хоёр адуу 900.000 төгрөг болно. Э.Б242.000 төгрөг болон “I Phone 6 Plus” гар утсыг авлаа. Энэ мөнгийг хасахаар 7.650.000 төгрөгийг нэхэмжилж байна. Залилуулсандаа

 

4

 

 

 

гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх*******н 7*******8 дугаар тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Б: ...Би тухайн үед Мөнхнасан ахад “надад адуу байгаа та худалдаж авах уу” гэж Ууганаагаар дамжуулж асуулгасан. Мөнхнасан ах бэлчээр дээр ирж үзээд 2 гүү 1.400.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэгээд Улаанбаатар хотод ирээд танил Номинзул, Баасансамбуу нарын дансаар шилжүүлж авсан. Тэгээд би Мөнхнасан ахтай дахиж 2 гүү 1.100.000 төгрөгөөр зарахаар ярьж тохирсон. Мөнхнасан ах дээрх 2 хүний данс руу шилжүүлсэн. Мөнхнасан ах “хавар адуугаа аваад нийлүүлнэ” гэж хэлсэн. Би тухайн үед Гөлгөөгийн малыг маллахаа болиод Улаанбаатар хотод ирсэн байсан боловч мөнгөний хэрэг болоод худлаа ярьж Мөнхнасан ахаас мөнгө авсан байсан 2018 оны 04 дүгээр сард шарлаад Халдвартын эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт байхдаа эм тарианы мөнгө хэрэг болоод байсан учир Мөнхнасан ахтай дахиж холбогдоод “дүү нь шарлаж эмнэлэгт хэвтсэн, мөнгө хэрэгтэй байна, та 4 адуу 1.500.000 төгрөгөөр авчих” гэж хэлээд фэйсбүүкээр зураг явуулсан. Өөрт байсан зурагнуудыг явуулсан юм. Мөнхнасан ах худалдаж авахаар болоод найз Хунтайсуухүүгийн данс руу мөнгө шилжүүлсэн. Мөнхнасан ах “адуунуудаа бөөгнүүлж авъя” гэж хэлэхээр нь “би наадмын дараа бөөгнүүлээд өгье” гэж хэлсэн. 2018 оны 06 дугаар сарын 20*******ны өдрийн үед машин авах гээд мөнгө хэрэг болсон. Мөнхнасан ах руу утсаар яриад “манай нагац ах Батбилэг малчны зээлтэй юм, зээл нь нэхэгдээд байна, 16 адууг 4.800.000 төгрөгөөр авчих, махалж зараад яах вэ гээд байгаа юм.” гэж хэлсэн. Тэгээд өөрт байсан адууны зурагнуудыг фэйсбүүкээр үзүүлэхэд Мөнхнасан ах авахаар болсон. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 24*******ний өдөр 1.000.000 төгрөгийг Хунтайсуухүүгийн данс руу шилжүүлсэн. 2018оны 06 дугаар сарын 27*******ны өдөр Мөнхнасан ах бид 2 гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсны дараа надад бэлэн 3.800.000 төгрөг өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 29*******ний өдөр адуугаа өгөлцөж авалцахаар тохироод салсан. Тэгээд би утсаа салгаад зугтааж байгаад өчигдөр хөлбөмбөг үзэж байгаад Мөнхнасан ахад баригдсан... гэх мэдүүлэг /хх*******ийн 27*******28 дугаар тал/.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Хунтайсуухүүгийн:... 2018оны 05 дугаар сарын 09*******ний өдөр хамаатан Түвшинбатын төрсөн өдөр болоод Э.Бтаарсан. Тэр үедээ Отгоо “найздаа картаа түр хэрэглүүлээч, дансаар чинь хүнээс мөнгө авах гэсэн юм, удахгүй буцаагаад өгчихнө” гэж хэлсэн. Хэнээс ямар учиртай мөнгө авах гэж байгаа талаар надад огт хэлээгүй. Найз маань мөнгө хийгээд авна гэсэн учир би өөрөө ч яах гэж байгаа талаар нь асуугаагүй. Найз гэдэг утгаараа итгээд өөрийн дансны дугаарыг хэлээд, картаа өгөөд явуулсан. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад 2018 оны 05 сарын дундуур Э.Буулзаад картаа авъя гэхэд “өөр хүнд өгөөд мартсан байгаа, дараа уулзахаараа өгчихье” гэж хэлсэн. Дахиж Э.Буулзаагүй байхад өчигдөр 2018 оны 07 дугаар сарын 02*******ны өдөр Э.Б уулзаад би Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа, чиний дансыг ашиглаж хүнээс мөнгө авсан болохоор чамаас мэдүүлэг авах хэрэгтэй байгаа юм, чи маргааш цуг очооч” гэж хэлээд миний картыг өгсөн. Э.Б миний дансыг ашиглаж хэнээс хэдэн төгрөг авсан талаар хэлээгүй. Яг ямар хэрэгт шалгагдаж

 

5

 

 

 

байгаа талаар огт мэдэхгүй. Би картаа өгч явуулж, дансны дугаараа хэлээд явуулсан болохоос биш ирсэн мөнгийг нь аваагүй. Би дансаа шалгаагүй, миний данс утасны дугаартай холбоогүй байдаг болохоор хэдэн төгрөг авсан талаар мэдэх боломжгүй. Би “ХААН” банкнаас дансны хуулгаа гаргаж аваад мэдүүлэгтээ хавсаргахаар өгье...гэх мэдүүлэг /хх*******ийн 29*******30 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Баасансамбуугийн:...2017 оны 12 дугаар сарын эхээр манай гэрт Э.Б ирсэн. Манай 2 дүүтэй холбогдож байгаад гэрт ирээд 2 хоносон. Энэ үед Э.Б миний утсаар хүнтэй утсаар адуу мал зарах талаар ярьсан. Тэгээд тэр хүн нь мөнгийг дансаар шилжүүлэх болсон. Э.Бд өөрт нь данс байхгүй гээд надаас дансны дугаар асуусан. Би эхнэр Хуланчимэгийн дээрх дансны дугаарыг өгсөн. Би тухайн үед хүний шилжүүлсэн мөнгийг картаар данснаасаа авч өгсөн. Хэнд, хэний ямар адууг зарах гэж байгаа талаар мэдээгүй. Дансаа ашиглуулаач гэхээр нь өгсөн. Би ч өөрөө яах гэж байгаа талаар нарийн асууж тодруулаагүй. Мэдэх учир итгээд эхнэрийн дансыг ашиглуулсан. Би шилжүүлсэн мөнгөнөөс нь нэг ч төгрөг аваагүй. Тэр өдрөөс хойш дахиж Э.Бхолбогдож уулзаагүй байхад өчигдөр 2018 оны 07 дугаар сарын 03*******ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2*******р хэлтэс дээр асуудалтай байгаа, өвөл хүнээс гүүний мөнгө авсан хэрэг байгаа юм, та дансны хуулгаа аваад уулзах шаардлагатай байна гэж хэлсэн. Яасан талаар асуухад нарийн зүйл хэлээгүй...гэх мэдүүлэг /хх*******ийн 38*******39 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Номинзулын: ...2017 оны 10 дугаар сарын сүүлээр Э.Б, Ууганбаяр нар манай гэрт ирсэн. Ууганбаяр бид нар хуучны найзууд юм. Би тухайн үед жирэмсэн байсан болохоор Ууганбаяр намайг эргэж ирсэн. Э.Б Ууганбаярыг дагаж ирсэн байсан. Манай нөхөр 2017 оны 06*******р сард Төртогтохын адууг уяхаа болиход Төртогтох, Ууганбаяраар адуугаа уяулсан байсан ба тэнд байхдаа Э.Бтанилцсан юм шиг байсан. Тэр хоёр манайд ирэхдээ нэг уяан дээр цуг байгаа гэж байсан ба Ууганбаяр эмнэлэгт үзүүлэх гэж ирэхдээ манайхаар орж ирсэн ба тэр хоёр манайд удаагүй явсан. 2*******3 хоногийн дараа Э.Б ганцаараа манайд ирээд “найз нь ахаасаа мөнгө авах гэсэн юм, надад данс байхгүй байна, чи карттай юм чинь дансаараа мөнгө аваад өг, хэрэглэж байгаад өгье” гэж гуйсан. Би таних учир туслах гээд дансны дугаараа хэлээд, картаа өгөөд явуулсан. Маргааш нь би Төв аймгийн Баянчандмань сум руу хувийн ажлаар явсан ба 1 сар гаран болоод Улаанбаатар хотод ирсэн. Ирээд картаа хэрэглэх гээд Э.Б рүү залгаад хэлэхэд Э.Б маргааш нь авч ирж өгсөн. Би Э.Б хэнээс, хэдэн төгрөг авсан талаар мэдээгүй. Дансаа огт шалгаж үзээгүй. Сүүлд 2018 оны 3*******р сард Э.Б манай гэрт ганцаараа ирээд дахиж картаа хэрэглүүлээч гэж гуйсан. Тухай үед надад карт хэрэгтэй байсан болохоор өгөөгүй. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Э.Богт холбоогүй байна. 2018 оны 07*******р сард цагдаагийн байгууллагаас над руу залгаж Э.Б миний дансыг ашигласан талаар хэлсэн. Ингээд би 2018оны 08 дугаар сарын 01*******ний өдөр өөрийн “ХААН” банкны 5017277048 дугаарын дансны 2017оны 10 дугаар сарын 01*******нээс 12 дугаар сарын 31*******ний өдрийн хоорондох дансны хуулгыг гаргаж үзсэн. Дансны хуулга дээр 2017оны 11 дүгээр сарын 03*******ны өдөр 5011361209 дугаарын данснаас “Мөнхнасан”

 

6

 

 

 

гэсэн утгатай 250.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 07*******ний өдөр 5022400804 дугаарын данснаас “насаа ахаас нь гүүний мөнгө” гэсэн утгаар 600.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20*******ны өдөр 5022400804 данснаас “насаа ахаас нь гүүний мөнгө” гэсэн утгаар 450.000 төгрөг, 2017оны 11 дүгээр сарын 24*******ний өдөр 5022400804 дугаарын данснаас “насаа ахаас нь гүүний мөнгө” гэсэн утгаар 300.000 төгрөг шилжүүлсэн байсан. Э.Бд миний карт байсан болохоор уг шилжүүлсэн мөнгийг бага багаар авч хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг /хх*******ийн 53*******

 

  1. дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Ууганбаярын: ...Би 2017 оны зун Төв аймгийн Сэргэлэн суманд морь уяж байхдаа Отгон*******Эрдэнтэй танилцсан. Э.Б бас хүний туслах уяачаар морь уядаг байсан. Би 2017 оны 8*******р сарын сүүлээр Монгол Улсын сайн малчин Гөлгөөгийн малыг цуг маллах гэж өөрийн адуугаа туугаад Төв аймгийн Сэргэлэн суманд очсон. Намайг очсоны дараа 2017 оны 9 дүгээр сард Э.Б Гөлгөө ахынд ирсэн. Э.Б багаасаа Гөлгөө ахын адууг унадаг байсан юм. Гөлгөө ахтай Э.Б намайг анх танилцуулсан. Гөлгөө ахынд байхад Мөнхнасан ах утсаар хобогдоод “би Хэнтий аймгаас нэг азарга, хоёр гүү, хоёр унага худалдаж авсан, чамд аваачиж өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Мөнхнасан ах таван адуугаа ачиж авч ирсэн. Э.Б өмнө нь надаас өөрийнхөө морийг худалдаж авах уу гэдэг байсан. Би мөнгөгүй учир сонирхдоггүй байсан. Мөнхнасан ахыг ирэхэд нь би “энэ ах адуу малд дуртай чи энэ ахтай ярьж үзээч” гэж хэлсэн. Тэгээд Э.Б, Мөнхнасан ахтай танилцсан. Тэр хоёр хоорондоо адуу малын наймаа ярьсан байсан. Хэдэн адуу хэдэн төгрөгөөр зарах гэж байгааг мэдээгүй. Э.Б Гөлгөө ахынхаас явсан. 2017 оны 11*******р сарын үед Улаанбаатар хотод ирээд Э.Бутсаар яриад “мөнгө байвал зээлээч” гэж асуухад зөвшөөрсөн. Бага багаар цувуулж авсаар 400.000 гаран төгрөг зээлсэн. Энэ үедээ Э.Б “би Мөнхнасан ахад 2 адуу зарсан” гэж хэлж байсан. Тийм болохоор энэ мөнгөнөөс зээлж байна гэж ойлгосон. Би удаагүй адуу руугаа явсан. 2018 оны 01 дүгээр сарын үед Э.Бутсаар яриад “би мөнгийг чинь буцааж өгч чадахгүй байна, чамд өгөх мөнгөний оронд Мөнхнасан ахад нэг байдас өгчихье” гэхэд Э.Б зөвшөөрсөн. Түүнээс хойш дахиж Э.Бхолбоогүй байсан. 2018 оны 5 дугаар сарын үед Э.Бутсаар ярихад “би Мөнхнасан ахад дөрвөн адуу зарсан, Мөнхнасан ах адуу малаа бөөгнүүлнэ гэсэн, би ахаас адуу авч өгнө, миний адуу ахад байгаа” гэж хэлсэн. Үүний дараа 2018 оны 7*******р сарын үед Мөнхнасан ах “би Э.Бярилаа, 20 гаран адуу авахаар мөнгө өгсөн байгаа” гэж хэлсэн. Би “та тийм бол Э.Бхурдан аваарай” гэж хэлсэн. Э.Б адуугаа өгнө гээд Мөнхнасан ахтай өдөр товлосон гээд Мөнхнасан ах гэр бүлийн хамт манайд ирж хоносон. Тэгээд бид нар Отгон*******Эрдэнийн товлосон газарт нь очиход байхгүй байсан. Тэгээд Отгон*******Эрдэнийг хайгаад олоогүй. Энэ үеэс Э.Б өөрт байхгүй адууг худал ярьж зарсан гэж ойлгосон...гэх мэдүүлэг /хх*******ийн 60*******61 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрдэнэбилэгийн:...2017 оны 10*******р сард Мөнхнасан ах Хэнтий аймгаас 5 адуу худалдаж авсан гээд манай нутгийн залуу Ууганбаярт адуугаа аваачиж өгөхөд нь би цуг явсан. Тэнд өглөө очоод байж

 

7

 

 

 

байгаад оройдоо буцаад ирсэн. Ингэж уулзсанаас хойш хэд хоногийн дараа Ууганбаяр, Э.Б нар Улаанбаатар хотод өвлийн хувцас авах гээд ирсэн. Э.Б “би Мөнхнасан ахад 2 адуу 1.000.000 орчим төгрөгөөр зарахаар тохирсон. Мөнхнасан ахаас мөнгө аваад хувцас хунар авах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор би Э.Бд “чиний зарах гэж байгаа 2 адууны 1*******ийг нь би өгчихье, Мөнхнасан ахаас авах мөнгийг чинь хуваагаад авъя” гэж хэлсэн. Мөнхнасан ах миний Хаан банкны 5735178471 дугаарын дансанд 200.000 төгрөг шилжүүлснийг би аваад хэрэглэсэн. Үлдсэн мөнгийг Э.Б надад өгөөгүй. Тухайн үед уулзаж салснаас хойш Э.Бодоог болтол уулзаагүй. 2018 оны 07*******р сарын эхээр Э.Б над руу залгаад “нөгөө 2 адууныхаа нэгийг Мөнхнасан ахад өгөөрэй” гэж хэлсэн. Дараа нь Мөнхнасан ах залгаад “Э.Б та 2*******ын ярьсан яриа байгаа юм байна. Отгон*******Эрдэнийн өгөх ёстой адуунаас 1*******ийг чи надад өгөх ёстой юм байна. Э.Б надад адуу өгнө гээд худлаа яриад алга болсон, цагдаад өргөдөл өгсөн, чи өгөх ёстой адуугаа өгөөрөй” гэж хэлсэн. Би Ууганбаяр руу утсаар ярьж байгаад 1 адуу Ууганбаярт өгсөн...гэх мэдүүлэг /хх*******ийн 103*******104 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Э.Б:...2017 оны 9 дүгээр сарын үед адуугаа тавиад Төрөө уяачид ажиллахаа болиод Ууганбаяр бид хоёр Гөлгөө уяачийнд очиж мал маллах болсон. Энэ үед Ууганбаярын танил гэх Мөнхнасан ах манай уяан дээр ирсэн. Мөнхнасан ахтай танилцсан. Ууганбаяр Мөнхнасан ах 2 өмнө нь бие биенээ таньдаг. Ууганаа Мөнхнасан ахад адуу зарж байсан гэсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй учир Мөнхнасан ахад адууг зарах гээд Ууганаа Гөлгөө уяачийн адуунуудыг үзүүлээд “энэ дунд Отгон*******Эрдэнийн адуу байгаа” гэж хэлсэн. Ууганаа надад “Насаа ах адуу малаа нэхээд байдаггүй, надаас адуу авна гэж мөнгө өгсөн боловч адуу нь над дээр байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд би Мөнхнасан ахад Гөлгөө уяачийн адууг үзүүлээд 2 гүү 1.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Мөнхнасан ах 2 гүүгээ харчихаад мөнгийг Улаанбаатар хотод очоод шилжүүлэхээр болоод явсан. Ууганбаяр бид хоёр 2017 оны 11*******р сарын эхээр Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд бид хоёр Ууганаагийн найз Номинзулын гэрт очсон. Мөнхнасан ахаас мөнгө авч байх үедээ дахиж 2 гүү зарж авахаар утсаар ярьж тохирсон. Энэ мөнгийг би Номинзул болон танил ах Баасансамбуугийн эхнэр Хуланчимэгийн дансаар шилжүүлж авсан. Сүүлд авсан мөнгийг би Эрдэнэбилэгтэй цуг хувцас авах, хоол унд идэх зэрэгт үрж дуусгасан. Сүүлд 2018 оны хавар мөнгө хэрэг болоод Мөнхнасан ахад 4 адуу зарна гэж худал хэлээд найз Хунтайсуухүүгийн дансаар мөнгө авсан. Тэгээд сүүлд 2018 оны 06*******р сард мөнгө аваад болоод байна, дараа нь хүн амьтнаас адуу мал олоод өгнө гэж бодоод Мөнхнасан ахад фэйсбүүкээр адууны зургийг манай ахын адуу байгаа юм аа гэж үзүүлээд 16 адуу зарахаар болж мөнгө авсан. Уг мөнгийг үрээд дуусгасан. Надад өгөх адуу байхгүй учир Мөнхнасан ахтай уулзалгүй зугтсан...гэх мэдүүлэг /хх*******ийн 97*******98 дугаар тал/,

 

  • Хохирогч Б.Мөнхнасангийн “ХААН” банкны дансны хуулга /хх*******ийн 9*******25 дугаар тал/,
    • Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх*******ийн 108 дугаар
 

8

 

 

 

тал/,

 

  • Шүүгдэгч Э.Б иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх*******ийн 64, 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Э.Б нь иргэн Б.Мөнхнасанд 4 удаагийн үйлдлээр бусдын адууг өөрийнх хэмээн итгүүлэн, хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 24 толгой адууг зарж байгаагаар хохирогч Б.Мөнхнасангаас У.Хунтайсуухүү, Э.Баасансамбуу, Д.Номинзул нарын “ХААН” банкны дансаар болон бэлнээр нийт 9.180.000 төгрөгийг шилжүүлэн залилан авсан үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхнасанд 4 удаагийн үйлдлээр бусдын адууг өөрийнх хэмээн итгүүлэн, хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 24 толгой адууг зарж байгаагаар нийт 9.180.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, “ХААН” банкны дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Г.Отгон*******Эрдэнийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Баянзүрх дүүргийн Прокуророос Э.Б гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхнасанд 4 удаагийн үйлдлээр бусдын адууг өөрийнх хэмээн итгүүлэн, хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 24 толгой адууг зарж байгаагаар нийт 9.180.000 төгрөгийг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Иймд Прокуророос Э.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхнасанд 4 удаагийн үйлдлээр бусдын адууг өөрийнх хэмээн итгүүлэн, хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 24 ширхэг адууг зарж байгаагаар нийт 9.180.000 төгрөгийг залилан авсан гэм буруугийн шунахай сэдэлттэй, санаатай буюу идэвхтэй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Мөнхнасанд 7.650.000 төгрөгийг

 

9

 

 

 

төлөөгүй байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Э.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ганболдын Отгон*******Эрдэнийг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт

 

зааснаар Г.Отгон*******Эрдэнийг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1*******д зааснаар Э.Бэс /РД:НИ95010811/ 7.650.000 /долоон сая зургаан зуун

тавин  мянган/  төгрөгийг  гаргуулан  хохирогч  Баатарын  Мөнхнасанд

 

олгосугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
 

10

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Ч.АЛТАНЦЭЦЭГ