Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 хороолол, 65 байр, 123 тоотод оршин суух, Тангуд овогт Дагвасүмбэрэлийн Одсүрэн /РД:ЦЖ69022701/

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 27 байр, 57 тоотод оршин суух, Боржигон овогт Бямбасүрэнгийн Баатарсүрэн /РД:ЧО70041210/

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Одсүрэн, хариуцагч Б.Баатарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.                                                                                                                                                                                                       

                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Одсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: Б.Баатарсүрэнтэй 2011 оны 06 дугаар сард танилцан улмаар 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү Сүмбэрзулийг төрүүлсэн. Хүүхэд миний асрамжид 5 нас хүртлээ бойжиж байна. Хүү Сүмбэрзулийн эцэг нь Б.Баатарсүрэн тул түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж  өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Баатарсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шинжээч томилуулах хүсэлтээс татгалзсан. Хүү Сүмбэрзул нь миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

     

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Д.Одсүрэн нь хариуцагч Б.Баатарсүрэнд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

           Д.Одсүрэн, Б.Баатарсүрэн нар нь 2011 оны 06 дугаар сард танилцаж, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү О.Сүмбэрзулийг төрүүлсэн,                                    зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хамтарч амьдраагүй болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбараар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч нь хүү О.Сүмбэрзулд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасан, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү О.Сүмбэрзулийг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч хариуцагч Б.Баатарсүрэн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрсөн, Гэр б үлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй.

Иймд Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү О.Сүмбэрзулийн эцэг Б.Баатарсүрэнгээсс хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцгач Б.Баатарсүрэнгээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Одсүрэнд олгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.Баатарсүрэн нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болохыг дурьдлаа.

 

                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

            1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү О.Сүмбэрзулийг 11  нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Б.Баатарсүрэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.   

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.  

               

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Баатарсүрэнгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Одсүрэнд олгосугай.

 

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

                                  

                             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА