Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/265

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч О.Мөнхцэцэг,

шүүгдэгч Р.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хурц худагт худам шарайд овогт Р.Т  холбогдох 2017 2601 0588 дугаартай, эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19- ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны *** дүгээр сарын ***-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин, гагнуурчин мэргэжилтэй, гагнуурчин, ам бүл-*, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын **** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,- урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Х*****овгийн Р** Т****, /РД:ЕС83042018/

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Т нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын дангийн 2-01 тоотод иргэн Б.Д   хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүр, толгойн тус газарт цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Р.Т нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын дангийн 2-01 тоотод эцэг болох Б. хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэг үйлдсэн болох нь...

  • шүүгдэгч Р.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 20-21 цагийн үед манай эхнэр У ажлаасаа ирж байна гэхээр нь аав Д хөлдөөгчинд хийчихсэн байсан буузаа авах гээд аавын гэрт ороход гэр нь цоожгой байсан...гэрийнх нь үүдэнд зогсож байсан чинь хойноос манай аав ганцаараа ирж байсан. Хойно нь ээж ирж байсан. Тэгээд аавыг ирхээр нь аав танайхаас буузаа авъя гэсэн чинь довжоон дээр таягаараа тулчхаад үгийн зөрүүгүй чи хэн бэ гээд намайг багалзуурдаж хоолой боогоод хана мөргүүлсэн тэгэхээр нь би баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон чинь газар унасан...гэх мэдүүлэг /хх-56-58/,
  • хохирогч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Төгсбаатар...намайг заамдаж аваад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод би газар унасан. Намайг унасны дараа толгойн ар хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд дээгүүр харайгаад гараад явсан...гэх мэдүүлэг /хх-19- 22/,
  • гэрч Ж.Ю мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б гэх найзынхаа гэрт очиж цай уусан... ганц нэг шил архи задлаад хувааж уусан...21 цагийн үед гэр рүүгээ явж байтал Тө хашаанаасаа гарч ирээд та хоёр хааччихав би буузаа авах гэсэн юм гэхээр нь бид хоёр Б гэрт цай уучихаад ирлээ гэсэн. Тэгсэн чинь Д чи хэн юм бэ? Надаас юу авах гээд байгаа юм бэ ? гэсэн чинь Т би Майка байна, буузаа авах гэсэн юм гэсэн чинь Д барьж аваад хоолойг нь боогоод ганц тугтраад унагаасан. Тэгсэн чинь Т доороос нь босох гээд сарваганаж байгаад арай гэж гарыг нь тавиулаад яадаг өвгөн бэ гээд Д нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон. Энэ үед Дандар газар унасан...гэх мэдүүлэг /хх-26-28/,
  • гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017оны 3 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ нөхөртэйгээ байж байсан чинь оройн 20 цагийн үед гэрийнхээ үүдэн дээр аав орж ирж байгаа бололтой таягтай хөлийн чимээ гарсан. Нилээн байж байсан чинь хүмүүс хэрэлдэх шиг болсон. Тэгэхээр би аавын гэрт орсон чинь аавын нүүр ам нь цус болчихсон байсан. Тэр үед гэрт нь Т, Ю хоёр байсан... аав намайг Т цохичихлоо гэсэн... Төгсбаатар аав өөрөө намайг багалзуурдсан тэгэхээр нь би түлхэж унагаасан гэсэн...би тэр өдрөө аавыг аваад гэмтлийн эмнэлэгт үзүүлж хөмсөгөнд нь оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /хх-23- 25/,

гэрч Ш.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...манай нөхөр Т 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн үед над руу яриад ирж байна уу гэхээр нь би ажлаасаа гарчихсан явж байна гэсэн. Тэгээд манай нөхөр буузаа жигнээд байж байя гэсэн. Манай нөхрийн ярьж байгаагаар буузаа хадам аав Дандарын хөргөгчнөөс авах гэж явж байгаад л хадам аав Төгсбаатар хоёр хоорондоо хэрэлдэж маргасан юм шиг байна лээ...гэх мэдүүлэг/хх-31-32/,

  • гэрч Д.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тухайн үед Д, Ю нар 3-4 рунк архи уусан...гэх мэдүүлэг /хх-33-34/,
  • гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 00 цагийн үед багын найз Төгсбаатар манай гэрт ганцаараа толгойныхоо дагз хэсгийг гараараа барьчихсан бага зэргийн цус гарсан байдалтай орж ирсэн...найз нь аавтай маргалдчихлаа, аав миний хоолойг боогоод байхаар нь нэг цохичихоод зугтчихлаа өнөөдөртөө танайд хоноё гэсэн... манайд орж ирэх үед толгойн дэгз хэсэг нь хагараад цус гарчихсан, нүүрэндээ маажуулсан сорвитой, хоолойн урд хэсэгтээ бага зэрэг цус хуралттай байсан...гэх мэдүүлэг /хх-35-36/,
  • Д бие махбодид хөнгөн гэмтэл учирсан тухай шинжээчийн №3273 дугаартай дүгнэлт /хх-42/,
  • хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-11-13/,
  • мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-14-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Р.Т бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол баримтаар 102.000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь 107.000 төгрөг төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Р.Т анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 418 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

        • ТОГТООХ нь:
  •  
  • Шүүгдэгч Р.Т бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Р. хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д Р.Т-д сануулсугай.
  • Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  • Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  • Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ГАНБААТАР