| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07435/И |
| Дугаар | 2463 |
| Огноо | 2017-09-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2463
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Гранд Плаза төвийн 701 тоотод оршин байгаа, “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоо /РД:2323885/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк 107 дугаар байр, 75 тоотод оршин суух, Боржигон овогтой Эрдэнэчулууны Монголмаа /РД:УУ89043121/
Зээлийн гэрээний үүрэг нийт 49.760.200 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцал, хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршооны гишүүн Э.Монголмаа нь 2015 оны 10 сарын 15-ны өдөр 360 хоногийн хугацаатай, 30 хоногийн 4 хувийн хүүтэй, 26.000.000 төгрөгийг Баянгол дүүрэг, 4 хороо, Голден парк 107 байр, 75 тоот, 31 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан зээлж, 64 тоот зээлийн гэрээ байгуулсан. Э.Монголмаа нь 26,000,000 төгрөгийг 2016 оны 10 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаатай зээлсэн боловч зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 26,000,000 төгрөг, үндсэн хүү 21.458.333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.301.867 төгрөг, нийт 49.760.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна. Мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Э.Монголмаатай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 1.760.200 төгрөгөөс татгалзаж, 48.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Монголмаа төлөхөөр зөвшөөрч, 48.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулах, дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4 хороо, Голден парк 107 байр, 75 тоот, 31 м.кв талбайтай орон сууцаар хангуулахаар харилцан тохиролцсон. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоотой харилцан тохиролцон эвлэрч байна. Нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагын 1.760.200 төгрөгөөс татгалзаж, 48.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Монголмаа төлөхөөр зөвшөөрч, 48.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулах, дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагын 1.760.200 төгрөгөөс татгалзаж, 48.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Монголмаа төлөхөөр зөвшөөрч, 48.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоонд бүрэн төлж барагдуулах, төлбөрийг дурдсан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Э.Монголмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 49.760.200 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, үүгээр нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагын 1.760.200 төгрөгөөс татгалзаж, 48.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Монголмаа зөвшөөрч, 48.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоонд бүрэн төлж барагдуулах, төлбөрийг дурдсан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.
Зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоо, хариуцагч Э.Монголмаа нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.074.218 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Монголмаагаас 468.150 төгрөгийг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 606.068 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагын 1.760.200 төгрөгөөс татгалзаж, 48.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Монголмаа төлөхөөр зөвшөөрч, 48.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоонд бүрэн төлж барагдуулах, төлбөрийг дурдсан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4 хороо, Голден парк 107 байр, 75 тоот, 31 м.кв талбайтай орон сууцаар хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.074.218 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Монголмаагаас 468.150 төгрөгийг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 606.068 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА