Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2472

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, Энэбишийн гудамж, 23-в байр, 91 тоотод оршин суух, Баяд овогт Товуудоржийн Жарантав /РД:УМ90011852/

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, Энэбишийн гудамж, 23-в байр, 91 тоотод оршин суух, Боржигон овогт Цэдэнсодномын Саран-Од /РД:СР89030702/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Тайж овогт Баясгалантайгийн Жавхлан /РД:ФА89033097/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.                               

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Т.Жарантав, Ц.Саран-Од нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 сарын 06-ны өдөр Баясгалантайгийн Жавхлан нь Т.Жарантав, Ц.Саран-Од нараас автомашиныг чинь Nissan Z350 маркийн машинаар зөрүү хийж сольж өгье гэж 500000 төгрөг 5015289329 тоот дансандаа авсан. Дараа нь надад нэг бартерийн байр байна гээд сонирхох уу гэхээр нь урьдчилгаа алга гэж хэлтэл Nissan Z350-ийг чинь би урьдчилгаанд 10.000.000 сая төгрөгт бодоод авчихья банкинд мкв-ыг нь өндрөөр үнэлүүлээд үлдсэнийг гаргуулаад жаахан дутаж байгааг нь над дээр ажил хийгээд төлчих гэсэн. Улмаар 8 хувийн зээл гаргахгүй байгаа би нэг хаан банкны төв дээр эдийн засагч танина 2000 доллар гэсэн. Ингээд 2016 оны 01 сарын 19-ний өдөр бэлэн 1.000.000 төгрөг төлж “Рояал хаус констракшн” ХХК-тай орон сууц худалдан авах гэрээ, орон сууцны хөрөнгө оруулалтын гэх 2 гэрээ байгуулсан. Бас Хаан банкинд 1м.кв-ын үнэ 2.100.000 төгрөг орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. 2016 оны 05 сард С.Нарантунгалаг, Б.Жавхлан нар Рояал хаус констракшнд “материал нийлүүлж байгаад тохиролцож чадсангүй гэрээгээ цуцалчлаа, чи наад компанитайгаа холбогдож байгаад цахилгааны ажил эсвэл материал нийлүүлэх ажил авахгүй бол нөгөө төлөлт болохгүй байна гэсэн. Удалгүй Рояал хаус констракшнаас залгаад мөнгөө төл тэр нөхөртэй хамтарч ажиллахгүй гэсэн. Ийнхүү биднийг удаа дараа залилан мэхэлсэн бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Тайж овогт Баясгалантайгийн Жавхлан /РД:ФА89033097/-г эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.Жарантав, Ц.Саран-Од нар нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Тайж овогт Баясгалантайгийн Жавхлан /РД:ФА89033097/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт хүсэлт гаргагч Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, Энэбишийн гудамж, 23-в байр, 91 тоотод оршин суух, Ц.Саран-Одоос хариуцагчаар оролцвол зохих этгээд Баясгалантайгийн Жавхланд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгосон Итгэмжлэл авагдсан байх бөгөөд уг итгэмжлэлээр хүсэлт гаргагч Ц.Саран-Од нь Япон улсаас оруулж ирсэн, 2006 онд үйлдвэрлэгдсэн, Y-50114976 арлын дугаартай, хар өнгийн, Nissan Fuga маркийн 26-44 УБО улсын дугаартай суудлын автомашиныг худалдах, худалдан авах, нэр шилжүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах эрхийг Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэлийн 9 байр, 8 тоотод оршин суух, Тайж овогт Баясгалантайгийн Жавхлан /РД:ФА89033097/-д 1 сарын хугацаатай итгэмжлэн олгосон байна.

Түүнчлэн хэрэгт Баясгалантайгийн Жавхлан нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэлийн 9 байр, 8 тоотод оршин суудаггүй тухай Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт авагдсан байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Тайж овогт Баясгалантайгийн Жавхлан /РД:ФА89033097/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Жавхланг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй. 

            Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Л.Ононбаяртай холбоо барих утас: 88141084 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                               

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Т.Жарантав, Ц.Саран-Од нарын хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Тайж овогт Баясгалантайгийн Жавхлан /РД:ФА89033097/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Л.Ононбаяртай

холбогдох утас: 88141084 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА