| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00559/и |
| Дугаар | 535 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 535
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 6 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОВ84020819, Цагаан тохой овогтой Хашбалын Даваасамбуу,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 6 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОИ88042100, Хариад овогтой Жаргалсайханы Орхонтуул нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 34.944.670,32 төгрөг, зээлийн хүү 13.467.813,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 414.390,5 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 48.841.874 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Х.Даваасамбуу, Ж.Орхонтуул нар нь 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/1193 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 38.400.000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1, 5.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 3.455.329,68 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 4.124.434,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 39.604,6 төгрөг, нийт 7.619.396,09 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 732 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бухий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ1193 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 34.944.670,32 төгрөг, зээлийн хүү 13.467.813,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 414.390,05 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 48.841.874 төгрөг гаргуулах. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж зээлийг төлүүлэх. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан бармтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.
Хариуцагч Х.Даваасамбуу, Ж.Орхонтуул нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хаан банкны гаргасан нэхэмжлэлийн дагуу 48.841.874 төгрөгийн зээлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн зээлийг төлж барагдуулна. Зээлээ төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Х.Даваасамбуу, Ж.Орхонтуул нарын гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Х.Даваасамбуу, Ж.Орхонтуул нарт холбогдуулан, Зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 34.944.670,32 төгрөг, зээлийн хүү 13.467.813,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 414.390,5 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 48.841.874 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэн Х.Даваасамбуу, Ж.Орхонтуул нар Хаан банктай 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЗГ1193 тоот “Зээлийн гэрээ” байгуулан, 38.400.000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан байх ба мөн өдрийн БГ1193 тоот “Барцааны гэрээ”-ээр зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 6 тоотод байрлах, 38.2 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц /улсын бүртгэлийн Ү-1520003440, гэрчилгээний 000200062 дугаартай/, мөн Toyota platz маркийн, УВА 5105 улсын дугаартай, аралын №NCP120236360 дугаартай автомашин, 8-н ханатай битүү шалтай эсгий бүрээстэй Монгол гэр, 32 инчийн зурагт, 2 хаалгатай хөргөгч зэргийг тус тус барьцаалсан байна.
Харин хариуцагч нар Хаан банкнаас нэхэмжилсэн нийт 48.841.874 төгрөг төлөх, түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахыг тус тус хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402.255 төгрөгөөс 201.127,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 201.127,5 төгрөгийг, хариуцагч Х.Даваасамбуу, Ж.Орхонтуул нараас 201.127,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Даваасамбуу, Ж.Орхонтуул нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 48.841.874 /дөчин найман сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуун далан дөрөв/ төгрөг төлөх, түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэгч Хаан банкины нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402.255 /дөрвөн зуун хоёр мянга хоёр зуун тавин тав/ төгрөгөөс 201.127 /хоёр зуун нэг мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 201.127 /хоёр зуун нэг мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийг, хариуцагч Х.Даваасамбуу, Ж.Орхонтуул нараас 201.127 /хоёр зуун нэг мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА