Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/677

 

.:

 

 

 

 

 

 

2020             10            16                                          2020/ШЦТ/677

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ц.Ганчимэг /томилолтоор/, 

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Ц овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, -тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Б-ын Б- /РД:-/

 

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч *******- нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дүгээр хороо, Шувуун фабрикийн эцэст гудамжид иргэн Х.Г-ийг зодож эрүүл мэндэд нь “...тархи доргилт, нүүр, хүзүү,тохой, ууц, нуруунд, зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч *******- шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоосоо уучлалт гуйсан. Прокурортой сайн дураараа ял тохирсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэв.  

 

2. Хохирогч Х.Г- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үед байсан байх цагийг нь сайн мэдэхгүй байна. Өөрийн танил дүү Л-тай 4 лааз пиво авч хувааж уусан. Ингээд гэртээ ирэхдээ шувуун фабрикийн эцсийн буудал орчим байх худгийн тэнд очоод сууж байсан. Гэхдээ би согтуу байсан болохоор зарим нэг зүйлийг нь сайн санахгүй байна. Нэг мэдэхэд тэнд нэг залуутай  маргатал нөгөө залуу намайг боогоод нүүрэн тус газар цохиж, газар чирэх шиг болсон. Тэгээд цаашаа явчихаар нь би боссон. Тухайн үед манай эхнэр намайг ирж авсан. Би ямар нэг хүний биед халдаагүй бөгөөд хүнд гар хүрээгүй. Гомдол саналгүй, бие эдгэсэн, одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-19-22 х/,

 

3. Гэрч Э.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр харих гэж явж байгаад Шувууны байрны орчим дүү нартайгаа таараад юм ярьж сууж байгаад тэгээд тамхи авч татая гэж бодоод сууж байтал Б- гэх залуу намайг манай ангийн хүүхдэд тамхи байна хамт явчихаад ирье гэхээр нь за гээд хамт явсан. Тэгээд нөгөө хүүхдийг хүлээж байтал цэнхэр худгийн хажууд цагаан өнгийн марк нь мэдэхгүй машинд байсан хүмүүс цонхоо онгойлгож байгаад “зайл пизда нар минь” гэж хэлээд хөөгөөд байхаар нь би хэн бэ гээд яваад очтол танихгүй залуу бууж ирээд миний хоолойноос боогоод авсан чинь тухайн автомашинаас Л- бууж ирээд манай таньдаг хүн байгаа юм хаячих гэж хэлсэн чинь надтай хамт явж байсан Б- тухайн залууг нүүрэн хэсэгт нь цохих шиг болсон. Тухайн үед харанхуй байсан болохоор би сайн хараагүй. Тэгээд би бүгдийг нь явцгаа гэж хэлээд салгаад явуулсан. Би Б-ыг хар багаасаа танина, Шувуун фабрикт өссөн. Одоогоор нисэхэд амьдарч байгаа юм. Б-ыг тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Г- гэх залуу миний хоолойг боож цамцны товчийг сэтэлсэн. Тухайн үед миний хүзүү бага зэрэг улайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-23 х/,

 

4. Гэрч Ж.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бид эхээс 3-уулаа Б- ааваар овоглодог. Харин би ээжээрээ овоглодог юм. Манай дүү архи дарс уудаггүй, ажилдаа сайн, муу муухай зан ааш байхгүй бөгөөд хүнтэй эвтэй нөхөрсөг, даруухан хүүхэд. Тамхи татдаг өөр бусдаар ямар нэгэн муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг /хх-26 х/,

 

5. Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б-, Х, М бид нар байрны талбай дээр сагс тоглосон юм. Би Х ахын машиныг бариад явж байсан. Ингээд 2.5 литрийн пиво ууцгаасан ба би уугаагүй. Дараа нь дэлгүүрээс тамхи авах гэж очсон. Харин Б-, Х, М нар машинаас буугаад явсан. Тэгээд машин дотор сууж байтал хүмүүс гадаа орилолдоод байхаар нь машинаасаа буугаад очсон. Тэгсэн Г-, Б- хоёр бие биенээ заамдаад зогсож байхаар нь салгасан. Тухайн үед машин дотор сууж байсан болохоор зодоон болохыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-27 х/,

 

6. Гэрч М.Л- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 15-ны шөнийн 23 цагийн үед гэртээ байж байхад манай гудамжинд баахан хүмүүс орилолдоод байхаар нь гарсан чинь манай нөхөр Г- хүнд зодуулсан байдалтай согтуу байж байсан. Хажууд нь манай ойр хавийн хэдэн хүмүүс байсан. Миний мэдэхээр тухайн үед Х байсан, бусдыг нь танихгүй. Харин намайг очтол машинтай залуучууд яваад өгсөн. Манай нөхөр хаяа архи уучихдаг юм. Уусан үедээ ямар нэгэн зан ааш байхгүй...” гэх мэдүүлэг /хх-28х/,

 

7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн - дугаартай “...Х.Г-ийн биед тархи доргилт, хүзүү, толгой, ууц нуруунд зулгаралтууд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-31-32 х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

 Шүүгдэгч *******-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэв. 

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Б-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******- нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, *******- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР