| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1419/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1499 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1499
2018 11 01 1499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Алтанцэцэг,
Нарийн бичгийн дарга Г.Номин,
Шүүгдэгч А.Г, хохирогч, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Г нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 05084 1748 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
лагдагч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордноос хойшоо Цайз явах замын хажууд иргэн
Д.Бтэй маргалдаж, улмаар түүний толгой руу цохиж, бөөр нуруу хэсэгт өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
лагдагч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 04-ний шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордноос хойшоо Цайз зах явах замын хажууд иргэн О.Бтай маргалдаж улмаар түүний толгойн дагз болон баруун нүд, шанаа хэсэгт цохиж, гэдэс рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 1806 05084 1748 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Гудамжинд нэг согтуу залуу орилж хашгираад зогсоолд байсан машиныг цохиод байхаар нь би тэр залууг болиоч гэсэн чинь “чамд ямар хамаатай юм, хужаагийн шээс” гээд надруу ирээд нүүр рүү нүүрээрээ тулахаар нь цааш түлхсэн чинь тэр залуу миний толгой руу цохьсон. Би гэдэргээ унасан. Тэгтэл А.Г ирээд тэр залуугийн араас бариад авсан. Би босох гэтэл тэр залуу миний бөөр нуруу руу өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 13, 23/,
Хохирогч О.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Офицеруудын ордноос хойшоо Цайзын зам дагуу замын зүүн талаар хойд зүг рүү чиглээд 72 дугаар хотхон руу ордог замын уулзварын тэнд явж байтал замын эсрэг талаас нэг нь 40 гаран насны эрэгтэй, хоёр дахь нь 30 гаран насны хоёр залуу зам хөндлөн гараад над руу чиглээд ирсэн. Тэгээд надтай зөрөхдөө би 40 гаран насны эрэгтэйг шүргээд зууж явсан тамхийг нь унагаачихсан. Тэгээд тэрнээс болоод би тэр 40 гаран насны эрэгтэйтэй заамдалцаад зогсч байтал ар дагз руу нэг хатуу юмаар цохьсон. Хамт явсан залуу нь цохих шиг болсон. Миний ар дагз руу нэг удаа, нүүр, баруун шанаа, нүд рүү нь 2 удаа цохисон. Нэг хатуу юм барьчихаад цохиод байсан ба тэр нь яг юу байсныг би мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 7208 дугаартай:
0.Бийн биед баруун хацар яс, гайморын хөндийн урд хана, н\-ухархайн доод ханын хугарал, баруун нүдний доод зовхины цус хуралт, хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны шарх, зүүн шууны цус хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7545 дугаартай:
Д.Бгийн биед бүсэлхий нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/
Шүүгдэгч А.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
мбаа ахтай хамт алхаж явтал нэг согтуу залуу гартаа чулуу барьчихсан “хужаа нар” гээд орилоод гудамжинд зогсож байсан нэг приус-20 маркийн машин руу чулуу шидээд “хужаагийн машин, хужаагийн шээс” гээд байхаар нь Бямбаа ах бид хоёр тэр залуу дээр очоод Бямбаа ах тэр залууд “чи зүгээр бай хүний машины шил хагалчихна, ууж идсэнээ аятайхан шингээ” гэсэн чинь тэр залуу “чамд ямар хамаатай юм, хужаагийн шээс минь” гээд Бямбаа ахын зууж байсан тамхийг малгайтай нь цохиод унагасан. Би очоод тэр залууг болиулах гэтэл миний эрүү рүү толгойгоороо цохьсон. Би хойшоо өнхөрч унаад босч ирэхэд тэр залуу Бямбаа ахыг хавсарч унагаад 2-3 удаа өшиглөөд хөлнөөс нь чирсэн. Тэгэхээр нь би очоод боль гээд тэр залуутай харилцан зодолдсон. Би тэр залуугийн нүүр рүү 2, 3 удаа цохиж, гэдэс рүү нь өшиглөсөн. Би тогтоолтой танилцлаа. Тогтоолд дурдагдсан сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 16, 68/,
Шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
синаас буугаад дээшээ цайз зах орох гээд алхаж байсан чинь замд үл таних хоёр хүн таараад яг юунаас болж маргалдсан талаар санахгүй байгаа. Ямар ч байсан хоорондоо
барилцаж аваад зууралдаж байгаад би өөрөө тэр хүнийг цохьсоноо сайн санахгүй байгаа юм. Гэхдээ би тэр хүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 61/
-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн гомдол /хх-ийн 9/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч О.Б, А.Г нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36, 37/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38, 39/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нар хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч О.Бийн иргэн Д.Бгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Гын иргэн О.Бийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулж,
хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Б, О.Б нар нь хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй байх ба Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтдээ “гомдол, санал хүсэлт байхгүй”, О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. Иймд шүүхээс шүүгдэгч А.Г, О.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч О.Б, А.Г нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, Шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, А.Гт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ