Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1710

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2017/01710

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ... дүүргийн ....дугаар хороо, .... тоотод оршин суух, .... онд төрсөн, ...настай, эмэгтэй, Г.М,

Нэхэмжлэгч: ...  дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, Д.Д,

Нэхэмжлэгч: ...  дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, Г.М,

Нэхэмжлэгч: ... дүүргийн ...дугаар хороо, ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ...настай, эмэгтэй, Г.Э,

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ...настай, эрэгтэй, Д.З,

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, Ж.С,

Нэхэмжлэгч: ...  дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, З.А,

Нэхэмжлэгч: ...  дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, З.Г,

Нэхэмжлэгч: ...  дүүргийн ... дугаар хороо, ....тоотод оршин суух, 1946 онд төрсөн, .. настай, эрэгтэй, Б.З,

Нэхэмжлэгч: ...  дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, Б.О,

Нэхэмжлэгч: ...  дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, Ж.Н,

Нэхэмжлэгч: ...  дүүргийн ... дугаар хороо, ....тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, Л.Д,

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай,эмэгтэй, Г.О,

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, Ё:О,

Нэхэмжлэгч: ...дүүргийн ...дугаар хороо, ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай,эрэгтэй, Р.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн ...дугаар хороо... тоотод байрлах, ХЗХ-д холбогдох

13 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө 960.017 төгрөг, 8 хүний хугацаатай  хадгаламж 26.48.222 төгрөг, Г.М сейфэнд байсан эд зүйлсийн  төлбөр 752.930 төгрөг, адитын үнэлгээний төлбөр 2.000.000 төгрөг, нийт 30.261.169 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын төлөөлөгч  Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, Т.Багахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын төлөөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2002 онд “Ч”ХЗХ-ны дүрэм журмыг миний нөхөр Д.Дболовсруулж аж ахуйн нэгж болгон ажиллуулж эхлэхэд бид гэр бүлээрээ хоршоог үүсгэн байгуулагч гишүүнээр  орцгоож, Г.М би хоршооны кассын няраваар арваад жил тасралтгүй ажиллахадаа элдэв зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн. Хөрөнгө мөнгөө хөөцөлдөөд авч чадахгүй болохоор Мандах намайг хоршоонд олон жил ажиллаж байсны хувьд болон хоршооны удирдлагуудыг таньж мэддэгийн хувьд 14 нэхэмжлэгчид Г.М надад итгэмжлэл хийж өгсөн юм. “Ч”ХЗХ-ны дарга нарын хууль бус үйлдлийг Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, шалгууллаа гэж Г.М намайг ажлаас минь гэнэт нэг өдөр хууль бусаар халж, хоршоог үүсгэн байгуулагч гишүүнээс минь хөөсөн ба ганц надыг ч биш олон  гишүүдийг хомроглон надтай хамт 50 гишүүнийг хөөсөн. Улмаар надыг барьцаалан Г.Мхамсаатангууд гэж үзэж миний хань, үр хүүхдүүд, төрөл садан, танил нөхдийн минь хоршоонд гишүүнээр элсэхдээ оруулсан 13 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох 960.017 төгрөг, 8 хүний хугацаатай хадгалуулсан хадгаламж 25.548.222 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй чирэгдүүлж байгаа ба хөрөнгө мөнгөө авах гэж хичнээн хөөцөлдсөөр авч чадалгүй нэг хүн маань нас барсан. Ингэж өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Г.М би анх хоршоонд орохдоо Солонгосын фумел фирмийн хоёр сэйф  оруулахдаа нэгийг нь өөрсдийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд хийж, нөгөөгий нь  хоршоондоо нийлүүлсэн. Миний хувийн өмч болох цоожтой сейфэнд байсан 22 нэр төрлийн эд зүйлсийг дур мэдэн ашиглан шамшигдуулсан учир 2015 оны 08 дугаар сарын 24-нд “Весло” худалдааны фирмийн өрөөнд  хоёр өмгөөлөгч /Болортуяа, Лхагвасүрэн/, Мягмарцог, Мандах бид дөрөв уулзан ярилцаж байхад Мягмарцогоос “...Мандахын эд зүйлс нь байхгүй болсон тул сейф  онгойлгосон актын хүрээнд үнэлгээчдээр үнэлгээг тогтоолговол үнийн дүнгээр нь өгөхөөр тохиролцсон  тул 2015 оны 09 дүгээр сарын 25-нд “Мөнх-Оргил трейд”ХХК-иаср хөрөнгийн үнэлгээг 752.930 төгрөг болохыг тогтоосон. Гэвч Мягмарцог нь тохиролцсон ёсоороо одоо болтол өгөхгүй  хохироосоор байна. Сүхбаатар дүүргийн 6-11 тоот байорны ордерыг би сейфэндээ хадгалдаг байсан. Гэтэл Э.Мягмарцог эгчийгээ аврахын тулд миний сейфэнд хууль бусаар нэвтэрт барьцааны ордерыг аваад өгөхгүй байгаа. Мөн энэ өдөр хадгаламжуудыг маань эхлээд хоёр хүүхэд болон эцэг, эхэд нь , миний төрсөн хоёр дүү нарт өгье гэж тохиролцсон атлаа мөн л өгөхгүй хохироосоор байна. Аудитын эдийн засгийн шинжилгээ явуулахад “Ч”ХЗХ-ны дарга Мягмарцог нь хоршооныхоо санхүүгийн анхан шатны баримт материалуудаа хугацаанд нь гүйцэд гаргаж өгөхгүй, нэг нэгрүүгээ түлхэцгээн цааргалж, шинжээчдийн шинжилгээ явуулахад хүндрэл бэрхшээл учруулсанд Г.М би, тэдний авчирч өгсөн баримт материалын  хүрээнд Аудитын дүгнэлт гаргуулахад 2.000.000 төгрөгийг төлсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1-д заасанчлан төлбөрийг хариуцагч “Ч”ХЗХ-ны дарга Мягмарцогоос гаргуулж авах шаардлагатай байна. “Ч”ХЗХ-ны удирдлагын зүгээс хоршооны гишүүдэд ялгавартай хандаж байгаа нь хоршооны үндсэн зарчим болох ялгаварлан гадуурхахгүй байх, эдийн засгийн  тэгш оролцоог хангах зарчмуудыг баримтлан ажиллах, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан  хоршооны гишүүний бүрэн эрхийг илт зөрчиж гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон ногдол ашгийг шударгаар хуваарилах, хугацаатай хадгалуулсан хадгаламжийн мөнгийг хүүгийн хамт буцаан олгох, цаашид хувь хүний өмч хөрөнгөтэй холбогдолтой асуудлыг гаргахгүй ажиллах талаар Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа хугацаатай үүрэг даалгаваруудыг өгч байсан боловч “Ч”ХЗХ-ны тамга тэмдэг барьсан дарга нар үгсэн хуйвалдацгааж худал үг, хуурамч бичгээр аргалсаар ирсэн ба бүр сүүлдээ утсаа ч авахгүй зугтаагаад олдохоо больсон. Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №9/3136 тоотоор гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон хугацаат хадгаламжуудыг хүүгийн хамт буцаан олгох, Бүх гишүүдийн хурлыг хуулийн дагуу хийх, хяналтын зөвлөлийн хурлын тайланг болон аудитын байгууллагаар баталгаажуулсан тайлангийн дүгнэлт гэх мэт үүрэг даалгавруудыг 2015 оны 07 дугаар сарын 10-ны дотор хороонд ирүүлэхийг үүрэг болгосон.  2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №399 тоот тогтоолоор “Ч”ХЗХ-ны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг  түдгэлзүүлж, Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлж ажиллахыг “Ч”ХЗХ-ны дарга Э.Мягмарцогд үүрэг болгосон. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №9/5104 тоотоор Г.М болон бусад нэр бүхий нөхдийн хувь нийлүүлсэн хөрөнгө, хадгаламжийн мөнгийг хүүгийн хамт буцаан өгөх, 399 тоотоор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хоршооны гишүүдийг хохиролгүй болгох, банк болон хадгаламжийн данснаас зарлагын гүйлгээ хийхийг зогсоох зэрэг үүрэг даалгавар өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №82 тоот тогтоолоор удаа дараагийн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй тул Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан журмын 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3, 8.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэн “Ч”ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хадгаламж болон бусад төлбөр тооцоог барагдуулахыг “Ч”ХЗХ-ны дарга Э.Мягмарцогд үүрэг болгосон. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №9/1415 тоотоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдуулан “Ч”ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон салбарын гэрчилгээг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор хороонд ирүүлэх, мөн иргэдийн хадгаламж болон төлбөр тооцоог барагдуулахыг “Ч”ХЗХ-ны дарга Э.Мягмарцогд удаа дараа даалгаж байсан боловч ямар ч арга хэмжээ авалгүй зугтсаар нэхэмжлэл гаргасан 15 нэхэмжлэгчдийг хохироосоор өнөөдрийг хүргэлээ. “Ч”ХЗХ-ны дарга Э.Мягмарцог нь 13 гишүүний хувь нийлүүлсэн хөрөнгө, 8 иргэний хугацаатай хадгалуулсан хадгаламж, Г.Мзардлаар хараат бус Аудитын  дүгнэлтийн төлбөрт төлсөн мөнгө болон Г.Мхувийн өмч хөрөнгийг  хууль бус үйлдлээр залилан мэхэлсэн байж болзошгүй учир 2014 оноос цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан бөгөөд прокурорын байгууллага энэхүү маргаан нь иргэний маргаан гэж үзэн иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйн хэрэг гэж үзсэн. Иймд “Ч”ХЗХ-оос 13 иргэдийн гишүүний хоршоонд гишүүнээр элсэхдээ хувь нийлүүлсэн  хөрөнгөнд төлсөн 960.017 төгрөг, 8 иргэдийн хугацаатай хадгалуулсан хадгаламж болон 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хүүгийн хамт 26.548.222 төгрөг, Г.Мхувийн өмч болох 22 эд зүйлсийн төлбөр 752.930 төгрөг, аудитын дүгнэлтийн төлбөрт Г.Мтөлсөн 2.000.000 төгрөг, нийт 30.261.169 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хадгаламжийн хүүг тэглэсэн явдлыг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Весло төвд уулзахдаа Э.Мягмарцогоос мэдсэн. Бид нарт яагаад хэлээгүй юм бэ гэхэд хуралд оролцсон хүмүүсийн олонхийн саналаар шийдсэн  гэсэн. Тэр хуралда Жуунайн  ач, зээ 8 хүнийг оруулсан байсан. Иймд хүүг тэглэснийг  хүлээн зөвшөөрөхгүй. Журам дээр  хүүг өөрчлөхөөр бол эзэдтэй нь тохиролцоно. Бусад тохиолдолд өөрчилж үл болно гэж заасан. Иймд “Ч” ХЗХ-ны 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №14/01 тоот бүх гишүүдийн хурлын тогтоолын 1 дүгээр зүйл болох  “Ч”ХЗХ-ны хадгаламжийн хүүг 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 0 хувь болгосон заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “Ч” ХЗХ шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байна. 13 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох 960017 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Хадгаламжийн хүүд З.Г-д 1.307.347 төгрөг, Ж.Сд 1.377.917 төгрөг, Г.Эт 2.303.875 төгрөг, Г.Мт 2.642.049 төгрөг, Д.Дт 2.558.894 төгрөг, Г.М 2.399.729 төгрөг, Д.Зод 1.299.010 төгрөг, З.Ад 1.307.347 төгрөг, нийт 15.196.167 төгрөгийг хадгаламж болон түүний хүүд өгөх ёстой. Энэ нь 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гаргасан мөнгө байгаа. Иймд нийт 16.156.184 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 14.104.985 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Чаданхүү ХЗХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолын 1 дэх заалтаар  хадгаламжийн хүүг тэглэсэн байдаг. Хүү тэглэсэн асуудал нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.5 дахь хэсэгт зааснаар бүх гишүүдийн хурал нь тухайн хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд чиглэсэн шийдвэр гаргах эрхтэй байдаг. Мөн хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны бодлогыг батлах эрхтэй байдаг. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 29.2.10-т зааснаар бүх гишүүдийн ирц 50+1 буюу 51 хувьд хүрсэн тул хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. 49 гишүүнтэйгээс 29 гишүүн ирсэн байгаа. Ах дүү, хамаатнуудаа дуудаж авчираад шийдвэр гаргасан зүйл байхгүй. Тусгай зөвшөөрөлгүй байсан хоршоо хүү, хадгаламжийг үргэлжлүүлээд явах боломжгүй. Иймд үүнээс хойших хугацааны хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хувийн сейфэнд байсан 22 нэр төрлийн  эд хөрөнгийн үнэ болох 732.922 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Гэтэл тухайн 22 нэр төрлийн  эд зүйл яг хаана байсан нь тодорхойгүй, хоршооны байранд байсан уу, гэрт байсан уу гэдэг нь тогтоогдоогүй. Иймд уг шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Аудитын дүгнэлт хийлгэсэн 2.000.000 төгрөгийн тухайд Г.М нь тухайн үед гишүүн байсны хувьд өөрийн хүсэлтээр хяналт, шалгалт хийлгэх эрх нь нээлттэй байсан учир энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаад үүнтэй холбоотой хоршооны удирдлагууд нь мөнгө хувьдаа завшсан гэж ярьдаг боловч бодит байдал дээр гэмт хэрэгт тооцсон, хоршооны гишүүд хохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй, хэн нэг этгээд буруутай гэсэн  шийдвэр зохих байгууллагуудаас гараагүй. Иймд энэхүү шаардлагыг мөн зөвшөөрөхгүй байна. Хоршоог анх байгуулахдаа хамаатан садан нар нийлж байгуулсан байдаг. Г.М ч гэсэн өөрөө эдгээр хүмүүстэй ураг төрлийн холбоотой гэдгээ хэлж байна. Тэгэхээр энд ямар нэг гарын үсэг дуурайлгаж хуурамчаар бичиг баримт үйлдсэн зүйл байхгүй гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.М, Д.Д, Г.М, Г.Э, Д.З, Ж.С, З.А, З.Гарьд, Б.Замбал, Б.Оюунчимэг, Ж.Норжмаа, Л.Даваасүрэн, Г.Оюунцэцэг, Ё.Отгон-Уул, Р.Д нар нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “Ч” хадгаламж зээлийн хоршооноос 13 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө 960.017 төгрөг, 8 хүний хугацаатай  хадгаламж 26.48.222 төгрөг, Г.Мсейфэнд байсан эд зүйлсийн  төлбөр 752.930 төгрөг, адитын үнэлгээний төлбөр 2.000.000 төгрөг, нийт 30.261.169 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “Ч” хадгаламж зээлийн хоршооны 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн  бүх гишүүдийн хурлын №14/01 тоот тогтоолын 1 дүгээр заалтыг  хүчингүй болгуулахаар шаардсанаас шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.

            1. 13 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө 960.017 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

             “Ч” хадгаламж зээлийн хоршоо нь 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх бөгөөд  нэхэмжлэгч Г.М нь 100.006 төгрөг, Д.Днь 100.003 төгрөг, Г.Мнь 100.000 төгрөг, Г.Э150.000 төгрөг, Д.З 100.008 төгрөг, Ж.С 100.000 төгрөг, Б.З 30.000 төгрөг, Б.О 30.000 төгрөг, Ж.Н 50.000 төгрөг, Л.Д 50.000 төгрөг, Г.О 50.000 төгрөг, Ё.О 50.000 төгрөг, Р.Д 50.000 төгрөг тус тус хувь нийлүүлж ХЗХ гишүүнээр элссэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

            Хариуцагч “Ч” ХЗХ нь дээрх нэр бүхий гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгийг буцаан өгөхийг зөвшөөрч нийт 960.017 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул “Ч”ХЗХ-оос 100.006 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М, 100.003 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-т, 100.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-т, 150.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-т, 100.008 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.З-д, 100.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.С-д, 30.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.З-д, 30.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-гт, 50.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д, 50.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Д-д, 50.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.О-т, 50.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.О-, 50.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.- тус тус олгох нь зүйтэй байна.

2. 8 хүний хугацаатай  хадгаламж 26.48.222 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч Г.М, Д.Д, Г.М, Г.Э, Д.З, Ж.С, З.А, З.Г нар нь хариуцагч “Ч”ХЗХ-оос мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт нийт 26.548.222 төгрөг гаргуулахаар шаардсанаас шүүх 22.254.877 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

            Учир “Ч” ХЗХ-нд нэхэмжлэгч Г.М нь 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, цаашид бүтэн жилээр сунгагдах нөхцөлтэйгээр  хадгалуулж, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 900.000 төгрөгийг тус тус нэмж нийт 1.920.000 төгрөгийг хадгалуулсан,

            нэхэмжлэгч Д.Днь 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, цаашид бүтэн жилээр сунгагдах нөхцөлтэйгээр хадгалуулж, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  800.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 200.000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус нэмж, нийт 2.020.000 төгрөгийг хадгалуулсан,

            нэхэмжлэгч Г.Мнь 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2.000.000 төгрөгийг  сарын 1.8 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, цаашид 3 жилийн хугацаагаар сунгагдах нөхцөлтэйгээр  хадгалуулсан,

            нэхэмжлэгч Г.Энь 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, цаашид 3 жилийн хугацаагаар сунгагдах нөхцөлтэйгээр хадгалуулсан,

            нэхэмжлэгч Д.Знь 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, цаашид бүтэн жилээр сунгагдах нөхцөлтэйгээр хадгалуулж, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг нэмж, нийт 1.020.000 төгрөгийг хадгалуулсан,

            нэхэмжлэгч Ж.Снь 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, цаашид бүтэн жилээр сунгагдах нөхцөлтэйгээр хадгалуулж,  2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 300.000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 700.000 төгрөгийг тус тус нэмж, нийт 1.100.000 төгрөгийг хадгалуулсан,

            нэхэмжлэгч З.А нь 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг 16 нас хүртэл сарын 2 хувийн хүүтэйгээр хадгалуулсан,

            нэхэмжлэгч З.Гнь 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг 16 нас хүртэл сарын 2 хувийн хүүтэйгээр хадгалуулсан болох нь зохигчдын тайлбар болон талуудын тооцоо хийсэн баримтуудаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.

            Харин “Ч”ХЗХ-ны хадгаламжийн хүүг 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр зогсоосон болон тус өдрөөр тасалбар болгон хүү тооцож олгож байгаа асуудлаар маргаж байна.

            Гэвч “Ч”ХЗХ-ны  тэргүүлэгчдийн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №15/26 тоот тогтоолоор Г.М болон  түүний төлөөлж буй 8 гишүүний хадгаламжийг хоршооны тогтоосон хадгаламжийн хүүгээр тооцохоор шийдвэрлэсэн тул хадгаламжийн хүүг зогсоохоор шийдвэрлэсэн 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн бүх хурлын гишүүдийн хурлын тогтоол нь нэхэмжлэгч нарт хамаарахгүй байна. /хх-63-64/

 

            Зохигчид хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг бичгийн хэлбэрээр буюу хадгаламжийн дэвтэр хэлбэрээр байгуулсан гэх боловч нэхэмжлэгч Г.Эийн хадгаламжийн дэвтрийн хуулбараас өөр баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд бусад хадгаламжийн дэвтрийг үрэгдүүлсэн тул гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарлаж байна. /хх-11-12/

            Хэдийгээр нэхэмжлэгч нарын мөнгөн хадгаламжийн дэвтрийг гаргаж өгөөгүй боловч хариуцагч “Ч”ХЗХ-оос дээрх нэр бүхий нэхэмжлэгч нартай “Ч”ХЗХ-оос мөнгөн хадгаламжийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулсан, насанд хүрсэн иргэдийн хадгаламж сарын 1.8 хувь, насанд хүрээгүй иргэдийн хадгаламж сарын 2 хувийн хүүтэй, хугацаа дуусахад анх байгуулсан хугацаагаар үргэлжлэн сунгагдах нөхцөлтэйгээр байгуулсан зэргийг хүлээн зөвшөөрч байх тул талуудын хооронд мөнгөн хадгаламжийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байна гэж үзнэ.

            Иймд хариуцагч “Ч”ХЗХ нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын хадгалуулсан мөнгийг хүгийн хамт буцаан олгох үүрэгтэй байна.

            Гэвч “Ч”ХЗХ-ны  хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны 2015  оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаар тогтоолоор хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-46, 48/

            Иймд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн хугацаанд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог тул нэхэмжлэгч нар нь “Ч”ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл буюу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаагаар хадгалуулсан мөнгийг хүүгийн хамт тооцон нэхэмжлэх эрхтэй байна.

            Нэхэмжлэгч нарын мөнгөн хадгаламжийг хүүгийн хамт 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон тооцон үзэхэд:

            нэхэмжлэгч Д.Днь 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3.497.471 төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх  45 хоногийн хүүг тооцоход 94.431 төгрөг болсоныг нэмж, нийт 3.591.902 төгрөг,

            нэхэмжлэгч  Г.М нь 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3.261.490 төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 45 хоногийн хүүг тооцоход 88.060 төгрөг болсоныг нэмж, нийт 3.349.550 төгрөг,

            нэхэмжлэгч Г.Мнь 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3.596.091 төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 45 хоногийн хүүг тооцоход 97.094 төгрөг болсоныг нэмж, нийт 3.693.185 төгрөг,

            нэхэмжлэгч Г.Энь 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2.957.312 төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 150 хоногийн хүүг тооцоход 266.158 төгрөг болсоныг нэмж, нийт 3.223.470 төгрөг,

            нэхэмжлэгч Д.Знь 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 1.777.128 төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ныөдөр хүртэл 45 хоногийн хүүг тооцоход 47.982 төгрөг болсоныг нэмж, нийт 1.825.110 төгрөг,

            нэхэмжлэгч Ж.Снь 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 1.603.638 төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 345 хоногийн хүүг тооцоход 331.953 төгрөг болсныг нэмж, нийт 1.935.591 төгрөг,

            нэхэмжлэгч З.Агийн хадгаламжийг 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл  3 жил 42 хоног буюу 1137 хоногоор тооцоход 1.757.999 төгрөг,

            нэхэмжлэгч З.Гарьдын хадгаламжийг 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл  3 жил 42 хоног буюу 1137 хоногоор тооцоход 1.757.999 төгрөгийг тус тус нэхэмжлэх эрхтэй байх тул дээрх тооцсон хадгаламжуудыг “Ч”ХЗХ-оос гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

            Хариуцагч “Ч”ХЗХ нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мхадгаламжийн хүүгийн тооцооллын  баримтыг үгүйсгээгүй бөгөөд харин хүү тооцсон хугацаан дээр маргаж байх тул хугацаатай хадгаламжийн тооцоо,судалгаа гэсэн баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж нотлох баримтаар үнэлэн шийдвэрлэсэн болно. /хх-40-45/

            3. Г.М сейфэнд байсан эд зүйлсийн  төлбөр 752.930 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

            “Ч”ХЗХ-ны гишүүн Г.М нь тус хоршоонд няраваар ажиллаж байсан байх бөгөөд “Ч”ХЗХ-ны  тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №13/5 дугаар тогтоолоор  түүнийг няравын үүрэгт ажлаас чөлөөлж,  тус хоршооны гишүүнчлэлээс хасаж шийдвэрлэсэн байна. /хх-72, 128/

            Нэхэмжлэгч Г.М нь дээрх тогтоолын дагуу ажлаас чөлөөлөгдөхдөө албаны хэрэгцээнд ашиглаж байсан хувийн сейфээ авч чадаагүй, сейфэн дотор байсан 22 нэр төрлийн  эд зүйлсийг ашиглан шамшигдуулсан учир тэдгээр эд зүйлсийн үнэ 752.930 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Ч”ХЗХ нь нэхэмжлэгч Г.Мхувийн сейфийг онгойлгож,  тэнд байсан 22 нэр төрлийн эд зүйлсийг авч үрэгдүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

            Хэрэгт хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд”ХХК-ийн 22 төрлийн үрэгдүүлсэн эд зүйлийн үнэ нь 752.930 төгрөг болно гэсэн үнэлгээний тайланг гаргаж өгсөн боловч дээрх үнэлгээг чухам ямар баримтыг үндэслэж хийгдсэн нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. /хх-23-29/

            Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах  үндэслэлгүй  гэж үзэв.

            4. Адитын үнэлгээний төлбөр 2.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “Ч”ХЗХ-ны удирдлагуудыг иргэдийн болон гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр гомдол гаргасныг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс шалгаж байгаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зохигчдийн тайлбараар нотлогдож байх  ба зохигчид энэ талаар маргаагүй байна.

            Харин уг эрүүгийн хэргийг шалгах явцад хийсэн  “Релаэнс секюритиз аудит” ХХК-ийн аудиторын дүгнэлт гаргасан шинжээчийн хөлс болох 2.000.000 төгрөгийг  нэхэмжлэгч Г.М төлсөн болох нь аудитын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ,  нэхэмжлэх,  кассын орлогын ордер зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-30-33/

            Нэхэмжлэгч Г.М нь дээрх шинжээчийн хөлс 2.000.000 төгрөгийг төлсөн тул “Ч”ХЗХ-оос гаргуулахаар шаардсан нь хуульд нийцэхгүй байна.

            Учир нь дээрх аудитын дүгнэлтийг иргэн Г.М захиалгаар  “Релаэнс секюритиз аудит” ХХК-иас хийж гүйцэтгэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1-д заасан шинжээчийн зардал гэж үзэхгүй бөгөөд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул “Ч”ХЗХ-ны гүйцэтгэх удирдлагыг гэм буруутай этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

            Иймд нэхэмжлэгч Г.Маудитын төлбөрт төлсөн 2.000.000 төгрөгийг “Ч”ХЗХ-оос гаргуулах үндэслэлгүй байна.

5. “Ч” хадгаламж зээлийн хоршооны 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн  бүх гишүүдийн хурлын №14/01 тоот тогтоолын 1 дүгээр заалтыг  хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

            “Ч”ХЗХ-ны 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар “Ч” ХЗХ-ны  хадгаламжийн хүүг 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс  эхлэн 0 хувь болгохоор шийдвэрлэж  14/01 тоот тогтоолыг гаргажээ. /хх-167/

            Энэхүү тогтоол нь хуульд нийцэхгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Учир нь Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д “тодорхой хугацаагаар байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх  эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас өмнө цуцлах эрхгүй” гэж заажээ. 

            Мөн Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, “Ч”ХЗХ-ны  дүрмийн 4.3.10-т зааснаар хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн журмыг батлах, хүү тогтоох  эрх нь Тэргүүлэгчдийн зөвлөлийн бүрэн эрхэд хамаарч байна. /хх-91-106/

            Гэтэл хоршооны бүх гишүүдийн хурлаас хадгаламжийн хүүг 0 байхаар  шийдвэрлэсэн нь эрх бүхий этгээдээс гаргасан хууль ёсны шийдвэр гэж үзэх үндэслэлгүй юм.

            Харин гишүүн бус этгээдүүд хуралд оролцсон, хуралд оролцсон 29 иргэдийн 16 нь Д.Жуунай гэх хүний хүүхэд, ач, зээ нар бөгөөд  нэгдмэл сонирхолтой этгээд болохоо хоршоонд мэдэгдээгүй  тул эдгээр хүмүүс нь  хоршооны гишүүн биш гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь холбогдох баримтаар нотлогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм. /хх-168/

            Иймд “Ч” хадгаламж зээлийн хоршооны 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн  бүх гишүүдийн хурлын №14/01 тоот тогтоолын 1 дүгээр заалтыг  хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Ч” ХЗХ-оос  3.449.556 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М, 3.691.905 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дт, 3.793.185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мт, 3.373.470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эт, 1.925.118 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Зод, 2.635.591 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.С-д, 1.993.026 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.А-д, 1.993.026 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Г-д, 30.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.З-д, 30.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т, 50.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д, 50.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Д-д, 50.000 төгрөг гаргуулж Г.О-т, 50.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.О-д, 50000 төгрөг гаргуулж Р.Д-д тус тус олгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.4, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.7, 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Ч” ХЗХ-ны бүх гишүүдийн хурлын 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14/01 тоот тогтоолын 1 дэх  заалтыг хүчингүй болгож, хариуцагч “Ч”ХЗХ-оос 3.449.556 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М, 3.691.905 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-т, 3.793.185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-т, 3.373.470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эт, 1.925.118 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.З-д, 2.635.591 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.С-д, 1.993.026 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.А-д, 1.993.026 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Г-д, 30.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.З-д, 30.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т, 50.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д, 50.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Д-д, 50.000 төгрөг гаргуулж Г.О-т, 50.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.О-д, 50000 төгрөг гаргуулж Р.Д-дтус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.096.292 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ч”ХЗХ-оос 273.774 төгрөг гаргуулж нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.М  олгосугай.

             

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                                                                                                                                                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР