| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0844/э |
| Дугаар | 2017/ШЦТ/317 |
| Огноо | 2017-08-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж
Нарийн бичгийн дарга Г.Гантогтох
Улсын яллагч Б.Уранчимэг
Хохирогч А Б
Шүүгдэгч М.Ц түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирхолбогдох эрүүгийн 201725030460 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: овогт М овогтойМ.Ц нь 1986 оны 07 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 31 настай. Дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо 11В таун 81 а байрны 60 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн гэх, РД,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Мөнхсайхан овогтойМ.Ц нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан худалдааны төвийн орчимд өөрийн эзэмшлийн автомашин дотроо хамтран амьдрагч А Бтай "автомашины товчлуур дарлаа" гэх шалтгаанаар маргалдах үедээ түүнийг зодож, хохирогч А Бгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн гэсэн мэдүүлэг.
Хохирогч А Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Машины товчлуур дарснаас болж ийм зүйл болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хүүхдийн тэтгэмж тогтоолгох саналтай байна. Одоо тусдаа амьдарч байгаа гэсэн мэдүүлэг.
Гэрч Ж.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай том охин А Б нь 2013 оноос хойш М.Ц гэх залуутай хамтран амьдарч дундаасаа 1 хүүхэдтэй болоод ХУД-ийн 15-р хороонд оршин сууж амьдрах болсон. Тэгтэл 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 20 цагийн үед манай охин А Б нь миний гар утасруу залгаад ээжээ намайг Урт цагааны урдаас ирээд аваач гэхээр нь би нөхөр Амарын хамт хүрч
иртэл манай охин хамтран амьдрагч М.Цгийн машин дотор хамт сууж байхаар нь явж очоод хаалгыг нь нээтэл охины маань зүүн талын нүд нь хөхөрсөн байдалтай байхаар нь цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаагийн газар хүрч ирээд охиноосоо юу болсон талаар нь асуутал охин маань машиных нь арын хөшигийг нээж хаах гэтэл нөхөр нь эвдэрсэн юмыг яах гэж оролдоод байгаа юм бэ гэсэн асуудлаас болоод маргалдаж улмаар гараараа нүүрлүү нь цохисон дараа нь гар утсыг нь булааж аваад толгойруу нь цохиж зодсон гэж байсан. Тэгээд цагдаа ирэхийг хүлээгээд машин дотор нь сууж байхад М.Ц нь надад хандан ярилцаж болно биздээ гээд байсан. Урд өмнө манай охиныгМ.Ц гэгч нь хэд хэдэн удаа нүүрэнд нь шарх үлдээхгүй гэж ханатай хавсарч толгойруу нь цохиж зоддог байсан гэсэн. Гэхдээ би зодож байхыг нь хараагүй. Охин маань надад хэлж байсан. Тэгээд 2016 оны 08 сард манай охин А.Цолмон гэгчтэй таарч тохирохгүй байна гэхээр нь би гэрт нь явж очоод охиноо гэртээ авчирсаны дараа охиныхоо нүүрийг хартал хацрынх нь товгор яс хөхөрсөн байхаар нь "яасан юм бэ" гэж асуутал нөхрөө зодсон гэж хэлэлгүй нуугаад байхаар нь дахин дахин асуутал М.Цг зодсон талаар хэлж байсан. Тэгээд 3 сар тусдаа амьдарч байх хугацаанд 2016 оны 09 сарын сүүл үед өдрийг нь тодорхой санахгүй байна лав л М.Ц охиныг маань араас нь дагаж явж байгаад найзтайгаа уулзаад гарч ирэх үед нь машиндаа хүчээр суулгаж байгаад зодсоныг нь тэр өдрөөМ.Цгийн хамт манай гэрт ирэх үед нь мэдсэн. Тухайн үед охины маань чих хөхөрч цус болсон байхаар цагдаад өгөх гэж дуудлага өгөөд больсон байсан. Харин 2017 оны 02 сарын 16-ны өдөрМ.Цгоос яагаад охиныг маань зодсон талаар асуутал урдаас зүгээр охиныг чинь машинруугаа түлхээд суулгатал өөрөө машины голын хайрцаг толгойгоороо мөргөсөн гэж хэлж байсан. М.Ц гэгч нь манай охиныг 4-5 удаа зодсон байсан учир би эх хүний хувьд гомдолтой байна. М.Ц нь манай охиныг 2016 онд чихийг нь сэтэлсэн цус болсон байдалтай авчирахыг нь мөн 2017 оны 02 сарын 16-ны өдөр А Б нөхрийнхөө машинд зодуулсан байдалтай баруун хацрын доод хэсэг хөхөрсөн, зүүн шанааны дээд хэсэг хөхөрч хавдсан байдалтай байхыг нь харсанаас өөрөөр яг юугаар яаж цохиж зоддог эсэхийг нь би хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/
Гэрч А.Амар мөрдөн байцаалтанд өгсөн. Манай том охин А Б нь 2013 оноос хойш М.Ц гэх залуутай хамтран амьдарч дундаасаа 1 охинтой болсон. Гэтэл 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 20 цагийн үед би гэртээ ирээд байж байтал манай эхнэр Тулга нь надад хандан хоёулаа явъя охин нөхөртөйгөө маргалдсан юм шиг байна гэхээр нь хоёулаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагаан худалдааны төвийн урд талын авто зогсоол дээр хүрч ирээд би машиндаа үлдээд эхнэрээ юу болсныг үзээд ир гэж хэлээд явуулсан. Тэгтэл удалгүй М.Цгийн машины дэргэд цагдаагийн машин ирж зогсоод тэд нартай уулзаж байгаад явсаны дараа эхнэр маань хүрч ирээдМ.Ц охиныг маань зодсон байна алийн болгон хүүхдээ зодуулах юм шийддэг газраар нь шийдвэрлүүлнэ гэж хэлээд цагдаагийн газар очсон. Тэр өдрийнх нь орой цагдаад мэдүүлэг өгсөнийх нь дараа шүүх эмнэлэгрүү үзүүлэхээр явах үед нь охинтойгоо уулзаад харахад зүүн нүдний орчим нь хөхөрч хавдсан харагдсаж байсан. Урд өмнө 2016 оны 09 сарын сүүл 10 сарын эхэн үед байх би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна лав л шөнө гэртээ унтаж байхад гаднаасМ.Ц, Болормаа хоёр орж ирэх үед нь харахад Болормаагийн баруун чих нь сэтэрч цус нь шанааг нь дагаж урсаж хатсан байдалтай гэрт орж ирсэн тухайн үед ээж нь юу болсон талаар асуухадМ.Ц машинруугаа чирж оруулах гэж байгаад цохисон гэж хэлсэн гэсэн тэгээд ээж нь цагдаад дуудлага өгсөн боловч удалгүйМ.Цг гаргаж
явуулаад дуудлагаа буцааж байсан санагдаж байна тэрнээс өөрөөр охиныгоо нөхөртөө зодуулж байсан эсэх талаар нь би харж байгаагүй охин маань л урд өмнөМ.Ц намайг хана мөргүүлсэн энэ тэр гэж ээждээ ярьж байсан гэсэн. Би өөрөө тэр бүр охиныхоо амьдралд оролцохыг хүсдэггүй. Урд өмнө охин хүргэн хоёртой хандаж хэрүүл маргаан хийхээ боль гэж ганц нэг удаа хэлж байсан. Ер нь тэр хоёрын хооронд ахуйн шинжтэй хэрүүл маргаан гараад байдаг юм болов уу гэж би бодож байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/
Гэрч Г.Энхчимэг мөрдөн байцаалтанд өгсөн: Миний бие М.Цтой 2007 онд анх танилцаж байсан. Харин А БтайМ.Цгоор дамжуулан танилцаад найзлаж нөхөрлөх болсон. Тэгээд 2017 оны 02 сарын 16-ны өдөр 20 цагийн үед Тэди төвд хамт ажилладаг найзууд болох Мөнхцэцэг, Батнасан, Болормаа бид нар саунд орохоор болоодМ.Цгийн машинд 5-лаа суугаад зогсоолоос хөдлөх үед Болормаа нь санаандгүй машиных нь коноп дартал нөхөр нь болохМ.Ц битгий дар гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь Мөнхцэцэг, Батнасан бид 3 машинаас нь буугаад явсан байсан. Дараа нь тэр хоёр юу болсон талаар мэдэхгүй. Намайг 2016 оны
Гэрч Б.Батнасан мөрдөн байцаалтанд өгсөн: Миний бие М.Цтой 2012 онд анх танилцаж байсан харин А БтайМ.Цгоор дамжуулан 2015 онд танилцаад найзлаж нөхөрлөх болсон. Тэгээд 2017 оны 02 сарын 16-ны өдөр 20 цагийн үед Тэди төвд хамт ажилладаг найзууд болох Мөнхцэцэг, Энхчимэг, Болормаа бид нар саунд орохоор болоодМ.Цгийн машинд 5 лаа суугаад зогсоолоос хөдлөх үед Болормаа нь нөхрийнхөө машины хөшиг нээж хаадаг конопыг нь дараад дугаргаад байсан гэтэлМ.Ц эхнэртэй хандан наадах чинь эвдэрсэн битгий оролдоод бай гэж хэлтэл Болормаа урдаас нь юун сүртэй юм бэ гэсэн хэрүүлийн шинжтэй үг хэлтэлМ.Ц машинаасаа буу гэтэл Болормаа тэгвэл мөнгө өгөөдөх гэж нэхэж байх үед нь Мөнхцэцэг, Энхчимэг бид гурав Боломаад хандан ямар ядаргайтай юм бэ гэж хэлээд машинаас нь буугаад явсан Тухайн үед тэр хоёр хоорондоо тийм ч сүртэй хэрэлдэж,
зодолдсон зүйл болоогүй. Харин миний бие тэр өдрөөс хойш А Бтай 2017 оны 03 сарын 06-ны өдөр хороололд байдаг караоке дотор уулзахад А Бгийн зүүн нүднийх
нь зовхин дээр үл ялиг хөхөрсөн харагдсан.М.Ц, Болормаа нартай нөхөрлөх хугацаанд хэрэлдэж муудалцаж байхыг нь харж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/
Гэрч Б.Мөнхцэцэг мөрдөн байцаалтанд: Миний бие М.Цтой 2006 онд анх танилцаж байсан харин А БтайМ.Цгоор дамжуулан 2013 онд танилцаад найзлаж нөхөрлөх болсон. Тэгээд 2017 оны 02 сарын 16-ны өдөр 20 цагийн үед Тэди төвд хамт ажилладаг найзууд болох Батнасан, Энхчимэг, Болормаа бид нар хоолонд ороод дараа нь саунд орохоор болоодМ.Цгийн машинд 5 лаа суугаад зогсоолоос хөдлөх үед Болормаа нь нөхөрМ.Цтой болон бид нартай хоолонд орох, орохгүй асуудлаас болж ам зөрөлдсөн гэтэл Болормаа нь нөхрийнхөө машины товчлуурыг дахин дахин дараад байхаар ньМ.Ц эхнэртээ хандан наадах чинь эвдэрсэн битгий
оролдоод бай гэж хэлтэл Болормаа улам их дараад энэ чинь намайг хүрэхээр эвдэрчих
гээд байна уу гэж хэрэлдсэн. ТэгтэлМ.Ц та нар бүгдээрэй бууцгаа гэж хэлтэл Болормаа тэгвэл мөнгө өг гэж хэлээд орилоодМ.Цгийн мөрлүү нь цохиод байх шиг харагдсан тэгээд Энхчимэг, Батнасан бид нар машинаас нь буугаад гадаа хүлээгээд зогстол Болормаа бууж ирэхгүй нөхөртөйгөө хэрэлдээд байхаар нь бид нар утасруу нь залгаж явлаа гэж хэлээд явсан. Ер нь Болормаагийн зан араншингийн хувьд ширүүн, догшин зөрүүд юманд дандаа өөрийнхөөрөө дайрч давшладаг зантай. Миний бие 2017 оны 02 сарын 16-ны өдрөөс хойш А Бтай огт уулзаагүй. Тэр хоёртой найзлаж нөхөрлөх хугацаанд Болормаа дандаа нөхрийхөө үг ярианы эсрэгээр асуудалд хандаж хэрүүл өдөөд байгаа харагддаг. ХаринМ.Цтой би 10 жил нөхөрлөж байна тэр хугацаандМ.Цг хүнтэй хэрэлдэж маргалдаж байхыг нь огт хараагүй дандаа бид нарыг зааж зөвлөж алдаа дутагдлыг маань хэлж өгч чиглүүлж явдаг төлөв томоотой зантай Болормаагийн хувьд маш их дураараа өөрийнхөөрөө аливаа асуудалд хандах, үзэл бодлоо бусдад тулгадаг зантай. Би бодохдоо Болормааг дандаа эд хөрөнгийн асуудлаар хэрүүл хийгээд байдаг юм боловуу гэж боддог…” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹2901 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1.А Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн нүдний гадна дээд хэсэг, эрүүний баруун талын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 18-р тал/, иргэний үнэмлэхний лавлагаа хх-34, ял шалгах хуудас хх-36, хохирогчийн фото зургууд хх-78-84, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Мөнхсайхан овогтойМ.Ц нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан худалдааны төвийн орчимд өөрийн эзэмшлийн автомашин дотроо хамтран амьдрагч А Бтай "автомашины товчлуур дарлаа" гэх шалтгаанаар маргалдах үедээ түүнийг зодож, хохирогч А Бгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч А Бгийн өгсөн…миний бие 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 20 цагийн үед Тэди худалдааны төвд ажилладаг Мөнхцэцэг, Энхчимэг нартай хамт М.Ц бид хоёр саунд суухаар болоод Тэди төвийн гадна авто зогсоолоос М.Цгийн 26-38 УНӨ улсын дугаартай авто машинд 4-лээ суусан боловч би нэг товчлуур дээр нь дартал М.Ц надад хандан "наадах чинь эвдэрчихсэн" гээд уурлаад орилж хэлсэн…тэгэхээр нь би "эвдэрсэн байсан юм бол би юу гэж дарах юм бэ, зүгээр хэлж болдоггүй юм уу" гэж хэлтэл урдаас "пизда минь зайл" гэх зэргээр догшин авирлаж хараасан…гэтэл арын суудал дээр сууж байсан найзууд болох Мөнхцэцэг, Энхчимэг нар машинаас буугаад явсан…тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байталМ.Ц миний толгойны баруун талруу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд мөрлүү нь түлхсэн…гэтэл дахин миний толгойн тус газар гараараа олон удаагийн давтамжтай цохиж аваад байхаар нь болиулах гэсэн боловч би гарыг нь дийлэхгүй байсан…тэгтэл миний үснээс зулгааж машиныхаа голын хайрцган
дээр дарж байгаад гараараа миний дагзруу 2 удаа цохихоор нь би болиулах гэж оролдоход миний зүүн гарыг барьж авч мушгиж байгаад больсон боловч машинаасаа бууж ирээд намайг буулгах гэж дахин миний гарыг мушигсан…тэгээд буцаж машиндаа орж ирээд миний зүүн чамархайруу гараараа хэд хэдэн удаа цохиж аваад байхаар нь би ээжрүүгээ залгах гээд гар утсаа халааснаасаа гаргаж иртэл утсыг маань булааж аваад утастай гараараа толгойруу 2 удаа цохисон…тэгээд хэсэг хугацааны дарааМ.Цгоос утсаа аваад ээжийгээ дуудаж ирүүлсэн гэсэн мэдүүлэг, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг хх-11-16, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2901 тоот дүгнэлтэнд… А Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн нүдний гадна дээд хэсэг, эрүүний баруун талын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл… дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой…дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой…шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.
Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хэрэгт ач холбогдол бүхий хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр цугларсан уг хэрэгт шууд хамааралтай байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.Ц 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллахаар дүгнэлт үйлдэн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуусан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.
Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ хөнгөрсөн гэж үзэхээр боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг буцаан өөрчлөх нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үр дагаварыг бий болгохоос гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.
Иймд прокуророоос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг баримтлан шүүгдэгч М.Цгийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тэрээр 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дээрх хэргийг үйлдсэн бөгөөд шүүхэд хэрэг хянагдах шатанд уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний
байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй дислозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
Хохирогч А Б нь хохирол нэхэмжлээгүй тул М.Цг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Прокуророос шүүгдэгч Б овогт ММ.Цд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯР