Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, 

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Э.У  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ойдовжав овогт Э.У т холбогдох эрүүгийн 1711002060030 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ойдовжав овогт Э.У , Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа гаалийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамж, 1096Б тоотод оршин суух, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.У  нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамж 1096Б тоотод Э.С той маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.У аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй. Дахин ийм хэрэг хийхгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Э.С  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 07 сарын 11-ний өдөр гэртээ байхад 19 цагийн орчимд манай ажлын газрын найз Агиймаа манай гэрт ирээд “Манай 10 жилийн банди дуудаад байна хамт очиж уулзаад ирье” гээд бид 2 Агиймаагийн 10 жилийн найз Ууганбаяр гэх залуутай утсаар ярьж байгаад Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр Дэнжийн мянгын эцэст хаягийг нь яг сайн хэлж мэдэхгүй байна. Тэр залуугийн гэрт очсон. Бид 2 Амгаа гэх залуугийн гэрт очихдоо гэрийнх нь доод талд байдаг дэлгүүрээс 0.75 литрийн “Хараа” нэртэй архи худалдан авч очсон. Тэгээд гэр нь ороход Ууганбаяр, Баагий, гэрийн эзэн Амгаа гэх 3 залуу байсан. Тэгээд бид 3 тэр 2 шил архийг хувааж ууж дуусгаад байж байтал Ууганбаяр манай гэрт очий гээд Агиймаа бид 2, Ууганбаяр гэх залуутай цуг гурвуулаа 22 цагийн орчим Амгаагийн гэрээс гараад Ууганбаярын гэрт очсон. Ууганбаярын гэрт очиход хүн байхгүй байсан ба Ууганбаяр замдаа 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч гэртээ ирээд тэр архийг нь бид 3 хувааж ууж дуусгаад Агиймаа бид 2 Ууганбаярт “Гэрлүүгээ явлаа” гэж хэлэхэд Ууганбаяр намайг явуулахгүй гээд миний нүүрэн тус газар 1 удаа гараараа цохихоор нь би зөрүүлээд өөрийг нь түлхээд цээжин тус газар нь гараараа самардах үйлдэл хийсэн. Яг Ууганбаярыг маажсан эсэхээ мэдэхгүй байна. Тэгээд Ууганбаяр бид 2 муудалцаад байж байтал Ууганбаяр гэнэт миний баруун гарыг нурууны хойно өчиж бариад тавихгүй байж байтал Агиймаа  миний баруун гарыг нурууны хойно өчиж бариад тавихгүй байж байтал Агиймаа гаднаас орж ирээд бид Ууганбаярыг болиулах гээд чадаагүй байж байтал Ууганбаяр хөлөөрөө миний нүүрэн тус газар 2-3 удаа өшиглөхөд Агиймаа бид 2-ын дундуур ороод Ууганбаярыг надаас холдуулсан. Би гэрээс гараад явах гээд байшингаас гарахад Ууганбаяр миний араас гүйж гарч ирээд намайг дахиад цохих гээд байсан. Тэгээд байж байтал хажуу талын Монгол гэрээс танихгүй ах, эгч 2 гарч ирээд Ууганбаярыг болиулаад намайг зам руу машинаараа хүргэж өгсөн ..” гэжээ /хх-45-46/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 8939 дугаар дүгнэлтэд

“1. Э.С ын биед тархи доргилт, чамархай, нүүр, баруун бугалга, шуу, зүүн мөр, бугалга, шуу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул дотор салстад цус хуралт, язрал, хоёр нүдний салстад цус харвалт, зүүн шуу, тохой, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-46-47/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43-44/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 49/ зэргийг шинжлэн судлалаа.

Дээрх нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Э.У  нь 2017 оны 07 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамж 1096Б тоотод Э.С той маргалдаж улмаар түүнийг зодож тархи доргилт, чамархай, нүүр, баруун бугалга, шуу, зүүн мөр, бугалга, шуу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул дотор салстад цус хуралт, язрал, хоёр нүдний салстад цус харвалт, зүүн шуу, тохой, шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.У  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч нь Э.С  нь “...өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ойдовжав овогт Э.У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.У ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.У  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН