| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/1268/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/299 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/299
2018 04 05 299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Д.Цолмон,
хохирогч Б.Нарантуяа,
шүүгдэгч М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мын Ч -дхолбогдох эрүүгийн 1808 0113 70305 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч М.Ч нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Б.Н-г айлд очиж архи уулаа гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч М.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын автобусны буудал орчим Чимэддоржийн хамт гэрлүүгээ харихаар явах замд “Ч намайг айлд очиж ууж идлээ” гэх шалтгааны улмаас миний нүүр рүү гараараа цохисон. Тэгээд гэртээ хариад маргааш өглөө нь манай ээжийн эгч нь мэдээд цагдаа дуудсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдүийг хамтран амьдрагч Ч миний нүүр рүү гараараа 2 удаа цохиж учруулсан. Би нөхөр Ч-той эвлэрч учраа олсон тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7),
2. Гэрч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Нарантуяагийн бэр эгч нь байгаа юм. Манайх Нарантуяагийнхтай нэг хашаанд амьдардаг. 2018 оны 2 сарын 25-ны өглөө би Нарантуяагийн гэрт ортол Нарантуяагийн нүд нь хөхөрчихсөн байхаар нь би юу болсон талаар асуухад өчигдөр орой Чимэддорж цохисон гэж хэлэхээр нь би шууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2987 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхи хаван хавдартай, хөх хүрэн ягаан өнгийн цус хуралттай, эмзэглэлтэй... ДҮГНЭЛТ:
1. Б.Нийн биед баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20),
4. Шүүгдэгч М.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нарантуяатай 2013 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч дундаасаа нэг хүүхэдтэй. 2018 оны 2 сарын 24-ний өдөр эхнэр Н руу залгасан боловч утсаа авахгүй байхаар нь би 5 шарын автобусны буудал дээр Нг ирэхийг хүлээсэн. Тэгтэл Н автобуснаас бууж ирэхдээ архи үнэртүүлчихсэн байсан. Тэгээд бид хоёр гэр рүүгээ харих замдаа би Н-г архи уулаа гэж уурлаж нүүр рүү нэг удаа алгадаж, нэг удаа цохисон. Тэгээд гэртээ харьсан. Нд учирсан гэмтлийг би гараараа цохиж учруулсан гэмтэл... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27),
5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 28), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29), гэрлэлт бүргэлтгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 30), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 31), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 33) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс шүүгдэгч М.Чогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч М.Ч нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо шарын автобусны буудлаас мөн дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн дугаар гудамжны тоотод очих замдаа, 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчим, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.Нг айлд очиж архи уулаа гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
- Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 сарын 24-ний өдөр 20 цагийн орчим СХД-н 18 дугаар хороо 5 шарын автобусны буудал орчим Ч-ийн хамт гэр рүүгээ харихаар явах замд Ч намайг айлд очиж ууж идлээ гэх шалтгааны улмаас миний нүүр рүү гараараа цохисон. ...Ч миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7),
- Гэрч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нгийн гэрт ортол Нарантуяагийн нүд нь хөхөрчихсөн байхаар нь би юу болсон талаар асуухад өчигдөр орой Ч цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2987 дугаар дүгнэлт “...1. Б.Нийн биед баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20),
- Шүүгдэгч М.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нд учирсан гэмтлийг би гараараа цохиж учруулсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Ч нь хохирогч Б.Н-г цохиж улмаар биед нь баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Мөн шүүгдэгч нь хохирогчтой гэр бүлийн хамаарал бүхий болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон. Нөгөө талаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт хамтран амьдарч байсан хүнийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох,...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч М.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч М.Ч нь прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж улсын яллагчаас М.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.
- Шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөх саналын гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Ч-ид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Ч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 1808 0113 70305 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт М-н Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. М.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ