| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0180/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/223 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/223
2018.02.12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч А.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Их Мянган овогт Алтанцэцэгийн А.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0000 00224 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Их Мянган овгийн Алтанцэцэгийн А.Б, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо 2-р хороолол ************* тоотод оршин суух хаягтай, ам бүл 7, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
-Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял,
-2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 4 сар хорих ял,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 682 дугаартай шийтгэх тогтоолоор 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, /РД:*************/,
Шүүгдэгч А.Б нь Т.Нямсүрэн, О.Анхбаяр нартай бүлэглэн:
-2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 хороо Хонхор 5-153 тоот С.Норовсамбуугийн монгол гэрийн хаалгыг эвдэж ТСЛ 32 инч зурагт, нөүтбүүк, зэс аяга, ДВД тоглуулагч зэрэг хулгайлж 1.505.900 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 хороо Булгийн 17-808 тоот Д.Дарьсүрэнгийн өвлийн сууцанд хулгай орж эд зүйл хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүннарангийн 7-162 тоот Д.Цэцэгмаагийн байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 129 тоотын гадна байсан Г.Шинэбаярын Приус 20 машины шил хагалж нөүтбүүк, бичиг баримт хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
-н.Бадамжунай гэгчтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 20-30 тоот Ж.Сэлэнгийн гэрт 2017 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө нэвтэрч, ЛЖ утас монет, мөнгөн ээмэг, бөөгийн толь хулгайлж, 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ганцаараа:
-2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 22-790в тоот Б.Сүхбатын гэрт нэвтэрч 42 инчийн Самсунг зурагт хулгайлж, 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 22-823 тоот С.Бат-Эрдэний байшинд нэвтэрч орж Асер маркийн компьютер, мөнгөн аяга хулгайлж 555.000 төгрөгийн хохирол,
-2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 23-519 тоот Ж.Отгонтунгалагийн гэрт нэвтэрч, 40 инчийн Тошиба зурагт хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн задгайд орших С.Ганболдын монгол гэрийн цоожийг эвдэж 32 инч зурагт хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-1-266 тоот н.Нарантуяагийн байшингаас фунай 40 инч зурагт хулгайлж 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо н.Цолмонгийн 10-316 тоот Г.Жавзандуламын монгол гэрийн цоожийг эвдэж 32 инчийн Монел маркийн зурагт хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээний задгай Д.Мөнхжаргалын гэрээс тахеометр багаж хулгайлж 6.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 3-141 тоот Т.Дашдаваагийн 5628УНЦ улсын дугаартай автомашинаас хөгжим эд зүйл хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 20-60 тоот Г.Янжиндуламын монгол гэрээс 39 инчийн Шарп маркийн зурагт, ДВД зэргийг хулгайлж 529.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Сэлбийн 1-30 тоот хашаанд байрлах Л.Мөнхтулгын зуслангийн байшинд нэвтэрч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 20-776 тоот Н.Мөнгөн-Эрдэнийн монгол гэрийн цоожийг эвдэн хөөрөг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар 12 дугаар хороо Хангайн 20-199 тоот Б.Мэндбаярын монгол гэрийн цоожийг эвдэж 40 инчийн БСБ зурагт хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан
-2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 3-219 тоот Р.Ганчимэгийн монгол гэрт нэвтэрч 985.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгой 6-9 тоот Б.Тунгалагийн байшингийн цоожийг эвдлэн нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, алтан бөгж зэрэг хулгайлж 14.720.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 37-р гудамжны задгай Д.Ганбаатарын монгол гэрээс зурагт хурган дээл зэрэг эд зүйл хулгайлж 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 07-10 тоот Д.Рагчаагийн гэрийн цонхоор нэвтэрч ТСЛ маркийн 32 инчийн зурагт хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүннарангийн 12-48 тоот Ц.Эрдэнэсүрэнгийн байшингийн хаалгыг эвдлэн нэвтэрч, эд зүйл хулгайлж нийт 1.845.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 хороо Сэлхийн задгайд орших Н.Энхтөрийн зуслангийн байшингийн цонхоор нэвтэрч 40 инчийн зурагт хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 29-637 Ш.Отгонсүрэнгийн байшинд нэвтэрч мөнгөн аяга, монет ээмэг, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан
-2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-6-108 тоотод оршин суух О.Бөхчулууны гэрт нэвтэрч, 650.000 төгрөг, нөүтбүүк зэрэг хулгайлж, 805.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 3-25 тоот А.Нямхуягийн байшинд нэвтэрч ТСЛ 32 инчийн зурагт хулгайлж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 5-43 тоот Д.Оюунтунгалагийн байшинд нэвтэрч 32 инчийн ТСЛ маркийн зурагт, гоо сайхны зүйл хулгайлж, 320.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад нийт 25.116.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оноож өгнө үү” гэв.
Хохирогч Д.Дарьсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай байшингийн цонхоор хулгайч орж 46 инчийн тошиба мөркийн зурагт хулгайд алдагдсан. Тэгээд цагдаагийн газарт хандсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-77/,
Хохирогч Г.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд машинд байсан эд зүйлээ үзэхэд машины зүүн талын урд суудалд байсан саарал өнгийн даавуун цүхэн дотор хар хөх өнгийн ASER маркийн зөөврийн компьютер, Нарантуул ОУХТөвийн 2016 оны ажлын төлөвлөгөөний төсөл, тээшний хэсгийн ажлын тайлан, тээшний судалгааны бүртгэл, бусад холбогдох гэрээ зэрэг эд зүйлсүүд байсан юм...” гэх мэдүүлэг /1 хавтас, хх88-89/,
Хохирогч Д.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 29-ний сарын өглөө 9 цагийн орчим ажилдаа явахаар дээрхи хаяганд дээр байх гэрээсээ гараад ажил дээрээ очсон. Тэр өдөр 20 цагийн орчим ажлаа тараад гэртээ 20 цаг 40 минутын үед иртэл хашааны хаалга дэлгээтэй, гэрийн гадна болон дотор хаалгна онгорхой, гадна хаалганы цоож нь эвдэрсэн, дотогш ороход дотор байсан эд зүйлс эмх замбараагүй онгижсон байсан....” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх119-120/,
Хохирогч С.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянхошуу руу 15 цагийн үед яваад 17 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл манай гэрийн том өрөөний цонхыг онгойлгоод хулгайч орсон байсан. 13 цагас 17 цагийн хооронд манай гэрт хүн байгаагүй. Aser маркийн зөөврийн компьтер алдагдсан...” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх212-213/,
Хохирогч Ж.Оюунтунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байгаад нөхөр хүүхдийн хамтаар төмөр зам орж хадам аавтай золгоод гадуур айлаар явж байгаад шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай гэрийн амбаарын хаалгыг эвдэж ороод гэрийн хойморт байсан 40 инчийн Лед Тошиба маркийгн зурагтыг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-245-246/,
Хохирогч Т.Дашдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Маргааш өглөө нь машинаа шалтгатал урд болон хойд 4 ширхэг их гэрэл, сони маркийн хөгжим, 17 инчийн мр 5 хөгжим зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 хавтас, хх150-151/,
Хохирогч С.Баатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ганцаараа гэртээ ирсэн юм. Тэгэхэд манай гэрийн хаалга эвдэрчихсэн байхаар нь гэртээ ороод харахад гэрийн эд зүйл эмх замбараагүй сэндийчсэн эд зүйл алдагдсан байсан ба нэг хашаанд хамт байдаг дүү Бадамхандын байшингийн цонх онгойчихсон байхаар нь Бадамханд руу манай болон танай зуслангийн байшинд хулгай орчихсон байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг. /2 хавтас, хх218-219/,
Хохирогч Д.Рагчаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр өдөржигөө гэртээ байж байгаад орой 18 цагийн үед усанд орох гээд гараад явахдаа байшингийнаа хаалгыг цоожлоод гараад явсан. Ингээд орой 21 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн гал тогооны хэсгийн урагшаа харсан цонхыг хэн нэгэн хагалсан байсан. Ингээд гэртээ ороод эд зүйлээ харсан чинь том өрөөний хойморт байсан 32 инчийн ТСЛ маркинй зурагт байхгүй болсон байсан. Тэгээд зурагт алга болсон байгааг мэдээд цагдаагийн газарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /3 хавтас, хх144-145/,
Хохирогч О.Бөхчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдлээд хулгай орж бэлнээр 650.000 төгрөг, 10 килограмм хонины мах, Ди ви ди тоглуулагч, буйдан дээр тавьдаг хивс, машины ар талын суудал дээр тавьдаг Эрдэнэт хивс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /4 хавтас, хх66-67/,
Хохирогч С.Норовсамбуугийн мэдүүлэг /1 хавтас, хх51-52/, хохирогч Д.Дарьсүрэнгийн мэдүүлэг /1 хавтас, хх-77/, хохирогч Г.Шинэбаярын мэдүүлэг /1 хавтас, хх88-89/, хохирогч Д.Цэцэгмаагийн мэдүүлэг /1хавтас, хх119-121/, хохирогч Б.Сүхбатын мэдүүлэг /1 хавтас, хх149-150/, хохирогч С.Бат-Эрдэний мэдүүлэг /1 хавтас, хх212-213/, хохирогч Ж.Отгонтунгалагийн мэдүүлэг /1 хавтас, хх245-247/, хохирогч Г.Жавзандуламын мэдүүлэг /2 хавтас, хх70-71/,хохирогч Д.Мөнхжаргалын мэдүүлэг /2 хавтас, хх111-112/, иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн мэдүүлэг /2 хавтас, хх114-115/, гэрч Г.Бянжаргалын мэдүүлэг /2хавтас, хх116-118/, гэрч С.Ганцоожийн мэдүүлэг /1 хавтас, хх119-121/, гэрч Л.Батмөнхийн мэдүүлэг /2хавтас, хх122-123/, хохирогч Т.Дашдаваагийн мэдүүлэг /2 хавтас, хх150-151/, алдагдсан эд зүйлийн үнэлгээ /2 хавтас, хх-178/, хохирогч Г.Янжинлхамын мэдүүлэг /2 хавтас, хх180-181/, хохирогч Л.Мөнхтулгын мэдүүлэг /2 хавтас, хх214-216/, хохирогч Н.Мөнгөн-Эрдэний мэдүүлэг /2 хавтас, хх239-240/, хохирогч Б.Мэндбаярын мэдүүлэг /3 хавтас, хх11-12/, хохирогч Р.Ганчимэгийн мэдүүлэг /3 хавтас, хх34-35/, хохирогч Б.Тунгалагийн мэдүүлэг /3 хавтас, хх74-76/, хохирогч Д.Ганбаатарын мэдүүлэг /3 хавтас, хх101-102/, хохирогч Д.Рагчаагийн мэдүүлэг /3 хавтас, хх144-145/, хохирогч Б.Баяраагийн мэдүүлэг /3 хавтас, хх-203/, сэжигтэн А.Бын мэдүүлэш /3 хавтас, хх-205/, хохирогч Н.Энхтөрийн мэдүүлэг /5 хавтас, хх203-204/, хохирогч Ш.Отгонсүрэнгийн мэдүүлэг /4 хавтас, хх41-42/, хохирогч О.Бөхчулууны мэдүүлэг /4 хавтас, хх66-67/, хохирогч А.Нямхуягийн мэдүүлэг /4 хавтас, хх96-97/, камерын билэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хавтас, хх-113/, хохирогч Д.Оюунтунгалагийн мэдүүлэг /4 хавтас, хх201-202/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч А.Б нь Т.Нямсүрэн, О.Анхбаяр нартай бүлэглэн:
-2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 хороо Хонхор 5-153 тоот С.Норовсамбуугийн монгол гэрийн хаалгыг эвдэж ТСЛ 32 инч зурагт, нөүтбүүк, зэс аяга, ДВД тоглуулагч зэрэг хулгайлж 1.505.900 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 хороо Булгийн 17-808 тоот Д.Дарьсүрэнгийн өвлийн сууцанд хулгай орж эд зүйл хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүннарангийн 7-162 тоот Д.Цэцэгмаагийн байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 129 тоотын гадна байсан Г.Шинэбаярын Приус 20 машины шил хагалж нөүтбүүк, бичиг баримт хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
-н.Бадамжунай гэгчтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 20-30 тоот Ж.Сэлэнгийн гэрт 2017 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө нэвтэрч, ЛЖ утас монет, мөнгөн ээмэг, бөөгийн толь хулгайлж, 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ганцаараа:
-2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 22-790в тоот Б.Сүхбатын гэрт нэвтэрч 42 инчийн Самсунг зурагт хулгайлж, 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 22-823 тоот С.Бат-Эрдэний байшинд нэвтэрч орж Асер маркийн компьютер, мөнгөн аяга хулгайлж 555.000 төгрөгийн хохирол,
-2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 23-519 тоот Ж.Отгонтунгалагийн гэрт нэвтэрч, 40 инчийн Тошиба зурагт хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн задгайд орших С.Ганболдын монгол гэрийн цоожийг эвдэж 32 инч зурагт хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-1-266 тоот н.Нарантуяагийн байшингаас фунай 40 инч зурагт хулгайлж 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо н.Цолмонгийн 10-316 тоот Г.Жавзандуламын монгол гэрийн цоожийг эвдэж 32 инчийн Монел маркийн зурагт хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээний задгай Д.Мөнхжаргалын гэрээс тахеометр багаж хулгайлж 6.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 3-141 тоот Т.Дашдаваагийн 5628УНЦ улсын дугаартай автомашинаас хөгжим эд зүйл хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 20-60 тоот Г.Янжиндуламын монгол гэрээс 39 инчийн Шарп маркийн зурагт, ДВД зэргийг хулгайлж 529.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Сэлбийн 1-30 тоот хашаанд байрлах Л.Мөнхтулгын зуслангийн байшинд нэвтэрч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 20-776 тоот Н.Мөнгөн-Эрдэнийн монгол гэрийн цоожийг эвдэн хөөрөг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар 12 дугаар хороо Хангайн 20-199 тоот Б.Мэндбаярын монгол гэрийн цоожийг эвдэж 40 инчийн БСБ зурагт хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан
-2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 3-219 тоот Р.Ганчимэгийн монгол гэрт нэвтэрч 985.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгой 6-9 тоот Б.Тунгалагийн байшингийн цоожийг эвдлэн нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, алтан бөгж зэрэг хулгайлж 1.472.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 37-р гудамжны задгай Д.Ганбаатарын монгол гэрээс зурагт хурган дээл зэрэг эд зүйл хулгайлж 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 07-10 тоот Д.Рагчаагийн гэрийн цонхоор нэвтэрч ТСЛ маркийн 32 инчийн зурагт хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүннарангийн 12-48 тоот Ц.Эрдэнэсүрэнгийн байшингийн хаалгыг эвдлэн нэвтэрч, эд зүйл хулгайлж нийт 1.845.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 хороо Сэлхийн задгайд орших Н.Энхтөрийн зуслангийн байшингийн цонхоор нэвтэрч 40 инчийн зурагт хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 29-637 Ш.Отгонсүрэнгийн байшинд нэвтэрч мөнгөн аяга, монет ээмэг, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан
-2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-6-108 тоотод оршин суух О.Бөхчулууны гэрт нэвтэрч, 650.000 төгрөг, нөүтбүүк зэрэг хулгайлж, 805.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 3-25 тоот А.Нямхуягийн байшинд нэвтэрч ТСЛ 32 инчийн зурагт хулгайлж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 5-43 тоот Д.Оюунтунгалагийн байшинд нэвтэрч 32 инчийн ТСЛ маркийн зурагт, гоо сайхны зүйл хулгайлж, 320.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад нийт 25.116.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Улсын яллагч Н.Гэрэлмаа нь шүүгдэгч А.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан ба шүүгдэгч А.Б нь гэм бурууд маргахгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтаар шүүгдэгч А.Баяржагалыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж шийдвэрлэв.
Улсын яллагч шүүгдэгч А.Быг давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасны дагуу эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан болно.
Шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байх тул шийтгэх тогтоолын хавсралтаар хохирлыг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг дүрс бичлэг бүхий сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Бд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР